Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч, шүүгдэгч Н.Б, Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нарт холбогдох эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1954 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Өнжин хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ________ дугаарын регистртэй, Боржигон овгийн Ч.Г,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Төв аймаг Борнуур сумын Нарт 4 дүгээр баг Эм зүйн хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, _____________ дугаарын регистртэй, Боржигон овгийн Н.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Ч.Г, Н.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт байрлах Фермийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар хоорондоо зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Гын: Би фермерт гурван тугал оруулж өгчихөөд үүдэн дээр явж байсан юм. Тэгэхэд Бат-Очир харагдахаар нь жаалаа хаачив гээд асуусан чинь дуугарахгүй болохоор нь би миний дүү ахдаа бодсон санасан зүйл байвал хэлэлдээ юундаа ингээд байгаа юм бэ гэсэн чинь намайг хавсраад унагаасан. Тэгэхээр нь би цохисон. Одоо надад гомдол санал байхгүй гэв.

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Бын: Ч.Г ах намайг тугал хашиж байхад надад юм хэлснийг нь би сонсоогүй юм. Тэгээд тугал хашиж дуусаад байж байхад Ганбаа ах үүдэнд зогсож байсан юм. Тэгээд гэр рүү орох гээд явахад араас нэг юм хэлэхээр нь юу гэнэ ээ гээд эргээд харсан чинь шууд миний шүд рүү цохисон. Тэгэхээр нь би цохиод унагаасан. Тэгээд хүүхдүүд гарч ирээд салгасан гэв.
    2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ч.Гын: Бат-Очирт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Н.Бын: Би Ганбат ахад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Бын:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед гэртээ байгаад малын хашаандаа орж малынхаа тэжээлээ өгчихөөд гарч ирээд гэр рүүгээ орохоор явж байтал гаднаас миний танил Ганбат гэх хүн манай хашаанд ирчисэн зогсож байсан. Ингээд би гэр рүүгээ орох гээд хаалгаа онгойлготол надад хандаж чи нэг зангаараа байгаарай гэж хэлээд би яасан юм бэ гэж хэлээд эргээд хартал зүүн гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Миний дээд 3 шүд унаад амнаас цус гарсан. Тэгээд

 

би яаж байгаа юм бэ гээд эргүүлээд Ганбатыг гараараа нэг удаа цохиод түлхээд цааш газарт унагаасан. Бид хоёрыг хашаанд хүмүүс салгаад гэр рүүгээ явсан. Би гомдолтой байна, шүдээ янзлуулмаар байна...” /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ч.Гын:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай сумын Эрдэнэбаяр гэх хүний фермийн хашаанд 3 тооны тугал, үхэр тууж оруулаад хашаанд нь тавиад фермерийн хашаа руу орох гээд хаалгыг нь онгойлгоод орсон чинь Н.Б үхэрээ шаарлаад байж байсан. Тэгэхээр нь манай эхнэр Эрдэнэбаярыг байна уу гэж Бат-Очироос асуутал Бат-Очир юу ч дуугараагүй. Тэгэхээр нь би фермээс гараад үүдэнд хүлээгээд байж байсан чинь Бат-Очир гарч ирэхээр нь би юундаа дуугарч яадаад байгаа юм бэ, нэг зангаараа байгаарай гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон. Тэгтэл Бат-Очир намайг хавсарч газар унагаагаад миний нүүрэнд цохисон. Би хоёрыг Бат-Очирын гэрт байсан хүмүүс салгасан...” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Отгонжаргалын:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өнжин гэх газарт аав Бат-Очирын гэрт 19 цагийн үед идэш хийгээд гэдэс арилгаж байтал хүн орилж байхаар нь гараад хартал миний аавын шүдийг цохисон байсан. Аавын амнаас цус гарсан, аавыг салгаад гэр рүүгээ оруулсан. Намайг гэрээс гарч ирэхэд аав Ганбаа ахыг цохиж байсан...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Ганчимэгийн:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Сараа эгч, Бат-Очир ахын охин Отгонжаргал нарын хамт Бат-Очир ахын гэрт гэдэс арилгасан. Тэгсэн чинь гэрийн хойно чи миний шүдийг уначихлаа гэж гэрийн гадна Бат-Очир ахын дуу гарч байсан. Бид 3 гэрээс гарч барилцаж байсан Ганбат, Бат-Очир нарыг салгаж дараа нь Ганбат ахыг гэр рүү нь оруулсан...” /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүсэн гэрч П.Эрдэнэбаярын:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн орчимд би өөрийн гэртээ байж байтал Бат-Очир ахын ач болох 6 настай хүүхдээр намайг дуудуулсан байсан. Намайг гэрээс гарахад Бат-Очирын охин нь аавыгаа гэрийн хажууд 2 талаас нь бариад байж байсан. Намайг харахад Бат-Очирын биед цус болсон байсан. Харин Ганбат ах гэр рүүгээ явсан байсан...” /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

    1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтэд:

“...Ч.Гын биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 
    1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэд:

“...Н.Бын биед дээд эрүүний баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувиар алдагдуулна...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн Ч.Гын:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай сумын Эрдэнэбаярийн фермийн хашаанд 3 тооны тугал, үхэр тууж оруулаад хашаанд тавиад фермерын хашаа руу орох гээд хаалгыг нь онгойлгоод орсон чинь Бат-Очир үхэрээ шаарлаад байж байсан. Тэгэхээр нь манай эхнэр “Эрдэнэбаяр байна уу” гэж Бат-Очироос асуутал Бат-Очир дуугараагүй юм. Би фермерээс гараад үүдэнд нь хүлээж байгаад Бат-Очирыг гараад ирэхээр нь “юундаа дуугарч яадаад байгаа юм бэ, нэг зангаараа байгаарай гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон. Тэгтэл Бат-Очир намайг газарт хавсарч унагаагаад миний нүүр рүү цохисон. Бид хоёрыг зодолдоод байж байхад Бат-Очирын гэрээс хүн гарч ирээд салгасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Н.Бын:

“...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ферм дотроо үхэртээ тэжээл өгчихөөд гараад гэр рүүгээ орох гээд хашаанынаа үүдэнд очтол Ганбат ах зогсож байсан. Намайг Ганбат ах “чи муу нэг зангаараа байгаарай” гэж хэлээд миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Ганбат ахыг гараараа нүүр рүү нь 1 удаа цохиод цааш нь түлхээд газарт унагасан. Тэгтэл манай гэрт байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Би урьд өмнө Ганбат ахтай зодолдож байгаагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

    1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
    2. Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 30, 31, 44 дүгээр хуудас/,
    1. Шүүгдэгч Ч.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, оршн суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 32, 33, 43 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ч.Г, Н.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт байрлах Фермийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар хоорондоо зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

хохирогч Н.Бын...би гэр рүүгээ орох гээд хаалгаа онгойлготол надад хандаж чи нэг зангаараа байгаарай гэж хэлээд би яасан юм бэ гэж хэлээд эргээд

 

хартал зүүн гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Миний дээд 3 шүд унаад амнаас цус гарсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд эргүүлээд Ганбатыг гараараа нэг удаа цохиод түлхээд цааш газарт унагаасан. Бид хоёрыг хашаанд хүмүүс салгаад гэр рүүгээ явсан. Би гомдолтой байна, шүдээ янзлуулмаар байна...

хохирогч Ч.Гын...би фермээс гараад үүдэнд хүлээгээд байж байсан чинь Бат-Очир гарч ирэхээр нь би юундаа дуугарч яадаад байгаа юм бэ, нэг зангаараа байгаарай гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон. Тэгтэл Бат-Очир намайг хавсарч газар унагаагаад миний нүүрэнд цохисон...

гэрч Б.Отгонжаргалын...гэдэс арилгаж байтал хүн орилж байхаар нь гараад хартал миний аавын шүдийг цохисон байсан. Аавын амнаас цус гарсан, аавыг салгаад гэр рүүгээ оруулсан...

гэрч П.Эрдэнэбаярын...намайг гэрээс гарахад Бат-Очирын охин нь аавыгаа гэрийн хажууд 2 талаас нь бариад байж байсан. Намайг харахад Бат-Очирын биед цус болсон байсан...гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дугаартай дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Г, Н.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүх Ч.Г, Н.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Г, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
 

хэсэгт зааснаар тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

      1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

      1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Ч.Г, Боржигон овгийн Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН