Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/409

 

 

 

 

 

 

 

2020                109                   081                                                                2020/ШЦТ/409

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга............................. , Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн, хохирогч О.Э,

хохирогч М.Эгийн, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С.Г С.Гт холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1987 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын хороо 17г гудамжны 395а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВА87072913 дугаарын регистртэй, Б овгийн С.Г С.Г

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Г нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд

 

саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн О.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт

ШШүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

 

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М:

...2017 оны 08 дугаар сард энэ машиныг 16.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-нд ломбардад 1 жилийн хугацаатайгаар тавьсан. Хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусах ёстой байсан. С.Гтай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба ломбардад 3.000.000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй байсан ба С.Гаас мөнгө аваад шууд дарсан. 01 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан болохоор тэр болтол нь нэр шилжүүлэх асуудлыг хойшлуулсан. Тэгээд 12 дугаар сарын 31-ний өдөр ийм асуудал үүсчихсэн...

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б:

...2018 оны 12 дугаар 31-ний өдөр Эрдэнэтээс Улаанбаатар хот руу явж байгаад тахилтын даваа уруудаад явж байгаад зам тээврийн осолд орсон...

...Үнэлгээгээр 16.750.000 төгрөг гарсан. Бусад эмчилгээний зардал, наашаа цаашаа явсан зардлуудаа нэхэмжлээгүй байгаа....................... Үлдсэн хохирол нь 15.750.000

төгрөгөө нэхэмжилнэ...

гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн ________ дугаартай хэрэгт хохирогч М.Э /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч О.Э /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Батсамбуу /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч Э.Батсамбуу /хх- ийн 136-137, 2-р хх-ийн 212 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогч Б.Б /хх-ийн 149-150 дугаар хуудас/, гэрч О.Э /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Э.Батсамбуу /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Б.УуС.Г /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч С.Г /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч, хохирогч Б.Б /хх-ийн 36, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М /хх-ийн 37-38, 247-248, 249-250, 2-р хх-ийн 214, 216-217 дугаар хуудас/, гэрч Б.Гантөмөр /хх-ийн 39-40 хуудас/, гэрч Б.Жаргал /2-р хх-ийн 03, 219 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэсүх /2-р хх-ийн 04, 218 дугаар хуудас/, шинжээч Э.Сүхбаатар /2-р хх-ийн 05-06, 220 дугаар хуудас/, шинжээч Б.Амаржаргал /2-р хх-ийн 07, 221 дүгээр хуудас/, шинжээч Д.Амгалан /2-р хх-ийн 08, 222 дугаар хуудас/, шинжээч Ц.Сэргэлэн /2-р хх-ийн 09, 223 дугаар хуудас/, яллагдагч С.Г /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт

/хх-ийн 44-45 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн

38 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 01

 

дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-63 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67 хуудас/, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 хуудас/, “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-76 дугаар хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн

№13061605 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 78-86 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч С.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 191, 2-р хх-ийн 32 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн О.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Эгийн ...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7660 ОРХ гэсэн дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд арын суудалд суугаад Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа унтаад явж байгаад аваарт орсон ба одоо юу ч санахгүй байна.        Би тархиндаа цус хуралттай, зүүн

талын 1, 9 дүгээр хавиргаас бусад нь, баруун талын 3-4 хавирга хугаралттай,

чацархай, уушги бяцралттай дотуур цус алдалттай, сээр нуруу хугаралттай зүүн талын хөлийн шилбэ дунд чөмөг хугаралттай. Ерөнхийдөө биеийнхээ бүх хэсэгт гэмтэл авсан. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг, ажил хөдөлмөрөөрөө

хохирсон тул маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийг цаашид материалаа гаргаж өгч нэхэмжилнэ... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Батсамбуугийн ...Би биедээ гэмтэл авч эмчлүүлсэн болон ажилгүй байсан өдрүүдийнхээ цалинг нэхэмжилнэ... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

хохирогч Э.Батсамбуугийн   20148 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон-

Уул аймгаас Улаанбаатар луу замын унаанд суугаад Төв аймгийн Жаргалант сумын Тахилтын даваа гэх газар явж байгаад осолд орсон. Тухайн үед эмчилгээний зардал 852.144.00 төгрөг болсон байгаа. Эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгсөн байгаа... /хх-ийн 136-137, 2-р хх-ийн 212 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Бын ... Би өөрийн тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ гаргуулж хохирлоо төлүүлмээр байна... /хх-ийн 31, 149-150

 

дугаар хуудас/,

гэрч О.Эын ... Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос УБ хот руу эхнэр хүүхэд дээрээ очих гээд замын унаанд суугаад өглөө 10 цагийн үед гарсан тэгээд өдөр 14 цаг 30 минутын үед Тахилтын даваа уруудаад явж байтал өөдөөс 3 машин өгсөж ирж байсан тэгтэл тэр 3 машины нэг нь гүйцэт түрүүлээд явсан тэгээд 2 үлдсэн тэгтэл арын машин нь приус 30 байсан тэр гүйцэт түрүүлэх гээд цухуйгаад буцаад орсон манай жолооч гэрлээрээ дохиод сигнаал дараад тэгтэл өөдөөс ирж байгаа машинтай зөрөхөд 10-20 алхамын зайтай өөдөөс гэнэт гараад ирсэн манай жолооч энэ яаж байна гээд баруун тал руу дарсан тэгтэл өөдөөс давхиад ороод ирсэн тэгээд нэг мэдсэн мөргөлдсөн замын машинууд зогсоод цагдаа эмнэлэг дуудсан... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Э.Батсамбуугийн ... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу орохоор тээврийн товчоон дээрээс 11 цагийн үед хөдөлсөн. Тэгээд бид хэд Тахилтын даваа өнгөрөөд явж байтал өөдөөс 3 машин ирж явсан гэтэл хамгийн арынх нь машин гүйцэт түрүүлэх гээд нэг гарч ирээд буцаад орцсон. тТэгснээ гэнэт гараад ирэхээр нь манай жолооч зайлуулаад баруун гар тийшээ дарсан боловч нөгөө машин ирээд мөргөсөн... /хх-ийн 33 дугаар хуудас/,

гэрч Б.УуС.Гын ... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор МТ колонкын хажуугаас 11 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Тэгээд би арын суудал дээр сууж явсан Дархан өнгөрч байхад унтсан. Тэгтэл би урагшаа юм мөргөх шиг болохоор нь сэрсэн гэтэл 2 машин мөргөлдсөн байсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

гэрч С.Гын ... Төв аймаг Жаргалант сумын Тахилтын даваа гэдэг газар рулуу явсан тэгээд миний урд хар машин явж байсан би тэр машиныг гүйцэт түрүүлэх гээд хажуугаар нь гарсан тэгтэл өөдөөс машин ирээд би буцаад дарж амжилгүй мөргөлдсөн. Би машин гүйцэт түрүүлэх гэж байгаад амжаагүй тэгээд

миний буруугаас болоод осол гарсан би гэм буруугаа ойлгож байна... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч, хохирогч Б.Бын ...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгаас УБ хот руу гарсан өөрийн машинтайгаа замдаа 4 зорчигч аваад гарсан тэгээд явж байгаад Төв аймаг Жаргалант сумын нутаг Тахилтын даваа гэх даваа уруудаад явж байтал өөдөөс нэг ирж байсан машинуудаас нэг тээврийн хэрэгсэл эхлээд өмнөх машинаа гүйцэт түрүүлээд миний хажуугаар зөрсөн тэгээд өөдөөс улаан машин ирж байсан араас нь нэг Приус ирж байсан тэгээд тэр Приу маркийн тээврийн хэрэгсэл араас нь гүйцэт түрүүлэх гээд нэг удаа ухас хийж гарч ирээд буцаад орсон тэгэнгүүтээ шууд гарч өөдөөс мөргөсөн... ... Би арга хэмжээ авахаар завдал болоогүй би баруун тал руу дараад замаас гарах гэтэл өөдөөс ирээд мөргөсөн... /хх-ийн 36, 2-р хх-ийн 210 дугаар хуудас/,

гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Мийн ... Уг 76-83 УНР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг би хамгийн анх 2017 оны 03 сарын үед худалдаж аваад дараа нь 2018 оны 01 дүгээр сард “Тайгын булаг” банк бус санхүүгийн байгууллагат 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж 7.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр найз С.Г надаас уг тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа

1.940.000 төгрөгийг төлж дараа нь сар бүрийн 30-ны өдөр 600.000 төгрөг төлж 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүх үлдсэн мөнгөө надад төлж дуусгана гэж гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би С.Гаас авсан 1.940.000 төгрөгөөс маргааш нь 1.693.000 төгрөгийг Тайгын булаг ХХК-ийн данс руу шилжүүлж Тайгын булаг банк бус санхүүгийн байгууллагатай тооцоогүй болсон. Гэхдээ тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг Тайгын булаг ХХК-аас өөр дээрээ шилжүүлж авах гээд амжаагүй явж байтал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр осол гарсан юм.

