Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Т.Оргилбаяр / онлайнаар /,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: , Г., тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм / онлайнаар /,

Шүүгдэгч: Х.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхзаяа  / онлайнаар / нарыг  оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2116000840178 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Баян буурал овогтой *******ын Бат- Эрдэнэ, / Регистрийн дугаар: ДЕ9913 /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Баян буурал овогтой *******ын ******* / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогтой гийн , / Регистрийн дугаар: /

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,, ******* овогтой *******ын ******* / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2021 оны 5 дугаар сарын 23-наас 2021 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 02-15 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч гийн өмчлөлийн хээр зүсмийн, хятад да дөш тамгатай 1 тооны нас гүйцсэн гүү, нар саран тамгатай хүрэн зүсмийн 1 тооны даага, хүрэн зүсмийн 1 тооны унага нийт 3 тооны адууг хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч нь улмаар үйлдсэн мал хулгайлах гэмт хэргээ үгүйсгэх зорилгоор 2021 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт гэрч Х.*******д “та цагдаа дээр очоод миний зааж өгсөн зүйлийг яриад өг” хэмээн гуйж ятгасан, 2021 оны 05 дугаар сарын 25-аас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт гэрч Б.*******, Г. нарт “ахын хоёр дүү очоод миний хэлснээр мэдүүлэг өгчих, та хоёр миний хэлснээр хэлэхгүй бол өөрсдөө ороогдоод бөөн юм болно” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

Шүүгдэгч Х.******* 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 58 минутад, шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 55 минутад, шүүгдэгч Г. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 44 минутад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 305 тоот өрөөнд, бүртгэлийн 181/671 дугаартай Баарангийн даваа гэх газраас 3 тооны адуу алдагдсан гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Х.Бат-Эрдэнийн гуйж ятгаснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тэгээд би адуун дээр очоод хүрэн унагатай хээр гүү, хүрэн даага гурвыг бугуйлдаж барьж аваад унаж явсан машиндаа ачаад аймгийн хойгуур оруулж ирээд сутай хороонд байрлах айлын гражинд аваачиж хийсэн. Тэгээд *******, хоёрыг явуулсан. Ачиж авч ирсэн адуунуудаа тэнд нь хонуулаад маргааш нь очоод хадагтай байсан ОРЗ-ийг нь салгаж аваад Уст-Алтайн тэнд овоолсон шорооны тэнд аваачиж чулуун доор хийж булсан. Би ганцаараа аваачиж булсан...Маргааш нь би тухайн адуунуудыг гражнаас нь гаргаад 02-15 ГАА улсын дугаартай пронтер маркийн машинаар ачиж яваад аймгийн доод талын пост өнгөрөөд цаана нь талд нь үлдээсэн...тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би *******, нарт хойноос адуу тууж яваад ирэх замд айлын адуу нийлсэн гэж мэдүүлээрэй гэж хэлээд тэр 2 тэгж мэдүүлсэн. Би ******* дээр өөрөө очиж гуйгаад бас *******, нартай адилаар мэдүүлсэн. Заанаа бол хамт яваагүй, ямар ч хамааралгүй...манай өөрийн адуу хойно байж байгаа, адуун дээрээ очоод ачаад ирье гэж хэлж дагуулж явсан...би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн пронтер маркийн 02-15 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан, адуунуудаа бас тухайн тээврийн хэрэгсэлдээ ачсан...тухайн адуунуудыг буцаагаад тавьсан болохоор гайгүй байх гэж бодоод дээр нь нэмээд адуунуудыг ачиж ирсэн үйлдлээ нуун далдлах зорилгоор тэгж мэдүүл гэж хэлсэн..., *******, ******* нарыг зориуд худал мэдүүлэг өгөхийг шаардсан, ятгасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 134-135 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: ярих зүйл байхгүй гэв.

3. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би урьд өгсөн гэрчийн мэдүүлгээ үнэн зөв өгсөн байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна / 1-р хх-ийн 148 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч Х.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ....Эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би урьд өгсөн гэрчийн мэдүүлгээ үнэн зөв өгсөн байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161/

 6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Шүүгдэгч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Бат-Эрдэнэ ах ******* бид 2-ыг худал мэдүүл гээд ятгаад байсан. Миний хэлснээр мэдүүлэх өгөхгүй бол та нар өөрсдөө ороогдоод салахгүй шүү гээд байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй гэв.

9. Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

....Манай адуу 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баарангийн давааны овооны зүүн хойд хэсэгт адууныхаа хамт бэлчээрлэж байсан. Тухайн өдрийн 19 цагийн үед манай хүргэн дүү Б.Доржбат нь хүүтэйгээ хамт очиж үзэхэд бүх адуу бүрэн байсан. Манай адууны хүзүүнд GPS багаж зүүсэн байсан тухайн багаж нь 4 цаг тутам байршлаа тогтмол явуулдаг. 2021 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагт GPS багажны цэг, байршил гар утсанд ирэхэд Баарангийн давааны зүүн хойд хэсэгтээ зааж байсан. Дараа нь 23-24 нд шилжих шөнө 23 цаг 55 минутад мессеж ирэхдээ Алтай хотоос зүйн хойд зүгт 1,08 км гэж заасан. Шөнө 03 цаг 56 минутад ирсэн мессежээр Зүүн хойд зүг 1.04 км гэж заасан. Маргааш нь 08 цагт ирсэн мессежээр зүүн хойд зүгт 1.01 км гэж заасан үүнийг газрын зургаар хөөж шалгахад 23 цаг 55 минутад, 03 цаг 56 минутад ирсэн цэг нь Сутай хороонд айлын хашаанд байсан.Харин 08 цагт ирсэн цэг нь GPS багаж хаясан газрыг олж цагдаагийн байгууллагад хандсан цэгийг зааж байгаа юм. GPS багажны төв цэгийг бид нарын хэлдгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Харзат багийн гэр хорооллын 6 дугаар гудамжны 14-16 хашааны дунд орчмоос авсан юм билээ...Нийт 3 тооны адуу алга болсон. Тухайн 3 тооны адуу бүгд манай адуу байгаа юм. Хар дэлтэй хээр гүү, хүрэн унага, хүрэн даага алга болоод 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас зүүн зүгт 22 км зайтай газар байх Шинэ сайн байна уу гэх газрын наад талд байх гүүрний орчмоос олж авсан...анх дээрх 3 адууг олж очиход дааганы толгойд ногтны ором гарсан байсан бөгөөд 3 адуу нь гэдсээ татсан байсан...Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй. Учир нь манай нөхрийн нэхэмжилж байсан 224.000 төгрөгийг өгсөн… гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 19- 20 /,

...Би хохирлын мөнгө гэж 300.000 төгрөгийг авсан байгаа. Тухайн мөнгийг адуугаа хайж явсан бензин тосны мөнгө, эвдэрсэн GPS-ний зардал болгож авсан байгаа. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 /

10. Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...11 тооны адуу байсан юм. түүнээс хээр зүсмийн гүү 1 ширхэг, хүрэн зүсмийн даага 1 ширхэг, хүрэн зүсмийн унага 1 ширхэг ингээд нийт З тооны адуу байхгүй байна. Тухайн хээр зүсмийн гүүний хүзүүнд 4480 кодтой СР5 байсан юм. Тэгээд аймгийн төвд заагаад байхаар нь Харзатын засмал замын зүүн явахад замын баруун талд овгор шорооны хажууд нүхэнд хийж дээрээс нь чулуугаар дарсан байсан.,.2021 оны 05 дугаар сарын 23-24 нд шилжих шөнө аймгийн хойд хэсгийн баарангийн даваанаас баруун хойд 4 зүгт 1,27 км зайнаас хулгайд алдсан...11 тооны азаргатай адуу байсан түүнээс 3 тооны адууг салгаж авсан байсан. Азаргатай тэгээд ижил сүрэгтээ байсан адуу салж бусдын адуу дагаж явах боломжгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 22, 24 /,

11. Шүүгдэгч Х.*******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...2021 оны 05 дугаар сарын 20-ний үед намайг гэртээ байж байхад манайд ирээд “та цагдаа дээр очоод өмнөх мэдүүлэгт тусгагдсан зүйлүүдийг яриад мэдүүлэг өгөөдөх” гээд гуйгаад ятгаад байсан. Би болох юм уу гэхэд “болно, би хүнтэй уулзаж байгаа асуудалгүй гээд байсан” намайг иймэрхүү байдлаар 2-3 хоног гуйсан. Тэгээд би ирээд цагдаа дээр мэдүүлэг өгсөн. Би өмнөх мэдүүлэгт тусгагдсан зүйлсийг огт мэдэхгүй. Тухайн үед манай эхнэр төрсөн би эмнэлэг дээр хоол цай зөөгөөд явж байсан. Бат- Эрдэнийн үг зааж өгсөнчлөн би өмнөх мэдүүлгээ өгсөн.....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 84/,

12. Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....Тухайн өдрийн он сараа би сайн санахгүй байна, намайг гэртээ байж байхад******* 2-3 удаа манайд ирж бид 2-т хандаж “хойноос баарангийн давааны тэндээс очоод адуу ачаад ирье” гээд гуйгаад байсан. Тэгээд гуйгаад байхаар нь явахаар болоод байж байтал Бат- Эрдэнэ манайд ирсэн. Ирэхдээ цагаан өнгийн портер машин унаж ирсэн. Улсын дугаарыг нь санахгүй байна. манай доод талын хашаанд байдаг. Бат- Эрдэнэ, бид 2-ийг аваад манайхаас хөдлөөд доошоо яваад харзатын хороонд нэг айлд очиж тэндээс машиндаа өндөрлөгөө авсан. Бат-эрдэнэ манайд ирэхдээ портер дээрээ ногоон өнгийн хятад мотоцикл ачсан байсан. Өндөрлөгөө авсан байсан айлаасаа хойшоо хөдлөөд баарангийн давааны тийшээ хойшоо явсан. Аймгаас гараад ойролцоогоор 20 км явж байтал жалга, сайр тааралдсан тэнд машин гарч чадахгүй байсан. Машинаа Бат-эрдэнэ унаад бид 2 түрж гаргаад буцаад аймгийн зүг явсан. Аймгийн зүг явахдаа би Бат-Эрдэнийн машиныг унаад******* өөрөө мотоциклоо унаад дагаад яв гэсэн. Дагаад явж байтал аймгийн Баарангийн даваан дээр гарч ирээд явж байтал давааны цаана нь талд айлын бэлчиж яваа 10-аад адуу тааралдсан.******* бид 2-ийг нэг давааны хойно нь талд байх хадны тэнд очоод машинтайгаа зогсож бай гэж хэлсэн. Өөрөө мотоциклоо унаж яваад нөгөө дуунуудыг туугаад ирсэн. Тэгээд******* машиныхаа хойд талаас бугуйлаа гаргаж ирээд******* өөрөө бараан өнгөтэй, хүзүүндээ хадагтай морь бугуйлдсан. Бугуйлдсан адуугаа ногтлоод ийг бариад зогсож бай гэж хэлсэн. Адуу үргээд харайсан чинь Бат-эрдэнэ адууг эргүүлээд адуун дундаас зүсийг нь санахгүй байна нэг унага барьж аваад нөгөө өмнө нь барьсан морьтой хамт машиндаа ачсан. бид 2 ачилцсан. Тэгээд ахиад бараан өнгөтэй байсан санагдаж байна, унаганаас том байсан нэг даага барьж аваад нөгөө 2 ачсан адуун дээрээ нэмээд ачсан. Сүүлд барьсан адууг би даага байна гэж харсан. Тэр 3 морийг ачаад******* мотоциклтойгоо яваад машиныг нь бариад би хажууд нь суугаад Бат-Эрдэнийг дагаж яваад Сутай хороонд байрлах айлын хашаанд очоод нөгөө адуунуудыг айлын гражинд хийсэн. Тэгээд бид 2 гэртээ харьсан. Хойшоо яваад манай хэдэн морь байгаа тэрийг ачилцаад ирье гээд гуйгаад байсан, тэгээд хамт явахаар болсон. Түүнээс айлын адуу хулгайлаад ирье гэж хэлээгүй. Манай адуу биш байсан юмаа, наадах чинь Чардагийн ахынх нь адуу байсан юм, би GPS-ийг нь салгачихсан юм. Тэгээд цагдаа нар асуудал үүсгээд байна гэж хэлсэн. Ахын 2 дүү очоод миний хэлснээр мэдүүлэг өгчих гээд ятгаад байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 86-87 /

13. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... нь оны дугаар сарын -ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. 2006 онд Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуульд элсэн орж 2017 онд ЕБ Сургуулиа дүүргэсэн. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, тусч, элдэв янзын муу зуршилгүй, бусадтай эвтэй найртай байдаг. Найз нөхөд дундаа нэр хүнд 5 сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Спортлог хүүхэд байгаа юм. Урьд нь хэрэгт орооцолдож, ял шийтгэл эдэлж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/

, Х.*******, Г., Б.******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 4-8 /, Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын индэрт багийн засаг даргын тодорхойлолтууд / 2-р хх-ийн 15-17 /, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 33/, хэргийн оролцогчоос асуумж авсан тэмдэглэл / 2-р хх-ийн 43, 45 /, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал / 2-р хх-ийн 46 /, шүүгдэгч Г., нар прокурорт хүсэлт гаргасан / 2-р хх-ийн 51 /, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол / 2- р хх-ийн 53 /, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал / 2-р хх-н 68 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бат-эрдэнэ нь 2021 оны 5 дугаар сарын 23-наас 2021 оны 05 дугаар сарын 24-нд шилжих шөнө Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч гийн өмчлөлийн хээр зүсмийн, хятад да дөш тамгатай 1 тооны нас гүйцсэн гүү, нар саран тамгатай хүрэн зүсмийн 1 тооны даага, хүрэн зүсмийн 1 тооны унага нийт 3 тооны адууг мустанг-150 маркийн мотоцикл ашиглан тууж улмаар   02-15 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн авто машинд ачиж  хулгайлан авч  1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэргээ үгүйсгэх зорилгоор 2021 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт гэрч Х.*******д “та цагдаа дээр очоод миний зааж өгсөн зүйлийг яриад өг” хэмээн гуйж ятгасан,

2021 оны 05 дугаар сарын 25-аас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт гэрч Б.*******, Г. нарт “ахын хоёр дүү очоод миний хэлснээр мэдүүлэг өгчих, та хоёр миний хэлснээр хэлэхгүй бол өөрсдөө ороогдоод бөөн юм болно” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 58 минутад,

шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 55 минутад,

шүүгдэгч Г. нь 021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 44 минутад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 305 тоот өрөөнд, бүртгэлийн 181/671 дугаартай Баарангийн даваа гэх газраас 3 тооны адуу алдагдсан гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Х.Бат-Эрдэнийн гуйж ятгаснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тус тус болсон байна.

Дээрх үйл баримт болсон нь хохирогч , мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.*******, Б.*******, Г. нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хулгайлагдсан адууны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машин болон мотоциклийн үнэлгээний дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Бат-эрдэнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г. нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч Х.Бат-эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.*******, Х.*******, Г. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж дүгнэж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн энэ талаар хохирогч илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Х.Бат-эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Х.Бат-эрдэнийн мал хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан үйлчлэлд хамаарч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Х.Бат-эрдэнэ нь Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-дэх гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж   хуульчилсан байна.

Шүүгдэгч Х.Бат-эрдэнийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд энэ өдрөөс эхлэн түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Бат-эрдэнийг  гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж шүүгдэгч Х.Бат-эрдэнэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нэмж нэгтгэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаатай адил хугацаагаар гарахыг хориглож уг ялыг эдлүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Х.Бат-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...зарим гэмт хэрэг,...үйлдсэн хүн....нийг эрүүгийн хариуцлага...аас “нэг” удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилсан байна.

Шүүх шүүгдэгч Х.Бат-Эрдэнийн мал хулгайлсан гэмт хэрэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж нэг удаа өршөөн хэлтрүүлсэн тул Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан ялыг өршөөн хэлтрүүлээгүй болно.

Хэрэгт шүүгдэгч Б.*******, Х.*******, Г. нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-дэх гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж   хуульчилсан байна.

Шүүгдэгч нарыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд энэ өдрөөс эхлэн тэдний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тус тус  зогссон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г. нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны нь  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д үйлчлэлд хамаарч байгаа боловч шүүх тэдний учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг дээрдлүүлнэ гэж шүүх дүгнэж, тэдэнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй болно.

Уг хэрэгт шүүгдэгч Х.Бат-эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэхдээ  мустанг-150 маркийн мотоцикл, 15 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн авто машин ашигласан нь тогтоогдож дээрх техникүүдийг битүүмжилсэн байх тул шүүгдэгч Х.Бат-эрдэнээс авто машин буюу түүний үнэ 3.000.000 төгрөг, мотоцикл буюу түүний үнэ 332.300 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 / тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  нэг  / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын / 01 жил 01 сар / хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутгаас гарахыг хориглож уг ялд техникийн хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялын нэг хоногоор солигдохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 / тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.

9. шүүгдэгч нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3,, 4-д зааснаар шүүгдэгч эс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ашигласан мустанг-150 маркийн мотоцикл, 15 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн авто машин ашигласан нь тогтоогдож дээрх техникүүдийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Х.Бат-эрдэнээс авто машин буюу түүний үнэ 3.000.000 төгрөг, мотоцикл буюу түүний үнэ 332.300 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч , Б.*******, Х.*******, Г. нарт тус тус  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  , Б.*******, Х.*******, Г. нарт тус тус  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