| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2018/1263/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 523
Г.Д, Б.М, Д.И,
М.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат,
хохирогч А.Мөнххандын өмгөөлөгч Т.Даваажав,
хохирогч З.Нарантуяа, Г.Оролмаа нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
хохирогч О.Бямбадорж, Ц.Энхээ, В.Лхагвадорж, Ж.Багамонгол, Д.Мөнхцэцэг, Р.Сайнжаргал, М.Ганцэцэг, Б.Цэнд-Аюуш, Г.Мөнхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат, хохирогч Ц.Энхээ, О.Бямбадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Д, Д.И, Б.М, М.А нарт холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Д, 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Өндөр заяа” ХХК-ийн захирал ажилтай байсан гэх, ам бүл 2, нөхрийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
2. Б.М, 1972 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баянгол Эко Заамар” ХХК-д уурхайн драгчин ажилтай байсан гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
3. Д.И, 1970 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Өндөр заяа” ХХК-д захирал ажилтай байсан гэх, ам бүл 2, эхнэрийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй,
1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 3 дугаар сарын 2-ны өдөр суллагдсан /РД:..................../;
4. М.А, 1978 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Өндөр заяа” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан гэх, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Г.Д нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ” гэж “Дөрвөн Сүжит” ХХК-ийн захирал Г.Уртбаяраас 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг,
“Дулаан нөмөр констракшн” ХХК-ийн захирал Н.Алтанбумбаас 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Хөх хүрэлт констракшн” ХХК-ийн захирал П.Баяржаргалаас 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Констракшн бэйгин бэйсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Манхан уст” ХХК-ийн захирал М.Батмөнхөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Гэрэлтжин” ХХК-ийн захирал Д.Пүрэвдоржоос 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 47.000.000 төгрөг,
“Баткомплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбатаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Ерөө эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг,
“Эйфель констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Умдэлэгээс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг,
иргэн Б.Отгонсүрэнгээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг,
“Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,
“Бартаг дархан” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдмаагаас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 30.000 ам.доллар буюу 59.586.600 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөг, нийт 102.586.600 төгрөг,
“Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,
“Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг,
“Хүрэн жинсний овоо” ХХК-ийн захирал Б.Цэдэнжигмидээс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Топ даймонд дриллинг” ХХК-ийн захирал Ж.Ганбатаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг,
“ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 51.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Үгжин констракшн” ХХК-ийн захирал Ш.Хишигбаянгаас 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 10.000 ам.доллар буюу 19.854.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 49.854.000 төгрөг,
“Аз Өрнөх” ХХК-ийн захирал Д.Ганзоригоос 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг,
“ЭМНМ” ХХК-ийн захирал Ж.Мөнхбатаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг,
“Од дөл” ХХК-ийн менежер П.Энхзоригоос 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг,
“Бау стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Хашхүүгээс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг,
2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Энхбатаас 60.000.000 төгрөг,
2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Шинэ гарьд” ХХК-ийн захирал С.Чинзоригоос 60.000.000 төгрөг,
“Монрэйл” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюушаас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг,
“Гоёот ухаа” ХХК-ийн захирал В.Лхагвадоржоос 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг,
“Хард бокс” ХХК-ийн захирал Д.Болдбаяраас 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Өнхүүдэй” ХХК-ийн захирал Г.Оролмаа, З.Нарантуяа нараас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 48.500.000 төгрөг,
“Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 195.800.000 төгрөг,
“Тожибэрри” ХХК-ийн менежер Б.Барсболдоос 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг,
“Есөннуур баялаг” ХХК-ийн захирал С.Нарангэрэлээс 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Солонго цамхаг” ХХК-ийн захирал Ж.Багамонголоос 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг,
“Энх бизнес Өгөөмж” ХХК-ийн захирал Н.Энхтөрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
2015 оны 1 дүгээр сард иргэн А.Мөнххандаас 30.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Ти экс эл” ХХК-ийн захирал Г.Ганзоригоос 80.000.000 төгрөг,
“Амарбогд” ХХК-ийн захирал Б.Батбаяраас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг,
“Ноён Авзгайн Оргил” ХХК-ийн захирал А.Төрхүүгээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг,
“Ган-Армор” ХХК-ийн захирал Д.Нарантуяагаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 55.000.000 төгрөг,
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Цэлмэг-Онгод” ХХК-ийн захирал Б.Гансэлэмтэй 50 тонн арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51.532 тонн арматур авсан боловч худалдан авалтын үнэ 65.445.640 төгрөгийг өгөөгүй,
иргэн Ж.Баярсайханаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “их хэмжээний зээл гаргаж өгнө” гэж 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд иргэн Ц.Оюунцэцэгээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” орон сууцны цогцолбор хороололын 69 дүгээр байрнаас 3 өрөө орон сууц авч өгнө гэж урьдчилгаанд 40.050.000 төгрөг хууран авч залилсан,
иргэн Д.Лхагвасүрэнгээс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 вагон 182 тонн буюу 28.574.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
иргэн Я.Тунгалагаас 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр 240 тонн буюу 37.200.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
иргэн Т.Оюунчимэгээс Азийн хөгжлийн сангаас авах төслийн зээлд хамруулж өгнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг,
иргэн Ю.Шагдарсүрэнгээс 2017 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 192 тонн цемент худалдан авалтын үнэ 33.600.000 төгрөгийг өгөөгүй,
2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж иргэн Б.Мөнгөнцэцэгээс 32.000.000 төгрөг,
орон сууц хямд авч өгнө гэж иргэн Д.Мөнхцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.000.000 төгрөг,
иргэн Р.Сайнжаргалаас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 35.800.000 төгрөг,
иргэн М.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг,
иргэн Д.Анхбаяраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг,
иргэн Ц.Энхээгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг,
иргэн А.Оюунжаргалаас 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан авч, нийт 2.854.656.990 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.М нь Г.Дгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,
Д.И нь Г.Дгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,
М.А нь Г.Дгийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 11, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд “4 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ерөө эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 40.000.000 төгрөг авснаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг,
2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 60.000.000 төгрөг авсан үйлдлээс 9.000.000 төгрөгийг,
2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг авсан үйлдлээс 4.500.000 төгрөгийг, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг авсан үйлдэлд зуучлалын хөлс гэж тусад нь 20.000.000 төгрөгийг,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Констракшн бэгин бейсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 60.000.000 төгрөг авсан үйлдлийн 60.000.000 төгрөгийг,
2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “6 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,
2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “3 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Мэш ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 100.000.000 төгрөг авсан үйлдлийн 100.000.000 төгрөгийг,
2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,
2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 20.000.000 төгрөг авсан үйлдлийн 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх үйлдлүүдэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.М, Д.И, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Дг хохирогч Ц.Энхээгээс 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Дг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
М.А, Д.И, Б.М нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Дг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.Аыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.И, Б.М нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д, М.А, Д.И, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дгийн урьд цагдан хоригдсон 268 хоног, М.Аын урьд цагдан хоригдсон нийт 14 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Өндөр Заяа” ХХК, “Гэзгийн худаг” ХХК гэсэн бичигтэй 2 ширхэг тэмдгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Д, М.А нараас шийтгэх тогтоолын хавсралтаар зохих төлбөрийг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Хохирлын тооцоо зөрүүтэй, хохирлоо авч дууссан боловч дуусаагүй гэж зарим нь илүү мөнгө, хүү, алданги нэхдэг.
Жишээ нь: а/ “Ноён авзагын оргил” ХХК нь манай компанитай гэрээ хийж 100.000.000 төгрөг баримтаар өгсөн нь нотлогдож байхад илүү 80.000.000 төгрөг өгсөн гэж мөнгө нэмж, нийт 180.000.000 төгрөг нэхдэгийг хүлээн зөвшөөрмөөргүй байна.
б/ “Дөрвөн Сүжит” ХХК нь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ хийж 80.000.000 төгрөг өгснөөс захирал Г.Уртбаяр нь өөрийнхөө хувийн дансаар 58.000.000 төгрөг буцаан авч, үлдэгдэл 22.000.000 төгрөгт барилгын төмөр хашаа авч, тооцоо бүрэн дууссан байхад шийтгэх тогтоолд 35.500.000 төгрөг төлөөгүй гэж бичсэн байна.
в/ “Хөх хүрээлт констракшн” ХХК нь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээндээ 20.000.000 төгрөг өгснөөс 10.000.000 төгрөгийг буцаан авснаа өөрсдөө ч хэлдэг, мөн баримтаар нотлогдож байхад шийтгэх тогтоолд 20.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна. Одоо үлдэгдэл 10.000.000 төгрөг төлөх ёстой.
г/ “Гэрэлтжин” ХХК нь манай компанитай гэрээ хийж, 40.000.000 төгрөг өгснийг хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ариунболд өөрөө авч явсан. Гэвч шийтгэх тогтоолд 47.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна.
д/ “Од дөл” ХХК нь манай компанид 5.000.000 төгрөг өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж, хүү, алданги тооцуулан, эвлэрүүлэн зуучлалаар орж 13.000.000 төгрөг төлөхөөр гарсныг үл харгалзан, 19.000.000 төгрөг төлөхөөр бичсэн байна.
е/ “Гоёот Ухаат” ХХК нь манай компанитай гэрээ хийж 9.000.000 төгрөг өгч, үүнээсээ 4.500.000 төгрөгийг буцаан авсан нь баримтаар нотлогдсон байхад шийтгэх тогтоолд 10.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
ё/ “Есөн нуур баялаг” ХХК нь манай компанитай гэрээ хийж 60.000.000 төгрөг өгснөөс 41.000.000 төгрөгийг буцаан авсан нь баримтаар нотлогддог. Үлдэгдэл 19.000.000 төгрөгтөө шүүгчийн захирамжаар эвлэрч, хүү, алданги тооцуулан 23.000.000 төгрөг төлөхөөр шийдсэн байхад 23.500.000 төгрөг төлөхөөр шийтгэх тогтоолд дурдсан байна.
ж/ “Ти Экс Эл” ХХК нь “Дөрвөн Сүжит” ХХК-тай давхардсаныг шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд “Дөрвөн Сүжит” ХХК-ийн захирал Н.Уранбаяр өөрөө хэлж, хүлээн зөвшөөрсөн байхад шийтгэх тогтоолд давхардсан хэвээр нь хохирол төлөхөөр шийдвэрлэсэн.
з/ Шийтгэх тогтоолын хавсралтад иргэн Б.Мөнгөнцэцэг гэж 18.000.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мөнгөнцэцэг нь “Мөнгөн зоос од” ХХК гэдэг аж ахуй нэгжээр дамжуулан гэрээ хийж, 30.000.000 төгрөг өгсөн боловч 32.000.000 төгрөг болгон буцаан авч, хохирол төлбөр дууслаа гэж бичиж өгсөн нь нотлогдож байхад шийтгэх тогтоолд 18.000.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
и/ Иргэн Я.Тунгалаг нь хохирогч биш. Өөрөө ч намайг танихгүй, биш гэж хэлдэг. Би энэ хүнээс юу ч аваагүй. Гэтэл шийтгэх тогтоолд 37.200.000 төгрөг төлөхөөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй.
й/ Иргэн Ж.Баярсайхан нь иргэний зээлийн гэрээтэй. “Зуун заяа” ХХК гэж миний өөрийн үүсгэн байгуулсан компанийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн боловч өгсөн мөнгөө дахин буцаан авч, 11.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шийтгэх тогтоолд 15.710.000 төгрөг төлөхөөр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Баярсайхан нь нийт 45.000.000 төгрөг өгсөн байдаг.
Дээрх аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүсийн хохирлын тооцоо зөрүүтэй болсон учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Манай компани нь ашиглалтын шаардлага хангахаа больсон нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 126 дугаар тушаалыг журамлан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах нийтийн зориулалттай 305 айлын орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хуучин орон сууцыг буулгаж, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ хийж байсан аж ахуй нэгжүүд нь гэрээнд заасны дагуу хоёр тал тохиролцоонд хүрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах, эвлэрлийн гэрээ байгуулж, захирамж гаргасныг шийтгэх тогтоолд давхардуулан төлбөр, хохирол төлөхөөр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эвлэрлийн гэрээтэй аж ахуй нэгжүүдэд “Харбокс” ХХК, “Монрейл” ХХК, “Шинэ цамхаг” ХХК, “Есөн нуурын баялаг” ХХК, “Солонго цамхаг” ХХК, “Гожибери” ХХК, “Бау стандарт” ХХК, “Аз өрнөх” ХХК, “Асга хөшөөт” ХХК, “Бат комплекс” ХХК, “Дулаан богд хайрхан” ХХК, “Од дөл” ХХК, “Хан хос очир” ХХК юм. Эдгээр 13 аж ахуй нэгжүүд нь иргэний шүүгчийн захирамж гарчихсан, хохирол нь эхнээсээ төлөгдөөд явагдаж байгаа учраас шийтгэх тогтоолоос ялгуулах хүсэлтэй бөгөөд давхар төлөхөөр заасанд гомдолтой байна.
3. “Өндөр заяа” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Чинбат нь өөрийн эрх мэдлээ ашиглан “Аминхүү констракшн” ХХК-иас өгсөн 60.000.000 төгрөгийг компанид тушаахаас өмнө 14.000.000 төгрөгийг “Цэлмэг онгод” ХХК-иас зээлийн нөхцөлтэйгээр авсан арматурийн төмрөөс 24 тонн буюу 30.000.000 төгрөгийг дур мэдэн авч явсан байдаг. Д.Чинбатад удаа дараа гомдол гаргаж байсан боловч мөрдөн байцаалтын явцад шалгасан эсэх нь мэдэгдэлгүй өнгөрсөн. Миний бие Д.Чинбатын авсан мөнгийг төлөх тогтоол авч байгаадаа гомдолтой байна. Д.Чинбат нь энэ хэргийн оролцогч юм.
4. “Гэрэлтжин” ХХК, “Эйфэль” ХХК-иудын хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг “Өндөр заяа” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ариунболд нь өөрөө уулзаж, гэрээг нь хийж, надаар батлуулаад мөнгийг нь өөрөө авч хэрэглэсэн. Б.Ариунболд энэ хэргийн бас нэг оролцогч мөн байж өнөөдрийг хүртэл шалгагдахгүй, төлбөр хохирлыг нь би төлөхөөр болсонд гомдолтой байхаас гадна энэ хоёр аж ахуй нэгжийн хохирлыг би төлмөөргүй байна.
5. Иргэн Т.Оюунчимэгээс авсан гэх 3.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Пагмадулам надад хэлэхдээ “би дүүгээсээ мөнгө авч байгаа юм чинь чи дансаараа аваад өгөөч” гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дансаар авч өгсөн.
Иймд хохирлын талаар дээрх 5 зүйлд дурдсаныг хянан шийдвэрлэж, үнэн зөвөөр нь тогтоож, шийдэж өгөхийг хүсэж байна.
6. Д.И, Б.М бид гурвыг зохиомлоор хөрөнгө оруулалтын гэрээ хийж, гарын үсэг зурж, хохирогч нарыг төөрөгдүүлж, хамтран залилсан гэж байгаад гомдолтой байна. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Бай Лү Жи /Баатар/ нь манай компанийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шинэчлэгдсэн 126 дугаар тушаал, захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөн ажиллаж байсан төсөлд хөрөнгө оруулж өгье гэж өөрөө Хятад, Монголоор гэрээ бэлтгэн ирж, гарын үсэг зурж, хятад тамга дарж, манай компаниас 42.000.000 ам.долларын хөрөнгө өгөхөд улс хоорондын банкны шимтгэл өг гэж 170.000.000 төгрөгийг “Мөнгөн гүүр” ББСБ-ын дансаар БНХАУ-ын банкны данс руугаа авч “одоо удахгүй танай компанид хөрөнгө оруулна, мөнгийг чинь наашаа татахаар боллоо” гэж хэлж байсан.
Мөрдөн байцаалтын явцад энэ хүнд гомдол гаргаж байсан. Одоо хүртэл энэ хүн Монгол Хятадын хооронд явж байна. Хятад талын гарын үсэг зурж, биднийг хуурч байсан этгээдэд арга хэмжээ аваагүй атлаа Б.М, Д.И бид гурвыг хөрөнгө оруулалтын гэрээгээр хуурч, хамтран залилан хийсэн гэдэгт гомдолтой байна.
7. “Өндөр заяа” ХХК-ийн инженерээр ажиллаж байсан Д.И нь “Солонго цамхаг” ХХК-ийн өгсөн 70.000.000 төгрөгнөөс ня-бо М.Аын хувийн Худалдаа хөгжлийн банкны дансаар нь дамжуулан 60.000.000 төгрөгийг нийт 120.000.000 төгрөгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга байсан Н.Одбаярт өгч, барилгын эскиз зургийг батлуулна гэж авсан. Үүнийг гэрчүүд болон баримтаар нотлогдож байхад Д.И нь ямар ч хохирол төлөхгүй гэж шийтгэх тогтоолд дурдаж байгаад гомдолтой байна. Энэ хүний худлаа ярьж, биднийг хуурч, залилсан мөнгийг М.А бид хоёр төлөх болсонд гомдолтой байна.
8. Миний бие өөрийн “Гэзэгийн худаг” ХХК-ийн ашиглалтын шаардлага хангахаа больсон орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эрхэлж байхдаа хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг аж ахуй нэгжүүдтэй байшин буулгах гэрээ байгуулан, баталж байснаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа боловч аж ахуй нэгжүүдээс авсан мөнгийг хувьдаа авч, мэхэлж залилсан зүйлгүй, зориулалтын ажилд зарцуулсан, эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдийг ч хуурч, залилах санаа зорилго агуулаагүй байсан тул мөрдөн байцаалт, прокурорын шатанд аудитын шалгалт, шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргаж байсныг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
9. Хавтас хэрэгтээ холбогдолтой нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, хошууч О.Чулуунбат нь хураан авч байсан боловч 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл өөр дээрээ байлгаж, ямар ч нотлох хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг утсаар дуудаад энэ баримтуудаа шүүх хурал дээрээ гаргаж өг гэж өгсөн. Би өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн хамт очиж авсан. Иймд энэ 16 хавтас хэрэг нь ердөө нотлох баримт, хохирогч нарт, хохирол төлсөн, дууссаныг мөрдөн шалгаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд нотлох баримт авахгүй гээд л зөвхөн прокурорын ажлаа хамгаалсан, хохирогч нарын талыг баримталсан.
10. Иргэд хоорондын зээлийн хүү, алдангиийг тохиролцоод нотариатаар орсон гэрээтэй, аж ахуй нэгжүүдийг эвлэрүүлэн зуучлах шүүхээр орж шүүгчийн захирамж гарсан зэрэг асуудлуудыг эрүүгийн хэрэгт хэрэг болгон шийтгэсэнд гомдолтой байна.
Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа боловч дээрх 10 зүйлд гомдол гаргаж, дахин хянан шалгуулах, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтийг хүлээн авна уу. Шийтгэх тогтоолд намайг хорихоос гараад өөрийн компанийн үйл ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх гэж байсан төслөө хэрэгжүүлж, мах, сүүний үйлдвэрээсээ олох ашиг орлогоосоо бусдад учруулсан хохирлоо барагдуулна гэж бичсэнийг ойлгохгүй байна.
Хэрэгт шалгагдаж байсан Д.Чинбат, Б.Ариунболд нарын авсан мөнгө, хийсэн үйлдэл дээр нь татан шалгуулмаар байна.
Миний бие өөрт ногдох хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байгааг харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэн Р.Сайнжаргал, Ю.Шагдарсүрэн нарын хүү нэхэж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, баримтаараа үндсэн хохирлыг төлсөн нь нотлогдох болно. Миний бие нийт хохирлоос 452.000.000 төгрөгийн хохирлыг бусдад барагдуулсан байгааг нарийвчлан тогтоолгох, шийтгэх тогтоолд тусгагдаагүй байгааг шийдүүлмээр байна. Мөн хохирлыг зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Г.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Цэрэнчимэд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Прокурор, мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн.
Г.Дг 2.854.656.990 төгрөг залилан авч завшсанаас 2.275.292.920 төгрөг төлөгдсөн гэж прокурорын гаргасан төлбөрийн жагсаалттай 16 дугаар хавтсанд байгаа. Иймээс Г.Д 579.364.000 төгрөгийн хохирол, төлбөртэй болно. Гэтэл шүүх 2 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх шийдвэр гарсан. Мөн аж ахуй нэгж, иргэдэд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, газрын төлбөр, барилгын хашаа барих, Д.И, М.Аын авсан, “Гэзэгийн худаг” ХХК-ийн хохирогч нарт төлсөн гэх мэт 2 тэрбум гаруй төгрөгийн тооцооны нотлох баримт хэрэгт авагдаагүйг анхан шатны шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч үнэлээгүй. Дээрх нотлох баримтуудыг шүүх хүлээн авч шинжлэн судлаагүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед “Өндөр заяа” ХХК-ийн зарлагын бүх нотлох баримтуудыг мөрдөгч авсан атлаа хэрэгт хавсаргаж, шүүхэд өгөөгүй.
Үүнээс гадна эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамж гарсан 10 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлбөр нь шийтгэх тогтоолд давхар төлөгдөхөөр тусгагдсан. Зарим компанийн төлбөр давхардсан, нэмэгдсэн зэргээр хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүйгээс гадна зарцуулалтын тооцоог огт хийгээгүй, зөвхөн иргэд аж ахуй нэгжээс авсан гэх хохирлыг нэмээд прокурор яллаж байгаагаас биш хохирол төлбөр давхардсан, 10 гаруй аж ахуйн нэгжтэй эвлэрэх гэрээ байгуулж, шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.
Дээр дурдсан төлбөр зэргээс үзэхэд энэ хэрэгт аудитын дүгнэлт албан ёсоор зайлшгүй гаргуулах шаардлагатай байна. Ингэснээр шүүгдэгчийн гэм бурууг бодитой, гарцаагүй, албан ёсоор тогтоолгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэсэн хуулийн заалт хангагдана гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр, аудитын дүгнэлт гаргуулах боломжоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч О.Бямбадорж 2015 оны 4 дүгээр сарын 2-нд 60.000.000 төгрөг, хохирогч Т.Очирбат 2015 оны 10 дугаар сарын 25-нд 195.800.000 төгрөгийг Г.Дд өгч, гэрээ хийж хохирсон байдаг. Энэ нь Г.Дгийн “хөрөнгө оруулагч ирсэн байгаа” гэж худал хэлэн гэрээ үзүүлж, гарын үсэг зуруулсан, 2015 оны 10 дугаар сарын 30-наас өмнө болсон үйлдлүүд байхад хамжигчаар хамтран оролцсон гэж намайг буруутган шийдвэрлэсэн. Дээрх хоёр компаниас их хэмжээний мөнгө авч хохирсныхоо дараа тэдний хэл ам, шүүх цагдаагийн асуудлыг аргацаах зорилготой сүүлд хийсэн хуурамч гэрээ байсан.
Миний бие Г.Дд хууртагдан гэрээнд нь гарын үсэг зурсан нь миний буруу боловч үйлдээгүй хэрэгтээ ял эдлэн хохирч байгаадаа гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудаар Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэгт хэрхэн хамжигчаар хамтран оролцсон нь тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийн ойлголт, шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл байхаар хуульчлан заасан байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ” гэж тодорхойлсон байна.
Хуулийн утга, агуулгаас харахад хамжигч нь өөрийн үйлдлээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлэх буюу төөрөгдөлд оруулсны улмаас гэмт этгээдэд мөнгө шилжүүлэн өгөхөд хүргэж бодитой дэмжлэг үзүүлсэн үйлдэл байх бөгөөд Б.Мын хувьд дан ганц гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үйл баримт энэ хэрэгт тогтоогдохгүй байгаа.
Тухайлбал хохирогч О.Бямбадорж, Т.Очирбат нараас Г.Дд мөнгө өгсөн шалтгаанаа өөр өөр байдлаар тайлбарлаж, мэдүүлсэн байхаас гадна гэрээнд Г.Д, Б.М, Д.И нарын нэр байсан гэдэг болохоос Б.М хэрхэн хамтран оролцсон буюу Б.Мд итгэж Г.Дд мөнгө өгсөн гэж тодорхой мэдүүлээгүй.
Түүнчлэн Б.М хувь хүнийхээ хувьд хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэх буюу төөрөгдөлд оруулахад нөлөөлж болохуйц хувийн болон танилын ямар нэгэн харилцаа тухайн үедээ хохирогч нартай байгаагүй болох нь нотлох баримтуудаас тодорхой харагддаг.
Анхан шатны шүүх Б.М зурсан гэх БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийгдэх тухай гэрээг зохиомол байдал зориудаар бий болгосон гэж дүгнэсэн боловч гэрээ үйлдсэн огноо нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж бичигдсэн байгаа бөгөөд гэрээ нь Г.Должинсүрэг мөнгө өгснөөс хойш үйлдэгдэж хохирогч нарт өгсөн гэж үзэхээр байдаг.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах гэсэн шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Гэмт хэргийн сэдэл, санаа зорилго нь энэ хэрэгт Б.Мын хувьд зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр бус гэмт хэрэг үйлдэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн үү гэдгээс хамааран тогтоогдох учиртай.
Гэтэл хохирогч О.Бямбадорж, Т.Очирбат нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр мөнгө өгч, хүлээн авсан тухай баримтаар хохирогч нар нь Б.Моос хамааралгүйгээр Г.Дд мөнгө өгсөн болох нь нотлогдож байгаа.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан амлаж гэдгийг Б.Мын хувьд ямар байдлаар тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа дан ганц гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолын Б.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Д.Иид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ таамаглалд үндэслэсэн, хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтэд тулгуурласан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно гэж дүгнэсэн боловч миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэх хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй байсаар байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй таамаглалд тулгуурлан буруутгасан нь хэтэрхий шударга бус шийдвэр болсон байна.
Тодруулбал, шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.И нь шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд 1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь хэмээн гэм буруутайд тооцох дүгнэлтийг хийсэн байна.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигч нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхыг хуульчилсан байх бөгөөд миний үйлчлүүлэгч 2015 оны 2 дугаар сарын 08, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд шүүгдэгч Г.Дгийн “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг, “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг авсан үйлдлүүдийг огт мэдээгүй, мөнгө авах үед нь огт байгаагүй, мөн эдгээр мөнгийг авахад 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэх хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй байсныг, мөн ийм гэрээг тухайн үед хараагүй болохоо хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээс харахад урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа болно.
Хэргийн 2 дугаар хавтасны 40 дүгээр талд “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Барилгын коллежийн инженерийн ангийг хамт төгссөн найз болох Д.Чинбат над руу утсаар залган “... “Өндөр заяа” ХХК-д өрөнхий инженер, барилга хариуцсан захирал хийж байгаа гээд “манай компани маш том хэмжээний ажил хийх гэж байгаа, ямар ч асуудалгүй мөнгө нь найдвартай ороод ирсэн ажил” гэсэн. Би хаана ч гарын үсэг зураагүй, энэ гэрээний талаар ч мэдээгүй болно. Хэргийн 4 дүгээр хавтасны 185 дугаар талд хохирогч Т.Очирбат “...Би Гүнсэнхорол овогтой Г.Дг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн таньдаг бөгөөд барилга буулгалтын ажил эрхэлдэг гэдгийг сонсоод уг ажлыг хийхээр гэрээ байгуулан танилцсан юм. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол талаас “Гэзэгийн худаг” ХХК-ийг төлөөлж Г.Д, хөрөнгө оруулагч тал болох БНХАУ-ын Чи фэн Гуй Бо, Уул уурхайн компанийг төлөөлж Ван Мэй Чин гэдэг хүний гарын үсэгтэй гэрээ, мөн 137.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн БНХАУ-ын Дун фү хө ХХК-ийг төлөөлж Гао Гуй Чен, “Өндөр заяа” ХХК-ийг төлөөлөн Г.Д, Б.М, Д.И нарын хооронд байгуулсан гэрээ үзүүлж итгэл төрүүлэн буулгалтын болон хог хаягдал цэвэрлэх 3 төрлийн гэрээг 2014 оны 2 дугаар сарын 08, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15/8, 25 дугаартай гэрээг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлд хийсэн. Би өөрийн “Ханхос очир” ХКК-ийг төлөөлөн гарын үсэг зурж “хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө, урьдчилгаа байдлаар мөнгөө өгч бай” гэж хэлээд 4 удаагийн үйлдлээр 135.000.000 төгрөгийг, мөн буулгах газрын төлбөр хураамжид 30.800.000 төгрөг, уурын зуух буулгах газар цэвэрлэх ажилд зориулан 30.000.000 төгрөг, нийт 195.800.000 төгрөг бэлнээр авсан. Энэ талаар баримт байгаа болно. Би Г.Дтэй байгуулсан гэрээний дагуу ямар нэг ажил гүйцэтгээгүй ба Сүхбаатар дүүргийн 10 хороо, Цагдаагийн гудамжинд байх уурын зуухыг буулгасан. Уг ажлыг 150.000.000 төгрөгөөр тохирсон боловч мөнгийг өгөөгүй байгаа юм. Би уг ажлыг 30.000.000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэсэн. Д.И Б.М нарыг Г.Дтэй гэрээ хийсэн цагаас эхлэн танил болсон ба өөр ямар нэгэн холбоо байхгүй” гэж мэдүүлэхдээ санаатайгаар хоёр өөр гэрээг нэг гэрээ мэтээр төөрөгдүүлэх үүднээс удаа дараа мэдүүлсэн байна. Тэр байтугай тантай гэрээ хийсэн Гао гуй чен, Ван мэй чин нар нь одоо хаана байгаа вэ гэх асуултад “Би дээрх хүмүүсийг хараагүй, Г.Дгээс надад үзүүлсэн гэрээн дээр тэдгээр хүмүүсийн нэр, гарын үсэг байсан болохоор итгэж гэрээ хийсэн. Мөн 85.000.000 юанийн хөрөнгө оруулалт орж ирсэн талаар баримт үзүүлж байсан. Сүүлд сураг сонсоход гэрээнд гарын үсэг зурж хөрөнгө оруулалтын баталгаа гаргасан Гао Гуй Чен, Ху Чао нар нь Цагдан хорих төвд хоригдож байгаа гэсэн” гэж хариулсан бөгөөд хэргийн 6 дугаар хавтасны 163 дугаар талд гэрч Ху Чай “би ийм гэрээ харж байгаагүй бөгөөд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Энэ үзүүлсэн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, гэхдээ ханз үсгээр миний нэрийг бичсэн байна. Миний гарын үсэг биш. Энд паспортын хуулбар яагаад байгааг мэдэхгүй байна. Энэ гэрээг хэн хийснийг би мэдэхгүй байна Энэ гэрээг би харж байгаагүй. Бай Лу Житэй Монгол улсад ирээд танилцаж байсан. Энэ хүний юу хийдгийг нь би мэдэхгүй. Г.Д, Б.М, Д.И гэх хүмүүсийг таних уу гэхэд “би ийм Монгол хүмүүсийг танихгүй байна. Монгол хүмүүстэй уулзаад хоол идээд байсан үе бол байсан. Гэхдээ хэл нэвтрэлцэхгүй болохоор хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй. Монгол хүмүүсийн нэрийг цээжилж мэдэхгүй” гэх,
Хэргийн 6 дугаар хавтасны 166 дугаар талд, гэрч Гао Гүшин “2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад ирчихсэн байсан. Би ийм гэрээ байгуулаагүй. Миний гарын үсэг биш байна. Миний нэрний нэг ханз үсгийг буруу бичсэн байна. Бай Лу Жи надад Монголд барилгын ажил өгнө гэж байсан бөгөөд тэр ажлын Монгол талын захирал гэх эмэгтэйд миний гадаад паспортыг надаас авч өгөөд Зочид буудалд бүртгүүлсэн. Тэр хамт байсан. Энэ гэрээг хэн хийснийг би мэдэхгүй байна. Би энэ компанийн талаар мэдэхгүй. Мөн би барилгын ажил хийдэг хүн, нягтлан бодогч хийж байгаагүй” гэж мэдүүлсэн. Эдгээр хүмүүс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэрээний талаар дурдсан байна.
Харин хэргийн 7 дугаар хавтасны 183 дугаар талд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30.800.000 төгрөгийг Т.Очирбат төлсөн гэх санхүүгийн баримт хэргийн 7 дугаар хавтасны 184 дүгээр тал, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 45.000.000 төгрөг төлсөн Т.Очирбатын баримт байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн гарын үсэг зурсан гэх гэрээнээс өмнө мөнгөө өгсөн болох нь харагдаж байна.
Хэргийн 10 дугаар хавтасны 118 дугаар талд, яллагдагчаар Г.Д “...О.Бямбадоржтой хоёрдугаар байрыг буулгуулахаар тохирсон гэрээн дээр хоёрдугаар байр гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа, гэрээн дээр м.кв-ын хэмжээ нь хүртэл тодорхой бичигдсэн байгаа. Би тэр үед “Өндөр заяа” ХХК-ийн нэрээр БНХАУ-ын иргэн Лин, түүний эхнэр Булган нартай байгуулсан “хөрөнгө оруулж, хамтран ажиллах” гэрээг үзүүлсэн юм. Энэ гэрээ хэрэгжээгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 7 дугаар талд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа” төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Ху Чао, “Өндөр заяа” ХХК-ийг төлөөлж Г.Д зурсан. Д.И, Б.М нар зурсан гэрээ авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа” төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Ху Чао, “Өндөр заяа” ХХК-ийг төлөөлж Г.Д, мөн Д.И, Б.М нар зурсан гэрээний үндсэн дээр ямар ч хохирогчоос мөнгө аваагүй талаар тайлбарласан бөгөөд яллах дүгнэлт нь хэт таамаглалд тулгуурласан үндэслэлгүй болохыг хангалттай баримтын хүрээнд мэтгэлцсэн хэдий ч шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон үндэслэлээ хангалттай тайлбарлалгүй яллах дүгнэлтийн үндэслэлийг хуулбарлан бичиж гэм буруутайд нь тооцсон нь хэт шударга биш гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөлийг хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглэлгүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсныг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Иид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Намайг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэгт буруутган ялласанд гомдолтой байна. Би Г.Д захиралтай “Өндөр заяа” ХХК-д ажиллахдаа уг хэрэгт дурдагдаж байгаа аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн алинд ч “Газар чөлөөлүүлэх төсөл байна, хамтран ажиллая” гэх элдэв зүйл ярьж, хуурч мэхлэх асуудал гаргаагүй. Харин ч зарим ажлууд давхардаж байгаа тухай компанийн хурал дээр удаа дараа сануулж байсан. Төсөл нэрээр бусдыг хуурч байгааг мэдээгүй. Мэдэх боломж байгаагүй. Шүүхээс намайг нэр бүхий 9 аж ахуй нэгж болон иргэдээс Г.Д захирал 343.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тухайн мөнгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсныг дараах байдлаар үгүйсгэх хангалттай баримтууд байна.
1. “М.Э.Ш” ХХК-ийн 100.000.000 төгрөгийг миний хувийн дансаар авсан. Уг мөнгөний 40.000.000 төгрөгийг Д.Чинбат, Г.Д нар авсан. Үүнийгээ мөрдөн байцаалт болон шүүх дээр хүлээн зөвшөөрсөн. 60.000.000 төгрөгийг Д.И авсан. Г.Д, Д.И нарыг мөрдөн байцаалтын явцад нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад Д.И мөнгө авсан болохоо хүлээсээр байхад шүүх уг асуудалд эсрэг хандан Д.Иийг хохиролгүй болгон түүний авсан мөнгийг миний төлөх хохиролд тооцсонд гомдолтой байна.
2. “Дөкө” ХХК-иас авсан 50.000.000 төгрөгийг “Өндөр заяа” ХХК-д менежер ажилтай Янжиндуламдтай хамт явж “Хаан” банкнаас аваад Г.Дд авч ирж өгсөн. Энэ тухай гэрчийн мэдүүлэгт дурдаж, мөн Г.Д нь шүүх хуралдааны явцад авснаа хүлээн мэдүүлсээр байтал намайг буруутгаж байгаад гомдолтой байна.
3. “Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаа 50.000.000 төгрөг өгсөн ба 2016 оны 8 дугаар сард 86.000.000 төгрөг авахаар Г.Д захиралтай эвлэрлийн гэрээ хийгээд иргэний шүүхийн журмаар шийдүүлсэн. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 104-106 дугаар талд Г.Дд 50.000.000 төгрөг өгснөө тодорхой мэдүүлсэн байгаа.
4. “Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөр 20.000.000 төгрөг, “Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэл 33.000.000 төгрөг өгснийг Г.Д захирал шүүх хурлын явцад хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгээ мэдүүлсэн. Мөн эдгээр хоёр компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан шүүгчийн захирамж байсаар байтал намайг буруутгаж байгаад гомдолтой байна.
5. “Констракшн бейлис” ХХК-иас 60.000.000 төгрөг, “Ерөө эрдэс” ХХК-иас 30.000.000 төгрөг, “ХГ” ХХК-иас 9.000.000 төгрөгийг тус тус Г.Д захирал авсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн ба үйл ажиллагаанд зарцуулсан санхүүгийн баримт байгаа.
6. Иргэн Тэгшбаяраас 20.000.000 төгрөг авсан. 2016 онд иргэний шүүхээр орж мөнгийг төлсөн. Би уг мөнгөнөөс хэзээ ч өөртөө авч зарцуулж байсан удаагүй. Зөвхөн үүргээр хүлээсэн ажил үүргийн дагуу Г.Д захиралд өгч байсан. Энэ тухай мөнгө авсан болохоо шүүх хуралдаанд Г.Д болон гэрчүүд мэдүүлж, санхүүгийн баримт байсаар байхад шүүхээс хэргийн үнэн байдлыг зөв шударгаар тогтоолгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн миний бие тухайн хэрэгт хамжигчаар оролцсон бол миний амьдрал арай өөр түвшинд байх байсан.
Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хуулийн дагуу зөв бодитойгоор шийдвэрлэж чадаагүйд маш их гомдолтой байна. Намайг буруугүйг нотлох санхүүгийн анхан шатны баримт, кассын орлого, зарлагын дэвтэр, банкны баримтууд байсаар байтал санхүүгийн шинжээчээр шалгуулаагүй, нотлох баримтыг надаас аваагүй. Намайг зөвхөн мөнгө хүлээн авч байсан учраас гэмт хэрэгт оролцсон гэж хэрэг тулгасан. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэт яллах талыг барьж, гүйцэт биш явагдсан. Хэргийн үнэн байдлыг тогтоож чадаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, мөн хамжигчаар оролцсон оролцоог дахин хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Аыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхээс М.Аыг нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс Г.Д 340.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад ззаснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл М.А нь Г.Дгийн “Өндөр Заяа” ХХК-д нягтлан бодогчийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байсны хувьд нэр бүхий аж ахуйн нэгж болон иргэнээс бэлнээр мөнгийг компанид орлогоор бүртгэж хүлээн авдаг байсан.
Дээрх мөнгөнөөс М.А хувьдаа завшсан асуудал огт байхгүй, уг мөнгийг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан талаар санхүүгийн анхан шатны баримтууд байдаг бөгөөд шүүх хуралдаанд Г.Д болон бусад гэрч нар тодорхой мэдүүлдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Өндөр Заяа” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудад аудитын шинжилгээ томилуулж М.А нь дээрх мөнгийг хувьдаа завшсан, эсхүл компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулж дүгнэлт гаргуулахаар М.Аын өөр дээрээ байсан компанийн үйл ажиллагааны кассын дэвтэр, байгууллагын зарлагын падаануудыг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгөх гэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
М.Аринзулын үйлдэл холбогдлын хувьд нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс мөнгө авсан гэх үйлдэл холбогдлууд дараах байдлаар үгүйсгэгдэх хангалттай баримтууд байдаг. Үүнд:
- Б.Тэгшбаяраас зуучлалын хөлс гэж 20.000.000 төгрөг авсан үйлдлийн тухайд энэ асуудал нь 2016 онд Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж дуусаад хохирол төлбөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал хууль зөрчин гэм буруутайд тооцож, шийтгэсэн.
“Мэш” ХХК-иас авсан 100.000.000 төгрөгийг М.Аын дансаар орсон гэх боловч 60.000.000 төгрөгийг нь Д.Иид хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар Д.И анхнаасаа болон шүүх хуралдаанд мэдүүлдэг. Мөн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг Г.Д “би өөрөө авсан” гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлж хэлсэн. Өөрөөр хэлбэл, аваагүй 100.000.000 төгрөгийг нь авсан гэж үзэж “Мэш” ХХК-д хохирол учруулсан гэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.
- Мөн “Дөкө комплекс” ХХК-иас авсан 50.000.000 төгрөгийн хувьд гэрч Янжиндуламын мэдүүлэгт “Г.Д захирал М.А эгч бид 2-ыг хамт яваад банкнаас мөнгө аваад ир гэсний дагуу 50.000.000 төгрөг аваад захиралд өгч байсан” гэж маш тодорхой мэдүүлсэн байхад мөн л хохирол учруулсан гэж тооцсон нь илтэд эргэлзээтэй гэм буруугүй гэж үзэх хангалттай нотлох баримтуудыг үл хэрэгссэн юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь “хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдэл байхаар хуульчилсан байна.
М.Аын тухайд Г.Дг газар чөлөөлүүлэх төсөл нэрээр бусдыг хуурч байгаа талаар огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй зөвхөн компанийн ажилтан төдий бөгөөд ажил үүргийн дагуу бусдаас орж ирсэн мөнгийг компанид орлогоор бүртгэн, хүлээн авах үүргийг гүйцэтгэж цалин авч ажиллаж байсан тул түүний үйлдэлд залилах гэмт хэргийн субъектив талын шинж үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, М.А нь Г.Дгийн нэр бүхий аж ахуй нэгж болон иргэдээс мөнгө авахад ямар нэгэн хамтарч итгэл олж, хууран мэхлэх гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд энэхүү төслийн талаар бусдад суртал ухуулга хийж, гэрээ хийх талаар ятгасан үйлдэл огт хийж байгаагүй гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагддаг.
Харин ч эсрэгээрээ М.Г.Дгийн хүргэн Азбаярын хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт М.А болон ерөнхий инженер Чинбат зэрэг нэр бүхий хүмүүс Г.Д захиралд давхардуулан ажил өгч байгааг нь шүүмжилж удаа дараа хэлж байсан талаар мэдүүлсэн байдгийг анхаарч үзнэ үү.
Гэтэл шүүхээс М.Аыг зөвхөн мөнгө хүлээн авч байсан учраас хамтран гэмт хэрэгт оролцсон гэсэн объектив талын шинжид тургуурлан хүчээр эрүүгийн хэрэг тулгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хийсвэр үнэлэлт, буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Өмгөөлөгчийн зүгээс М.Аыг нэр бүхий 9 аж ахуйн нэгж болон иргэнээс авсан гэх мөнгийг “Өндөр Заяа” ХХК-д орлогоор бүртгэж, хүлээн авсан эсэх, уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг Г.Дгийн өмгөөлөгч нарт болон М.А нарт байгаа санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэж санхүүгийн шинжээчийн дүгнэлт заавал гаргасны үндсэн дээр түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр М.Ад болон бусад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хэзээ ч оройтохгүй. Гагцхүү хуульд авагдсан шаардлагын дагуу хэргийг хөдөлбөргүй үнэн бодитой тогтоож байж ял халдаах хэрэгтэй гэж үзэж байна.
М.Аын хувьд 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд одоо өөрийн гэсэн орох орон сууц байхгүй, төрсөн эцэг, эхийнхээ хашаа байшинд амьдарч байгаа. М.А нь 8, 11, 13 настай бага насны хүүхдүүдтэй бөгөөд хамгийн бага нь маш ховор тохиолдох “элэгний судас залгах” хагалгаанд орсны улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Одоогийн байдлаар дэлүү нь томорсон биеийн байдлын хувьд тааруу байна.
Хэрэв үнэхээр шийтгэх тогтоолд дурдаад байгаа шиг 340.500.000 төгрөгийг М.А залилан мэхэлж авах үйлдэлд оролцож, тодорхой ашиг хонжоо олсон бол өнөөдөр амьдралын нөхцөл байдлын хувьд ийм хүнд нөхцөл байдалд байхгүй бөгөөд төрсөн хүүхдийнхээ эрүүл мэндийг гадагшаа яваад эмчилгээ хийлгэх байсан болов уу гэж харагддаг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал маш хүнд, амьдралын боломж тааруу байгааг анхаарч үзнэ үү.
Иймд М.Аын хувьд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих асуудлуудыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгуулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч М.Машбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг шалгаж тогтоосон байдлуудыг харахад М.А нь уг гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.А нь “Ерөө эрдэс констракшн”, “ХГ” ХХК, “Асга хөшөөт”, “Констракшн бэгин бейсис” ХХК, “Дулаан богд хайрхан” ХХК, “Маш” ХХК, “Дөхө комплекс” ХХК, “Исвара комплекс” ХХК зэрэг нэр бүхий 9 компани, хувь хүнээс нийт 343.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон “Өндөр заяа” ХХК-ийн баримтууд болон хавтас хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо гэжээ.
М.А нь “Өндөр заяа” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд дээрх компаниудтай гэрээ хийх эрхгүй, зөвхөн байгууллагад орж ирсэн бэлэн болон бэлэн бус гүйлгээнүүдийг хүлээн авч, тэр даруйд нь захирал Г.Дд дамжуулан өгдөг байсан нь хавтас хэрэгт цугларсан гэрч, хохирогчдын мэдүүлэг, “Өндөр заяа” ХХК-ийн санхүүгийн баримтууд, М.Аын дансны хуулга зэргээс тодорхой харагдаж байна. Компанийн зарлагууд ч өөр ажилтны зөвшөөрлөөр гардаг байсан нь хавтас хэрэгт авагджээ. М.А нь “Өндөр заяа” болон “Гэзэгийн худаг” ХХК-ийг үүсгэн байгуулалцаагүй, дээрх төслийг санаачлаагүй, дурдагдаж буй 9 аж ахуйн нэгжтэй барилга буулгах ажлын гэрээг хийгээгүй, зөвхөн тухайн компанид ажиллаж байсан ажил үүргийнхээ дагуу бэлэн болон бус гүйлгээг орлогод авч, тэр даруйд нь эрх бүхий этгээдэд шилжүүлж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байтал бусдыг хуурч төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай хэмээн анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн дээрх 9 компанид М.Аыг 343.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн атлаа Г.Дгийн үйлдэлд хохирлыг давхардуулан нэмж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох боломжгүй байдалд хүргэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заажээ. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог тогтоогоогүйгээс М.А нь хэнд урьдчилан амлаж, хэнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн тухай дүгнэлтийг бодитойгоор хийж чадаагүй байна. Харин ч хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтуудаар М.А нь хэнд ч юуг ч урьдчилан амлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд хүргээгүй нь хангалттай нотлогддог юм.
Залилангийн гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Хохирогч нараас авсан мөнгөнөөс М.А нь хувьдаа нэг ч төгрөг авч завшаагүй нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нараас Г.Дтэй хийсэн эвлэрлийн гэрээ, бусад баримт бичгүүдээр хангалттай нотлогдож байгаа юм.
Дээрх байдлуудаас харахад анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Энхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “1 өрөө байр өгнө” гэж 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5.000.000 төгрөгийг залилан өөрийнхөө “Хаан” банкны тоот дансанд хийлгэсэн. Мөн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэг өрөө байрны гэрээ хийж, 5.000.000 төгрөг авсан. Нийт 10.000.000 төгрөг авсныг шийтгэх тогтоолд тусгаагүй. 5.000.000 төгрөг авсан мэтээр дурдаж, хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж, гомдол гаргаж байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. ...” гэв.
Хохирогч О.Бямбадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадорж би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.И, Б.М, М.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж шийдвэрлэх нь бодит үнэнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй зүйлчлэл болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Д нар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ гэж 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 57 аж ахуйн нэгж болон иргэдийг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байнгын шинжтэй залилан мэхлэх гэмт хэргийг бусдын хамт үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байхад прокурор Р.Батнасан нь зориудаар шүүгдэгч нарт ашигтайгаар ял завшуулж, яллах дүгнэлт үйлдсэн учраас хохирогч бид анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас татгалзаж байсан болно.
Г.Д нар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь тодорхой харагддаг тул гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийг шалгах, хянах явцад өмнө нь зүйлчлэгдэж явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бодит байдлаар үйлдсэн гэмт хэрэгт нь яг тохирохоор зүйлчилж явсныг хэрэг анхан шатны шүүхэд шилжихээс 7 хоногийн өмнө үндэслэлгүйгээр өөрчлөн хөнгөрүүлж, хохирогч нарт мэдэгдэлгүйгээр /гомдол гаргах боломж олголгүйгээр/ шүүхэд шилжүүлсэн болно.
2. “Аминхүү констракшн” ХХК-ийн бодит хохирлыг анхан шатны шүүх буруу тооцож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, манай аж ахуйн нэгж нь шүүгдэгч Г.Д болон түүний нөхдөд мөнгө өгөхийн тулд өндөр хүүтэй валютын болон төгрөгийн зээл авч, зээл авахын тулд бусадтай хамтран автомашинаа хүртэл алдсан талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлэг авагдсан байдаг. Гэвч дээрх нотлох баримтыг эс үндэслэн шүүгдэгч нарын тайлбараар манай байгууллагын хохирлыг тогтоосон нь буруу гэж үзэж байна.
3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж гэмт хэргийн гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч” байх талаар хуульчилсан байхад шүүх буруу дүгнэж ерөнхий ангийн тохирох зүйлийг нь хэрэглэж журамлаагүй шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Учир нь, Г.Д нь анх энэ хэргийг санаачлан сэдэж, зохион байгуулж удирдан М.А, Б.М, Д.И нарын үүрэг оролцоог хуваарилаж тус бүрт нь албан тушаал мэргэжлийг бий болгон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед хөдөлшгүй байдлаар нотлогдож тогтоогдсон болно.
4. Шүүгдэгч Г.Д нар нь залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан байх гэмт хэрэг давхар үйлдсэн талаар нотлох баримт байдаг. Уг хэргийг прокурор мэддэг байсан, энэ талаараа мөн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Г.Д нар нь 201201022411 дугаартай хэргийг үйлдэж 2016 оны 11 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус хавтас хэргийн хохирогч 23 иргэнд учруулсан 740.000.000 төгрөгийн хохирлыг дахин гэмт хэрэг үйлдэж биднийг хохироон хаалгасан байдаг.
Гэтэл 201201022411 дугаартай хэргийн хохирогч болох А.Төрхүү нь хохирлоо аваагүй байхад хохирол барагдсан мэтээр хаасан. Гэтэл А.Төрхүү нь 201525021707 дугаартай эрүүгийн хэргийн хохирогчоор одоог хүртэл явж байдаг юм. 201201022411 тоот хэргийн хохирогчдын хохирлыг төлсөн хугацаа нь 201525021707 дугаартай хэргийн хохирогчдыг залилж байх цаг хугацаатай таардаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэргийг давхар үйлдэж байгаа юм. ...” гэв.
Шүүгдэгч Д.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдээгүй. Гомдолтой байна. Надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэрэг хэзээ, хаана төгсдөг юм бэ, өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн шинж хаана төгсдөг юм бэ гэх хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүй хийсэн. Хуурамч нөхцөл байдлыг бий болгож, хууран мэхлэх, төөрөгдүүлэх аргаар тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрт шилжүүлж авсанаар гэмт хэргийн шинж бүрэн төгсөнө. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг тогтоож байгаа хохирогч нарын өөрсдийн мэдүүлгийг үзэхээр, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд хохирогч “Аминхүү констракшн” ХХК-ний захирал Бямбадоржоос 60.000.000 төгрөг, хохирогч Очирбатаас 195.800.000 төгрөгийг Г.Д авсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ингээд гэмт хэргийн шинж бүрэн төгссөн. Үүний дараа 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээнд Д.И гэх хүн гарын үсэг зурсанаараа яаж хамжсан юм бэ, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинж бүрэн төгссөний дараагаар гарын үсэг зурсан. Шүүдэгч Д.Иийг хамжигчаар оролцсон гэдэг. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Анхан шатны шүүхээс хамжигч байхын гол шинж болох урьдчилан амласан гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Урьдчилан амласан гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхийн тулд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хамтран авах, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг хялбарчлах нөхцөл байдлыг урьдчилан амласан байх ёстой. Хэргийн ерөнхий байдлыг харахаар Г.Дгийн үйлдэл харагддаг. Шүүгдэгч Д.И уг компаниас 185.000.000 төгрөгийн авлагатай. Д.И гэрээнд гарын үсэг зурахдаа ямар нэгэн хууль зүйн үр дагаварыг ойлголгүйгээр гарын үсэг зурчихсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 146 дугаар хуудсанд маш эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Д.Иийн үйлдлийг ямар баримтаар тогтоогдсон гэж үзсэн бэ гэхээр хохирогч Бямбадоржийн “147.000.000 юанийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн тухай баримтыг үзүүлсэн, Г.Д өөрийгөө Содбаатар гишүүний авга эгч гэсэн тул би итгэсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтэд тусгагдсан болон хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас илт зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл Д.И уг гэрээг үзүүлээд бусдыг залилсан үйлдэл тогтоогдлоо гэж үзээд байдаг. Итгэл үнэмшил төрүүлсэн зүйл нь “Содбаатар гишүүний авга эгч” гэх мэдүүлэг байдаг. Д.Иийн үйлдлийг нотолсон баримт биш. Хамжигч байхын тулд урьдчилан амласан байх ёстой. Урьдчилан амласан шинжийг тогтоосон баримт хавтас хэрэгт байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас 6-8 сарын өмнө хохирогч нь өөрөө мөнгөө шилжүүлсэн хэрэг дээр ямар байдлаар шүүгдэгч Д.И хамжигчаар оролцсон юм бэ гэдэгт анхан шатын шүүх дүгнэлт хийгээгүй. Хуульд заасан нотлогдвол зохих нөхцөл байдлаас хамжсан гэх гэмт хэргийг хэрхэн үйлдэгдсэн, яаж үйлдэгдсэн, хамжсан сэдэлт, зорилго бусад хууль зүйн шинжүүдийг бүрэн тогтоогдоогүй буюу нотолгооны зүйл бүрэн тогтоогдоогүй үндэслэлээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Гэрээнд гарын үсэг зурсан дээр маргаагүй, гарын үсэг зурсан нь гэмт хэрэг үйлдэхэд хамжсан гэх шинжийг агуулаагүй. Урьдчилан амласан шинжтэй байвал хамжигч гэж үзэх ёстой. Ямар дэмжлэх үзүүлсэн бэ гэдгийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх ёстой...” гэв.
Хохирогч А.Мөнххандын өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Хохирогч А.Мөнхханд нь 2015 оны 01 дүгээр сард 30.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оноос 2019 он хүртэл уг хэрэг шийдвэрлэгдэхгүй маш удаашралтай байна. Хохирлыг бодитой тогтоох боломжтой гэж үзээд шүүх хуралдааныг явуулсан. Одоо хохирол дээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нар маргаж байгаа. Уг хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 1439 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогч З.Нарантуяа, Г.Оролмаа нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Хохирогч З.Нарантуяа, Г.Оролмаа нараас 48.500.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард хуурамч байдлыг бий болгож, төөрөгдөлд оруулах замаар залилж авсан. Уг үйлдэлдээ Г.Д маргадаггүй. Энэ хэргийг Г.Д үйлдэхдээ Өлзийсайхан гэх хүнтэй бүлэглэж үйлдсэн. Тухайн үед “Өндөрзаяа” ХХК-ний менежер гэж танилцуулдаг байсан. Өлзийсайхан гэх хүнийг шалгуулах хүсэлтийг прокурор болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ талаар ажиллагаа хийгдээгүй байдаг. Иймд анхан шатын шүүхийн урьдчилсан хэлэлцүүгийн шатанд хэргийг буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч В.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирол, төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Ж.Багамонгол тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...70.000.000 төгрөгийг Г.Д, Д.И нар хамт авсан. Хохирлоос 15.000.000 төгрөгийг авсан...” гэв.
Хохирогч Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Г.Дд 23.000.000 төгрөг өгсөн. Хохирлоос 3.000.000 төгрөг авсан. Сэтгэл санааны хохиролтой байгаа...” гэв.
Хохирогч Р.Сайнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Шийтгэх тогтоолоор гаргасан хохиролд хүү, алданги тооцоогүй. 8.3 сая төгрөг авна...” гэв.
Хохирогч М.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэв.
Хохирогч Б.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Миний хувьд хохирол, төлбөр аваагүй. Энэ залилсан гэх мөнгө нь шүүгдэгч нарт байгаа гэж үзэж байна. Тийм учраас нууц хөрөнгийг шалгаж өгнө үү...” гэв.
Хохирогч Г.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Тухайн үед гэрээ хийхэд М.А, Д.И хоёр байсан. Миний хувьд хохирлоо гаргуулж авмаар байна...” гэв.
Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлыг зөв гаргуулсан. Ц.Энхээд хохирол гаргуулах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ” гэх байдлаар дээрх нэр бүхий иргэдэд итгэл төрүүлж, хуурч мэхлэх байдлаар “Дөрвөн Сүжит” ХХК-ийн захирал Г.Уртбаяраас 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг,
“Дулаан нөмөр констракшн” ХХК-ийн захирал Н.Алтанбумбаас 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Хөх хүрэлт констракшн” ХХК-ийн захирал П.Баяржаргалаас 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Констракшн бэйгин бэйсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Манхан уст” ХХК-ийн захирал М.Батмөнхөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Гэрэлтжин” ХХК-ийн захирал Д.Пүрэвдоржоос 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 47.000.000 төгрөг,
“Баткомплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбатаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Ерөө эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөг,
“Эйфель констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Умдэлэгээс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг,
иргэн Б.Отгонсүрэнгээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг,
“Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,
“Бартаг дархан” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдмаагаас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 30.000 ам.доллар буюу 59.586.600 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөг, нийт 102.586.600 төгрөг,
“Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,
“Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг,
“Хүрэн жинсний овоо” ХХК-ийн захирал Б.Цэдэнжигмидээс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Топ даймонд дриллинг” ХХК-ийн захирал Ж.Ганбатаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг,
“ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 51.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Үгжин констракшн” ХХК-ийн захирал Ш.Хишигбаянгаас 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 10.000 ам.доллар буюу 19.854.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 49.854.000 төгрөг,
“Аз Өрнөх” ХХК-ийн захирал Д.Ганзоригоос 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг,
“ЭМНМ” ХХК-ийн захирал Ж.Мөнхбатаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг,
“Од дөл” ХХК-ийн менежер П.Энхзоригоос 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг,
“Бау стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Хашхүүгээс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг,
2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Энхбатаас 60.000.000 төгрөг,
2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Шинэ гарьд” ХХК-ийн захирал С.Чинзоригоос 60.000.000 төгрөг,
“Монрэйл” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюушаас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг,
“Гоёот ухаа” ХХК-ийн захирал В.Лхагвадоржоос 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг,
“Хард бокс” ХХК-ийн захирал Д.Болдбаяраас 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Өнхүүдэй” ХХК-ийн захирал Г.Оролмаа, З.Нарантуяа нараас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 48.500.000 төгрөг,
“Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 195.800.000 төгрөг,
“Тожибэрри” ХХК-ийн менежер Б.Барсболдоос 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг,
“Есөннуур баялаг” ХХК-ийн захирал С.Нарангэрэлээс 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Солонго цамхаг” ХХК-ийн захирал Ж.Багамонголоос 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг,
“Энх бизнес Өгөөмж” ХХК-ийн захирал Н.Энхтөрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
2015 оны 1 дүгээр сард иргэн А.Мөнххандаас 30.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Ти экс эл” ХХК-ийн захирал Г.Ганзоригоос 80.000.000 төгрөг,
“Амарбогд” ХХК-ийн захирал Б.Батбаяраас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг,
“Ноён Авзгайн Оргил” ХХК-ийн захирал А.Төрхүүгээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг,
“Ган-Армор” ХХК-ийн захирал Д.Нарантуяагаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 55.000.000 төгрөг,
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Цэлмэг-Онгод” ХХК-ийн захирал Б.Гансэлэмтэй 50 тонн арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51.532 тонн арматур авсан боловч худалдан авалтын үнэ 65.445.640 төгрөгийг өгөөгүй,
иргэн Ж.Баярсайханаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “их хэмжээний зээл гаргаж өгнө” гэж 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд иргэн Ц.Оюунцэцэгээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” орон сууцны цогцолбор хороололын 69 дүгээр байрнаас 3 өрөө орон сууц авч өгнө гэж урьдчилгаанд 40.050.000 төгрөг хууран авч залилсан,
иргэн Д.Лхагвасүрэнгээс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 вагон 182 тонн буюу 28.574.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
иргэн Я.Тунгалагаас 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр 240 тонн буюу 37.200.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
иргэн Т.Оюунчимэгээс Азийн хөгжлийн сангаас авах төслийн зээлд хамруулж өгнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг,
иргэн Ю.Шагдарсүрэнгээс 2017 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 192 тонн цемент худалдан авалтын үнэ 33.600.000 төгрөгийг өгөөгүй,
2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж иргэн Б.Мөнгөнцэцэгээс 32.000.000 төгрөг,
орон сууц хямд авч өгнө гэж иргэн Д.Мөнхцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.000.000 төгрөг,
иргэн Р.Сайнжаргалаас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 35.800.000 төгрөг,
иргэн М.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг,
иргэн Д.Анхбаяраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг,
иргэн Ц.Энхээгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг,
иргэн А.Оюунжаргалаас 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан авч, нийт 2.854.656.990 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.М нь Г.Дгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт “Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээг үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Д.И нь Г.Дгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт “Бүгд найрамдах Хятад Ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч М.А нь Г.Дгийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 11, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд “4 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ерөө эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 40.000.000 төгрөг авснаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг,
2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 60.000.000 төгрөг авсан үйлдлээс 9.000.000 төгрөгийг,
2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7.500 ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг авсан үйлдлээс 4.500.000 төгрөгийг, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг авсан үйлдэлд зуучлалын хөлс гэж тусад нь 20.000.000 төгрөгийг,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Констракшн бэгин бейсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 60.000.000 төгрөг авсан үйлдлийн 60.000.000 төгрөгийг,
2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “6 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,
2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “3 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Мэш ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 100.000.000 төгрөг авсан үйлдлийн 100.000.000 төгрөгийг,
2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 50.000.000 төгрөг авсан үйлдлийн 50.000.000 төгрөгийг,
2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 20.000.000 төгрөг авсан үйлдлийн 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх үйлдлүүдэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Уртбаяр /1 хх 18-20, 3 хх 57/, Н.Алтанбумба /1 хх 21-23, 3 хх 58, 11 хх 2-3, 11 хх 140-141/, П.Баяржаргал /2 хх 37-39/, Ж.Баттулга /2 хх 22-24, 3 хх 59/, М.Батмөнх /3 хх 109-111/, Д.Пүрэвдорж /2 хх 191-193/, Х.Цэрэнбат /1 хх 237-239, 3 хх 56/, Э.Баяржавхаа /2 хх 10-12/, Д.Умдэлэг /2 хх 31-33/, О.Бямбадорж /2 хх 71-73, 3 хх 60-63, 6 хх 158, 11 хх 174-176, 14 хх 218-220/, Б.Отгонсүрэн /2 хх 91-93, 14 хх 227-228/, Н.Тогоомаа /2 хх 104-106, 14 хх 225-226/, П.Болдмаа /2 хх 120-122, 3 хх 64-65/, Г.Мөнхбаяр /2 хх 144-146, 10 хх 104, 14 хх 223-224/, Х.Баатаржав /2 хх 162-164, 3 хх 66/, Б.Цэдэнжигмид /2 хх 173-175/, Ж.Ганбат /2 хх 187-189, 14 хх 212-213/, С.Ганбаатар /3 хх 133-135, 136, 14 хх 210-211/, Ш.Хишигбаян /3 хх 89-91, 92/, Д.Ганзориг /3 хх 142-144/, Ж.Мөнхбат /3 хх 151-153, 154/, Л.Алтангэрэл /3 хх 165-166, 167, 4 хх 66-68/, П.Энхзориг /3 хх 179-180, 15 хх 48-49/, Б.Тэгшбаяр /3 хх 194-195, 14 хх 221-222/, Г.Дэмбэрэлсүрэн /3 хх 214-215/, П.Хашхүү /3 хх 231-233/, Н.Энхбат /4 хх 6-7/, С.Чинзориг /4 хх 28-30/, Б.Цэнд-Аюуш /4 хх 93-95/, С.Баттөмөр /4 хх 101-103/, В.Лхагвадорж /4 хх 11-113/, Д.Болдбаяр /4 хх 135-137, 11 хх 4-5/, Г.Оролмаа /4 хх 147-149, 150, 8 хх 76-77/, З.Нарантуяа /8 хх 78-80/, Т.Очирбат /4 хх 184-186, 14 хх 231-233/, Б.Барсболд /4 хх 197-198/, С.Нарангэрэл /4 хх 212-214, 215/, Ж.Багамонгол /4 хх 219-221, 14 хх 206-207/, Н.Энхтөр /5 хх 1-3, 14 хх 214-215/, А.Мөнхханд /5 хх 4-6/, Г.Ганзориг /5 хх 7-9/, Б.Батбаяр /5 хх 10-12, 14 хх 208-209/, А.Төрхүү /5 хх 33-36/, Д.Нарантуяа /15 хх 60-64/, Б.Гансэлэм /4 хх 49-51, 52, 11 хх 177-179, 14 хх 203-205/, Ж.Баярсайхан /14 хх 12-16/, Ц.Оюунцэцэг /12 хх 18, 14 хх 138-140/, Д.Лхагвасүрэн /5 хх 96-98, 14 хх 216-217/, Я.Тунгалаг /6 хх 208-211/, Т.Оюунчимэг /8 хх 116-119/, Ю.Шагдарсүрэн /10 хх 163-166, 14 хх 229-230/, Б.Мөнгөнцэцэг /5 хх 163-165/, Д.Мөнхцэцэг /5 хх 213-216, 14 хх 201-202/, Р.Сайнжаргал /6 хх 85-89, 14 ххх 199-200/, М.Ганцэцэг /5 хх 217-219/, Д.Анхбаяр /6 хх 136-139/, Ц.Энхээ /6 хх 146-148/, А.Оюунжаргал /15 хх 32-36/, Г.Отгонсүрэн /10 хх 167-169/,
