Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

2021              07                 06                                                           2021/ШЦТ/224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Чилхаасүрэнгийн Ч.Чт холбогдох эрүүгийн __________ дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалант 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, _________ дугаарын регистртэй, Б овгийн Ч Ч.Ч

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Ч нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморь сумын Жавхлант 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ дуудлагын дагуу ирсэн сумын экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч ________ “Samsung A8” маркийн гар утсаа шидсэний улмаас баруун хөмсөг тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ч.Ч:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн __________ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ч нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморь сумын Жавхлант 1 дүгээр багийн нутагт

 

байрлах өөрийн гэртээ дуудлагын дагуу ирсэн сумын экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч Д.Өлзийбаянмөнхрүү “Samsung A8” маркийн гар утсаа шидсэний улмаас баруун хөмсөг тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн __________ дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-ийн 6-9 дүгээр хуудас/, эд зүйл хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Samsung A8 маркийн гар утсыг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаартай

...Д.Ө биед баруун ухархайн товгор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

хохирогч Д.Ө ...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай хэсгийн цагдаа ажлын гадаа ирээд ах дуудлага гарчихлаа нэг хүн ар гэртээ агсам тавиад байна гэнэ ээ явъя гэхээр нь би гараар бид 2 тухайн дуудлага өгсөн айлд ороод амрыг эрье энд юу болоод байна гэхэд гэрийн зүүн орон дээр сууж байсан Ч.Ч гэх эмэгтэй гартаа барьж байсан гар утсаа нүүр толгой хэсэг рүү шидээд миний баруун талын хөмсгийг онож гэмтээсэн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Д.Ө ...Би 2021 оны 05 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө хэв журмын цагдаа Ч.Очирбат 23 цаг 54 минутын үед надруу залгаад Жаргалмаа эгчийн хажуу талын хашааны хүн амиа хорлоно гээд байна гэж дуудлага ирээд байна гэсэн Очирбат бид 2 дуудлагаар тухайн айлд очиход дүү Чанцал гэрт нь сууж байсан орж ирээд тайвшруулах гээд юм ярьсан чинь нөгөө хүүхэн орилж чарлаад муу сайн цагдаа нар юу юм гэж элдэв үгээр хэлээд байсан би орчин нөхцөлийг ажиглаад өөр зүгрүү харж байсан чинь гартаа барьж байсан утсаа надруу шидээд миний баруун нүдний хөмсгийг утас онож цохисон тэгээд цагдаагийн 102 утсанд мэдэгдсэн тухайн үед цус нь тогтохгүй байсан удалгүй хэсгийн төлөөлөгч Ган-Эрдэнэ ирээд нөгөө хүнээ цагдаагийн хэсэг рүү авч яваад хэсэг хугацааны дараа төрсөн дүү Чанцалд хүлээлгэн өгч маргааш өглөө асуудлыг шийдвэрлүүлэхээр ойлгуулж хэлсэн... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Ч.Чийн ...Гэртээ ганцаараа нэг пиво задлаад ууж байсан цаашаа юу болсон талаар үнэхээр санахгүй байна орой цагдаагийн хэсэг дээр дүү Чанцал гутал бариад орж ирж байсныг санаж байна тэгээд Чанцалтай цагдаагаас гараад гэртэй очиж хоносноо санаж байна. Нийслэл нэртэй 2.5 литрийн пивоны талыг уусан байсан. Хэн хэн байсныг санахгүй байна аа цагдаа нар ирснийг ч санахгүй байна шөнө сэргээд цагдаагийн газраас гэрт очиход л асуудал тарьснаа мэдсэн.

...Мэдэхгүй байна гэхдээ дүү болон цагдаа нарын ярьж байгаагаар би барьж байсан утсаа шидээд гэмтээсэн гэсэн тийм болохоор хүлээн зөвшөөрч байна... /хх- ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Б.Баярмаа ...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.Ч хаалгаа түгжээд гэрээсээ гарахгүй байсан. Тэгсэн хаалгаа түгжээд пиво ууж байсан юм байна лээ манай гэрт орж ирснээ намайг хөөж гаргаад 2-3 цаг унтсан байх сэрснээ надаас архи нэхсэн би гэрт архи дарс байхгүй гэсэн чинь гал дээр цай чанах гээд буцалгаж байсан савтай халуун ус авснаа өөрийнхөө толгой дээр асгасан тэгээд орилж чарлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би айлд байж байгаад ирсэн 2 цагдаа гэрийн гадаа Ч.Чийг барьсан байдалтай байсан 1 цагдаа нь хөмсгөө барьсан цус гарсан байсан утсаар цохисон гэж байсан удаагүй хэсгийн

 

төлөөлөгч ирээд цагдаа нарыг Ч.Чийн хамт аваад явсан... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч Ч.Очирбат ...2021 оны 05 дугаар сарын 07-ны 23 цагийн үед Баярмаа гэх хүнээс охин нь гэртээ агсам тавиад цахилгааны утастай ноцолдоод амиа хорлоно гээд байна гэж дуудлага 23 цаг 56 минутад экологийн байцаагч руу залгаад дуудлага ирлээ гэж хэлсэн бид 2 тухайн айлд очсон ороход Чанцал баруун талын сандал дээр сууж байсан экологийн байцаагч Чанцалаас энэ хүн танайхтай ямар холбоотой хүн бэ гэж асуухад нөгөө хүүхэн гарт барьж байсан утсаа шидэхэд экологийн байцаагч Өлзийбаянмөнхийн баруун нүдний хөмсгийг цохиж оносон тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч Ган-Эрдэнэ ирээд бүгдийн аваад явсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Чийн ...Санал хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон хохирогч Д.Ө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Чийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53, 56-58 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Ч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ч.Чийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Чийн согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 07-

ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жавхлант 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ дуудлагын дагуу ирсэн сумын экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч Д.Өлзийбаянмөнх рүү “Samsung A8” маркийн гар утсаа шидсэний улмаас баруун хөмсөг тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн

 

хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Чийн тогтоогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсаны дагуу дээрх үйл баримт нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол учруулснаараа гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй бөгөөд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт хэрэг гэж үздэг.

 

Тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ч.Ч нь хохирогч Д.Өлзийбаянмөнх рүү гар утсаа шидэх гэсэн сэдэлт, санаа зорилго төрж, тэрээр хохирогч руу гар утсаа шидсэн энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, хохирогч Д.Ө биед баруун ухархайн товгор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн биед учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Ч.Чийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Ч.Ч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.


Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байх, энэ бүхний эцэст бий болох үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцлүүдийг бүгдийг нь ойлгож ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.Ч нь дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Ч.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай

учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч хохирогч Д.Ө биед баруун ухархайн товгор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ч.Чоос хохирогч Д.Өлзийбаянмөнх мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Д.Өлзийбаянмөнх нь шүүгдэгч Ч.Чоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй

 

болох нь хавтас хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Д.Ө мэдүүлэг, хавтас хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Чийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хохирогч Д.Өлзийбаянмөнхөд мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан түүний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Чийг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Ч.Чийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улмаар шүүгдэгч Ч.Ч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,   эсхүл   нөхөн   төлөхөө   илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн __________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung A8” маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч НП81121569 дугаарын регистртэй, Б овгийн Ч Ч.Чт буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Ч Ч.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ч Ч.Чийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн __________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Ч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Ө нь шүүгдэгч Ч.Чт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн Samsung A8 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung A8” маркийн

гар утсыг хууль ёсны эзэмшигч _________ дугаарын регистртэй, Б овгийн Ч Ч.Чт буцаан олгохыг тус тус дурдсугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ч Ч.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч Ч.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН