Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0083

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

       Дугаар     128/ШШ2021/0083

            Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Убегд, тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Э, Төбзгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “В” ХХК 

Хариуцагч:     Убегд,

Убегхуб

Ч.Э,  

Төбзг

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2. Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

3. Убегхуаб Ч.Эийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах,

4. Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Убегхуаб Ч.Э, хариуцагч Убегдын итгэмжлэгдсэн Ө.Ө, хариуцагч Төбзгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.Н, Л.Г, УепгШтххп Ш.О, гуравдагч этгээд Ххмтгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Г.Ш, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:

“1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагч Ч.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтээр БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлт гаргажээ.

Манай компани нь 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Абс, хамтран өмчлөгч иргэн А.Л нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан байдаг. Манай компани тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль журмын дагуу шударгаар олж авсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шударга эзэмшигч юм.

Дээрх хөрөнгө нь Монголын анхны холбооны барилга байсан гэх бөгөөд манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Нийслэлийн соёлын газар болон Баянзүрх дүүргийн Засаг даргын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай “Түүх соёлын үл хөдлөх зүйлийн хадгалалт хамгаалалтыг хангах, гэрээг тогтмол байгуулж тухайн хөрөнгийн анхны төрх, гадаад байдлыг өөрчлөхгүйгээр хадгалж, хамгаалж, сэргээн засварласаар ирсэн.

Манай компани Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийн талаарх мэдээллийг харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас ирүүлсэн бичиг болон Төбзгын 2020 оны 02 дүгаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол зэргийг хүлээн авахдаа мэдсэн.

Улмаар бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А\20\24 тоот албан бичгийг хүргүүлж тодорхой мэдээлэл авахыг хүссэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020.03.18 өдрийн 7\2612 тоот хариу хүргүүлэх тухай бичгийг манайд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан бөгөөд уг албан бичигт: “БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 44 м.кв талбайтай, Ү-

дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтээр хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг эд хөрөнгийг өнөөдрийн байдлаар бусдын өмчлөлд шилжин бүртгээгүй байна” гэжээ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь уг дүгнэлтийг үндэслээд дээрх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ бидэнд одоог хүртэл ирүүлээгүй байна.

...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч нь дээрх дүгнэлтээ гаргахдаа буюу хяналт шалгалт хийхдээ “В” ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу оролцуулаагүй ба тухайн захиргааны актыг гаргахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн дээрх захиргааны акттай холбоотой хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас огт байхгүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 4186 тоот дүгнэлтийн үндэслэх хэсэгт зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1-д заасныг үндэслэл болгосон бөгөөд энэхүү хуулийн заалтууд нь улсын бүртгэлд хяналт шалгалт хийх байцаагчдын үйл ажиллагааных нь эрх хэмжээг л заасан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хяналт, шалгалт хийх болсон үндэслэл шалтгааныг огт дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн. Улсын ахлах байцаагчийн энэхүү үйлдэл нь нэг талын эрх ашгийг хэт хамгаалах, дээрээс өгсөн удирдамж, зааврыг биелүүлэх зорилгоор уг дүгнэлтээ гаргасан болох нь нотлогдож байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дунд эрх болон эрхзүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно. Мөн тус зүйлийн 6.4-т Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заажээ.

Мөн энэхүү хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно...гэж заажээ.

Дээрхээс харахад хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийн хүсэлтээр буюу иргэний хуульд заасан журмын дагуу улсын байцаагч холбогдох хяналт шалгалтыг хийх үндэслэл бүрдэх бөгөөд өөр бусад ямар нэг үндэслэлээр дур мэдэж хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах эрхгүй юм.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагч нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хувийн ашиг, сонирхолын үүднээс, төрийн байгууллагын дээрээс өгсөн удирдамж чиглэмжид тулгуурлан хууль зөрчиж энэхүү дүгнэлтийг гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд төр,иргэн, хуулийн этгээд нь ижил тэгш эрхтэй оролцдог. Хууль ёсны эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай юм. Гэтэл энэхүү хугацаа хэтэрсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч нь хууль зөрчин дүгнэлт гаргаж манай компанийн өмчлөлийн Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон.

Төрийн захиргааны байгууллагууд захиргааны акт гаргахдаа зөвхөн Захиргааны ерөнхий хуульд захирагдах биш Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүхий л хуульд захирагдаж үйл ажиллагаандаа мөрдөх учиртай юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг анхнаасаа гаргах ёсгүй байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлт нь “В” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул уг дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “В” ХХК-ийн өмчлөлд сэргээж бүртгэхийг даалгаж өгнө үү.

2. Төбзгаас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолд БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай үл хөдпөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газарт эзэмшүүлсүгэй гэж заажээ.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/1190 тоот албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1\227 дугаар албан бичиг зэргийг манайд ирүүлсэн бөгөөд уг бичигт Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Анхны холбооны барилгыг чөлөөлөхийг шаардсан байдаг.

Төбзгын 26 дугаар тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл зэргийг үндэслэл болгосон бөгөөд уг зүйлд Төрийн өмчид эд хөрөнгийг олж авах хэлбэрийг дурджээ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгөө өмчлөлдөө олж авах талаар дурджээ.

Тогтоолд дурдагдаад буй үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа буюу Төрийн болон орон нутгийн өмчлөлийн тухай хууль батлагдах үед Төрийн өмчийн хороо (одоогийн Төбзг)-ны өмчлөлд болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын эзэмшилд бүртгэсэн байсан эсэх нь одоог хүртэл тогтоогдоогүй бөгөөд тус төрийн захиргааны байгууллага бусдын хувийн өмчид хууль бусаар халдаж байгаад харамсаж байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед Нийслэлийн засаг даргын дэргэдэх өмчийн харилцааны газрын мэдэлд Нийслэлийн засаг даргын дэргэдэх соёлын газрын эзэмшилд бүртгэлтэй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан бөгөөд өмчийн хэлбэрийг төрийн болоод орон нутгийн болгон заагласан байдаг. Мөн энэхүү хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг А сургуулийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлд Аймаг, Нийслэлийн хурлын бүрэн эрхийг тусгасан байдаг. Мөн энэхүү хуульд удирдлагын үндсэн зарчмыг тусгасан бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, түүний бүрэн эрхийг тодорхой хуульчилсан болно. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр, тогтоолыг төрийн захиргааны төв байгууллага болох хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг хүчингүй болгох нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Төбзг нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, уг тогтоолыг гаргах ажиллагаанд татан оролцуулан, сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл уг захиргааны актыг гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компанид албан ёсоор мэдэгдээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулж, бидний санал хүсэлтийг албан ёсоор аваагүй ба тогтоол гаргасны дараагаар манай компанид Ххмтгаар дамжуулан бичгээр мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс Төбзгын 26 дугаар тогтоолд дээрх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу Төбзгт гомдол гаргасан боловч тус байгууллага 2020 оны 03 дугаар сарын 23-ны А-1/454 тоот хариу албан бичгээр бидэнд гомдлыг хүлээн авах боломжгүй талаар дурджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас манайд ирүүлсэн 7\2612 тоот бичигт Ү-дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг аливаа этгээдийн өмчлөлд шилжүүлээгүйг тодорхой дурдсаар байхад Төбзг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас манайхруу болон түрээслэгч байгууллагууд руу удаа дараа албан бичиг ирүүлж чөлөөлөхийг шаардаж компанийн хэвийн үйл ажиллагаанд, манай компанийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байна.

Дээрхээс харахад Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг аливаа этгээдийн өмчлөлд шилжүүлээгүй байхад Төбзг нь өөрийн чиг үүрэгт үл хамаарахгүй асуудлаар дур мэдэн, тогтоол гарган уг тогтоолдоо үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд бүртгэх талаар дурдсан нь хууль зөрчиж байна

Мөн Төбзг нь Захиргааны Ерөнхий хуулийн 40, 41 дүгээр зүйлийг тус тус зөрчиж дээрх тогтоолыг гаргасан байдаг. Гэтэл төрийн захиргааны хэрэгжүүлэгч агентлаг нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол, шийдвэр, чиглэмж гаргаж хувийн өмчид бүдүүлгээр халдаж, бусдын өмчлөх эрхийг хүчээр дээрэмдэн авч байна. Манай компанийн зүгээс уг хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус байгууллагыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-т тус тус заасан илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол нь “В” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан болон ихэсгэсэн шаардлагадаа: “... Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг үндэслэж гарсан бөгөөд уг тогтоолын 1 дэх заалтад Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын эзэмшүүлсүгэй гэжээ.

Дээрх хөрөнгийн өмчлөгчөөр В ХХК-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж байгаа уг дүгнэлтийг үндэслэж гаргасан Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-иий өдрийн 26 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт бөгөөд уг хөрөнгийг төрийн өмчид бүртгэх нь бүхэлдээ хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Төбзгын 26 тоот тогтоолын 2 дахь заалт нь нэг дэх заалт хүчин төгөлдөр хэрэгжсэний дараагаар биелэгдэх шинжтэй заалтууд учраас уг тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болгуулахаар В ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч талын гаргасан хариу тайлбар, албан бичигт Монгол Улсын засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 тоот “Түүх, соёлын дурсгалын жагсаалтыг батлах тухай тогтоолыг дурд,цаг бөгөөд уг тогтоолын жагсаалтанд анхны холбооны барилга багтжээ.

Дээрх хөрөнгийг В ХХК нь 2004 онд Абс, хамтран өмчлөгч иргэн А.Л нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу Монгол Улсын Иргэний хуульд зааснаар шударгаар олж авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад ямар нэг эрхийн доголдолгүй, бусдын шаардах эрх байгаагүй ба В ХХК бусдын эрх ашгийг хохироосон, хууль бус ямар ч үйлдэл хийгээгүй. Засгийн газрын 2008 оны 175 тоот тогтоол нь өөрөө танай компанийн өмчлөлд шилжсэнээс хойш даруй 4 жилийн дараа гарсан тогтоол юм.

Монгол Улсын үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”. Мөн тус хуулийн арван зургаа дугаар зүйлд иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж түс тус заажээ.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна гэж заасан байна. Монгол Улс ардчилсан, эрх зүйт төртэй, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчимтай хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг, өмчлөгчийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг гэдэгт итгэдэг. Дээрх хөрөнгийг төрийн өмчлөлд, эзэмшилд дайчлан авах шаардлага гараад байгаа бол нөхөх олговор, үнийг төлөх талаар Монгол Улсын үндсэн хуульд заасан байна.

Гэтэл Төбзг илт хууль бус тогтоол гаргаж “В” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар халдсан үйлдэл гаргаад байна.

Иймд Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

... Улсын бүртгэлийн Хяналтын улсын Ахлах байцаагч Ч.Эийн гаргасан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

“В” ХХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн Хяналтын улсын Ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгүүлсэн билээ.

Дээрх захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр явагдсан бөгөөд тухайн хуралд хариуцагч болох Улсын бүртгэлийн Хяналтын улсын Ахлах байцаагч Ч.Э нь миний дүгнэлтээр “В” ХХК өмчлөлийн Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон гэх тайлбарыг өгч байсан. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэхэд эргэлзэж байсан. Өөрийнх нь нэгэнт гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлттэй холбоотой маргаан шүүхэд хэрэг үүсчихсэн, хэрэг хянан шийдвэрлэх процессийн ажиллагаа эхэлчихээд байхад дүгнэлтэнд өөрчлөлт оруулан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг гаргасан байдаг. Улмаар дээрх хоёр дүгнэлтийг үндэслэж Убегд Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А\859 тоот тушаалаар В ХХК-ийн өмчлөлийн БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаасан байна.

Улсын бүртгэлийн Хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн Хяналтын ахлах байцаагчийн 2010 оны 4186 тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн 1 дэх хэсэгт В ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох гэсэн бичилтийн өмнө Абс, иргэн Л\ Ч*******\ нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох мөн” гэсэн бичилтийг нэмж оруулах гэж өөрчлөлт оруулжээ.

Дээрх 3303 тоот засвар өөрчлөлт оруулах тухай дүгнэлтээр өөрийнхөө гаргасан 2019 оны 4186 тоот дүгнэлтийнхээ утга агуулгыг илтэд өөрчилсөн, ямар ч логик дараалалгүй дүгнэлт гаргасан бөгөөд 4681 тоот дүгнэлтээ илт хууль бус захиргааны акт болохыг уг үйлдлээрээ нотолсон юм. Учир нь 2019 оны 4186 тоот дүгнэлт “В” ХХК өмчлөлийн Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон байх ба тус компани нь өөрийн гэм буруутай үйлдлээр төрийн эрх ашгийг хөндөөгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө аливаа эрхийн доголдолгүй байсан учраас хууль ёсны дагуу хэлцлийн үндсэн дээр хөрөнгийг олж авсан. Гэтэл “В” ХХК-ийн өмчлөх эрхийг шууд хүчингүй болгосон байна.

Хяналтын ахлах байцаагч нь 3303 тоот дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөөд буй “Абс”, иргэн Л\Ч*******\, “В” ХХК нарт албан ёсоор урьдчилж мэдэгдээгүй буюу сонсох ажилладаг явуулаагүй болно. Хяналтын ахлах байцаагч нь сонсох ажиллагаа хийгдээгүй гэдгээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр хэлсэн байдаг.

Улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4186 тоот дүгнэлттэй холбоотой маргаан захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсчихээд байхад Хяналтын ахлах байцаагч дүгнэлтдээ нэмэлт өөрчлөлт оруулан, өөрийн гаргасан захиргааны актынхаа алдааг засаж өөрчлөлт оруулж байгаа үйлдэл нь өөрөө шүүхийг үл хүндэтгэсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироосон хууль бус үйлдэл болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар 18.7.1-т Хяналтын ахлах байцаагч нь улсын бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно. Мөн хуулийн 6.6-т зааснаар Улсын бүртгэлийн Хяналтын ахлах байцаагч нь бүртгэлт өөрчлөлт оруулах дүгнэлт гаргах эрхтэй болохоос биш бусдын өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхтэй субьект биш юм.

Төбзгын өмчлөх эрх аль ч утгаараа зөрчигдөөгүй бөгөөд тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан гэдгийг тус газар хангалттай нотолж чадаагүй. Өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй байхад Хяналтын улсын ахлах байцаагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан даалгаврыг биелүүлэх зорилгоор дур мэдэн улсын бүртгэлд хяналт шалгалт хийсэн нь өөрөө хууль бус, бусдын өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон.

Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Хяналтын улсын Ахлах байцаагч Ч.Эийг гаргасан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот “Эрхийн улсын бүртгэлийг хаах тухай” тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Убегд нь дээрх тушаалыг гаргахдаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4. 14.2-т тус тус заасны дагуу хяналтын байцаагчийн 2019 оны 4186, 2020 оны 3303 тоот дүгнэлтийг үндэслэн БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хаасугай гэжээ. “В” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 7/6224 тоот албан бичгийг шуудангаар ирүүлсэн бөгөөд уг бичигт тушаал гаргасан гэдгийг мэдэгдсэн ч тушаалаа хавсаргаагүй байсан. Манай өмгөөлөгч дээрх тушаалтай урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр танилцсан.

Убегд нь хяналтын ахлах байцаагчийн 4186 тоот дүгнэлттэй холбоотой маргаан захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн, тус дүгнэлт хууль ёсны болоогүй гэдгийг мэдэж байсан аталаа зориудаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг яаравчлан гаргасан байдаг. Мөн уг тушаалыг гаргахдаа эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа “В” ХХк-д урьчдилж мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй болно.

Иймд Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот “Эрхийн улсын бүртгэлийг хаах тухай” тушаалыг хүчингүй болгож, В ХХК-ийн өмчлөлийн БЗД, 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай, Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч дүгнэлт гаргахдаа холбогдох хуулийг судлахгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотыг үндэслээд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхдээ өөрсдийнхөө эрх хэмжээний асуудлыг бусдад шилжүүлсэн. Өөрөө хяналт шалгалт хийх ёстой байтал Төбзг хувийн өмчийн тухай хяналт шалгалт хийж ажлын хэсэг байгуулагдаад тэр дүгнэлтийг үндэслээд дүгнэлт гарсан байгаа. Өөрийнх үйл ажиллагааны хүрээг зохицуулсан хуулиар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар хувийн өмч бүртгэж хяналт шалгалт хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг 6.4 дэх заалтыг баримтлах ёстой байсан. Иргэний хуулийн 183-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох нь бүртгэлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу ташаа хийсэн тогтоолууд болоод улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой. Ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэргүй хяналтын байцаагч бусдын хөрөнгийг хүчингүй болгож болохгүй.

...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийг иш татаад Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нарийвчилсан харилцааг зохицуулсан. Тэгэхэд Захиргааны ерөнхий хуулийг баримтлаад улсын бүртгэлд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа байхгүй 20, 30 жилийн асуудлыг дүгнээд хүчингүй болгосон. Иймд Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт гаргасан учир нэхэмжлэл гаргасан. Дүгнэлт гаргахдаа алдаа гаргасан. В ХХК шууд утгаараа төрийн өмчийг хувьчилж аваагүй. Хувь хүний өмчөөс шилжүүлж авсан. Тухайн бүртгэлийг шууд хийсвэрлэж ойлгоод В ХХК-ийн 2004 оны өмчлөлд шилжүүлж авсан бүртгэлийг хүчингүй болгож байгаа. Энэ бол илт хууль бус захиргааны акт юм. Өөрийнхөө үйлдлээр нотолж байгаа.

... Улсын бүртгэлийн ерөнхий газар 2020 оны 6 дугаар сарын 25-нд А/859 тоот тушаалыг хүчингүй болгохдоо В ХХК-д ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй. Үүн дээр эзэмшиж байгаа талаар  мэдэж байж хүчингүй болгосон. Мөн сонсох ажиллагааны арга хэмжээг ерөөсөө аваагүй. А ХХК-ийн барьцаанд байсан гэж мэдсээр байж А ХХК-ийг дүгнэлт гаргах зүйлд оролцуулаагүй. Дан бус утгаараа А ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн. А ХХК-ийн дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Шууд эрх зүйн маргаан байж болзошгүй. Ийм үүднээс тухайн захиргааны актыг гаргахад А ХХК-ийг оролцуулах ёстой. Тийм учраас 4186 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож улсын бүртгэлд В ХХК-ийн өмчлөлд  бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Эрх нь яаж сэргэх талаар бодсон. Даалгах шаардлага байхгүй. 4186 тоот хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслээд шууд өөрийнхөө өмчлөлд бүртгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14-т дүгнэлтийг үндэслээд Убегд нь шийдвэр гаргана гэж заасан. Энэ шийдвэр гараагүй байхад өөрийнхөө өмчлөх эрхийг ойлгоод тогтоолыг гаргасан. Дүгнэлт өөрөө шууд эрхийн актыг хүчингүй болгохгүй гэдэг талаар улсын байцаагчид хэлсэн. Тэр дүгнэлтийг үндэслэж өөрийнхөө өмчлөлд бүртгүүлж тогтоол гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. 1999 онд нэгдсэн бүртгэл явагдсан гэж ярьж байгаа. Ер нь бол анхнаасаа Төбзгын өмчлөх ёстой хөрөнгө биш гэж үзэж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль ёсны гэж үзэж байгаа. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эзэнгүй гэдэг тайлбарыг та нар өөрсдөө хүлээнэ зөвшөөрч байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Убегхуаб Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан бичиг ирсэн байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн утга нь өөрөө юу гэсэн үг бэ? гэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтыг хавсаргаж ирүүлсэн. Тогтоолын 1 дүгээр хавсралтад Абсийн эзэмшигчээр бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн заалт ирүүлсэн. Төбзгаас өмчлөх эрхийн талаар үнэн зөв хийсэн талаар шалгаж ирүүлсэн байсан.

“В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймд хүчингүй болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт ирүүлсэн байсан. Ирүүлсэн хавсралтад Убегд болон хяналт шалгалтын газрын даргаар цохогдоод надад хуваарилсан. Хуваарийн дагуу хянаж шалгаад шалгалтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204******* дугаартай бүртгэл Абс 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан. Абсийн барилгыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох тухай бичиг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000 оны 74 дүгээр тогтоол, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, тухайн үед падаан зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байсан. Үүний дагуу улсын бүртгэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг Абс болон иргэн н.Лхавга нарын өмчлөлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон байсан.

Бүртгэлийг шалгаад үзэхэд анх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Үл хөдлөх өмчлөх эрхийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Ямар заалт байсан бэ? гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг гаргах, мөн хуулийн 9 дүгээр зүйл, 5 дүгээр зүйлд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийн бичиг баримт, мөн хуулийн 10 дугаар зүйлд мэдүүлэг хүлээж авахаас татгалзах, 1-д бүртгэлийн байгууллагын бүртгэл дутуу эсвэл мэдүүлэг гаргах үед эзэмшигч тухайн үед маргаантай байгаа бол уг мэдүүлгийг хүлээж авахаас татгалзана гэж заалтыг зөрчиж, өмчлөх эрх нотлогдоогүй байхад бүртгэл хийсэн. А сургууль дээр батлах нотлох баримт байхгүй. Зөвхөн иргэдийн Хурлыг Төлөөлөгчдийн тогтоолоор эзэмшүүлэхээр заасан байсан. Газар эзэмших эрхийн гэрээ буюу гэрчилгээтэй зөрүүтэй байсан.  Бүртгэл зөрүүтэй байхад В ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан.

Өмчлөх эрхээр өгсөн нотлох баримтыг хянахад гэрээнд хууль бус агуулгын алдаатай гэрээ байсан Гэрээ нь бэлэглэлийн гэрээний агуулгатай байсан. Ингээд бүртгэлийг шилжүүлэхэд алдаа гаргасан учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байх, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримт болон хуульд заасан хэмжээг зөрчсөн учраас хуулийн заалтыг бариад 4186 дугаартай дүгнэлт гаргаж бүртгэлийг хүчингүй болгосон. Дүгнэлтийн тухайд бүртгэлийг шууд хүчингүй болгохоор гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөр байсан. Яагаад гэвэл В ХХК нь барьцаанд тавьсан байсан. Тийм учраас бүртгэлийг хаах боломжгүй байсан учраас орхисон байдалтай байсан. Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчгүй болж байгаа учир хувийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан. Сонсох ажиллагааны тухайд албан бичиг хүлээж авсны дараа өөрсдөө оролцоогүй гэж байсан мөртлөө биечлэн уулзаж байсан. Сонсох ажиллагаа хэд хэдэн заалт байгаа. Түүний дагуу өөрийн биеэр баримт бичгийг танилцуулж уншиж өгсөн” гэв.

Хариуцагч Убегдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүртгэл талаас нэмж хэлэхэд одоогийн байдлаар систем болон бүртгэл дээр маргаан гарч байгаа тухайд хаах төлөвтэй байдаг. Хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд 2 дүгнэлт байгаа. Хоёр хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.4.1 дэх заалтыг үндэслэж эрхийн улсын бүртгэлийг хаасан тушаал гарсан байгаа. 14.1.4-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон бол гэж заасан.

Бүртгэл хяналтыг үндэслэж хийгддэг учраас тухайн үед тэгж хийгдсэн байгаа” гэв.

 

Хариуцагч Төбзгын дарга З.М*******н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Н******* 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталсан бөгөөд өнөөгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б*******ний баруун хойд талд байрлах Анхны холбооны байшинд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станц 1915 онд анх байгуулагдсан билээ.

Тус барилга нь 1913 онд баригдаж, 1914 онд баруун талын залгааг барьж дуусган анхны телефон станц байрласнаар олноо Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 онд Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэл хүрээний утасны хороо, Г.Д******* жанжны байшинг /хуучин нэрээр/ хотын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалын жагсаалтад оруулан баталсан ба Нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Нийслэлийн байгууллага, дүүргүүдийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудын жагсаалтыг баталж Нийслэл хүрээний утасны хорооны байсан байшинг Цахилгаан холбооны үйлчилгээний албад, Г.Д******* жанжны байшинг Хотын соёлын хэлтэст хариуцуулж хамгаалуулахаар баталсан байдаг. Ийнхүү Анхны холбооны барилгад Холбооны музей 1990-зэд оноос 1997 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Гэтэл 1998 оноос хойш “А” хувийн бага сургууль үйл ажиллагаагаа явуулж, улмаар 2000 онд “А” бага сургуулийн хүсэлтээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны “Өмчийн тухай” 74 дүгээр тогтоолоор “Түүх соёлын дурсгалт утасны хороо, Д******* жанжны ажиллаж байсан барилгыг А” бага сургуулийн зөвхөн эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад нь авахуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг баталсан.

Тус жагсаалтад Анхны холбооны барилга багтаагүй буюу Нийслэлийн өмчид шилжүүлээгүй байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн 2000 оны 74 дүгээр тогтоолыг гаргасан.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Анхны холбооны барилгын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргаагүй зөвхөн эзэмшилд шилжүүлж, хадгалалт, хамгаалалтад авхуулахаар тогтоол гаргасан байтал Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 онд мөрдөгдөж байсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж тус барилгыг үйлчилгээний зориулалттай болгон “А” бага сургууль болон Монгол Улсын иргэн А.Л нарыг хууль ёсны өмчлөгч гэж бүртгэсэн байх бөгөөд 2004 онд өмчлөгчийг “В” ХХК-д шилжүүлж, 000******* дугаартай гэрчилгээг олгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-т “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна", мөн “Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 5.2-т Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж гэж заасныг зөрчиж үйлчилгээний зориулалттай болгон хувийн өмчид шилжүүлж бүртгэсэн нь хууль бус шийдвэр юм. Мөн "В” ХХК нь ресторан паб, архи, согтууруулах ундаа борлуулах цэг, хүнсний дэлгүүр зэрэг үйл ажиллагаа явуулж Монгол Улсын түүх соёлын дурсгалт зүйлд хүндэтгэлгүй хандсанаар Анхны холбооны барилгын анхны гадаад төрх байдал, түүх соёлын дурсгалт зүйлийн шинж байдал алдагдаж байна.

Ххмтг нь 2013 оноос хойш Анхны холбооны барилгыг зориулалтын дагуу үргэлжлүүлэн ашиглан, Холбооны музейн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахаар холбогдох газруудад хүсэлт тавьсан бөгөөд тус барилгын өмчлөл, эзэмшлийг хууль тогтоомжийн дагуу шилжсэн эсэх талаар судалсан байдаг.

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Б*******ний хойд талд байршилтай, 441 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2-т В” ХХК-ийн захирал Б.Бд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу санал гаргах боломж олгон, 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу биечлэн уулзаж мэдэгдсэн бөгөөд уг шийдвэрт мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар гомдол гаргах эрхтэй хэмээн заажээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлд тус тус заасны дагуу хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, уг дүгнэлтийг гаргах ажиллагаанд татан оролцуулах боломжоор хангасан байна. Гэтэл тус шийдвэр гараад 3 сар болоход В” ХХК-ийн зүгээс ямар ч гомдол, санал гаргаагүй байдаг.

Төбзг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн болон орон нутгийн өмчлөлд байсан эд хөрөнгийг олж авах, мөн хуулийн 11.1-д төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байсан Монгол Улсын түүх соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор Ххмтгт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Иймд Төбзгын 2020 оны 26 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төбзгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч Төбзгын 2020 оны 5      дугаар сарын 26-ны өдрийн А-1/1004 тоот “хариу тайлбар гаргах тухай” тайлбараа дэмжиж байна.

...Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6-р хороо, Б*******ний хойд талд байршилтай, 441 м.кв талбайтай төрийн өмчийн түүх, соёльн дурсгалт анхны холбооны барилгыг “А” бага сургууль буюу иргэн А.Лд 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор эзэмшилд шилжүүлэн хадгалалт, хамгаалалтад авахуулахаар тогтоосон атал иргэн А.Л уг тогтоолын заалтыг зөрчин хуульд заасан үндэслэлээр буюу өмч хувьчлал, дуудлага худалдаа, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүх, соёлын дурсгалт анхны холбооны барилгыг өөрийн өмчлөлд шилжүүлэн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авчээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл ...төрийн хамгаалалтад байна.” , Улсын Их хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн өмчөөс хувьчилж ул болох эд хөрөнгийн жагсаалтын 5 2.-т “...түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга байгууламж...” гэж заажээ.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шударга бусаар олж авсан этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй байтал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл нь хууль зөрчсөн үйлдэл юм. Бусдын өмчлөлд хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгэзр зүйлийн 4.1.4, 4.1.5, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-         д тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчөөгүй.

Дээрх эрх зүйн актад Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтээр өөрчлөлт оруулсныг зүйтэй гэж үзэж байна. Учир нь: Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө “В” ХХК-ийн өмчлөлд /түүх соёлын дурсгалт/ холбооны анхны барилга шилжсэн боловч анх хууль бусаар төрийн өмчийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан “А” бага сургууль, иргэн А.Л нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 дугаар гэрчилгээ олгосон бүртгэлийг давхар хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх дүгнэлтийг үндэслэн Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот “эрхийн улсын бүртгэлийг хаах тухай” тушаал гарсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Баянзүрх дүүргийн 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай түүх соёлын дурсгалт холбооны анхны барилга нь төрийн Хөрөнгөөр баригдаж өмч хувьчлал, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад шилжээгүй тул төрийн өөрийн өмч гэж үзэх үндэслэлтэй.

Иймд төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэх үүднээс Төбзгаас гаргасан 2020 оны 26 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч "В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

... Маргааны зүйлийн тухайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Б*******ний хойд талд байрлах барилга дээр бүртгэл байгаа. 1998 оноос хойш Абс үйл ажиллагаа явуулаад 2000 онд Абсийн хүсэлтээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 дүгээр тогтоолоор  түүх соёлын дурсгалт зүйлээр бүртгэгдэж А сургуулийн хамгаалалтад шилжүүлсэн. МУ-ын УИХ-ын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрөөс аймаг нийслэлд эд хөрөнгө шилжүүлэх тухай 29 дүгээр тогтоолоор төрийн өмчид шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалт гарсан. Энэ жагсаалтаар холбооны барилга төрийн тусгай хамгаалалтад ороогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмч юм. Төрийн өмчлөлд шилжүүлээгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэж 2000 оны 74 дүгээр тогтоолыг гаргасан. 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжүүлээгүй эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 4186 дүгнэлт холбогдох хууль тогтоомжийг үндэслэж улсын бүртгэлийн БЗД-ийн 6 дугаар хороо, Б*******ний ойролцоо олгосон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 27, 28, 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болохгүй гэж тодорхойлоод В ХХК-ийг захирлыг оролцуулаад шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэж 2020 оны 26 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дах заалтыг зөрчөөгүй. Бусдын эрх ашгийг хязгаарлах тодорхой хүрээнд хийгдсэн учраас хуульчилж байгаа ... Сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Төбзгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монголын ард түмэн түүх соёлыг хадгалж ирсэн. Тиймдээ ч төр засгийн байгууллагаас шийдвэр гаргаж хамгаалалтдаа авч байсан. Түүх соёлын тухай хууль 1994 онд батлагдсантай холбоотой хуучин шийдвэрийг хүчингүй болгоод Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235, 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 175, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор түүх соёлын дурсгалын заалтыг гаргаж хадгалах хамгаалах нөхцөлийг бүрдүүлж явж байсан. Төрийн нийтийн өмчийн эд хөрөнгөд орж байгаа. Төбзг эд хөрөнгийн бүртгэл ашиглалтыг хариуцаж байгаа. Нийтийн зориулалттай эд хөрөнгийг тусгайлсан хуулиар зохицуулж байгаа. А сургуулийн хувьд албан үүргээ ашиглаж байсан зүйл байгаа” гэв.

Хариуцагч Төбзгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төбзгын 2020 оны 26 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Нэхэмжлэгч болохоор Төбзгыг тухайн үед мэдэж шийдвэр гаргах эрхгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол гэж заасан. Яагаад энэ хүрээнд шийдвэр гаргах ёстой вэ? гэдэг талаар түүхэн он дараатай тайлбарлая. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 7.1-д Монголын ард түмний түүх соёлын дурсгал нь төрийн хамгаалалтад байна гэж заасан. Үндсэн хууль батлагдсаны дараа 1994 оны 5 сарын 24-ны өдөр түүх соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хууль 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн. 2001 оны 6 сарын 08 хүртэл энэ хууль үйлчилсэн. Уг хуулиар түүх соёлын дурсгал зүйлийг бүртгэж, хадгалж, хамгаалах шинэчлэх зэрэг харилцааг зохицуулж байсан. Түүх соёлын олдвор болон оюуны өмчийг түүх соёлын дурсгалт зүйл хамааруулдаг. Түүхийн дурсгал зүйлийг заавал бүртгэх тухай заасан байдаг. Түүх соёлын сум дүүргийн санд мэдэгдэх мөн зөвшөөрөлгүй эзэмших, ашиглах, шилжүүлэхгүй байх талаар заасан. Энэ хуулийн дараа батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль дээр энэ талаар хуульчилсан байгаа. Түүх соёл заавал бүртгэлийн мэдээллийн санд бүртгэдэг байгаа. Энэ ажлыг сумын дүүргийг Засаг дарга хариуцаж ажилладаг байгаа. Хэрвээ бусдад шилжүүлж байгаа бол заавал мэдэгдэх ёстой. Абс өмчлөлдөө авч байгаа мөн В ХХК-д худалдаж байгаа талаар ерөөсөө зөвшөөрөл аваагүй асуудал байна.

Түүх соёлыг хамгаалах тухай хууль батлагдсантай холбоотой УИХ-ын 1994 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Засгийн газарт 3 үүрэг даалгавар өгсөн байдаг. Засгийн газар УИХ-ын энэ тогтоолыг үндэслэж 1994 оны 12 дугаар сард 233 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор түүх соёлын журамтай холбоотой бүх асуудлыг шинэчилсэн байгаа. Ингээд 3 дугаар хавсралтын 3.14-д нийслэлийн хүрээний байшин гэж орсон байгаа. 233 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар улс орон нутаг байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалд байх журмыг баталсан. Журмын 19-д эзэмшигч нь гэрээгээр аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд гэрээгээр ашиглуулж болно гэж заасан. Гэрээгээр ашиглуулж болно гэсэн учраас нийслэлд Абсд ашиглуулж байсан. А сургуульд өгөхөөс өмнө цахилгаан холбоонд ашиглуулж байсан. Ингээд мөн тогтоолын 3 дугаар хавсралтыг 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаар тогтоолоор Засгийн газар хүчингүй болгож шинэчилсэн.   Шинэчилсэн баталсан жагсаалтаас нийслэлийн хүрээний хороо байсан байшинг хасч баталсан. Өөрөөр хэлбэл төрийн хамгаалалтаас гаргаж шийдвэрлэсэн. Ингээд А сургууль авах ажиллагаа эхэлж байгаа талаар нотлогдож байна. Төрийн хамгаалалтаас гарсан уу? гэвэл үгүй. УИХ-ын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс хувьчилж үл болно гэсэн заалтыг нэмж баталсан. Энэ жагсаалтад түүх соёлын өв соёлыг хувьчилж үл болно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд нийцүүлж залруулсан шийдвэр гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана гэж заасан. 4.1-д Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ гэж заасан. 4.2-т Төрийн нийтийн зориулалттай өмчид дараах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна гэж заасан. Энэ хөрөнгө бол төрийн өмч мөн. Тэр дотроо төрийн нийтийн өмчийн ангилалд хамаарч байгаа. Мөн хуулийн 4.3-д Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан. Ингээд нийслэлийн хамгаалалтад байлгах Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэл хамгаалаад явж байсан хөрөнгө юм. Өөрийн өмчийн бүртгэл байхгүй. Гэхдээ орон нутгийн өмч учир дандаа өөрийн өмчөөр бүртгэдэггүй. Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор улс оронд түүх соёлын жагсаалтыг дахин баталсан. Энэ тогтоолыг үндэслээд нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамж гарсан. Энэ талаар анхны холбооны байшин гэж байгаа. Энэ түүхийн дурсгалтай барилга байгууламжийг төрөөс гаргаагүй явж ирсэн. Энэ хөрөнгө нь хувийн өмчид шилжсэн тухай мэдээллийг авсан учраас ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргасан. Төрийн өмч хөрөнгө бусдын өмчид шилжсэн учраас холбогдох бүртгэлийн байгууллагад хандсан юм. Төр гэхээр эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн зүйл байхгүй. Төрийн эрх ашиг бол нийт ард түмний эрх ашиг юм. Энэ чиглэлийн дагуу хүсэлтээ гаргаад Улсын бүртгэлийн газар судалж үзээд Абсд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль бус юм. Улсын бүртгэл үнэн зөв явагдах ёстой. Нотлох баримтыг үндэслэж бүртгэл хийсэн байх ёстой. Дүгнэлтийн тухайд сонсох ажиллагаа явагдсан. Байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь зааж өгсөн байсан. В ХХК нь гомдол гаргаагүй байсан. Тийм учраас Төбзг тогтоол гаргасан. Холбогдох байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тийм учир илт хууль бус захиргааны шинжийг агуулаагүй байна. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй учраас улсын бүртгэлийн байгууллага завсар оруулах эрх хангагдаж байгаа. 

... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд үйлчилж эхэлсэн. Бүх хөрөнгө хууль батлахаас өмнө байсан. Бүх хөрөнгө төрийн өмч хэвээрээ байсан. 1997 онд анхны тооллого хийсэн. Тогтоолууд Legalinfo сайтад байгаа. Төрийн нийтийн өмч учир оруулаагүй байгаа. Тухайн нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хадгалж, хамгаалах асуудал дээр оролцох ёстой талаар хуульчилж өгсөн. Засаг даргын хувьд санал оруулах эрхтэй” гэв.

Гуравдагч этгээд Ххмтгын дарга Б.Ч-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 4186 тоот дүгнэлт, Төбзгын 2020 оны 26 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэрэгт холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Тус газар нь мэдээлэл, харилцаа холбооны асуудлыг улсын хэмжээнд эрхлэн явуулах чиг үүрэг бүхий бие даасан Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд салбарын дээд байгууллага болохын хувьд мэдээлэл, харилцаа холбооны түүх соёлын дурсгал болох нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, Б*******ний хойно байрлах 441м.кв талбай бүхий анхны холбооны байшингийн өнөөгийн ашиглалтад анхаарал хандуулан 2013 оноос эхлэн барилгын өмчлөл, эзэмшлийн талаар асуудал дэвшүүлж ирсэн.

Тус барилгад 1915 онд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станц анх байгуулагдан ажилласнаар олноо Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд 1921 оны 7 дугаар сараас эхлэн Холбооны музей байрлан ажиллаж байсан манай салбарын түүхт газар юм.

Харилцаа холбооны түүхэн замналын музейгээ манай түүхийн эхлэлийн биет батламж болсон энэ байшиндаа шилжүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад удаа дараалан санал тавьж байсан. Тухайлбал: Тус газраас 2019.03.15-ны өдрийн 1/216 тоот албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, 2015.10.23-ны өдрийн 1/939 тоот, 2018.03.14-ний өдрийн 1/231 тоот, 2019 оны 1/216 албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд, 2017.01.11-ний өдрийн 1/30 тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд, 2017.05.25-ны өдрийн 1/447 тоот албан бичгээр Төбзгуудад тус тус хандаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2018.04.06-ны өдрийн 7/3212 тоот, 2019.04.08-ны өдрийн 2/2717 тоот, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015.06.11-ний өдрийн 7/3670 тоот, 2017.02.24-ны өдрийн 3/282 тоот, Нийслэлийн соёл урлагийн газрын 2013.09.25-ны өдрийн 611 тоот албан бичгүүдээр хариу авч асуудлыг шийдвэрлүүлэхээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн.

Дээрх ажлуудын дүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/62 дугаар тушаалаар, Төбзгын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар барилга болон газрын асуудлыг тодруулж, төрийн өмчид бүртгэх, эзэмшигчийг тогтоох талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан тус тус ажилласан байдаг.

Мөн манай газраас Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус барилгын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тодруулж хандсан бөгөөд нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцаж, холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж ажиллах үндсэн үүрэг бүхий Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-аас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7/3670 тоот албан бичигтээ “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолоор түүх соёлын дурсгалт утасны хороо, Д******* жанжны ажиллаж байсан барилгыг А сургуульд эзэмшүүлж, хамгаалалтад нь авхуулахаар шийдвэрлэсэн байна. Манай газрын зүгээс Анхны холбооны барилгыг төрийн өмчлөлд авахад татгалзах зүйлгүй болно” гэсэн хариуг өгч байснаас нь харахад тус барилгыг А сургууль өмчлөлдөө авч, улмаар “В” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг мэдээгүй байна.

“В” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаартай бүртгэлийг Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож, Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, манай газарт эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийг тус газар нь дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-т “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл ... төрийн хамгаалалтад байна”, Улсын Их хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 5.2-т “Түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж” гэж заасныг тус тус зөрчин барилгыг Абс, иргэн А.Л нараас “В” ХХК-д шилжүүлсэн болох нь дараах баримтуудаас харагддаг.

Барилгын эзэмшил, өмчлөлийн асуудал:

Тус түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авсан, БНМАУ-ын Холбооны яам 1990 онд татан буугдаж, Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газар байгуулагдсан бөгөөд 1992 онд Холбооны ерөнхий газрын бүтцээс Монголын харилцаа холбоо /МТС/ компани үүссэн түүхтэй. Хотын АДХГЗ-ын дарга Л.Э, Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын дарга Б.Б нарын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн уулзалтын протоколын 3 дахь заалтаар “Анхны холбооны байрыг олгох талаар хотын АДХЗГ-ын тогтоолыг хэвээр байлгах...” талаар дурдсан байдаг. Энэ нь тухайн үед барилга төрийн өмч байсныг нотолж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар хотын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалыг баталсан бөгөөд жагсаалтын 14 дугаарт “Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин” гэсэн нэрээр, Нийслэлийн Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Түүх соёлын дурсгалт зүйлийн тухай” А/153 дугаар захирамжийн хавсралтын 14 дугаарт “Нийслэлийн хүрээний утасны хороо байсан байшин буюу Холбооны музей”-г хариуцан хамгаалах байгууллагыг Цахилгаан холбооны үйлчилгээний алба гэж тогтоосон. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлуулах ажлыг хэрэгжүүлж байхыг дүүргүүдийн Засаг дарга, холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон байдаг. Тус Цахилгаан холбооны үйлчилгээний алба нь тухайн үеийн Монголын харилцаа холбоо компанийн нэгж билээ.

Монголын харилцаа холбоо компани нь 1997 онд Монголын цахилгаан холбоо компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан бөгөөд тус компани холбооны музейн барилгын арчлалт, засварыг хариуцан ажиллах санхүүгийн боломжгүйн улмаас холбооны музейг өөр газар нүүлгэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.1-т “хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө" төрийн өмчид хамаарахаар заасан. Тус хууль 1996 онд батлагдсан бөгөөд энэ үед холбооны барилга нь төрийн өмчийн Монголын харилцаа холбоо компанийн мэдэлд байсан. Гэтэл ямар шалтгааны улмаас уг барилгыг нийслэлийн өмч гэж үзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор А сургуулийн эзэмшилд шилжүүлж, ашиглалт, хамгаалалт, сэргээн засварлалтын ажлыг тогтмол хийж байхыг А сургуулийн захирал А.Лд даалгасан шийдвэр гарсан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн барилгыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Абсийн эзэмшилд шилжүүлсэн атал 2002 оны 1 сарын 23-ны өдөр тус сургууль болон иргэн А.Л нарын нэр дээр өмчлөх эрхийн 004 тоот гэрчилгээ гарсан нь мөн л ойлгомжгүй байна.

Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үздэг. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд өмчлөх эрхийг нотлох баримтыг хавсаргадаг. Хавтаст хэргээс харахад улсын бүртгэлийн байгууллага нь дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эзэмшүүлэх тогтоолыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг Абс, иргэн А.Лд гаргасан байгаа нь 004 тоот гэрчилгээг хууль зөрчин гаргасан байгааг нотолж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Анхны холбооны байшин”-г нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулан баталсан.

Анхны холбооны байшинг 1987 оноос хойш төрийн хамгаалалтад авч, түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд өдгөө тус барилгад Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.1, 38.1.4-д заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах эрхтэй нэрийн дэлгүүр, хоолны газар, нарийн боовны цех ажиллаж байгаа нь модон хийцтэй тухайн барилга хэдийд ч үгүй болох өндөр эрсдэлтэйг харуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ххмтгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ барилга 1915 онд баригдсан. Баригдаж эхлээд анхны холбооны байшин байгаа. Манай түүхэн барилга байгаа. Энэ байшин анх 1980-аад онд холбооны музей ажиллаж байсан. Тухайн үед холбооны яам гэж байсан. Засгийн газрын тогтоолыг үндэслэж холбооны яам 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Харилцаа Холбооны компани 100 хувь эзэмшиж энэ компанийг байгуулж байсан.  Тэр үед барилга энэ компанийн нэр дээр байсан. Энэ талаар тайлбар дээрээ дурдсан байгаа. Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын жагсаалтын 14-д нийслэл хүрээний утасны хороо байшин гэдэг нэрээр хамгаалагдаж үлдсэн байгаа. 6 дугаар сарын 20-ны өдөр холбооны музей нэрээр хамгаалалтад авч цахилгааны холбооны үйлчилгээний алба хариуцаж хамгаалахыг тогтоож өгсөн байдаг.

1995 онд Цахилгааны холбооны газраас энэ барилгыг хамгаалах боломжгүй болсон гэж тайлбар өгсөн үүднээс өөр байгууллага руу шилжүүлэх болсон гэж харж байгаа. Хамгаалах ёстой учраас холбогдох байгууллагад хандаж байсан. Энэ асуудлын талаар 2003 онд хандаж эхэлсэн. Тодруулах явцдаа ашиглах өмчлөх асуудлыг давхар хариуцах байгаа. Бүртгэлийн асуудал дээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нотлох баримтыг хавсаргадаг байгаа. Үүн дээр өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, эрх олгосон шийдвэр зэрэг баримтуудыг шаарддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад энэ баримтууд бүгдээрээ байдаггүй. В ХХК-ийг хувийн компанийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн. “В” ХХК-ийн тухайд бэлэглэлийн гэрээ хийсэн. Өнөөдрийн хувьд ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна. Гэрчилгээг харахад мөн гарын үсэг зөрүүтэй байдаг. Хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд бэлэглэлийн гэрээний талаар байгаа. Үүнийг шүүх анхаараасай гэж хүсч байна. В ХХК-ийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0168 дугаартай албан бичгээр эзэмшил нь үйлчилгээний зориулалттай барилгыг Абсиас худалдаж авч байна гэж бичсэн байдаг. Үүнээс харахад Абс өмчлөх эрхгүй гэдгийг В ХХК мэдэж байсан юм биш үү гэдэг асуудал байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Абсийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд А.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1898 онд хувийн хэвшлийн “А” сургуулийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байна.

1990 оноос улс оронд эхэлсэн зах зээлийн нийгмийн харилцааны зарчим боловсролын байгууллагуудад тусгалаа олж, мэдлэг, туршлагаа ирээдүйн үеийнхний төлөө бүрэн зориулах, төрөөс хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудыг хөхүүлэн дэмжих, адил тэгш хандах өргөн боломжийг нээж өгсөн билээ.

Миний олж мэдсэнээр Утасны хороо болон Д******* жанжны гэгддэг байшин төрийн болон орон нутаг, аль нэг байгууллагын өмчлөлийн балансад өнөөг хүртэл тусгагдаагүй бөгөөд 2004 оноос “В” ХХК-ийн хууль ёсны өмчлөлд шилжсэнээр түүхийн дурсгалт үнэ цэнээ алдаагүй хуруу дарам цөөхөн барилгуудын нэг болж үлдсэн гэж боддог.

... Нийслэлийн Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/171 тоот захирамжаар байгуулагдсан хувийн хэвшлийн “А” сургууль Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөг хүртэл сургалтын тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ ...түүх соёлын дурсгалт Утасны хороо түүнтэй залгаа Г.Д******* жанжны ажиллаж байсан барилгыг тус сургуулийн өмчлөлд шилжүүлж өгөх тухай хүсэлтийг 2000 оны 05 дугаар 30-ны өдрийн 14 тоотоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох байгууллагуудын саналын хамт гаргасан юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлыг Тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцээд хүсэлтийг 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэсэн.

2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон хууль ёсны өмчлөгчийн 004 дугаар гэрчилгээг үндэслэн 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу уг байшинг “В” ХХК-д шилжүүлсэн.

... Сургууль байрлаж байсан Д******* жанжны болон түүнтэй залгаа Утасны хорооны байшинг сургалтын шаардлагад нийцүүлэн их засвар хийж дулааны шугамыг шинэчлэн өөрийн узельтэй болгож, тус бүр нь 90 метр цахилгааны хос кабель шинээр татуулж ЦТП-д хаягжуулалт хийлгэсэн.Мөн өөрийн хөрөнгө, хүчээр ялзарч цөмөрсөн хуучин шал, дээврийн хэсэг, хаалгануудыг шинээр сольж, шилээ даахгүй болсон цонхнуудыг вакум болгож бүх цонхыг хамгаалалттай болгосон юм. Ингэхдээ уг байшингийн түүхийн дурсгалт шинж төрхийг хэвээр хадгалж, хамгаалах үүргээ хэрэгжүүлж байсан.

Б*******ний барилгын гадна талын тохижилтын зурагт эдгээр байшинг нурааж машины зогсоол болгох асуудал яригдахад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, барилгачид барилгын хур хог ачих үеэрээ газар доогуурх цахилгааны кабелийг тасалж, барилгын зүүн хэсгийг хутгагч машинаар эвдэлснийг хэвийн байдалд оруулж, Дандарбаатар компаниар зургийг нь хийлгэж гэрчилгээжүүлсэн билээ.

... Энэ асуудлыг хэлэлцэх хуралд өрийн биеэр оролцох боломжгүй байна. Дорноговь аймгийн Айраг суманд хүнд өвчтэй ахыгаа асарч байгаа учраас гарах шийдвэрийг хүндэтгэнэ” гэжээ.

 

Гуравдагч этгээд Монгол Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Прокурорын тухай хуулийн 20-д зааснаар төрийн нэрийн өмнөөс төрийн нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа. Улсын байцаагчийн 4183 тоот дүгнэлтийн тухайд илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл дээр ямар бодит нөхцөл байдлыг үндэслэж энэ шалгалтыг хийсэн бэ? гэдэг нь тодорхойгүй гэж байна. Үүн дээр хэлэхэд улсын бүртгэлийн үйл ажиллагаа хяналт шалгалт явуулах журмын дагуу хяналт шалгалтын ажил хийгдсэн. Энэ журмын зүйл заалтыг дүгнэлт дээр тусгасан. Энэ журмаараа төрийн байгууллага болон иргэдээс гаргасан өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийх юм. Энэ талаар хуульд зааж өгсөн. Үндэслэлийг оролцогч талууд нилээн тайлбарласан. Энэ асуудлаар Төбзгаас ажлын хэсэг гаргаж хяналт шалгалт явуулсан. Үүнтэй холбоотой шалгалт явуулаад шалгалтын тайлан дүнг Улсын бүртгэлийн ерөнхий газар луу хандаж хийгдсэн. Энэ бол үндэслэл тодорхой гэж үзэж байна. Дүгнэлтийг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн байсан. Сонсох ажиллагааны тухайд 11 дүгээр сарын 08-нд өөрсдөө бичгээр тайлбар гаргаж өгсөн. 11 дүгээр сарын 11-нд албан ёсоор мэдэгдэж биечлэн уулзсан гэдэг дүгнэлтээс ч харагдана мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Энд сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа.

Дүгнэлтийн хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 дүгээр тогтоолын тухайд хүчингүй болгох асуудал биш юм. Улсын бүртгэгчийн хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг гаргаж ирэхийн тулд эх сурвалж нь өөрөө 74 дүгээр тогтоол болж хувирч байгаа. 74 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд халдаж байгаа асуудал байхгүй. 74 дүгээр тоот тогтоолыг харах юм бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 гэсэн байгаа. 77.3-д орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэж заасан. Тогтоолын хууль зүйн үндэслэлийг ярих юм бол 77.3 дах заалтыг хэрэгжүүлэхийн тулд 77.2.3 заалтыг хэрэгжүүлсэн байх ёстой Энэ заалт өөрөө төрийн өмчийн хороотой зөвшилцөөд мэдэгдэж байж энэ шийдвэр гаргана гэсэн үг юм. Энэ заалт хэрэгт дотор ерөөсөө байхгүй. Ийм үйл ажиллагаа явагдаагүй. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хийгдэхдээ өмчлөх гэх ойлголтыг эзэмшүүлэх болгож зассан. Иргэний хуулиар эзэмшүүлэх, өмчлөх, ашиглах талаарх өөр ойлголт байгаа.

...Өмчлөл гэдэг бол захиран зарцуулах эрх нээлттэй болж байгаа. Энэ тогтоолын хувьд зөвхөн эзэмшүүлэхээр заасан. Тухайн үйл ажиллагаа явуулсан үр шимийг өөрөө хүртээрэй гэсэн ойлголт юм. Өмчлөл болгож өмчлөх эрхийн гэрчилгээ аваарай гэсэн зүйл биш юм. Үүн дээрхийг харч үзэж улсын бүртгэгч бүртгэхгүй хайнга хандсанаас болоод өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон асуудал байгаа учир улсын бүртгэлийн хууль бус ажиллагааг улсын байцаагч шалгалтаараа  хүчингүй болгож байна. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Бүх хийгдэх ёстой ажлаа хийсэн хууль зөрчөөгүй.

Төбзгын 26 тоот тогтоолын асуудал яригдаж байгаа. Энэ тогтоол бол улсын бүртгэгч үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийг нийтийн өмч мөн орон нутгийн өмч гэж хуваасан байгаа. 29 тоот тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн жагсаалтаар энэ яригдаж байгаа үл хөдлөх хөрөнгө ороогүй. Орон нутгийн өмчийн асуудал гэж байхгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр төрийн өмч гэж үзсэн байгаа тул хуульд заасан эрхийн хүрээнд эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасан. А сургуулийн өмчлөлд байсан учраас худалдаж авсан гэсэн. Гэтэл бэлэглэлийн гэрээ тусгагдсан байгаа. Түүх соёлын дурсгалт зүйл гэдгийг мэдэх боломжтой байсан. Иймд шударга бус эзэмшигч гэж үзэж байгаа. Мэдэх боломжтой байсан учраас шударга эзэмшигчээр давуу эрх эдлэх зүйл байхгүй.

Сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэсэн хуулийн заалт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28-д заасан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Мөн хуулийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж заасан. Зөрүүлээд энэ хуулийг үзэхэд 6.2, 6.4-ээр хүчингүй болох юм байна. Үүнээс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрээр хүчингүй болох ёстой юм байна. Энэ бол ноцтой хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байна. Бүртгэсэн бүртгэлийг хаасан нь хориглосон заалт байхгүй. Улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлэх ойлголт Убегдын тушаал гарснаас хойш асуудал юм. Хууль хэрэглээний хувьд алдаатай гэхээс илүү бүртгэл нь А ХХК-ийн бүртгэл буруу байсан учир А ХХК-д олгосон өмчлөлийн гэрчилгээг давхар хүчингүй болгох асуудал дээр хайнга алдаа гаргаж үүнийг залруулсан ажиллагаа юм.

... Улсын байцаагчийн дүгнэлтийн тухайд улсын бүртгэгч өөрөө нотлох баримтад үндэслэж бүртгэл хийдэг. Эзэмшүүлэх гэж үг орсон байхад яагаад өмчлөлийн гэрчилгээ гаргасан бэ? гэдэг асуудал байна. Эзэмшил гэдэг зүйл өмчлөл байна гэж бүртгэж байгаа нь хууль бус буюу хүчингүй болгох үндэслэлтэй юм. Түүх соёлын дурсгалт зүйлийн тухайд сэргээх, хадгалах гэх зүйлүүд бүгд орж байгаа. Төрийн өмч нь түүх соёлын газар байгаа. Тайлбараа дэмжиж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “В” ХХК-иас анх “Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу, Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Убегхуаб Ч.Эийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлт, Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн[1].

Шүүх нэхэмжлэгчээс анх гаргасан болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Б*******ний хойд талд байршилтай 441мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь,

-  2002 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр “А” бага сургууль, иргэн А.Л нарын өмчлөлд 441мкв талбайтай, үйлчилгээний зориулалттайгаар, эд хөрөнгийг эрхийн улсын 220******* дугаарт анх бүртгэгдсэн [2],

- 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “А” бага сургууль, иргэн А.Л болон “В” ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээрх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “В” ХХК-д шилжсэн[3] байна.