Гэрч Г.Солонго /5 хх 227-229/, А.Амартөгс /5 хх 230-231, 6 хх 99-100, 140-141, 11 хх 180-183/, Ж.Нямаахүү /6 хх 90-91/, Д.Наранбаатар /6 хх 92-93/, Д.Бямбадорж /6 хх 82-84/, Б.Уранцог /6 хх 213-214/, Ж.Баатарсүрэн /4 хх 9-10/, А.Пагамдулам /6 хх 94-95, 10 хх 172-174, 14 хх 17/, У.Батсайхан /14 хх 143/, Г.Түвшинжаргал /14 хх 144/, Б.Гантулга /3 хх 112/, Л.Баярсайхан /4 хх 151/, Б.Дашбат /5 хх 37-38/, Э.Энхболд /5 хх 39-40/, Л.Пүрэвсүрэн /6 хх 96-98/, Д.Одончимэг /6 хх 159-161/, Ху Чай /6 хх 163-164/, Гао Гүшин /6 хх 166-167/, Н.Гэрэлмаа /6 хх 215-216/, С.Янжиндулам /7 хх 10/, Н.Азбаяр /7 хх 11-13/, О.Одбаяр /7 хх 15/, Д.Чинбат /7 хх 18-19/, Х.Амарбаясгалан /8 хх 41/, Т.Очирбат /8 хх 42/, Д.Өлзийсайхан /8 хх 81-82/, Г.Өлзийсайхан /9 хх 34/, Б.Отгонсүрэн /9 хх 35/, Д.Ганболд /14 хх 238-239/ нарын мэдүүлгүүд,
Шүүгдэгч Г.Дгийн хохирогч Н.Алтанбумба /1 хх 9-10/, П.Баяржаргал /1 хх 190-191/, Ж.Баттулга /1 хх 199-200/, М.Батмөнх /1 хх 204-205/, Д.Пүрэвдорж /1 хх 208-210/, Х.Цэрэнбат /1 хх 233-235/, Э.Баяржавхаа /1 хх 241-243/, Г.Дугарсүрэн (Д.Умдэлэг) /2 хх 26-29/, О.Бямбадорж /2 хх 43-48/, Б.Отгонсүрэн /2 хх 86-88/, Д.Найдан (Н.Тогоомаа) /2 хх 96-99/, П.Болдмаа /2 хх 108-110, 117-118/, Г.Мөнхбаяр /2 хх 124-125/, Х.Баатаржав /2 хх 150-152/, Б.Цэдэнжигмид /2 хх 166-168/, Ж.Ганбат /2 хх 177-179, 181-183/, С.Ганбаатар /2 хх 195-197/, Ш.Хишигбаян /3 хх 68-70, 81-84/, М.Батмөнх /3 хх 94-96/, С.Ганбаатар /3 хх 123-124/, Д.Ганзориг /3 хх 138-140/, Г.Оргилсайхан (Ж.Мөнхбат) /3 хх 146-148/, Л.Алтангэрэл /3 хх 156-159/, Ж.Давааням (П.Энхзориг) /3 хх 168-170/, Г.Дэмбэрэлсүрэн /3 хх 197-199/, Б.Нанзаддорж (П.Хашхүү) /3 хх 217-218, 221-222/, Ц.Насанбат (Н.Энхбат) /3 хх 236-238, 241-243/, Б.Одхүү (С.Чинзориг) /4 хх 14-16/, Б.Цэнд-Аюуш /4 хх 72-74/, С.Баттөмөр /4 хх 94-99/, Ж.Алтансүх (В.Лхагвадорж) /4 хх 105-107/, Д.Болдбаяр /4 хх 132-134/, Т.Очирбат /4 хх 171-173/, С.Нарангэрэл /4 хх 200-202/, Н.Энхтөр /4 хх 230-232/ нартай байгуулсан барилга, байгууламжийг буулгах, ажил гүйцэтгэх гэрээнүүд,
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ямар байгууллагад дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх олгосон талаарх баримт /2 хх 203, 236-237/, эд мөрийн баримт /5 хх 211-212, 8 хх 187-189/, Бүгд Найрамдах Хятад ард улс руу шилжүүлсэн юанийн жагсаалт /6 хх 190-191/,
“Д.И нь сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” болохыг тогтоосон Шүүх, сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 518 тоот /10 хх 91, 98-99/,
“Г.Д нь сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” болохыг тогтоосон Шүүх, сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 519 тоот /10 хх 94, 100-101/,
“М.А нь сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” болохыг тогтоосон Шүүх, сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 520 тоот /10 хх 93, 102-103/ дүгнэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 227-250/, Гэзэгийн худаг ХХК-тай холбоотой баримтууд /12 хх/, ханшийн лавлагаа /8 хх 231-236/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /14 хх 178-181/, орон байрны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл /14 хх 182-196/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /14 хх 197-198/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдлээс нэр бүхий хоёр хохирогчийг 2017 оны 9, 10 дугаар саруудад залилсан үйлдэл нь тогтоогдож байх ба энэ нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойшхи үйлдэл байх тул прокуророос Г.Д, Б.М, Д.И, М.А нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаагүй бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойшхи 2 үйлдэл нь “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжид хамаарахгүй байгаа учраас шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байна гэж дүгнээд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Г.Дг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, М.А, Д.И, Б.М нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Дг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.Аыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.И, Б.М нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “шүүгдэгч Г.Дгийн үйлдлээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хохирогч “Хан Хос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас залилж авсан гэх мөнгөний хэмжээг 133.800.000 төгрөгөөр тооцсон гэх дүгнэлтийг хийсэн атлаа шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Д.И, Б.М нарын үйлдэлд оролцсон оролцооны хохирлыг яллах дүгнэлтэд бичигдсэнээр 195.800.000 төгрөгөөр тооцсон нь зөрүүтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Д.И, Б.М нарын хохирогч “Хан Хос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатад учруулсан хохирлын хэмжээг 133.800.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.И, Б.М нар Г.Дгийн үйлдэлд хамжигчаар оролцож нэр бүхий 2 хохирогчоос 60.000.000 төгрөг, 133.800.000 төгрөг буюу нийт 193.800.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Д нь нэр бүхий 56 хувь хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлын хэмжээ 2.854.556.990 төгрөгөөр, шүүгдэгч М.А нь энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцож нэр бүхий 9 хохирогчид учруулсан хохирлын хэмжээг нийт 361.500.000 төгрөгөөр тус тус тооцох нь үндэслэлтэй.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбатын гаргасан “хохирогч Б.Тэгшбаярт иргэний журмаар 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх баримтыг үндэслэн шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн 24 дүгээрт авагдсан хохирогч Б.Тэгшжаргалд 60.000.000 төгрөг олгохоор заасан заалтаас 20.000.000 төгрөг нь төлөгдсөныг хасч тооцох нь зүйтэй.
Мөн хохирогч Ц.Энхээ “...“1 өрөө байр өгнө” гэж 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5.000.000 төгрөгийг залилан өөрийнхөө “Хаан” банкны тоот дансанд хийлгэсэн. Мөн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэг өрөө байрны гэрээ хийж, 5.000.000 төгрөг авсан. Нийт 10.000.000 төгрөг авсныг шийтгэх тогтоолд тусгаагүй. 5.000.000 төгрөг авсан мэтээр дурдаж, хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж, гомдол гаргаж байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд анхан шатны шүүх хохирогч Ц.Энхээгийн хохирсон асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээнд Ц.Энхээгийн хохирлыг 5.000.000 төгрөгөөр тогтоож, хохирогч Ц.Энхээд 5.000.000 төгрөгийг Г.Дгээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч Г.Д, Б.М, Д.И, М.А нарыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч Г.Д, Б.М, Д.И, М.А нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын заримын нөхөн төлөөгүй нөхцөл байдал, хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шалгавал зохих зүйлийг гүйцэд шалгасан, хэргийг дахин шалгуулах болон шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, түүнчлэн шүүгдэгч нар холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх болон хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах үндэслэлүүд тогтоогдоогүй, хохирлыг зөв тооцон гаргуулж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Дгийн “...Миний бие өөрт ногдох хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байгааг харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэн Р.Сайнжаргал, Ю.Шагдарсүрэн нарын хүү нэхэж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, баримтаараа үндсэн хохирлыг төлсөн нь нотлогдох болно. Миний бие нийт хохирлоос 452.000.000 төгрөгийн хохирлыг бусдад барагдуулсан байгааг нарийвчлан тогтоолгох, шийтгэх тогтоолд тусгагдаагүй байгааг шийдүүлэх...”,
шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ нарын “...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр, аудитын дүгнэлт гаргуулах боломжоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...”,
шүүгдэгч Б.Мын “...Миний бие Г.Дд хууртагдан гэрээнд нь гарын үсэг зурсан нь миний буруу боловч үйлдээгүй хэрэгтээ ял эдлэн хохирч байгаадаа гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү...”,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан амлаж гэдгийг Б.Мын хувьд ямар байдлаар тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа дан ганц гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.Иймд шийтгэх тогтоолын Б.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”,
шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын “...Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Иид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”,
шүүгдэгч М.Аын “...Хэргийн үнэн байдлыг тогтоож чадаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, мөн хамжигчаар оролцсон оролцоог дахин хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...”,
шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ж.Болдбаатарын “...Иймд М.Аын хувьд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих асуудлуудыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгуулах шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү...”,
шүүгдэгч М.Аын өмгөөлөгч М.Машбатын “...Дээрх байдлуудаас харахад анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...”,
хохирогч О.Бямбадоржийн “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчлүүүлэх. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэргийг давхар үйлдэж байгаа юм...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолын хохирол гаргасан жагсаалтын 56 дахь заалт болгон “Г.Дгээс 5.000.000 төгрөг гаргуулан Ц.Энхээд олгуулах” гэсэн нэмэлт заалт оруулж,
- шийтгэх тогтоолын хавсралтын 24 дүгээрт заасан хохирогч Б.Тэгшбаярт олгох 60.000.000 төгрөгийн хохирлоос 20.000.000 төлөгдсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат, хохирогч О.Бямбадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Ш.БАТ-ЭРДЭНЭ