Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0209

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр                 Дугаар 128/ШШ2021/0209                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ндег,

Нэхэмжлэгч: “Орс” ХХК,

Хариуцагч: Нзд, Нгзба,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегын эзэмшилд олгосон 7048мкв газраас “Орс” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг болох 2897мкв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897мкв газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулах шийдвэр гаргахаас татгалзсан Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, уг газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг Нздд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ндегын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, П.Б, С.Б, нэхэмжлэгч “Орс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ндегын дарга Д.Зоос шүүхэд ирүүлсэн тодруулж, ихэсгэсэн нэхэмжлэлдээ:

“Манай байгууллага 1982 оноос хойш хуучнаар Октябрийн районы Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор одоогийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр /Зүүн Баян-Уул 27 дугаар гудамж 37 тоот хашаа/-т байрлах 7048 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшиж ашиглаж байсан.

Газрын тухай хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбоотойгоор уг газрыг Нздын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дугаартай захирамжаар /Ндегт 7048 м2 газрыг аж ахуйн зориулалтаар/ эзэмших болсон.

Гэтэл Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2897 м.кв газрыг Рашаан сувилалын үндэсний төвд аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн нь “Орс” ХХК-иас манай байгууллагын эзэмшил газар үзээд байгаа.

Нзд Рсүт, Ндег гэсэн байгууллагуудад аж ахуйн зориулалтаар газар эзэмших захирамж гаргахдаа нутаг дэвсгэрийн хувьд өөр өөр хороонд байрлаж байгаа мэтээр /Орсд 9-р хорооны нутаг дэвсгэр дээр, манай байгууллагад 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр/ гаргасны улмаас тухайн газрууд нь давхцалтай гэдгийг мэдэхгүй байсан.

Гэтэл маргаан бүхий газрууд нь давхцалтай болохыг Рашаан сувидал үндэсний төв буюу “Орс” хувьчлагдаж ХХК болж, тухайн байгууллагын эрх бүхий ажилтан нь 2020 оны 3 сард “өөрийнхөө газрыг бүртгэлжүүлхээр явж байна” хэмээн манай газар дээр ирснээр бид мэдсэн. Ийнхүү мэдсэнээс хойш асуудлыг тодруулахаар Нгзба, Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба зэрэг эрх бүхий байгууллагуудад хандсан болно.

Манай байгууллага өөрийн эзэмшил газартаа Газрыйнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу газрын төлбөрийг тухай бүр төлж, хуульд заасан үүргээ биелүүлсээр ирсэн хууль ёсны газар эзэмшигч юм.

Хариуцагч Нздын 2004 оны 30 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн хууль бус акт бөгөөд үүний улмаас манай газар эзэмших хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж байна.

Иймд Ндегын 1982 оноос хойш аж ахуйн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр (3үүн Баян-Уул 27 дугаар гудамж 37 тоот хашаа)-т байрлах 7048 м2 газрыг манай байгууллагад эзэмших эрхийг баталгаажуулж, Нздын 2004 оны 30 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

... Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно,” гэж заасны дагуу манай байгууллага, тус шүүхэд анх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1/459 дугаартай нэхэмжлэл, мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 1/1516 дугаартай нэхэмжпэл, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1/1850 дугаартай нэхэмжлэлүүдийг гаргаж байсан байна.

Дээрхи нэхэмжлэлүүддээ шаардлагыг тодорхой дурдаж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар Нздын 2004 оны 30 дугаартай захирамжинд заагдсан газар нь манай байгууллагын аж ахуйн зориулалттай газартай давхцалтай болохыг 2020 оны 03 дугаар сард хуучнаар Рсүт буюу “Орс” хувьчлагдаж ХХК болж, тухайн байгууллагын эрх бүхий ажилтан нь “өөрийнхөө газрыг бүртгэлжүүлэхээр явж байна” хэмээн манай газар дээр ирснээр мэдэж асуудлыг тодруулахаар Нгзба, Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сонгинохайрхан, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба зэрэг эрх бүхий байгууллагуудад хандсан боловч шийдвэрлүүлж чадаагүй тул хуулийн хугацаанд тус шүүхэд хандсан болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ндегын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолын 7-ыг уншиж танилцуулав. Засгийн газрын 10 дугаар тогтоолыг харгалзан үзнэ үү гэж хүсч байна. Манайх бол удаа дараа хандаж байсан. Энэ талаарх баримтууд хэрэгт байгаа. Газрын төлбөрийн асуудал одоо байхгүй” гэв.

Нэхэмжлэгч Ндегын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар баталгаажуулах тухай тогтоолыг 1982 онд гүйцэтгэх захиргааны тогтоолоор одоогийн СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт н.Дэлгэрт 7764,036 м.кв газрыг Ндегт зөвхөн зориулалтаар олгосныг өнөөг хүртэл эзэмшиж байсан. Тухайн үед ямар нэгэн шийдвэр гардаггүй байсан бөгөөд манай байгууллага тус газрыг 22 жил аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа гэсэн анхны зүйл энэ юм. Үүн дээр кадастрын зураг хийлгээд газрын зөвшөөрөл авсан. 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн албан ёсоор манаач томилон одоог хүртэл цалин өгөөд ажиллаж байсан газар юм. Энэ тухайд тушаал, тогтоолын талаарх баримтууд байгаа. Үүн дээр үндэслэж манайх нэхэмжлэлээ гаргаж байгаа. Түүнээс хойш нийслэлийн өмч дээр манай өмч гэдгийг баталгаажуулаад явсан жил болгон тооллогод оролцоод явж байсан. Энэ тухай баримтууд байгаа. Би 2017 онд ажилд ороод газрын гэрчилгээний араас хөөцөлдөөд явахад Оргил рашаан сувиллын хүмүүс энэ асуудал болсон талаар хэлээд тус хүмүүстэй уулзах болоход Оргил рашаан сувиллаас ирж уулзсан хүн байхгүй. Тус газрыг хүртэл мэдэхгүй байсан. Сүүлийн 2 жил нь манай аж ахуйн хашаанд эдний манаач байхгүй ганцхан гэр байгаа гэсэн. Манай манаач ганцаараа сүүлийн хоёр жил манаж байсан. Би материалыг хөөцөлдөөд явж байхад эдний гэрчилгээ нь манай гэрчилгээнээс хойно авсан гэрчилгээний дугаартай байсан. Тэр үед нь би гэрчилгээний дугаарыг хуулбарлаж авч амжаагүй байгаа. Кадастрын зураг дээр манай байгууллагын жорлонг зурагт оруулаад авсан байсан. Эдний өмгөөлөгч надад кадастрын зураг харуулсан. Танайх яагаад манай жорлонг авсан бэ? гэж асуухад сүүлд дахиад өөрчилсөн байсан.

Оргил рашаан сувиллын гэрчилгээний хаяг дээр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр гээд арын хаяг таарч байгаа. Манайх 10 дугаар хороо гээд үндсэн нутаг дэвсгэр дээр байгаа. Ж.Б даргад гомдол гаргаад 2018 оны 3 сарын 22-ны өдөр Ж.Б дарга дээр н.Батжаргал гэдэг залууг аваад очсон. Ингээд эднийх 9 хороо байсан. Аль нутаг дэвсгэр дээр наад газар чинь байдаг вэ? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би манай 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байдаг гэсэн. 9, 10 дугаар хороо хуучин нэг хороо байж байгаад салгасан бол уу? гэж судалгаа хийхэд 2011 оноос хойш ямар нэгэн байдлаар 10 дугаар хороонд өөрчлөлт ороод тусгаарласан зүйл байхгүй байсан. Үүнийг СХД-ийн Газрын албаны иргэдийн хурлын даргад албан бичиг явуулаад хариу авсан бичиг байгаа. Хувааж заагласан зүйл байхгүй юм. Анхнаасаа Оргил рашаан сувиллын манаач байхгүй байсан. Орс түр байж байсан. Айлд орж ирээд хоносон мөртлөө дараа нь энэ миний ор гээд дайрж байгаа асуудал юм” гэв.

 

Нэхэмжлэгч “Орс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“... Захиргааны хэрэг үүсгэсний дараа 2020.10.26-ны өдрийн 8135 дугаартай шүүгчийн захирамжаар уг хэргийг Ндегын нэхэмжлэлтэй Нзд, Нгзба, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна:

1. Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас татгалзсан Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус бодохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нздд даалгах,

2. Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас “Орс” ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныгаа 2020.11.04-ний өдрийн бие даасан шаардлага гаргах тухай” бичгээр бие даасан шаардлага байдлаар гарган өгч, шаардлагын агуулга, үндэслэлээ тодруулж тайлбарласан. Энд дурдсан шаардлагын агуулга, үндэслэл нь хэвээрээ өөрчлөгдөөгүй болно.

“Орс” ХХК нь Ндегын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр, харин уг хэрэгт нэгтгэгдсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа, учраас нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсанаар тодруулж байна.

“Оргил рашаап сувилал” ХХК нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо/хуучнаар 9-р хороо/, Зүүнбаян уул, 27 дугаар гудамжид 2897 м. кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшдэг бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд зохих журмын дагуу газрын төлбөрийг төлж ирсэн.

Уг газрын эзэмших эрхийг анх Нздын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар олгож, уг захирамжийг үндэслэн 0003595 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ өгч, 2004.02.05-ны 45/0089 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Тухайн үед Орс нь Эрүүл мэндийн яамны харъяа “Рсүт” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

2006 онд Рсүтийг “Орс” Төрийн өмчит хувьцаат компани гэдэг нэр, хэлбэрээр үйл ажиллагааг явуулахаар Төрийн өмчийн хорооны 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 235 дугаар тогтоол гарч, “Орс” ТӨХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ийнхүү газар эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн учраас сувилалын эзэмшдэг байсан 3 газрын 0002463, 0002464, 0003595 тоот газар эзэмших гэрчилгээ, гэрээ/үүний 0002463, 0002464 тоот гэрчилгээ нь Хан-Уул дүүрэгт эзэмшдэг газар/-ний Рсүт гэдэг нэрийг “Рсүт” ТӨХК гэж өөрчлөн шинэчлэн олгох хүсэлтийг 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 63 тоот албан бичгийг Нийслэлийн Газрын албанд гаргасан байна. Энэхүү албан бичгийн дагуу Хан-Уул дүүрэг дэх 2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг “Орс” ТӨХК нэрээр өөрчлөн шинэчлэн олгосон атлаа зөвхөн Сонгинохайрхаи дүүрэгт олгогдсон 0003595 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгоогүй байна. Үүнд:

2012.04.10-ны өдрийн 45 тоот албан бичиг

2014.05.28-ны өдрийн 103 тоот албан бичиг

2017.05.12-ны өдрийн 158 тоот албан бичиг

2017,08.23-ны өдрийн 253 тоот албан бичиг

2017.10.17-ны өдрийн 291 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 410 дугаар тогтоолоор УИХ-ын 2015 оны “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдааны ялагч иргэн Д.Г-ад “Орс” ТӨХК-ийг хувьчилж, уг компанийн 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн олгосон.

Ийнхүү “Орс” ТӨХК нь “Орс” XXК болгон өөрчлөн зохион байгуулагдаж, уг өөрчлөлтийг улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 24-нд бүртгэсэн.

“Орс” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 315 тоот албан бичгээр “Орс” ТӨХК нь хувьчлагдаж, түүний эрх, үүрэг нь “Орс” ХХК-д шилжин ирсэн учраас Сонгинохайрхан дүүрэг дэх аж ахуйн зориулалттай 2897 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ шинэчлэн олгох хүсэлтийг Нздд гаргасан.

Мөн үүнийг баталгаажуулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-1/3195 тоот албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн бөгөөд уг албан бичгээр “Орс” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн барилга байгууламжийн жагсаалтад “Баянхошууны модон склад’” нэрээр бүртгэлтэй байдаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнбаян Уулын 27 дугаар гудамжинд байрлах хуучнаар “Орс” төрийн өмчит хувьцаат компанийн аж ахуйн хашаа болох 2897м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг “Орс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр баталгаажуулж өгнө үү” гэж мэдэгдсэн.    

Гэтэл эдгээр албан бичгээр удаа дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгох хүсэлтийг дахин гаргасан.

“Орс” ХХК-ийн зүгээс албан бичгийн хариугаа авахаар Сонгинохайрхан дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчтай удаа дараа уулзсан ба хамгийн сүүлд асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, Нийгмийн даатгалын газар болон “Орс” ХХК-ийн төлөөлөгчид хамтдаа маргаан бүхий газар дээр очиж бодит байдалтай танилцсан.     Бодит байдалтай танилцахад:

• “Орс” ХХК нь газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй, бүрэн төлж ирсэн.

• “Орс” ХХК нь 2897 м.кв газрыг бодитойгоор эзэмшиж, аж ахуйн зориулалтаар буюу компанийн хуучин эд хөрөнгийг агуулж хадгалах зориулалтаар ашигладаг. Энэхүү газрын хөрш зэргэлдээ газрыг Нийгмийн даатгалын газар эзэмшдэг.

• Бодит байдал дээр “Орс” ХХК болон Ндег нь тус тусдаа зааглагдсан, тус тусдаа харуул хамгаалалт хариуцсан ажилтан /манаач айл/-г гэрээр нь өөр өөрийн газар дээр буулгаж амьдруулан ажиллуулддаг.

• “Орс” ХХК өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болох модон склад нь “Орс” ХХК-ийн өөрийн эзэмшил газар дээр байрладаг.

• Нийгмийн даатгалын газар нь өөрийн газар дээр мөн агуулахын байртай, түүнээс гадна хангалттай сул талбай газар ихтэй зэрэг нь тодорхой байсан.

Гэтэл олон жил хүлээлгэсний эцэст Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 тоот албан бичгээр "Танай хүсэлт гаргасан газар нь Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегт олгогдсон байна. Иймд асуудлаа Газрын тухай хуулийн ...дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэж үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн байна.

Энэ татгалзсан хариуг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 25 тоот албан бичгээр Нздд гомдол гаргасан боловч мөн шийдвэрлэх боломжгүй, маргаанаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн татгалзсан хариуг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 25 тоот албан бичгээр өглөө.

Энэхүү хууль бус татгалзсан хариу нь “Орс” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн, уг газар дээрх хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг хөндсөн, мөн энэ олон жил газрын төлбөр төлүүлсэн хэрнээ түүнийг эзэмших эрхгүй мэтээр биднийг хохироосон хууль бус шийдвэр байгаа учраас өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэг: “Танай хүсэлт гаргасан газар нь Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегт олгогдсон байна” гэх тухайд:

Маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо /хуучнаар 9-р хороо, Зүүнбаян уул, 27 дугаар гудамжид 2897 м.кв газрыг Нздын 2004 оны 30 дугаар захирамжаар Рсүт буюу “Орсд 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.           

Засаг даргын энэхүү захирамж болон уг захирамжийг үндэслэн Орсд олгосон 0003595 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2004.02.05-ны 45/0089дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх үед, тодруулбал, 2007 онд манай газрыг хүчээр давхцуулан нэгтгэж Ндегт олгосон гэж байгаа нь Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, тодруулбал, газар эзэмшүүлэхэд тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон тул түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнээс гадна одоо л 2020.02.20-ны өдрийн 02-06/778 тоот албан бичгээр танай газар Нийгмийн даатгалын газарт өмнө олгогдсон байна гэж мэдээлж байна. Үүнээс өмнө манай компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон эсэх талаар албан ёсоор ямар ч мэдэгдэл өгөөгүй, газрын алба болон Нийгмийн даатгалын газраас аль аль нь газар чөлөөлөх талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй, харин эсрэгээрээ газрын албанаас жил бүр газрын төлбөр төлөх нэхэмжлэхийг бидэнд ирүүлж, түүний дагуу бид газрын төлбөрөө төлсөөр ирсэн.

Гэтэл одоо “2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегт олгогдсон” байна гэж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг ноцтой зөрчиж, бидний эрх ашгийг хөндөж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегт олгосон газар эзэмших эрхийн хугацаа /5 жил/ дууссан байсныг мэдсэн учраас уг захирамжийн Ндегын эзэмшилд олгосон 7048 м кв газраас “Орс” ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох            нэхэмжлэлийн шаардлагыг тусад нь гаргасан болно.

Хоёр: “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх тухайд:

Бид газар дээрх үл хөдлөх хөрөнгийн талаар маргаагүй, энэ хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин үл хөдлөх хөрөнгө буюу “Баянхошууны модон склад” нэрээр бүртгэлтэй агуулахын барилга байрлаж байгаа газрыг олон жил бодитойгоор эзэмшиж ашиглаж ирсэн, газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа, газар эзэмшигч байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдөж, оноосон нэрэнд өөрчлөлт орсон учраас газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн гаргаж, баталгаажуулж өгөх хүсэлтийг гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-1/3195 тоот албан бичигт “Орс” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн барилга байгууламжийн жагсаалтад “Баянхошууны модон склад” нэрээр бүртгэлтэй байдаг” гэж маш тодорхой дурдаж, уг үндсэн хөрөнгийг жагсаалтаар “Орс” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Гэтэл хүсэлтийн агуулга, бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоохгүйгээр, удаан хугацааны дараа татгалзсан хариуг өгч байгаа нь үндэслэлгүй байна.

... Модон склад манайх гэдэг талаарх баримтыг бүгдийн өгсөн байгаа. Үүн дээр өмчлөлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Өмчлөх эрх бүхий этгээд нь Орс гээд өгсөн байхад энэ хоёр байгууллагын хооронд өмчийн маргаан байхгүй гэж үзэж байна. Ндегын хүмүүс тус газрыг мэдэхгүй гээд худал тайлбар хэлээд байна. Энэ газрыг мэдэхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Энэ талаарх баримтуудаа өгч тооллого бүртгэлээ хийлгэдэг байсан. Үүн дээр манаач айл байдаг. Үзлэг хийж байхад тайлбараа өгч байсан. Баримт үзлэг хийсэн тэмдэглэлд байгаа. 1982 оноос хойш эзэмшиж байгаа талаарх баримтыг Нийгмийн даатгалын газраас нэг ч гаргаж өгөөгүй. Орс нь 1980 оноос эхэлж ашиглаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ талаар шинжлэн судалсан. Улмаар манайхыг газраа мэдэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. 2017 оноос хойш би өөрөө бие даагаад хөөцөлдөөд явж байгаа. Мөн гэрээ байна уу? гэж асуухад хариуцагч байхгүй гэж хэлсэн. Газрын төлбөрийн тухайд жил болгон төлөөд явж байсан. Оргил рашаан сувиллын тухайд хүсэлтээ хуулийн дагуу өгч байсан. Хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь хууль бус юм. Газар эзэмших эрхээ бодитой хэрэгжүүлээд явж байгаа эзэмшигчийн тухайд газар шинэчлэн баталгаажсан захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Оргил рашаан сувиллын тухайд 2004 оны захирамжаар эрх үүссэн байдаг. 5 жилийн хугацаатай эзэмшсэн. Одоогоор бол хугацаа дууссан. Ндегын тухайд 2007 онд 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх үүссэн. Хугацаа сунгах асуудал дээр энэ хоёрын газар давхцалтай байгаа. Давхцалтай олгосон талаар манай талаас хүлээн зөвшөөрч байна. Ингээд хугацаа сунгахгүй байсаар байгаад 2020 он хүрсэн. Шүүхээс шийдэх юм бол шийдсэн талын хугацаа сунгахад татгалзсан зүйл байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ндегаас анх Нгзба болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж “Сонгинохайрхан дүүргийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 30 тоот шийдвэрийг үндэслэн “Орс” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 45/0089 дугаартай 2897мкв газрын гэрчилгээ нь манай байгууллагын газартай давхцуулан олгосон байгаа тул тус шийдвэр, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулсны үндсэн дээр эцсийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Нздын 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэж томъёолсон .

Нэхэмжлэгч “Орс” ХХК-иас “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897мкв газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас татгалзсан Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, уг газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг Нздд даалгах, Нздын 2007 оны 131 дүгээр захирамжийн Ндегт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан олгосныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегын эзэмшилд олгосон 7048мкв газраас “Орс” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг болох 2897мкв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897мкв газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулах шийдвэр гаргахаас татгалзсан Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, уг газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг Нздд даалгах”  гэж тодруулсан.

Шүүх нэхэмжлэгч нарын тодруулж, эцсийн байдлаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн “Рсүт”-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Ндегт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч Ндегын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “тухайн газар нь 1982 оноос хойш манай байгууллагын эзэмшилд байгаа бөгөөд 20-30 жил бидний ашиглаж буй агуулах болон саравчны барилга байршиж байсан байхад “Рсүт”-д эзэмшүүлсэн нь хууль бус” гэсэн агуулгаар, нэхэмжлэгч “Орс” ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газар дээр байрлах эд хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдаж авсан манай эд хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий 131 дүгээр захирамжаар манай байгууллагын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газартай давхцуулан Ндегт газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль бус байсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрхийг давхцуулан олгосон нь буруу болсон бөгөөд уг газруудыг эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тул давхцалтай учраас газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй байгаа” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар “Рсүт”-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай 2897мкв газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж , нэгж талбарын 45/0089 дугаар, 0003595 дугаартай гэрчилгээг, мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжаар тус газарт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай 7048мкв газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, нэгж талбарын 49/0080 дугаар, 0065580 тоот гэрчилгээ олгож байжээ.

