Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

хохирогч Г.М, түүний өмгөөлөгч А.С,

иргэдийн    төлөөлөгч    И.Ц                        нарыг    оролцуулан    тус                                 шүүхийн       шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д лам овгийн Ш.Бд холбогдох эрүүгийн 201619000535 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Төв аймгийн Жаргалант суманд 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Буурлын 1 дүгээр баг, 2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НШ78112471 дугаарын регистртэй, Д овгийн Ш.Б

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Ш.Б нь согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн Билүүтийн 2-3 тоотод 2016 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 79 настай, иргэн Г.Мг хүчиндэх санаа зорилгоор хүч хэрэглэн, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Г.Мгийн:

Манай хөгшиний бие муу тул манай хүүхдүүд ирж хардаг байсан юм. Тэр өдөр би хүүхдээ явуулчихаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь миний орны хажууд майктай хүн байсан. Би хүүхдүүд ирчихсэн юм байх гэж бодсон. Тэгсэн амьсгаа авч чадахгүй дотор давчдаад байсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь хамаг бие минь өвчин, дээгүүр өмсөж байсан хувцас үүдэнд товч нь тасарчихсан хэвтэж байсан. Тэгээд ширээний хөлөөс бариад босоод ирсэн чинь хамаг хувцас байхгүй ширээ болон газраар нил цус болчихсон байсан. Миний хамраас цус гарсан байсан. Би өглөөний 06 цаг болж байсан байх гадаа гарсан чинь хүн амьтан байхгүй, болохоор нь би шүүгдэгчийн хаалгыг татсан чинь цоожтой байсан. Тэгээд би хашаан дотор сандал дээр суугаад байж байсан чинь гадаа хүмүүс яриад байхаар нь гарч очоод хүүхдүүдийг минь дуудаад өгөөч гээд утсаар яриулаад эмч цагдаа ирсэн гэв.

 

Хоёр. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Мгийн:

“...Би Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг билүүтийн 2-3 тоотод өөрийн нөхөр Дашийн хамт амьдардаг юм. Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад шөнийн 23 цагийн үед гэрлээ унтраагаад унтсан. Намайг орондоо ороод унтаж байхад шөнө гэнэт миний орны хажууд нэг майктай эрэгтэй хүн зогсож байсан. Би хэн бэ гээд хэлэхэд миний амыг дараад, хоолой боосон. Тэгээд ухаан алдаад нэг сэрэхэд дунд өрөөний шалан дээр цусандаа хутгалдаад хэвтэж байсан. Миний хамаг бие өвдөөд арай хийж босоод гэрлээ асаахад шөнийн 02 цаг 30 минут болж байсан. Би хувцасгүй шалдан байсан ба гэрээс гараад хүн дуудах гэтэл гадаа хэн ч байхгүй байсан. Би утсаараа хүмүүс руу залгаж чадахгүй, гэртээ ороод буцаж унтаад өглөө 06 цагт гэрээс гараад байж байхад гудамжид манай хажуу айлын Цэцэгээ адуу тууж яваад тааралдсан. Би Цэцэгээ дээр очоод хүү Мөнхжаргалд хэрэг болсон талаар мэдэгдсэн. Тэгээд манай гэрт Цэцэгээ, сумын захиргааны нийгмийн ажилтан, хажуу айлын Чулуунцэцэг нар ирсэн. Би эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн. Тухайн үед майктай эрэгтэй хүн байсан. Шөнө байсан болохоор шууд боогоод ухаан алдуулсан болохоор сайн мэдэхгүй байна...” “...Би унтахдаа дотуур нимгэн өмдтэй, нимгэн

 

өмднийхөө дотуур дотоож өмсөж, дээгүүрээ майк гадуураа урдаа товчтой цамц өмссөн байсан. Би ухаан алдсан байсан болохоор миний хувцасыг тайлсныг мэдээгүй. Тэр залуу бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би анхандаа танихгүй байсан сүүлд сонсоход манай хажуу айлын Бат-Эрдэнэ гэдгийг мэдсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” / 1 дүгээр хх-ийн 29-33 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Г.Мгийн:

“...Би тэр хүнийг тухайн үед нь таниагүй, манай хөрш Бат-Эрдэнэ байна гэдгийг цагдаа нар ирсэн хойно мэдсэн. Ямар ч байсан майктай хүн байсан. Бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлсөн өөрөөр яаж тайлбарлах бэ хүн зодож байна, хүчиндэж байна гэдгийг би ялгаж ойлгохтойгоо байгаа андуурах учиргүй, өдий насны хүн би хүнийг хүчиндсэн гэж худал гүтгэнэ гэж үү. Гомдохын ихээр гомдож байна. Гэр орондоо ч байж чадахгүй, хүүхдүүд шинэ гэр авч өгсөнийг хүүхдийнхээ хашаанд бариад амьдарч байна. Бат-Эрдэнэд хүнд би маш их гомдолтой, намайг яалаа гэж, ямар учиртай ингэж байгаа юм бэ? Нутаг орондоо ч байж чадахгүй нь, хүний нүүр ч харж чадахгүй, хөгшин настай болсон хойноо ийм ч юм үзэх гэж...” /1 дүгээр хх-ийн 247-248 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Чулуунцэцэгийн:

“...2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Тэгтэл манай Цэцэгээ эмч Мягмарсүрэн эгчтэй ярилцаад Цэцгээ эгч доогоо гэр рүүгээ явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Цэцэгээ эгчийг дуудаад яасан эрт ажлаа хийж байгаа юм бэ гэж асуутал хашаанд адуу орчихоод хөөгөөд явж байна гэсэн. Тэгээд би доошоо урдуудаад явж байтал Цэцэгээ эгч урдаас орилоод хөөе Чуукаа энэ хашаанд аймар юм болсон байна, Мягаа эгчийг зодчихсон байна гэсэн. Би Цэцэгээ эгчтэй юм яриад зогсож байтал Мягмарсүрэн эгч гарч ирсэн. Мягмарсүрэн эгчийн царайг нь харахад аймар хүн харахын аргагүй болчихсон, хавдчихсан, зодуулсан байсан. Би Мягмарсүрэн эгчээс юу болсон талаар асуутал дуугарахгүй байснаа шууд хоолойноос багалзуурдаад ухаан алдсан, би нэг сэртэл гал зуухандаа хэвтэж байсан, хэн гэдгийг нь мэдээгүй намайг хүчиндсэн байсан гэж ярьж байсан. Би яаанаа гээд орилоод уйлахад Мягмарсүрэн эгчийн баруун хашаанд байдаг Отгонтуяа багш гүйгээд гараад ирсэн. Бид нар цагдаа болон Мягмарсүрэн эгчийн хүүхдүүдийг дуудъя гээд утсаар цагдаад дууддага өгсөн. Тэгээд Мягмарсүрэн эгч гэртээ ороод гарч ирээд дотор давчидаад байна гээд гадаа сууж байхад хүү Жаргаа, эхнэр Баярмаа, Насаннэмэх, эхнэр нь Пүрэвдаваагийн хамт ирсэн. Удалгүй байж байтал манай хэсгийн төлөөлөгч Нямдаваа, Хонгорзул нар ирсэн...” /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Будзаяагийн:

“...Би Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн 2-3 тоотод хүнд зодуулсан гэх дуудлагын дагуу лаборант Энхцэцэгийн хамт очиход Мягмарсүрэн гэх 79 настай эмээгийн нүүр нь нэлэнхүй хэсэгтээ хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг нэлэнхүйдээ цус болсон байдалтай гэртээ байж байсан. Мягмарсүрэн гэх эмээг эмнэлэгт дээр авчираад үзлэг хийхэд биеийн байдал хүндэвтэр арьс салс нэлэнхүйдээ цус болсон, хүүхэн хараа 2 талд жигд, гэрлийн урвалтай, зүрхний авиа тод, хэвийн жигд, пүльс 1 минутанд 91 удаа тэмтрэгдсэн, уушиг хоёр талд суларсан амьсгаатай, амьгал өнгөц, нүдний салтс улаан, хамраас цус гарсан шинжтэй, хэл хөхөрсөн, баруун завьж хөхөрсөн, тэмтрэхэд эмзэглэлтэй, хоёр нүд хавдаж хөхөрсөн, нүүр нэлэнхүйдээ хавдаж

 

