Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00460

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00460

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Франц улс, Клермонт Перренд хот 6 aller des jardins 25 тоотод оршин суух Баянтүрэм овгийн Дамбадаржаагийн Н ын /регистрийн дугаар ДЮ79041103/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут 2-р хороолол 1А байр 59 тоотод оршин суух, Хариад овгийн Батдалайн Энхсайханд /регистрийн дугаар ФА79041070/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ууганцэцэг, хариуцагч Б.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Энхсайхантай 2003 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.Э  2005 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн. 2011 оноос бид тусдаа амьдрах болсон. Одоо Б.Э өөр хүнтэй гэр бүл болон охинтой болсон. Тус тусдаа амьдрах болсон тул гэр бүлээ цуцлуулж, охин Э.Э г өөрийн асрамжинд авч, охиндоо эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь Д.Н ын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэр бүл цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Охин Э.Э г ээжийнх нь асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н  хариуцагч Б.Энхсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид 2003 оноос эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э  төрсөн, 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан

 

 

ёсоор гэрлэлтээ батлуулсан нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-668 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч маргаагүй, мөн хүүхдийн насны байдлыг харгалзан охин Э.Э г эх Д.Н ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дунд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн асуудлаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н , хариуцагч Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э г эх Д.Н ын асрамжинд үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА