Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/884

 

 

2022        06        13                                  2022/ШЦТ/884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төрбатын Шинэхүү, Нэмэхүүд овогт Батбаярын Очнэмэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Уянга, Боржигин овогт Ганбаатарын Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн 2206 00000 1500 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг 8 дугаар хороо 49 дүгээр байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,*******

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Акуа гласс ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймаг Төвшрүүлэх сум 3 дугаар баг Урантолгой жаарай 1 дүгээр гудамжны 105 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 80 дугаар байрны 49 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг 8 дугаар хороо Нарлаг 1б гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,*******

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 31 дүгээр байрны 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,*******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож, түүний нүүр, гар хэсэгт цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр, гар, цээж хэсэгт цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Номин-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,*******тай бүлэглэн, түүний үснээс зулгааж, нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Номин-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,*******тэй бүлэглэн түүний үснээс зулгааж, нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******гийн “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Энхсаран, найз Оргил, Оргилын эхнэр Номин-Эрдэнэ бид дөрөв Баянзүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кремль нэртэй кароакед орж архи согтууруулах ундааны зүйлийг бага хэмжээгээр хэрэглэсэн. Тэгтэл тухайн газрын хаах цаг нь болж бид гарахаар болж үүдний хэсэгт байх тооцооны хэсэгт тооцоо хийж байхад Номин-Эрдэнэ нь уг газарт үйлчлүүлж байсан үл таних 2 эмэгтэй хүнтэй маргалдаад харилцан үсдэлцэж байсан тэгэхэээр нь бид нар дундуур нь орж салгах гэж байсан, улмаар бид нар ноцолдож ариун цэврийн өрөө рүү нь орсон, тэгтэл цагаан фудволктой залуу нь миний урдаас дайраад миний нүүр рүү 2-3 удаа цохиж намайг газарт унагаасан, дээрээс нь толгой руу өшиглөсөн, тэгсэн чинь хүмүүс салгаад би босч ирээд тухайн залуугийн нуруу нь хөлөөрөө жийсэн, нүүр рүү нь хальт гараа атгаж байгаад цохьсон, тэгээд л бид нар салж цагдаагийн албан хаагч нар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,

Яллагдагч*******янгын “...Улмаар хамт явсан найзууд маань нөгөө хүмүүстэй маргалдаад ариун цэврийн өрөө рүү орсон, намайг ардаас нь ороход Тэмүүлэн нөгөө эмэгтэйтэй ариун цэврийн өрөөний шалан дээр зууралдсан байдалтай хэвтэж байсан, нөгөө талд эрэгтэйчүүд байсан юм. Би тэр үед хүмүүсийг болиочээ, салаач гэж орилж байсан. Миний биед Г.Номин-эрдэнэ нь халдсан, цагдаагийн албан хаагч ирсэн байх үед миний зүүн талын нүдний доод хэсэг рүү цохьсон, би тухайн үед эмнэлэгийн байгууллагад ажил ихтэй байсан тул хандаж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

Яллагдагч*******ийн “...Тухайн газрын хаах цаг нь болж бид нар гарч байсан чинь эхнэр******* үл таних эмэгтэйтэй ариун цэврийн өрөөнд маргалдаж улмаар хоорондоо ноцолдож эхэлсэн, тэгтэл тухайн газрын хаах цаг нь болж бид нар гарч байсан чинь эхнэр******* үл таних эмэгтэйтэй ариун цэврийн өрөөнд маргалдаж улмаар хоорондоо ноцолдож эхэлсэн, харин би тухайн эмэгтэйтэй хамт явж байсан хоёр үл таних эрэгтэйтэй маргалдаж бие биенийхээ хувцаснаас зууралдсан, улмаар ариун цэврийн өрөө рүү орсон чинь жижигхэн биетэй шар залуу миний ардаас өшиглөөд цохиод газарт унагахаар нь босч ирээд нүүр хэсэг рүү нь атгаж байгаад 1-2 удаа цохисон, тэгээд бужигналдаж байгаад салцгаасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

Яллагдагч*******гийн “Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэгтэл тухайн газрын хаах цаг нь болж улмаар бид нар гарахаар болж нөхөр*******ийн хамт ариун цэврийн өрөө рүү орчихоод буцаад гарах гэж байсан чинь үл таних эмэгтэйтэй мөрлөлцөөд, маргалдаж эхэлсэн юм. Тэр эмэгтэй шууд миний үснээс зулгааж доош нь дарсан, тэгэхээр нь би бас үснээс нь зулгааж, ноцолдож эхэлсэн юм. Тэгтэл манай нөхөр болон найзууд  салгахаар дундуур орж хоорондоо маргалдаж бужигналдсан зүйл л болсон юм. Энэ асуудал нь ариун цэврийн өрөөнд болсон юм. Мөн техний тэнд бас үсдэлцсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,