Төрийн өмчийн хорооны 2006 оны 235 дугаар тогтоолоор “Рсүт”-ийг “Орс” ТӨХК болгон зохион байгуулж, мөн хорооны 2017 оны 410 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “2897мкв газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэх” мөн “хугацааг сунгуулах” агуулга бүхий хүсэлтүүдийг хариуцагч захиргааны байгууллагуудад гаргаж байсан, газрын төлбөрийг тухай бүрд төлж байсан, түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагуудаас хүсэлтүүдийг шийдвэрлэж тухай бүрд хариу өгч байгаагүй болох нь Нгзбаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/1236 тоот албан бичгээр ирүүлсэн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна .

Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 158 тоот хүсэлтэд газрын хэмжээг 3888мкв талбайтайгаар хийлгэсэн зураг хавсаргасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хэмжээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Харин Нгзбаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 тоот албан бичгээр “... тус газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг танай байгууллагад хуваарилсан гэх боловч Ндегын эзэмшил газарт байрлаж байна. ... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгч “Орс” ХХК-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр газрын байршлыг нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Ндегт олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр газрын байршлыг нь 10 дугаар хороо гэж өөрөөр бичсэн байх боловч нэг газар болох тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Мөн нэхэмжлэгч “Орс” ХХК-ийн эзэмшдэг гэх 2897мкв газар нь нэхэмжлэгч Ндегын эзэмшдэг гэх 7048мкв газар бүрэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн цаг хугацааны дарааллаар авч үзвэл, хариуцагч Нзд нь 2004 оны 30 дугаар захирамжаар “Орс” ХХК/хуучин нэрээр Рсүт/-д 2897мкв газар эзэмших эрх олгосон атлаа 2005 оны 131 дүгээр захирамжаар дээрх газартай давхцуулан Ндегт 7048 мкв газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр болжээ.

Мөн нэхэмжлэгч Ндегын 7048 мкв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч “Орс” ХХК-ийн “Нздын 2007 оны 131 дүгээр захирамжаар Ндегын эзэмшилд олгосон 7048мкв газраас “Орс” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг болох 2897мкв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэвч, Ндегаас гаргасан хугацаа сунгуулах хүсэлтэд Нгзбаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02-06/2812 тоот албан бичгээр “... Орс ХХК-д хувьчлахад хуваарилсан эд хөрөнгө тус газарт байрлаж байна. ... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгчээ.

Нздын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамж нь Ндегын 2005 оны 974 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн байх ба тус газар нь 2020 оны байдлаар 49/0080 тоот газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна .

Харин Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “Рсүт/тухайн үеийн нэршилээр/-д эзэмшүүлсэн газрын газар баталгаажилтын хувийн хэрэгт хуулийн этгээдээс гаргасан газар эзэмших тухай хүсэлт авагдаагүй байна.

Тухайн газрын баталгаат хэмжээ тогтоосон акт/Уламжлалт анагаах ухаан, рашаан сувилалын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд олгосон/-д газрын хэмжээг 2897мкв гээд “барилгын доорх”  гэж тэмдэглэсэн байх боловч тухайн газрын 2005-2007 оны агаар сансрын зурагт модон складны суурь байж болох обьект зураглагдсан , 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн “УНДЕГ-ын аж ахуйн хашааны газрын байршлын кадастрын зураг”-т модон склад болон агуулахын барилгын эргэлтийн цэгүүд тэмдэглэгджээ .

Түүнчлэн Ндегаас аж ахуйн сахиулыг 1991 оноос цалинжуулан ажиллуулж байсан талаарх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Улсын нийгэм хангамжийн газрын даргын тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн ба тус газраас Нийслэлийн газрын харилцааны албаны даргад хандаж гаргасан “манай байгууллага энэхүү газрыг 1982 оноос хойш 22 жил аж ахуйн зориулалтаар ашиглаж, эзэмшиж ирсэн” агуулга бүхий 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт, аж ахуйн контор, манаачийн байр, блокон хашааг ашиглалтад хүлээн авсан акт, аж ахуйн агуулахын их засварын ажлын хүлээн авсан акт, кадастрын болон агаарын зураг гэсэн баримтууд газар баталгаажилтын хувийн хэрэгт авагджээ .

Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч Нзд нь 2004 онд маргаан бүхий 30 дугаар захирамжаар “Рсүт”-д 2897мкв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар өөр бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад бодитоор ашиглаж байсан эсэхийг шалган тогтоогоогүйн дээр газар эзэмшүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслээгүй байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газрын харилцааны талаар төрөөс баримтлавал зохих “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй, хууль бус шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал,

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших тухай хүсэлт гаргахаар заасан байхад хариуцагч нь “Рсүт/хуучин нэршилээр/”-ийн ямар хүсэлтийг үндэслэж газар эзэмших олгосон нь тодорхойгүйн дээр газрын хууль тогтоомж хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд  тухайн газарт бодитоор эзэмшил үүссэн эсэхийг тодруулаагүй байна.

Мөн “Орс” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан баталгаат хэмжээ тогтоосон актад газар эзэмших эрх үүсэх үндэслэлийг “барилга дорх” гэж тэмдэглэсэн боловч маргааны бүхий 2004 оны 30 дугаар захирамж гарах үед барилга баригдаагүй байсан нь тухайн газрын 2005-2007 оны агаарын зургаар тогтоогдож байх тул маргаан бүхий захирамж нь бодит нөхцөл байдалд тохироогүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Орс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн газар дээрх хөрөнгө нь Баянхошууны модон склад нэрээр манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байдаг. Хувьчлагдсан эд хөрөнгийн жагсаалтаар манай байгууллагад шилжин ирсэн” гэж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч Ндегаас маргаан бүхий газрын эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн аж ахуйн контор, манаачийн байрыг, түүнчлэн аж ахуйн агуулахын их засварын ажлын хүлээн авсан актууд, “УНДЕГ-ын аж ахуйн хашааны газрын байршлын кадастрын зураг”-т модон склад болон агуулахын барилгын эргэлтийн цэгүүд тэмдэглэгдсэн, тухайн газрын 2005-2007 оны агаар сансрын зурагт дээрх обьектууд дүрслэгдээгүй, харин 2011 оны агаарын зурагт дүрслэгдсэн, түүнчлэн Төрийн өмчийн хорооноос “Орс” ТӨХК-ийг хүлээн авсан хүлээлгэн өгсөн акт, баримт бичиг хүлээлцсэн товъёогт “СХД дэх аж ахуйн зориулалттай газрын гэрчилгээ, маргаантай”  гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгч Ндегын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “манай байгууллага Оргил рашаан сувиллын гэх газар дээр байрлаж байгаа модон складыг барьж байгуулсан.” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Хэдийгээр цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Орс” ХХК-д газар эзэмших эрх түрүүлж үүссэн боловч энэ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэхээргүй байхын зэрэгцээ маргааны бүхий газрыг нэхэмжлэгч Ндег нь 1982 оноос хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг үгүйсгэхээргүй байх тул Нздас 2004 оны 30 дугаар захирамжийн холбогдох хэсгийн мөн хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хуулийн этгээдийн нэр болон хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус “Орс” ТӨХК, “Орс” ХХК-иас 2008-2020 оныг хүртлэх хугацаанд нийт 15 удаа “2897мкв газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэх” мөн “хугацааг сунгуулах” агуулга бүхий хүсэлтүүдийг хариуцагч захиргааны байгууллагуудад гаргасан, Ндег нь мөн 2014-2020 оны хооронд “газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ шинэчлэх, хугацаа сунгуулах” агуулга бүхий хүсэлтүүдийг 6 удаа гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа шалтгаанаа газрын давхцалтай гэж тайлбарласан ба шүүх шийдвэрлэсний дагуу эзэмших эрхийн хугацааг сунгахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн.

Дээрх давхцал үүсэж байгаа шалтгаан болох тухайн газар дээр байрлаж буй “модон склад/нурсан/”-ын барилга нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хэнийх нь өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр байрлаж буй “модон склад”-ийг Ндегаас бусад төрийн байгууллагууд болох “Рсүт”, “Оргил рашаан судлал” ТӨХК-д шилжүүлсэн эсэхийг Төрийн өмчийн хорооноос тодруулж, эд хөрөнгийн эрхийг нотолсны үндсэн дээр уг хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлүүлэх зүйтэй байх тул “Орс” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897мкв газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн газар эзэмших эрхийг “Орс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг Нздд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Нздын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн “Рсүт”-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Ндегт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч тус бүрт 35100 төгрөгийг олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