 

Маргаж буй актуудын тухайд:

- Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтээр “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Б*******ний хойд талд байршилтай 441мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох...” [4] гэж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтээр “... 4186 дугаар дүгнэлтийн “Дүгнэх нь” хэсгийн 1 дэх хэсэгт ... “А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох” гэсэн бичилтийг нэмж оруулахаар өөрчлөх”[5] гэж,

- Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн

А/859 дүгээр тушаалаар хяналтын улсын байцаагчийн 4186, 3303 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн “... Ү-220******* дугаар эрхийн улсын бүртгэлийг хаасугай”[6] гэж,

- Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “...Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Ххмтгт эзэмшүүлж” [7] гэж тус тус шийдвэрлэжээ.

 

1/ Нэхэмжлэлийн “Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг зөвхөн шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай бөгөөд хяналтын улсын байцаагчид ийм эрх олгогдоогүй, мөн тухайн эд хөрөнгийн хувьд эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэн хяналт шалгалт хийсэн тул 4186 тоот  дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт болсон” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас “Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хууль тогтоомж зөрчиж хийгдсэн бүртгэлийг ..., хүчингүй болгох эрх хэмжээтэй тул 4186 тоот дүгнэлт нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь хариуцагч  захиргааны байгууллагад тухайн асуудлаар акт гаргах бүрэн эрхийг хууль тогтоомжоор олгоогүй байхад хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт гаргасан бол тухайн актыг илт хууль бус актад тооцогдоно гэсэн агуулгатай байна.

Харин маргааны тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн хяналт”-д байхаар, 18.7-д “Улсын байцаагч нь ... бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ...бүртгэлд засвар, ..., хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж тус тус зааснаас үзвэл, хууль тогтоомж зөрчиж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаарх дүгнэлт гаргах нь хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарч байна.

Гэхдээ хяналтын улсын байцаагчийн энэхүү дүгнэлт гаргах эрх хэмжээ хариуцагчийн өөрийнх нь тайлбарлаж байгаачлан “эд хөрөнгийн эрхийн өмнө бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээ” бус, хяналтын улсын байцаагчид хуулиар хүлээлгэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хэрэгжих “өмнөх хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэхийг дүгнэх эрх хэмжээ” байх бөгөөд нэхэмжлэгчээс илт хууль бус актад тооцуулахаар маргаж буй 4186 тоот дүгнэлт нь “... бүртгэлийг хүчингүй болгох” агуулгатай байх тул нэхэмжлэгч талын “...хариуцагчид хуулиар эрх хэмжээ олгогдоогүй тул 4186 тоот дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт болно” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шаардаж буй Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийн “ДҮГНЭХ нь:” хэсэгт “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Б*******ний хойд талд байршилтай 441мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох...” гэснээс үзвэл, уг дүгнэлт нь өмнө хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгааг тодорхойлсон агуулгатай байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх дүгнэлтийг өмнө бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гэж үзэж “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх ёстой. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т зааснаар хяналтын улсын байцаагч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг зөвхөн өөрчлөх эрхтэй” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хэрэвзээ хариуцагч нь дээрх 4186 тоот дүгнэлтээр “...“В” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байсан тохиолдолд нэхэмжлэгч талын дээрх тайлбар үндэслэлтэй боловч хуулийн дээрх зохицуулалтууд нь өмнө хийгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэгжихээс бус бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг эрх бүхий этгээдээс дүгнэхтэй холбоотой харилцаанд хэрэглэгдэхээргүй байна. Тодруулбал,

- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т заасан зохицуулалт нь эрхийн улсын бүртгэлийн үр дүнд эрх зүйн байдал нь хохирч байгаа этгээд нь бүртгэлийг зөвтгүүлэхээр гаргасан хүсэлтийг өмнө бүртгэгдсэн этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлд зөвтгөсөн өөрчлөлт оруулахыг улсын бүртгэгчид зөвшөөрсөн агуулгатай байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болох хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамааралгүй гэж үзнэ. Харин хуулийн 6.4 дэх заалт нь тухайн эрхийн жинхэнэ эзэмшигчээс бүртгэлийг зөвтгүүлэхээр гаргасан хүсэлтийг өмнө бүртгэгдсэн этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлийг зөвтгөх шийдвэр гаргах эрхийг улсын байцаагчид олгосон агуулгатай байх ба маргааны тохиолдолд хариуцагч хяналтын улсын байцаагч нь бүртгэлийг зөвтгөсөн аливаа шийдвэр гаргаагүй байх тул хууль тогтоомж зөрчиж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох талаарх үндэслэл байгаа эсэхийг дүгнэхтэй холбоотой харилцаанд хэрэглэгдэхгүй.

Иймд нэхэмжлэгч талын нарийвчилсан зохицуулалттай хуулиар бүртгэлийг хүчингүй болгох эрх хяналтын улсын байцаагчид олгогдоогүй тул нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” зааснаас үзвэл, эд хөрөнгийн эрхийн өмнө бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох харилцаа нь процессын хувьд эхлээд өмнөх бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарах, үүний дараа Улсын ерөнхий бүртгэгчээс харъяалах доод шатны бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар бүртгэлийн хүчингүй болгох, эсхүл хууль зөрчиж хийгдсэн бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх байдлаар хэрэгжихээр байна.

Маргааны тохиолдолд “А” бага сургууль, иргэн А.Л болон “В” ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “В” ХХК-д шилжсэн 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хууль зөрчсөн бүртгэл гэж үзэж хүчингүй болгосон улсын ерөнхий бүртгэгчийн аливаа шийдвэрийг хариуцагчаас ирүүлээгүй.

Мөн дээрх бүртгэлийг хүчингүй болгосон талаарх шүүхийн аливаа шийдвэр гараагүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр гараагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй боловч энэ зохицуулалт нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж гарсан дараагийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэх тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байхын зэрэгцээ дүгнэлт нь өөрөө бүртгэлийг хүчингүй болгосон агуулгагүй, харин өмнө хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэйг дүгнэсэн агуулгатай байх тул “...4186 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалт хэрэглэгдэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын маргаж буй “эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгохоор заасан тул хяналтын улсын байцаагч нь дүгнэлт гаргах эрх хэмжээгүй гэж үзнэ” гэсэн үндэслэл нь “хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг ...илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн хүрээнд хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй тул нэхэмжлэгч талын “тухайн эд хөрөнгийн хувьд эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэн хяналт шалгалт хийсэн, дүгнэлт гарах үед маргаж буй эд хөрөнгийг барьцаалсан байсан этгээдэд сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй дүгнэлт гаргасан” зэрэг агуулга бүхий тайлбарт, мөн хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн “...эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээний агуулга зөрүүтэй, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь газрын хэмжээнээсээ том, түүнчлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх тухай “А” бага сургуулийн удирдах зөвлөлийн тогтоол нь гарын үсэггүй, тамга тэмдэггүй, огноо зөрүүтэй” зэрэг “актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан тохиолдолд дүгнэгдвэл зохих тайлбаруудад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “...4186 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн хүрээнд шүүх зөвхөн хариуцагчид тухайн актын гаргах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдсон эсэхийг дүгнэх боломжтой, харин захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн хүрээнд дүгнэгдвэл зохих үндэслэл болох хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх /бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байсан эсэх/ асуудалд дүгнэлт хийх эрхгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэлийн “Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2/ Нэхэмжлэлийн “Убегхуаб Ч.Эийн 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Төбзгын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1089 тоот албан бичгээр Убегдд хандаж “...хяналтын улсын байцаагчийн 4186 тоот дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг дахин нягталж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “А” бага сургууль болон иргэн А.Л нарын өмчлөлд бүртгэж олгосон гэрчилгээнүүдийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлжээ.

Улмаар Убегхуаб Ч.Э нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтээрээ “... 4186 дугаар дүгнэлтийн “Дүгнэх нь” хэсгийн 1 дэх хэсэгт “... “А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох” гэсэн бичилтийг нэмж оруулахаар өөрчилж[8] шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “хяналтын улсын байцаагчийн 4186 дугаартай дүгнэлттэй холбоотойгоор захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад, дүгнэлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэлгүйгээр, сонсох ажиллагаа хийлгүйгээр дүгнэлтэд агуулгын хувьд илт зөрүүтэй өөрчлөлт оруулсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл бүрдсэн байсны дээр 3303 дугаартай дүгнэлт нь өмнө гаргасан дүгнэлтийн алдааг залруулж гарсан акт тул хууль тогтоомжид нийцсэн” гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль/1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно” гэж заасан байна.

Маргаан бүхий 3303 дугаартай дүгнэлтэд дурьдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Б*******ний хойд талд байршилтай 441мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2002 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр “А” бага сургууль, иргэн А.Л нарын өмчлөлд анх удаа бүртгэж 004 тоот гэрчилгээ[9] олгохдоо  “А” бага сургуулийг төлөөлж А.Лас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах мэдүүлгийг үндэслэсэн байна.

Мэдүүлэг гаргагчаас мэдүүлэгтээ үйлчилгээний хөлс төлсөн баримт, “А” бага сургуулийн хүсэлт, газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын үнэлгээ гэсэн баримтуудыг хавсарган өгсөн нь бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдаж үлджээ[10].

Дээрх баримтуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь “А” бага сургуулиас гаргасан мэдүүлэг болон хавсаргасан баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөх замаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар байсан байхад энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “А” бага сургууль болон иргэн А.Л нарын өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон  нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус бүртгэл болсон байна. Тодруулбал,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсэгт “тогтоолын төслийн өмчлөлд шилжүүлэх гэсэн үгийг хасч, оронд нь эзэмшүүлэхээр гэж өөрчилж хүсэлтийг дэмжиж батлав”[11] гэж тэмдэглэгдсэн болон уг хуралдаанаас гарсан 74 дүгээр тогтоолд “Түүх соёлын дурсгалт утасны хороо, Д******* жанжны ажиллаж байсан барилгыг А сургуульд эзэмшүүлж, хамгаалалтанд авахуулсугай”[12] гэснээс тус үзвэл, мэдүүлэг гаргагч “А” бага сургууль болон иргэн А.Л нарт тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэхээргүй байжээ. 

Эд хөрөнгийг эзэмшүүлэх болон өмчлүүлэх нь хууль зүйн хувьд ялгаатай ойлголт бөгөөд эрх зүйн өөр өөр үр дагавар үүсгэдэг байхад “эзэмшүүлж, хамгаалалтад авах” гэж шийдвэрлэсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг өмчлөх эрх шилжүүлсэн мэтээр хүлээн авч эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид нийцээгүй хууль бус бүртгэл болжээ.

Мөн “А” бага сургуулийг төлөөлж А.Ла гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах мэдүүлгийн “Хамтран өмчлөгч болон хэсгээр өмчлөгч бий эсэх” гэсэн хэсэгт иргэн А.Лын талаар тэмдэглээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 004 тоот гэрчилгээг “А” бага сургууль болон иргэн А******* Л нарт олгосон нь гаргасан мэдүүлгээс зөрүүтэй байна.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар түүх соёлын дурсгал болох “Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин”-г хариуцан хамгаалах байгууллагаар Цахилгааны холбооны үйлчилгээний албыг баталсан баталсан байх тул уг албаны эрх залгамжлагч болох Ххмтгаас Засгийн газрын хэрэг эрхлэх газар, улмаар Төбзгт гаргасан хүсэлтийг үндэслэж хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “эрхгүй этгээдийн хүсэлтээр хяналт шалгалт хийсэн нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий 3303 дугаартай дүгнэлтээр “... үл хөдлөх эд хөрөнгийг А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, хяналтын улсын байцаагчийн 3303 дугаартай дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1 дэх заалтуудын дагуу олгогдсон “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргах эрх хэмжээ”-нд нийцсэн  байна.

Өөрөөр хэлбэл, бүртгэлийн хувийн хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбарууд, түүнчлэн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 004 тоот гэрчилгээ бүхий эрхийн улсын бүртгэл нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид нийцээгүй байсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 3303 тоот дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, бодит нөхцөл байдал тохирсон дүгнэлт болжээ.

Иймд хариуцагчийн “эд хөрөнгийн эрхийг анх бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчиж хийгдсэн” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч нь маргаан бүхий 3303 дугаартай дүгнэлтийг гаргахдаа тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан “А” бага сургууль болон иргэн А.Л нарт мэдэгдэж, сонсгох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргуулаагүй болох нь энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээр болон шүүх хуралдаанд “сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл бүрдсэн байсан” гэсэн тайлбар гаргаснаар тус тус тогтоогдов.

Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл үүссэнийг нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Энэ тохиолдолд хариуцагч Убегхуб нь захиргааны байгууллага болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны актын улмаас эрх, хууль ёсны шиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, хуульд заасан журмын дагуу оролцогчийг сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ.

Гэвч хариуцагчаас маргаан бүхий актаар 3303 дугаартай дүгнэлтийг гаргахаасаа өмнө уг дүгнэлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд болох “А” бага сургууль болон иргэн А.Л нарт урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйгийн улмаас нэхэмжлэгч “В” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, 3303 дугаартай дүгнэлт нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг “А” бага сургууль болон иргэн А.Л нарын өмчлөлд бүртгэж олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн агуулгатайн дээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд эд хөрөнгийн эрх шилжихээс өмнөх цаг хугацаанд хийгдсэн бүртгэлд хууль зүйн дүгнэлт өгсөн, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд хаяглагдаагүй байх тул “дүгнэлтийг гаргахаасаа өмнө эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан Абс болон иргэн А.Л нарт урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбараар нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Убегхуаб Ч.Э нь маргаан бүхий 3303 дугаартай дүгнэлтээс өмнө гаргасан 4186 дугаартай дүгнэлтэд ““А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох” гэсэн агуулгыг нэмсэн өөрчлөлтийг оруулсанаас үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагч хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий актаар 4186 тоот дүгнэлтэд агуулгын өөрчлөлт оруулсан тул актын илэрхий алдааг зассан гэж үзэхгүй” гэсэн тайлбарыг хүлээж авахуйц байх боловч хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтийн “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолоор ...эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авахуулахаар шийдвэрлэсэн байхад мэдүүлгийг хүлээн авч, ... хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн” гэсэн байх тул маргаан бүхий актыг хариуцагч эрх бүхий албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтаар олгогдсон “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрх”-ийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх бүрэн боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийн Убегхуаб Ч.Эийн 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3/ Нэхэмжлэлийн “Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалаар хяналтын улсын байцаагчийн 4186, 3303 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн “... Ү-220******* дугаар эрхийн улсын бүртгэлийг хаасугай” гэж шийдвэрлэжээ[13].

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана”, 14.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон”гэж заажээ.

Эд хөрөнгийн эрхийн өмнө бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох харилцаа нь процессын хувьд эхлээд өмнөх бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарах, үүний дараа Улсын ерөнхий бүртгэгчээс харъяалах доод шатны бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар бүртгэлийн хүчингүй болгох, эсхүл хууль зөрчиж хийгдсэн бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан болохыг өмнө тайлбарласан.

Хуулийн дээрх зохицуулалт болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн авч үзвэл, хариуцагч Убегд нь маргаан бүхий А/859 дүгээр тушаалыг гаргахаасаа өмнө “А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэл болон дээрх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “В” ХХК-д шилжсэн 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэл хүчин төгөлдөр эсэхийг харгалзан үзсэн байх шаардлагатай байжээ.

Тодруулбал, хариуцагч Убегд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг А” бага сургууль, иргэн А******* Л нарын өмчлөлд 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 004 гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаагүй, мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “В” ХХК-д шилжсэн 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй байхад маргаан бүхий А/859 дүгээр тушаалаар Ү-220******* дугаар эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн нь процессын хувьд алдаатай шийдвэр болжээ.

 Гэвч хариуцагчийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгож хаахтай холбоотой хуулиар тогтоосон үйл ажиллагааны журмыг зөрчсөн дээрх зөрчлийг шүүхээс зөвтгөж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хяналтын улсын ахлах байцаагчийн 4186 тоот дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх,  3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул ул дүгнэлтүүдийг үндэслэж эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэл сэргэхгүй юм.

Иймд “Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2/ Нэхэмжлэлийн “Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “...Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Ххмтгт эзэмшүүлж” шийдвэрлэжээ[14].

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Төбзг нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар тогтоол гаргасан тул уг акт нь илт хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч Төбзгын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа төрийн нийтийн өмчид хамаарах обьект тул төрийн өмчид бүртгэж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1996 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө” нь төрийн өмч байхаар заасан ба тус хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төбзг нь “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг”  байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” бүрэн эрхтэйн дээр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх зааснаар “Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэх” үүрэгтэй байна.

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Б*******ний хойд талд орших 441 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь түүх, соёлын дурсгалт барилыг жагсаалтад:

- 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Улаанбаатар хотын хамгаалалтад байх “түүх, архитектурын дурсгалт барилга”-уудын жагсаалтын 13 дугаарт  маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь  “Цэргийн холбооны байр” гэж[15]

- 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолын “Хотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал”-ын жагсаалтад “Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин”[16] гэж,

- 2008 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалтад “Анхны холбооны байшин” гэсэн нэрээр бүртгэгдсэн байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар түүх соёлын дурсгал болох “Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин”-г хариуцан хамгаалах үүргийг Цахилгааны холбооны үйлчилгээний албанд ногдуулж байсан үйл баримт тогтоогдов.

Харин Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор батлагдсан улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад маргаж буй эд хөрөнгө багтаагүй байна[17].

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн авч үзвэл, хариуцагч Төбзгт төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө/нийтийн зориулалттай, эсхүл төрийн өөрийн өмч эсэхээс үл хамааран/-ийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих бүрэн эрх хуулиар олгогдсон, улмаар тухайн эд хөрөнгийг бүртгэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч талын  “хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчиж захиргааны акт гаргасан гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргасан “... 26 дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн актаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарч байгаа эсэхийг шүүх дүгнэх үүрэгтэй бөгөөд Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор барилгыг төрийн өмчид бүртгэж, төрийн байгууллагад эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан акт байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч талаас “түүх, соёлын дурсгалт зүйл нь заавал төрийн өмч байх албагүй бөгөөд хувийн өмчид шилжих үед Засгийн газрын тогтоолоор түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтаас хасагдсан байсан” гэх агуулгаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “анхнаасаа түүх, соёлын дурсгалт зүйл байсан тул төрийн нийтийн өмчид хамаарах барилга юм” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч тухай эд хөрөнгийг төрийн нийтийн өмчид, эсхүл төрийн өөрийн өмчид хамаарах эсэхийг тогтоосон аливаа шийдвэр гараагүйн байхын зэрэгцээ энэхүү маргаан нь актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Төбзгын 26 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасанд нийцээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн “Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 18.7.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль/1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 91 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн Убегд, Убегхуб Ч.Э, Төбзгт холбогдуулан гаргасан “Убегхуаб Ч.Эийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Төбзгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Убегхуаб Ч.Эийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Убегдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

                                               

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 113-115 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дэх талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 176 дахь талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 127-150 дахь талд

[11] 3 дугаар хавтаст хэргийн 163 дахь хэсэгт

[12] 2 дугаар хавтаст хэргийн 60 дахь талд

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь талд

[15] 3 дугаар хавтаст хэргийн 107 дахь талд

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь талд

[17] 2 дугаар хавтаст хэргийн 37 дахь талд