Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

2019             12            30                                                  2020/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Г.М, Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _,__________ дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар баг, Мадарын ар гэх газарт хөдөө оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Г.М

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дэнжийн 3Б-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Т.Л

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигт 3 дугаар багийн нутаг “Эмээлт” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой иргэн Ц.Занданхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Яллагдагч Т.Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигт 3 дугаар багийн нутаг “Эмээлт” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой иргэн Д.Сүнжидмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М:

“....Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй. Гэм буруу дээр маргахгүй байна...”

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л:

“...Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй. Гэм буруу дээр маргахгүй байна.   ” гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн _,__________ дугаартай хэрэгт хохирогч Ц.Занданхүү / хх 10-11/, хохирогч Д.Сүнжидмаа /хх 13-14/, гэрч Д.Сүнжидмаа /хх 15-18/, гэрч Ц.Занданхүү

/19-20/, гэрч Т.Л /хх 21-22/, Г.М/ хх 23-24/, яллагдагч Г.М/хх 50-52/ яллагдагч Т.Л /хх 53-55/ нарын мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №531 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 26-27/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №532 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №534 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 32/,

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн эмч С.Чулуунсүхийн дүгнэлт /хх 33/, болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 5/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56-57/, шүүгдэгч Г.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 59/, шүүгдэгч Г.Мийн эд хөрөнгийн талаарх лавлагаа /хх 60/, Төв аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаа /хх 61, 65/, шүүгдэгч Т.Лувсандагвын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 63/ шүүгдэгч Т.Лувсандагвын эд хөрөнгийн талаарх лавлагаа /хх 64/ хохирлын баримтууд /хх 66-70/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаанууд /хх 71-73/, шүүгдэгч нарын Д.Сүнжидмаад хохирол төлбөрт 900,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 79/, хохирогч Д.Сүнжидмаа, Ц.Занданхүү нарын 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн хүсэлт /хх 80/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

Шүүгдэгч Г.Мнь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигт 3 дугаар багийн нутаг “Эмээлт” гэх газарт иргэн Ц.Занданхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Занданхүүгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний

өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед уяж байсан морьдоо хөл нь доголоод байхаар нь хатгуулчихаад эхнэр, охины хамт морь хатгаж өгсөн хүнээ гэрт нь хүргэж өгөөд буцаад явж байх замдаа өөрийн хамаатан Л.Амарсайханы гэрт нь орсон. Манай хамаатан тухайн үед эхнэр хүүхдүүдийн хамт байж байсан. Г.М, эхнэр Лувсандагва нар ирчихсэн Л.Амарсайханы гэрт пиво ууцгааж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр дунд нь орж суугаад 2 сав пиво хувааж уугаад дэлгүүр орж дахиж пиво авч ирээд хувааж ууж байгаад бид нар бөөнөөрөө манайх руу явах гээд байж байхад Цогоо бид хоёр хоорондоо маргалдаад гараад зодолдтол манай эхнэр бид хоёрыг салгах гээд голоор орж ирсэн. Тэгтэл Цогоогийн эхнэр манай эхнэрийг араас нь татаад хоёр эмэгтэй хоорондоо зодолдоод хоёр эрэгтэй нь хоорондоо зодолдсон. Цогоо намайг цохиж унагаагаад дээр гарч суугаад нүүр толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд эхнэр бид хоёр зодуулаад манай эхнэр машин бариад явсан. Эхнэр бид хоёр гэртээ очоод унтаж амарцгаасан. Бүгд

 

нилээн согтсон байсан. Сайханаа тасраад унтчихсан байсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан, эрүүний доор маажуулсан шалбархайтай байна... / х/х-ийн 10-11 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Мийн ...2019 оны 7 дугаар сарын 23-ны орой эхнэр бид хоёр Л.Амарсайхан гээд найзынхаа гэр Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Хөшиг гэх газарт хөдөө гэрт нь очиж хоносон.... ...01 цагийн үед Д.Сүнжидмаа согтуурхаад надад үг хаяад байсан намайг доромжлоод байсан бид хоёр хэрэлдээд байж байтал Ц.Занданхүү гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь би Ц.Занданхүүг эхнэрийнхээ хэл амыг дарахгүй хүнтэй хэрэлдүүл лээ гээд би Ц.Занданхүүтэй хэрэлдээд бид хоёр муудалцаад зодолдсон. Тэгтэл хоёр эхнэр бас хоорондоо зодолдсон. Тэгээд бид нар маргалдаж байгаад Ц.Занданхүү, Д.Сүнжидмаа нар гэрлүүгээ явсан.... Бид нар тус тусдаа хоорондоо ноцолдоод байсан учраас харж чадаагүй. Би Д.Сүнжидмааг цохиж зодсон талаараа согтуу байсан тул одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Занданхүүтэй муудалцаад Ц.Занданхүүг доороо оруулаад дарж байгаад Ц.Занданхүү намайг үсдээд байхаар нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон.. / х/х-ийн 50-52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №532 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Л нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 24- ний орой Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигт 3 дугаар багийн нутаг “Эмээлт” гэх газарт иргэн Д.Сүнжидмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Сүнжидмаагийн ...2019 оны 7 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед манай гэрийн ойролцоо нутаглаж байсан Сайхнаа гэх айлд нөхөр Ц.Занданхүүгийн хамт ортол Сайханаа, Лувсандагва, Цогоо, Сайханаагийн эхнэр нар гэр нь пиво уугаад сууцгааж байсан..... орой 23 цаг хүртэл ууж сууж байтал Г.Мманай нөхөр рүү дайраад үгээр идээд байсан ба Цогоо манай нөхөр Занданг дагуулаад гэрээс гараад Цогоо Зандангийн нүүр рүү цохисон. Би салгах гэсэн чинь эхнэр нь хажуу талаас нь орж ирээд манай нөхрийг өшиглөөд, галын үнсний хутгуураар цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь би Т.Лд хандан чи эмэгтэй хүн байж салгах байтал манай нөхрийг нийлж зодлоо гэж хэлтэл Т.Л над руу дайраад миний үснээс зулгаагаад доош нь дарж нуруу, хэвлий рүү өшиглөөд, толгой руу гараараа цохиод байсан ба нөхрийг чи одоо болиоч гэж хэлтэл чи цаашаа зайл муу гичий минь гээд намайг алгадаж унагаасан. Бид хоёр машиндаа суугаад гэррүүгээ харьсан.. ..Т.Л нь миний нуруу, хэвлий, шилбэ, толгой руу өшиглөөд үснээс зулгааж үс тугаар салгасан, нүүр, нүд рүү цохиод хөхрүүлж хавдуулсан... /х/х-ийн 13-14 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Л ...2019 оны 7 дугаар сарын 23-ны орой нөхөр бид

хоёр Л.Амарсайхан гээд найзынхаа гэрт Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Хөшиг гэх газар очиж хоносон юм. Д.Сүнжидмаа, Л.Амарсайхан, Ц.Занданхүү нар явсан. Би ирэхдээ 3 том савтай пиво авч ирсэн. Бид нар тэр пивоо хуваагаад ууцгаасан. 3 том савтай пиво уугаад сууж байхад Абаа гээд ах Л.Амарсайханы өндөрлөгөөг авч явсан юм аваад ирлээ гэж ирэхдээ нэг шил 0,75 литрийн архи, 1 том савтай пивотой ирээд бид нар бүгдээрээ хуваагаад уугаад байж байгаад сумын Төв рүү дахиад 2 том савтай пиво 1 шил 0,75 литрийн Болор нэртэй архи авч ирээд хувааж ууцгаасан. Уугаад байж байтал Ц.Занданхүү бид хоёр гадаа гараад юм яриад сууж байтал Д.Сүнжидмаа манай нөхөртэй маргалдаад байж байсан. Цогоо Д.Сүнжидмаа хоёр хэрэлдээд байсан. Тэгтэл Ц.Занданхүүд манай нөхөрт хандан Ц.Занданхүү чи бид хоёр тогооноос хоол идэж өссөн байж маргалдах болоогүй биздээ гээд маргалдаж байгаад тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд Сүнжидмаа бид хоёр хоорондоо зодолдоод би Д.Сүнжидмааг үсдэж дараад Д.Сүнжидмаа миний доор орж ойчоод би дээр нь дараад бид хоёр хэрэгдсэн. Гадаа гараад

 

Ц.Занданхүү надруу далайхаар нь би булааж аваад Ц.Занданхүүгийн цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байтал Д.Сүнжидмаа машинаасаа бууж ирээд дахиад бид хоёр үсдэлцсэн ба тэр хоёр маргалдаж байгаад явсан. Би Д.Сүнжидмааг газарт унахаар нь өшиглөсөн, үсдсэн, гараараа цохисон, гараараа тохойлдож унасан... /х/х-ийн 53-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №531 дугаартай дүгнэлт / хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №534 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн эмч С.Чулуунсүхийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, шүүгдэгч нарын Д.Сүнжидмаад хохирол төлбөрт 900,000 /есөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 79 дүгээр хуудас/, хохирогч Д.Сүнжидмаа, Ц.Занданхүү нарын 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Мөнхцогийн Ц.Занданхүүгийн эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь

шүүгдэгч Д.Л Д.Сүнжидмаагийн эрүүл мэндэд дээд уруулын дотор салстанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, хуйханд зулгаралт, нуруу, зүүн бугалага, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж шүүгдэгч нар өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч нарын хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул тэдний дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Мөнхцог, Д.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Мнь хохирогч Ц.Занданхүүд гэмт хэрэг үйлдэж эрүүл мэндэд учирсан хохирол гэж 450,000 төгрөг,

Шүүгдэгч Д.Л нь Д.Сүнжидмаад гэмт хэрэг үйлдэж эрүүл мэндэд учрирсан хохирол гэж 450,000 төгрөг төлсөн болох нь хохирогч Ц.Занданхүү, Д.Сүнжидмаа нарын мэдүүлэг болон шүүгдэгч нартай эвлэрсэн тухай хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Л, Г.Мнарыг энэ шийтгэх

 

тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.М, Д.Л нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Г.М, Б овгийн Т.Л нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг дөрвөн зуун тавин нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн дөрвөн зуун тавин нэгж буюу 450,000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15,000

/арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нар нь тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Занданхүү нь шүүгдэгч Г.Мтод, хохирогч Д.Сүнжидмаа нь шүүгдэгч Т.Лд тус тус гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор
 

цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овогт Г.М, Б овогт Т.Л нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ГАНДАНСҮРЭН