 

Тэгэхээр албан ёсны тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ миний нэр дээр биш Тайгын булагийн нэр дээр байсан. Харин бодит байдал дээр С.Г надаас худалдаж авсан гэхдээ төлбөрөө төлж чадаагүй байсан юм... /хх-ийн 37-38, 247-248, 249-250, 2-р хх-ийн 214, 216-217 дугаар хуудас/,

гэрч Б.Гантөмөрийн ...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.М нь зээл төлөх үндсэн үүргийг гүйцэтгэх зорилгоор манай компанийн өмчлөлд шилжүүлсэн өөрөөр хэлбэл унаж явах нөхцөлтэй зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгсэл юм. Зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг ба гэрээний хугацаанд зээлээ төлж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр 1.691.432 төгрөгийг төлж зээлээ бүрэн төлж хаасан. Зээлээ дансаар буюу бэлэн бусаар хийсэн байдаг. Одоо Б.М нь манайд өр төлбөргүй, машинаа манайхаас шилжүүлж авах ёстой байсан боловч одоо хүртэл аваагүй, тээврийн хэрэгсэл шилжүүлэх албан бичгээ ч аваагүй яваад байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр уг тээврийн хэрэгсэл нь манайд ямар ч хамаагүй Мийн эзэмшлийнх юм.... /хх-ийн 39-40 хуудас/,

гэрч Б.Жаргалын ...Би тухайн үед техникийн болон өөрийн хариуцлагагүй алдаанаас болоод буруу бичсэн байна би уг хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байгаа... /2-р хх-ийн 03, 219 дүгээр хуудас/,

гэрч Б.Эрдэнэсүхийн ... Би тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байгаа. Учир нь хөдөө хээр байсан хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан. Би энэ талаар тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлд “хөдөө хээр байсан бөгөөд хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэж тэмдэглэлд тусгасан байгаа... /2-р хх-ийн 04, 218 дугаар хуудас/,

шинжээч Э.Сүхбаатарын ...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргалаас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг Жаргалант сумын нутаг Тахилтын даваа 117 дахь км-ын шонгийн орчимд гарсан Тоёота приус-30 маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 76-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх Хэрэг бүртгэлтийн 193400035 дугаартай хэрэгт шинжээчээр оролцон дүгнэлт гаргасан юм. Би уг дүгнэлтэд 76-83 УНР улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13-1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан... /2-р хх-ийн 05-06, 220 дугаар хуудас/,

шинжээч Б.Амаржаргалын ... Манай байгууллага дээр нэг хүн ирээд үнэлгээ

хийлгэмээр байна гэсний дагуу уг машиныг үзэхэд их эвдрэлтэй байсан нийт үнэлгээ нь 11.002.000 /арван нэгэн сая хоёр мянган/ төгрөг болсон байгаа... /2-р хх- ийн 07, 221 дүгээр хуудас/,

шинжээч Д.Амгалангийн ...Манай байгууллага ачаалал ихтэй байдаг болохоор би сайн санахгүй байна үзлэг зураг авалтыг харж байгаад дүгнэлт гаргасан байгаа. Уг машин их эвдрэлтэй байсан нийт үнэлгээ нь 11.002.000 /арван нэгэн сая хоёр мянган/ төгрөг болсон байгаа... /2-р хх-ийн 08, 222 дугаар хуудас/,

шинжээч Ц.Сэргэлэнгийн ... Би ажил дээрээ байхад Б.Б гэх хүн ирээд машин үзүүлж үнэлгээ гаргуулах гэсэн юм гэхээр нь очиж үзэхэд их эвдрэлтэй байсан нийт үнэлгээ нь 15.500.000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг болсон байгаа... /2-р хх-ийн 09, 223 дугаар хуудас/ ,

 

 

С.Энхбаатарын ...гэрээс гараад зогсож байтал бага хүү Б.Энхбаяр нь хонины бэлчээр дээрээсээ мотоцикльтой гэрийнхээ гадаа ирээд шууд намайг баруун талын бөөр хэсэгт 2 удаа өшиглөсөн, тэгээд байж байсан чинь ах нь болох Б.Саруултуяа гарч ирээд шууд хоолой боогоод байхаар нь та нар чинь яагаад байгаа юм би та нарыг яасан юм бэ гэж хэлсэн чинь баруун талын нүдрүү нэг удаа гараараа цохисон тэгээд буцаж ээжийнхээ гэрлүү гүйгээд гарч ирэхдээ хутга барьж гарч ирээд машины чинь дөрвөн дугуйг нэвт шаагаад дараа нь өөрийг нь бүлээд хаячий гээд хэлэхэд нь ээж эхнэр нь хорьсон бага хүү Б.Энхбаяр нь миний бүснээс баричаад чи муу цагаач удахгүй үхэх гэж байж үхээч гэж хэлээд нааш цааш сэгсрээд байсан тэгэхээр нь яваад өгсөн... ...Б.Энхбаяр, Б.Саруултуяа нар нь намайг өвөлжөөн дээрээс хонь хөөсөн гэж цохиж зодсон байх, өөр зүйл байхгүй...

/хх-ийн 7-8 дугаар хуудас/,

...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 07-08 цагийн үед байх тус суманд оршин суудаг Базарваань овогтой Саруултуяа, Базарваань овогтой Энхбаяр нар намайг зодож цохисон мөн хэл үгээр доромжилсон... ...Энхбаяр ирээд мотоцикльтой ирсэн би Энхбаяраа манай тугалтай үхэр танай үхэрт байна уу гэж асуухад чи битгий хуц чи манай хонийг хөөдөг хэн бэ муу цагаач байж гэж хэлээд над дээр ирээд миний нурууруу өшиглөсөн бөөр хавьд, тэгтэл байшингаас том ах Саруултуяа нь гарч ирээд намайг боож аваад миний баруун талын нүдрүү цохисон тухайн үед гартаа чулуутай байсан байх гэж би бодсон тэгээд миний нүдний хавиас цус гараад байсан Саруултуяа нь иргэж гүйгээд ээжийнхээ гэрлүү ороод том хутга бариад гараад ирсэн тэгээд намайг ална гээд дайраад чиний дөрвөн дугуйг нь бүлж хагалаад ална гээд надруу дайраад байсан ээж Хорол, Саруултуяагийн эхнэр нар нь хориод Саруултуяаг бариад авсан тухайн үед дүү Энхбаяр нь миний бүснээс барьцан чи хурдан зайлаач гэж хэлээд бөгс рүү өшиглөөд цусаа гойжуулаад гэрлүүгээ явсан дээрх хүмүүст би хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагат хандаж байна... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхбаярын ...би та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэж асуусан

тэгтэл яадаг юм ахиад хөөнө гэж хэлсэн тэгсэн манай ах Б.Саруултуяа хоёр гэрийн голд байх байшингаас гарч ирээд яагаад хонь хөөгөөд байгаа юм гэж хэлээд С.Энхбаатар ахтай хоорондоо барилцаад авсан тэгэхлээр нь би тэр хоёрыг боль гээд салгаж С.Энхбаатар ахыг яв зайл битгий хүнд гай болоод бай гэж хэлээд би С.Энхбаатар ахын дээлний бүснээс татаад сэгсрээд байсан харин Б.Саруултуяа ахыг ээж Ц.Хоролоо ахын эхнэр С.Дариймаа нар гэрлүү аваад орсон. Харин С.Энхбаатар ахыг би поробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү нь аваад явтал өөрөө машиндаа суугаад яваад өгсөн... /хх-ийн 12 дугаар хуудас/,

...тэгтэл Энхбаатар ах надаас үхрээ асуусан би яаж мэддэг юм өчигдөр та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэж хэлэхэд Энхбаатар ах яадаг юм ахиад хөөнө гэж хэлсэн тэгтэл манай ах Саруултуяа гэрээс гарч ирээд та яагаад хонь хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд өмнөөс яадаг юм гэж хэлсэн тэгтэл манай ах Энхбаатар ахын хацар дээр нь алгадсан тэгээд баруун нүдний дээхэн хавиас бага зэрэг цус гарсан тэгээд би Энхбаатар ахыг барьж аваад машин руу аваад та яв битгий хүнд гай болох гээд бай хурдан яв гэж хэлсэн тэр хооронд манай ах хутга бариад Энхбаатар ах руу хонь хөөдөг машины дугуйг нь хагалаад хаячихна шүү гэж хэлсэн тэгээд Энхбаатар ах яваад өгсөн.../хх- ийн 13-14 дүгээр хуудас/,

шинжээч Б.Батчимэгийн ...С.Энхбаатарын биед учирсанбаруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун хөмсөгний зулгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул

 

гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

. ...С.Энхбаатарын толгой нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаартай

...Э.Батсамбуугийн биед баруун сарвуунд язарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай

...Б.Бын биед доод уруулын салстанд, баруун ташаанд язарсан шарх, дээд уруул, эрүү, цээж, зүүн ташаа, баруун өгзгөнд зулгаралт, баруун ташаанд бус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай ... О.Эын биед бүсэлхийн нурууны мөгөөрсний урагдал, цээжний гол хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай

...М.Эгийн биед цээжний хэнхэрцэг баруун талд 5, 7, 8, 9, 10-р хавирга,

зүүн талд 2, 3, 4, 5, 7, 8-р хавирганд хугарал, цээжний хөндийд хий, шингэний хуримтлал, баруун уушгины бүрэн бус агааргүйдэл, хэвлийн хөндийд сул шингэн, сээрний 4-р нугалам, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын хөндлөн сэртэн, 5-р нугалмын их биеийн хугарал, зүүн дунд чөмөгт яс, зүүн шаант, тахилзуур ясанд хугарал, тархины эдэд цус харвалт, баруун сарвуунд шарх, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун сарвуу, бугуй, бугалга, зүүн тохой, хэвлий, цээж, баруун гуя, шилбэ, шагай өвдгөнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан талаарх дүгнэлт /хх- ийн 60-63 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай

...С.Гын биед баруун шуу ясны хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай ...Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Тоёота приус-30 маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жоллоч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болох шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт /хх-ийн 69 хуудас/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн

...Б.Бын өмчлөлийн Тоёота Приус маркийн 76-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 16.750.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 71- 76 дугаар хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... Тайгын булаг ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11.002.000 төгрөгөөр үнэлсэн... №13061605 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 78-86 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч С.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 191, 2-р хх-ийн 32 дугаар хуудас/

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаартай

 

...хохирогч С.Энхбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаар дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч С.Энхбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Саруултуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 44 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд эрүүгийн ________ дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Г нь “Тоёота Приус-30” маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, зорчигч О.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч М.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруул

 

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч С.Гыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч С.Гын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас

 

хохирогч М.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч О.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Бын эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан байна.

 

Х

 

охирогч М.Э болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь нийт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 9.662.875 /есөн сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун далан тав/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин

13.967.460 /арван гурван сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөг, нийт 24.713.952 /хорин дөрвөн сая долоон зуун арван гурав мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг,

хохирогч О.Э нь эрүүл мэндэд учирсан зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

хохирогч Э.Батсамбуу нь эрүүл мэндэд учирсан зардал 1.492.900 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуу/ төгрөг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 447.700 /дөрвөн зуун далан долоон мянга долоон зуу/ төгрөг, бусад зардал эд хөрөнгийн хохирол 16.750.000 /арван зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 17.197.700 /арван долоон сая нэг зуун ерэн долоон мянга долоон зуу/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.М нь эд хөрөнгийн хохирол 10.000.000 /арван сая/ төгрөг, нийт 54.604.552 /тавин дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч С.Гаас нэхэмжилжээ.

Үүнээс шүүгдэгч С.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч М.Эд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, 4.000.000

/дөрвөн сая/ төгрөг, бүгд 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг, Хохирогч О.Эод мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 573.080

/таван зуун далан гурван мянга ная/ төгрөг, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, бүгд 1.023.080 /нэг сая хорин гурван мянга ная/ төгрөг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 447.700 /дөрвөн зуун далан долоон мянга долоон зуу/ төгрөг, 1.000.000

/нэг сая/ төгрөг, бүгд 1.447.700 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуу/ төгрөг

Хохирогч Э.Батсамбууд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 1.500.000

/нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 9.770.780 /есөн сая долоон зуун далан мянга долоон зуун ная/ төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч С.Гыг гэм буруутайд тооцож, хохирол хор уршгийн талаар хохирогч М.Эгаас нэхэмжилсэн 24.713.952 /хорин дөрвөн сая долоон зуун арван гурав мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй давхардсан 1.352.535 /нэг сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 13.967.460 /арван гурван сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд төлсөн 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг хасаж,

хохирогч О.Эоос нэхэмжилсэн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд төлсөн 1.023.080 /нэг сая

 

хорин гурван мянга ная/ төгрөгийг хасаж үлдэх 176.920 /нэг зуун далан зургаа мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулахаас хохирогч О.Э нь уг 176.920

/нэг зуун далан зургаа мянга есөн зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг,

хохирогч Э.Батсамбуугаас нэхэмжилсэн 1.492.900 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуу/ төгрөгөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 1.500.000

/нэг сая таван зуун мянга/ төгрөг төлснийг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баас нэхэмжилсэн 17.197.700 /арван долоон сая нэг зуун ерэн долоон мянга долоон зуу/ төгрөгөөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 1.447.700 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуу/ төгрөг төлснийг тус тус хасаж тооцон хохирогч М.Эд  үлдэх

3.593.357 /гурван сая таван ерэн гурван мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 15.750.000 /арван таван сая долоон

зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хуульд заасны дагуу хохирол нөхөн төлөх 5 хоногийн завсарлага авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүхээс тогтоосон завсарлагын хугацаанд шүүгдэгч С.Г нь хохирогч М.Эгийн 3.593.357 /гурван сая таван ерэн гурван мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийн хохирлоос 600.000 төгрөгийг бэлнээр төлж, 2.993.957

/хоёр сая есөн зуун ерэн гурав мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд төлж барагдуулахаар тохиролцож барьцаанд нь “Nissan Spyn” маркийн 28-11 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан тухай баримт үйлдсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Гаас хохирогч М.Эд 2.993.957 /хоёр сая есөн зуун ерэн гурав мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 15.750.000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мийн хувьд шүүгдэгч С.Гаас 10.000.000 /арван сая/ төгрөг нэхэмжилдэг боловч уг Б.М нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд биш байна.

 

Тухайлбал Б.М Банк бус санхүүгийн байгууллагын хооронд “Тоёота Приус-30” маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдах худалдан авах фидукцийн гэрээ хийгдсэн байна. Уг гэрээний хугацаанд Б.М нь шүүгдэгч С.Гт тухайн тээврийн хэрэгслийг

      1. /арван гурван сая/ төгрөгөөр зарж, бэлэн 3.000.000 төгрөг авч Банк бус санхүүгийн байгууллагад төлж гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Харин үлдэх 10.000.000 төгрөгийг сар бүр тодорхой хувиар төлж байхаар С.Гтай тохиролцсон бөгөөд уг тохиролцсон хугацаанд зам тээврийн осол болсон байна.

Хэдийгээр гэрээний үүрэг дуусгавар болсон боловч тухайн тээврийн хэрэгсэл нь Банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байх ба Б.Мт хамааралгүй. Харин С.Гын эзэмшилд шилжсэн гэж үзэхээр байна.

 

Тухайн зам тээврийн осолтой холбоотой Банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байгаа С.Гын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалаас олгосон 5.000.000 төгрөгийг Б.М авсан байна.

 

Иймд Б.М нь С.Гтай байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүх шүүгдэгч С.Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо хангасан баримтын хүрээнд зохих хэмжээгээр төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар болон баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн С.Г С.Гын В ангиллын жолоочийн 1090842 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад хүргүүлэхийг, “Тоёота Приус-30” маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01812223 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ВА87072913 дугаарын

регистртэй     Б овгийн С.Г С.Гт гардуулахыг, шүүгдэгч С.Гаас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б овгийн С.Г С.Гыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.Г С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3

/гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.Гт шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гт шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

        1. Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч С.Гаас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар болон баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн С.Г С.Гын В ангиллын жолоочийн 1090842 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

76-83 УНР улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн 01812223 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ВА87072913 дугаарын регистртэй Б овгийн С.Г С.Гт гардуулахыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.Г С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Санжсүрэнгээс нийт 18.743.957

/арван найман сая долоон зуун дөчин гурав мянга есөн зуун тавин долоо/

 

төгрөгийг гаргуулж хохирогч

 

УЕ68121711 дугаарын регистртэй, Энх овгийн Мөнхжаргалангийн М.Эд 2.993.957 /хоёр сая есөн зуун ерэн гурав мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч РЭ91120512 дугаарын регистртэй, Вандан гарьд овгийн Батгэрэлийн Б.Бт 15.750.000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

        1. Хохирогч УЕ 68121711 дугаарын регистртэй, Энх овгийн Мөнхжаргалангийн М.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 1.352.535 /нэг сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг,

Мөн ажилгүй байсан хугацааны цалингийн баримт 13.967.460 /арван гурван сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгтэй холбоотой нотлох баримтаа,

цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа,

Мөн Б.М нь С.Гтай байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж шүүгдэгч Б овгийн С.Г С.Гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

        1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн С.Г С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

        1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

        1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн С.Г С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ГАНДАНСҮРЭН