хамартаа тэгширсэн эмзэглэлтэй, уруул хатаж омголдсон, хүзүү улайсан, баруун мөрөнд цусархаг тууралт үүссэн, хоёр гарын бугалга шуу хэсгээр хөхөрсөн толботой, цээжний хэлбэр зөв эмзэглэлтэй, ялангуяа зүүн хэсгээр эмзэглэлтэй, хэвлий эмзэглэлтэй, гадна бэлэг эрхтэний хөгжил зөв бэлгийн зүүн уруул хавдаж хөхөрсөн эмзэглэлтэй, эмэгтэйчүүдийн үтрээний толиор харахад үтрээний хананд бага зэрэг шархалсан, шархнаас бага зэрэг цус шүүрсэн, умай хүзүү хөдөлгөөнтэй тэмтрэхэд эмзэглэлтэй, үзлэгийн үед ягаан өнгийн салсархаг шингэн зүйл гарч байсан. Тэгээд би түүнээс арчдас авч цагдаагийн алба хаагч нарт өгсөн. Үзлэгийн явцад түүний үтрээний хананд бага зэргийн шархалсан, ягаан өнгийн салсархаг шүүрэл гарч байсан болохоор бусдад хүчиндүүлсэн байх магадлалтай...” / 1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Энхцэцэгийн:

“...Би Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 09 цаг 10 минутын орчим ажил үүрэг гүйцэтгээд байж байхад Будзаяа эгчийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн 2-3 тоотод хүнд зодуулсан байна гэх дуудлагын дагуу очиход Мягмарсүрэн гэх 79 настай эмээгийн нүүр нь нэлэнхүй хэсэгтээ хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг цус болсон байдалтай гэртээ байж байсан. Тэгээд Мягмарсүрэн эмээд өвчин намдаах тариа хийгээд түүнийг Эрүүл мэндийн төв руу авч явсан. Будзаяа эмч өрөөндөө Мягмарсүрэнг авч ороод үзлэг шинжилгээ хийгээд явуулсан. Тухайн үед Мягмарсүрэн эмээ хэлэхдээ “би тухайн үед хүнд зодуулаад ухаан алдсан, ухаан алдаад юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлээд нилээн айж сандарсан байсан...” / 1 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Нарангэрэлийн:

“...Би ээжийгээ сувилалд амруулж асруулж байгаад гэртээ харина гээд байхаар нь Жаргалант суманд гэрт нь хүргэж өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би өөрөө сувилалд амрахаар амралтын газарт 2 хонож байтал миний араас машин ирээд ээжийн бие муудчихлаа, гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэхээр нь гэмтлийн эмнэлэгт очсон. Эмнэлэгт очоод ээжийгээ харахад нүүр, нүд нь битүү хавдар, хөх алаг, хүзүү ам, цээж нь улаан эрээн хөх болчихсон байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад ээж надад “хажуу айлын залуу зодож хүчиндчихлээ” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 8 хоноод эмнэлэгээс гаргаж “Мангут” гэх хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Манай ээж өөрөө шоконд орчихсон хөгшин настай хүн сэтгэл санааны хямралд орчихсон байсан. Энэ хугацаанд Бат-Эрдэнийн ээж ирээд “манай хүү хүн ёсноос гажууд муухай юм хийсэн байна, ямар л хариуцлага байх ёстой юм түүнийг нь хүлээлгэ” гэж хэлээд ээжийн эмнэлэгт орж харсан. Манай ээжийг ийм болгочихоод гэм буруугаа хүлээхгүй байгаа залуу болон түүний гэр бүлд гомдолтой байна. Манай ээж ёстой хэлэхийн арга байхгүй би тэр цагдаа охинд л хамаг болсон асуудлаа ярьсан, та нарт хэлмээргүй байна гээд байгаа. Ээж маань гэртээ хөгшин 92 настай аавтай л хамт байдаг. Аав маань хэвтэрт байдаг, болсон асуудлын талаар ойлгох боломжгүй юм...” / 1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Энхбаатарын:

“...2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө намайг ажил дээр байж байтал манай дүү Мөнхтүвшин залгаад ээж маань хүнд зодуулчихсан байна эмнэлэгт байгаа гэж хэлээр нь шууд Жаргалант суманд очоод гэртээ ирэх үед Төв аймгийн Цагдаагийн газрын хүмүүс үзлэг хийж байсан, ээж гэртээ нүүр нь битүү хавдартай танигдахааргүй болчихсон байсан. Мөн байшинийн гал тогооны шал, ширээ сандал бүх юм цус болчихсон байсан. Тэгээд цагдаагийн хүмүүс хэрэг үйлдсэн хүнийг олсон ээжийгээ шүүх

