Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/138

 

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

              Нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

              Улсын яллагч М.Отгонжаргал

 Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жд холбогдох 1713000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч И овгийн Сгийн Ж, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ0000.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Д сумын **дүгээр багийн нутаг дэвсгэрт “Н” эмнэлгийн дотор иргэн Т.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Н” эмнэлгийн дотор иргэн Т.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

  • Хохирогч Т.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Д суманд С.Нын эмнэлэгт засвар хийхээр энэ 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгаж “Н” эмнэлэг дотор С.Н, С.Ж бид гурав 0.5-ын 3 шил архи, 2.5 литрийн  пиво уугаад би тасраад унтчихсан юм. Тэр үед С.Ж нь намайг согтуу тасарчихаар нь өшиглөж зодсон байна. Өглөө босоход толгой өвдөж  нүд хөхөрсөн байсан ба С.Н надад “Чамайг өчигдөр С.Ж зодоод байхаар нь би салгасан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/, 
  • Гэрч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тэр өдөр орой 19 цагийн орчимд би “Н” хувийн эмнэлэгт сууж байхад С.Ж, Т.Н хоёр ирж “Бид хоёр пар татаж байгаа Хуантханы гэр хүйтэн байна. Танай эмнэлэт хонож болох уу?” гэсэн.  С.Ж, Т.Н  хоёр зунжингаа манай эмнэлэгт засал хийгээд эмнэлэгт хонодог байсан. Тэгээд би тэр хоёрыг хонуулсан. Тэр хоёр 0.5-ын нэг шил архи, 2.5 литрийн пиво гаргаж ирсэн ба би амсаад гэртээ явчихсан. Хэсэг хугацааны дараа С.Ж, Т.Н нарын байсан өрөөнөөс чанг дуу гарсан. Тэгээд би очиход хоёулаа хоорондоо зодолдож байсан ба би болиулаад амраасан юм. Т.Нн хамарнаас цус гарсан, хоёр нүд нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “Хохирогч бид 2 Н эмнэлгийг 2017 оны 05 дугаар сарын 13-нд барихаар хамт байрласан. Барилгын шавардлага дуусаад хүлээлгэж өгсний дараа Н эмнэлгийн дотор бид архи, пиво уугаад сууж байсан. Тэр үед хохироч намайг хэл амаар доромжилсон. Тэрээр “Чи дандаа гуйж амьдардаг, чи хадам аавийнхаа халаалтыг татахад намайг гуйсан. Н эмчийг гуйж эхнэрээ ажилд оруулсан” гэж хэлсэн. Би тэр үед дуугүй архи, пивоо угаад сууж байсан. Би нэг  мэдэхэд тасарсан байсан. Нэг мэдэхэд Н эмч ирээд салгасныг мэдсэн. Өөр зүйл мэдээгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 439 дугаартай “...1. Иргэн Т.Нн биед тархины доргилт, хавантай няцралт, 2 нүд хөхөрч хавдсан, хүзүү хоолойд олон тооны тархмал цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн. 2. Иргэн Т.Нн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулж, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр    хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

 Иймд шүүгдэгч С.Жд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг иргэн Т.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.  

 Иймд шүүгдэгч С.Жгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч С.Ж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Шүүгдэгч С.Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйл болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч С.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И овгийн Сгийн Жг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.                                                                                                                          
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
  6. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Жгийн 01175004 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийн лавлагаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