Хохирогч *******гийн “Тэгээд цаг дуусаад бид хэд гарч байтал Номинг үл таних эмэгтэй хүн шалан дээр унагаасан байдалтай үсдээд байж байсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдтол цагаан подволктой биеэрхүү залуу намайг зайлаач гээд түлхсэн. Тэгэхээр нь би дахин салгах гэж очтол намайг 2-3 удаа миний нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гэж барьцалдаад автал газарт унагааж дэвсэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Г.Тгийн “...тэр үед манай нөхөр намхан нуруутай, шар царайтай . утай маргалдаж, бие биенийхээ биед халдаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэрийн 67-68 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын Т-ний өдрийн 5081 дугаартай шинжээчийн “*******гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дотор булан,баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Хохирогч*******ийн “манай эхнэр*******гийн үснээс нөгөө «аргалдсан эмэгтэй зулгааж байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан чинь -өгөө талын залуучууд дайрч эхэлсэн. Улмаар бид нар ариун цэврийн өрөө рүү орсон чинь намхан нуруутай туранхай биетэй залуу нь миний нуруу руу өшиглөсөн. ^эгээд би эргээд харсан чинь миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би нөгөө залуутай барьцалдаж аваад нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэр Шинэхүү гэх залуу л миний биед халдсан. Өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5155 дугаартай шинжээчийн "..*******ийн биед баруун бугалга, цээж, нуруунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34- 35 дахь тал/,

Хохирогч Г.Номин-Эрдэнийн “...бид хоёрын араас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэгэхээр нь бил хоёр зөрөөд гарах гэсэн чинь нөгөө эмэгтэй нь миний мөр рүү мөрөөрөө мөрлөсөн. Улмаар би тэр эмэгтэйд замаа хараач гэж хэлсэн чинь хамт явж байгаа эрэгтэй нь чи юу гээд байгаа юм бэ гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд л маргаан бид нарын дунд болж эхэлсэн. Тэгсэн чинь миний үснээс анх маргалдсан эмэгтэй мөн шар үстэй, пальто өмссөн эмэгтэйгийн хамт зулгааж доош дараад би урдаас нь биеэ хамгаалах зорилгоор ноцолдож байхад ногоон куртиктэй залуу мөн манай нөхөр Оргил нар ирж салгасан. Тэгсэн чинь ариун цэврийн өрөөний үүдэнд манай найзууд бужигналдаад хүмүүстэй маргалдаад байхаар нь очсон чинь нөгөө анх маргалдсан эмэгтэй над руу дайраад бид хоёр ариун цэврийн өрөө рүү орж улмаар бие биенийхээ үснээс зулгаацалдаад хоёулаа газарт унасан. Тэгтэл нөгөө шар үстэй эмэгтэй босох завдал өгөхгүй нүүр рүү, бие рүү өшиглөөд байсан. Миний биед гэмтэл учруулсан хүмүүс нь анх маргалдсан эмэгтэй, мөн шар үстэй эмэгтэй нар үүсгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/,

Гэрч Э.Зоригтбаатарын “...манай найзууд болон эхнэр маань үл таних хүмүүстэй маргалдаж байсан. Тэгээд би эхнэр******* руу харсан чинь нэг үл таних эмэгтэйд үсдүүлчихсэн байж байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. ...ариун цэврийн өрөөнөөс гараад эхнэрийгээ харсан чинь байхгүй болохоор нь буцаж ариун цэврийн өрөө рүү орсон чинь******* анх маргалддаг эмэгтэйтэй үсдэлцээд хэвтэж байхаар нь*******г шууд хүчээр өргөж татаж аваад гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5166 дугаартай шинжээчийн “...Г.Номин-Эрдэнийн биед тархи доргилт, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

Гэрч Т.Болормаагийн “...тухайн өдөр би яг ажил дээрээ ажлаа хийж байсан. ...харин сүүлд шар үстэй эгч бууж ирээд нөгөө хоёр маргалдаж байсан эмэгтэйгийн дундуур орсон, бас үснээс нь зулгааж байгаа харагдсан юм. ...миний харснаар бол хоёр эмэгтэй нь бол үсдэлцээд тавихгүй байсан, сүүлд шар үстэй эгч ирээд нэг эмэгтэйг нь үсдээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож, түүний нүүр, гар хэсэгт цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр, гар, цээж хэсэгт цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Номин-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,*******тай бүлэглэн, түүний үснээс зулгааж, нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кремль гэх нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Номин-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,*******тэй бүлэглэн түүний үснээс зулгааж, нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагч *******,*******,*******,*******, гэрч Э.Зоригтбаатар, Т.Болормаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******,*******,*******,******* нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******,******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,*******,******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч *******,*******,*******,******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хүсэлтийг /хх-ийн 53-56 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******,*******,*******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******,*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******,*******,*******,******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Б.У,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******,******* нарт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******,*******,*******,******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ХАТАНЦЭЦЭГ