 

эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид ээжийгээ аваад Улаанбаатар хотод ирсэн. Дүү нараасаа юу болсон талаар асуухад зодуулсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм шиг байна тодорхой санахгүй байна, ямар ч байсан шүүх эмнэлэгт үзүүлье гэж хэлж байсан. Тэгээд үзлэг хийсний дараа бид ээж, аавынхаа гэрийг цэвэрлэж цэгцэлсэн чинь гал тогооны өрөөнийх нь гэрэл асахгүй байхаар нь үзсэн чинь гэрлийн потроныг суллачихсан байсан. Манай хоёр хөгшин гэрэл суллаж чадахгүй, үүнийг зориудаар ийм болсон гэж бодож байна...” / 1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаатад мэдүүлсэн гэрч Г.Төрбатын:

“...2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баз болох Бат-Эрдэний хамтаар хашаандаа байсан өвлийн түлээний модоор 18 цаг 21 минутын хооронд хөрөөдөж дуусаад гэр гэртээ ороод байж байтал манай найзын бие муудсан гээд сумын эмнэлэгт хэвтсэн гэхээр нь би хоол хийгээд аваачиж өгсөн. Тэгээд гэртээ байж байхад шөнийн 00 цагийн орчим эмнэлэгт хэвтсэн найзын дүү Дарханаас ахыгаа эргэх гэж байгаа гээд авчирсан мах сүүгээ манай хөргөгчид хийхээр ирэхэд Бат-Эрдэнэ хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд тэр хүмүүс манай гэрт авчирсан юмнуудаа үлдээгээд гарахад би хашааны хаалга хаасан. Намайг хашааны хаалга хаах үед Бат-Эрдэнийн гэрийн цонхоор зурагтны гэрэл анивчиж байсан. Би гэртээ ороод унтсан. Өглөө босоод айл руу явчихаад ирэхэд хэрэг гарсан байна гээд хүмүүс болон манай эхнэр Мягмарсүрэн эгчийн хашаанд зогсож байсан...” / 1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Болдбаатарын:

“...Бат-Эрдэнэ бид хоёр албан ёсын гэр бүлийн баталгаатай. Бид хоёр 2003 онд хүүтэй болсон ба Жаргалант сумын Загдал амьдардаг. 2012 онд ээж минь нас бараад би аавыгаа асрахаар болж Загдалаас нүүж одоо байгаа гэртээ нүүж ирсэн. Аав маань 2015 онд нас барж гэртээ нөхөр Бат-Эрдэнэ, хүү бид гурав амьдарч байна. Нөхөр Бат- Эрдэнэ нь ажил хийдэггүй, халамжийн мөнгө авдаг. Хүү маань Жаргалант сумын сургуульд 8 дугаар ангид суралцдаг. Хэрэг болдог өдрийн урьд өдөх нь манай хүүхэд наадам үзэх гээд явчихсан байсан, би хөдөө мал дээ очиж үнээ саах гээд яваад Бат- Эрдэнэ гэртээ ганцаараа үлдсэн. Мягмарсүрэн эмээгийн гэртээ манайх ойр дотно орж гардаг байсан. Мягмарсүрэн эмээгийн хөгшин нь байнга хэвтэрт байдаг, тархи толгой муутай, орилоод байдаг. Манайх мал дээр байхад манай хүүхэд мөлхдөг байх үед Бат- Эрдэнийн бэлэг эрхтэн рүү ямаа мөргөөд их хавдаж байсан. Манай нөхөр зүрх муутай, хараа муутай, зүрхний эм их уудаг байсан. Бат-Эрдэнийг ямаанд мөргүүлснээс хойш ч бидний бэлгийн харьцаанд орох асуудал нь хэвийн тогтмол орж байсан...” /1 дүгээр хх- ийн 249-2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10460 дугаартай дүгнэлтэд:

“...Г.Мгийн биед зүүн талын хацар ясны хугарал, баруун зүүн гайморын хөндийн урд хана зүүн гайморын хөндийн ар хана, баруун зүүн нүдний ухархайн доод хана, баруун талын 6 дугаар хавирга, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, зүүн шуу, баруун тохой, бугуй, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн мөр, умдагт цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 
    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6721 дугаартай дүгнэлтэд:

“...Г.М гэсэн цус АВО системийн Ва /3/ бүлгийн харъяалалтай байна.

-Г.М үтрээний цочмог үрэвсэлтэй байна...” /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6612 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Г.Мгийн үтрээний гэх арчдас дээр эр бэлгийн үрийн шингэн илрээгүй...”/1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6619 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Г.Мгийн гэх ягаан өнгийн даавуун дотоожин дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй...”/1 дүгээр хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6620 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн жижиг цэцгэн хээтэй дэвсгэр даавуун дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй...” /1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

    1. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч М-ын ягаан өнгийн өмд, саарал өнгийн майк, хөх өнгийн цамцанд урагдал цоорол үүссэн байна.

-Хөх өнгийн цамцанд үүсэн 6.5х0.2 см, 0.9х0.8см урагдсан нь эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай, 0.5х0.1см, 0.6х0.5см, 1х0.7см, 0.7х.0.7см урагдсан нь шинээр үүссэн уранхай, 0.5х0.5см, 0.5х1см, 0.5х0.5см, 1.5х0.5см, 0.5х0.7см, 0.6х0.7см, 0.5х0.3см, .0.5х0.2см, 0.4х0.4см урагдсан нь эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай 8х1.4см урагдсан нь эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай, саарал өнгийн майкинд үүссэн 5.5х1.5см урагдсан нь шинээр үүссэн уранхай, ягаан өнгийн өмдөнд үүссэн 1.5х2.9см урагдсан нь эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай байна.

-Хөх өнгийн цамцанд үүсэн 6.5х0.2 см, 0.9х0.8см урагдсан нь татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас сэмэрсэн уранхай, 0.5х0.1см, 0.6х0.5см, 1х0.7см, 0.7х.0.7см урагдсан нь татах хүчний үйлчлэлээр үүссэн гогдсон уранхай, 0.5х0.5см, 0.5х1см, 0.5х0.5см, 1.5х0.5см, 0.5х0.7см, 0.6х0.7см, 0.5х0.3см, .0.5х0.2см, 0.4х0.4см урагдсан нь дулааны үйлчлэлийн улмаас үүссэн уранхай, 8х1.4см урагдсан нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн тасархай уранхай, саарал өнгийн майкинд үүссэн 5.5х1.5см урагдсан нь хурц иртэй зүйлийн үйлчлэийн улмаас үүссэн цоорхой уранхай ягаан өнгийн өмдөнд үүссэн 1.5х2.9см урагдсан нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн цоорсон уранхай байна...” /1 дүгээр хх-ийн 59-65 дугаар хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6698 дугаартай дүгнэлтэд:

“...Сэжигтэн     Ш.Бэс                       авсан    цус    АВО    системийн    Ва     /3/    бүлгийн харъяалалтай байна.

-Сэжигтэн Ш.Бэс авсан арчдас үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

 

-Сэжигтэн Ш.Б ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй байна...” / 1 дүгээр хх-ийн 68-69 дугаар хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6617 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Ш.Бат-Эрдэнийн гэх дотоожин дээр эр бэлгийн үрийн шингэн илрээгүй...” /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

    1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Ш.Бат-Эрдэнийн дотоож болон оймсонд урагдал цоорол үүсэн байна.

-Ш.Бат-Эрдэнийн дотоож, болон оймсонд үүссэн урагдал цоорол нь эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай байна.

-Дотоожинд үүссэн 0.9см урагдсан нь хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн уранхай, 1 дугаартай оймсонд үүссэн 2.9х.09 см урагдсан нь дулааны үйлчлэлийн улмаас үүссэн уранхай, 1 дугаартай оймсны ул хэсэгт урагдсан нь эдэлгээний явцад цоорсон уранхай, 2 дугаартай оймсны дээр резин хэсэгт урагдсан нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн сэмэрсэн уранхай байна...” /1 дүгээр хх-ийн 73-76 дугаар хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6615 дугаартай дүгнэлтэд:

“...Сэжигтэн Ш.Бэс хураан авсан гэх баруун гарын 5, зүүн гарын 6 ширхэг хумсны хэсэгт цус болон биологийн бусад ул мөр илрээгүй.

-Цус    болон    биологийн   бусад    ул    мөр    илрээгүй    тул    асуулт    2-т                        хариулах боломжгүй...” /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

    1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 827 дугаартай дүгнэлтэд:

“...Ш.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

-Ш.Б нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.

-Ш.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

-Ш.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/,

 

    1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 458 дугаартай дүгнэлтэд:

“...Ш.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна.

-Ш.Б нь үрийн шингэн ялгаруулахгүйгээр хурьцал үйлдэх боломжтой...”

/1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6616 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн оймсон дээр цус илэрч байна.

-Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S13588, THO18, D21S118, D18S518, penta E D5d1818, D16S539, CSF5398, CSF1PO88, penta D vWA

 

D8S1179, TPOX FVA гэсэн локусын аллелиар тогтоон шинжилэхэд эрэгтэй хүний ДНХ- ийн тогтоц илэрч байна...”/ 1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

    1. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6618 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн фудболка, улаан хүрэн өнгийн трико дээр цус илэрч байна.

-Илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, penta D, vWA, D81179, TPOX, FGA

гэсэн локусын аллелиар тогтоон шинжилэхэд Мягмарсүрэнгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” / 1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч Б.Тэнүүний:

“...6616 дугаартай дүгнэлтээр хар саарал өнгийн оймсонд цус илэрсэн гэж гарсан уг илэрсэн цуснаас ДНХ-ийн тогтоцыг тогтооход 6616 дүгнэлтийн хавсралтанд дурьдагдсан дараалал бүхий ДНХ-ийн тогтоц илэрсэн. Мөн тодорхойлогч генээр ХУ тогтоц илэрсэн нь эрэгтэй хүний цус байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болсон. 6618 дугаартай шинжээчийн дүгнэлтийг би мөн гаргасан тул уг дүгнэлтэд Мягмарсүрэнгийн гэх цусны ДНХ-ийн бүтцийн хавсралтанд дурьдсан байгаа 6618, 6616 дугаартай дүгнэлтээр гаргасан ДНХ-ийн тогтоцуудыг хооронд нь харьцуулан үзэхэд хар саарал өнгийн оймсонд илэрсэн цус нь Мягмарсүрэнгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч П.Чимэд-Очирын:

“...Мягмарсүрэнгийн умдагт цус хуралт, үтрээний хананд үүссэн шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт мод, чулуу, төмөр, хүний гар, хөл, эрэгтэй хүний бэлэг эрхтэн зэрэг орно. Үтрээний хана шархалсны улмаас ягаан өнгийн салсархаг зүйл үтрээнээс гарсан байж болно. Үтрээний цочмог үрэвсэл нь хананы шарх, улайлт зэрэгт үүссэн байх боломжтой. Үтрээнд үрэвсэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч О.Даваасүрэнгийн:

“...6721 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Мягмарсүрэн нь үтрээний цочмог үрэвсэлтэй байна гэж дүгнэсэн. Үтрээний үрэвсэл нь бэлгийн замын өвчний үед болон механик үйлчлэл буюу ямар нэгэн үрэлтийн үед үүснэ. Мягмарсүрэнгийн хувьд бэлгийн замын өвчин илрээгүй. Механик үйлчлээр үтрээний салст бүрхэвч үрэвсэж цочирч үтрээний цочмог үрэвсэл үүссэн байсан. Ямар нэгэн эмгэг болон нян илрээгүй. Дахин сэдрээхгүй бол үрэвсэл нь аажимдаа намдаж алга болдог...” /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

    1. Шүүхийн эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 631 дугаартай дүгнэлтэд:

“...Яллагдагч Ш.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна...” /2 дугаар хх- ийн 60 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

 
    1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,
    2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
    3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудас/,
    4. Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар хуудас/,
    5. Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17- 19 дүгээр хуудас/,
    6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх- ийн 20-23 дугаар хуудас/,
    7. Эрүүгийн 20161900535 дугаартай хэрэгт хавсаргах схем зураглал /1 дүгээр хх-ийн 24-26 дугаар хуудас/
    8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэргийн газраас цагаан эрээн хөнжлын даавуу, хохирогч Г.Мгийн өмсөж байсан улаан ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн нимгэн өмд, цагаан саарал өнгийн фудволк, хар хөх өнгийн улаан эрээн зурагтай захтай цамц, мөн Ш.Бат-Эрдэнийн хар өнгийн хоёр гуяны хэсгээр хөх өнгийн оруулгатай дотоож, саарал өнгийн оймс зэргийг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх- ийн 27 дугаар хуудас/,
    9. Хохирогч Мягмарсүрэнгийн түргэн тусламжийн дуудлагын хуудас, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, амбулатиор эмчлүүлэгчдийн карт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1 дүгээр хх-ийн 139, 140-141, 142-147, 149-151, 152-157/,
    10. Хохирогч Мягмарсүрэнгийн хохиролтой холбоотой гарсан баримтууд /1 дүгээр хх-ийн 159-166, 2 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/,
    11. Шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух газрын тодорхойлолт, /1 дүгээр хх-ийн 136, 137, 138 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар, 2016 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн Билүүтийн 2-3 тоотод 79 настай, иргэн Г.Мд хүч хэрэглэн, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, хурьцал үйлдэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Г.Мгийн...намайг орондоо ороод унтаж байхад шөнө гэнэт миний орны хажууд нэг майктай эрэгтэй хүн зогсож байсан. Би хэн бэ гээд хэлэхэд миний амыг дараад, хоолой боосон. Тэгээд ухаан алдаад нэг сэрэхэд дунд өрөөний шалан дээр цусандаа хутгалдаад хэвтэж байсан. Миний хамаг бие өвдөөд арай хийж босоод гэрлээ асаахад шөнийн 02 цаг 30 минут болж байсан. Би хувцасгүй шалдан байсан ба гэрээс гараад хүн дуудах гэтэл гадаа хэн ч байхгүй байсан... ...тэр залуу бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би анхандаа танихгүй байсан сүүлд сонсоход манай хажуу айлын Бат-Эрдэнэ гэдгийг мэдсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... ...Бат-Эрдэнэд хүнд би маш их гомдолтой, намайг яалаа гэж, ямар учиртай ингэж байгаа юм бэ? Нутаг орондоо ч байж чадахгүй нь, хүний нүүр ч харж чадахгүй, хөгшин настай болсон хойноо ийм ч юм үзэх гэж...,

гэрч М.Чулуунцэцэгийн...Мягмарсүрэн эгчийн царайг нь харахад аймар хүн харахын аргагүй болчихсон, хавдчихсан, зодуулсан байсан. Би Мягмарсүрэн эгчээс юу болсон талаар асуутал дуугарахгүй байснаа шууд хоолойноос багалзуурдаад ухаан

 

алдсан, би нэг сэртэл гал зуухандаа хэвтэж байсан, хэн гэдгийг нь мэдээгүй намайг хүчиндсэн байсан гэж ярьж байсан...,

гэрч Э.Будзаяагийн...лаборант Энхцэцэгийн хамт очиход Мягмарсүрэн гэх 79 настай эмээгийн нүүр нь нэлэнхүй хэсэгтээ хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг нэлэнхүйдээ цус болсон байдалтай гэртээ байж байсан... ...үзлэгийн явцад түүний үтрээний хананд бага зэргийн шархалсан, ягаан өнгийн салсархаг шүүрэл гарч байсан болохоор бусдад хүчиндүүлсэн байх магадлалтай...,

гэрч Э.Энхцэцэгийн...Будзаяа эгчийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн 2-3 тоотод хүнд зодуулсан байна гэх дуудлагын дагуу очиход Мягмарсүрэн гэх 79 настай эмээгийн нүүр нь нэлэнхүй хэсэгтээ хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг цус болсон байдалтай гэртээ байж байсан. Тэгээд Мягмарсүрэн эмээд өвчин намдаах тариа хийгээд түүнийг Эрүүл мэндийн төв руу авч явсан...,

гэрч Д.Нарангэрэлийн...эмнэлэгт очоод ээжийгээ харахад нүүр, нүд нь битүү хавдар, хөх алаг, хүзүү ам, цээж нь улаан эрээн хөх болчихсон байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад ээж надад “хажуу айлын залуу зодож хүчиндчихлээ” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 8 хоноод эмнэлэгээс гаргаж “Мангут” гэх хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Манай ээж өөрөө шоконд орчихсон хөгшин настай хүн сэтгэл санааны хямралд орчихсон байсан...,

гэрч Д.Энхбаатарын...Жаргалант суманд очоод гэртээ ирэх үед Төв аймгийн Цагдаагийн газрын хүмүүс үзлэг хийж байсан, ээж гэртээ нүүр нь битүү хавдартай танигдахааргүй болчихсон байсан. Мөн байшинийн гал тогооны шал, ширээ сандал бүх юм цус болчихсон байсан. Тэгээд цагдаагийн хүмүүс хэрэг үйлдсэн хүнийг олсон ээжийгээ шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид ээжийгээ аваад Улаанбаатар хотод ирсэн. Дүү нараасаа юу болсон талаар асуухад зодуулсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм шиг байна тодорхой санахгүй байна, ямар ч байсан шүүх эмнэлэгт үзүүлье гэж хэлж байсан...,

шинжээч О.Даваасүрэнгийн...үтрээний үрэвсэл нь бэлгийн замын өвчний үед болон механик үйлчлэл буюу ямар нэгэн үрэлтийн үед үүснэ. Мягмарсүрэнгийн хувьд бэлгийн замын өвчин илрээгүй. Механик үйлчлээр үтрээний салст бүрхэвч үрэвсэж цочирч үтрээний цочмог үрэвсэл үүссэн байсан. Ямар нэгэн эмгэг болон нян илрээгүй. Дахин сэдрээхгүй бол үрэвсэл нь аажимдаа намдаж алга болдог...гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10460 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6721 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6612 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6619 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6620 дугаартай

дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6698 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6617 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6615 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 827 дугаартай дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 458 дугаартай дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6618 дугаартай дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 631 дугаартай дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бат-Эрдэний өмгөөлөгч Б.Энхтуяа ...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү... гэж дүгнэлтийг гаргадаг хэдий ч хохирогч Г.Мгийн бие махбодид олон тооны гэмтэл бэртэл учруулсан талаарх шинжээчийн дүгнэлт, түүнийг зовоож шаналгаж, орон дээрээс татаж унаган, чирсэн зэрэг үйлдлүүд нь тухайн зүйл, заалтын харгис хэрцгий аргаар гэх шинжийг бүрэн хангаж байх тул өмгөөлөгч Б.Энхтуяагийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж,

харин ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж тус тус үзсэн болно.

Шүүх шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, түүнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, харгис хэрцгий аргаар бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүх Ш.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөх төлсөн, түүний биеийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй бөгөөд түүнд оногдуулах хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 425 /дөрвөн зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан эрээн ор хөнжлийн даавуу, хохирогчийн өмсөж байсан улаан ягаан дотоож, ягаан өнгийн нимгэн өмд, цагаан саарал өнгийн футболк, хар хөх өнгийн улаан эрээн зурагтай захтай цамц, шүүгдэгчийн өмсөж явсан хар өнгийн хөх эрээн оруулгатай дотоож, саарал өнгийн оймс 1 ширхэгийг тус тус устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,

мөн хэрэгт хураагдан ирсэн CD-ийг хэрэгт хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар

 

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д лам овгийн Ш.Бд Төв аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийын 126.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д лам овгийн Ш.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, харгис хэрцгий аргаар бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д лам овгийн Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 1 /нэг жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д лам овгийн Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5

/тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д лам овгийн Ш.Б 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 425 /дөрвөн зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан эрээн ор хөнжлийн даавуу, хохирогчийн өмсөж байсан улаан ягаан дотоож, ягаан өнгийн нимгэн өмд, цагаан саарал өнгийн футболк, хар хөх өнгийн улаан эрээн зурагтай захтай цамц, шүүгдэгчийн өмсөж явсан хар өнгийн хөх эрээн оруулгатай дотоож, саарал өнгийн оймс 1 ширхэгийг тус тус устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Д лам овгийн Ш.Б нь хохирогчид 5.000.000

/таван сая/ төгрөгийг төлсөнийг, хохирогч Г.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн хэрэгт хураагдан ирсэн CD-ийг хэрэгт хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д лам овгийн Ш.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,
 

иргэний     нэхэмжлэгч,     иргэний     хариуцагч,     тэдгээрийн     төлөөлөгч,                    өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн

11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн

11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д лам овгийн Ш.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                    Ю.ЭНХМАА

 

Ш.ГАНДАНСҮРЭН