| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0174/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/173 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг, улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ, хохирогч С.Т,
иргэний нэхэмжлэгч Л.Ц,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Н.От холбогдох эрүүгийн _________ дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1990 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын “Сумт” 1 дүгээр баг Дэнжийн 11 дүгээр гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ90090973 дугаар регистртэй, Ж овгийн Н.О,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.О нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан С.Тгийн эзэмшлийн 53-79 ТӨВ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
машинаа тависан. Кино үзэхээр гэртээ орсон. Өглөө нь 05 цагийн үед босоод машин
руугаа очтол миний машин байхгүй болчихсон, машин байсан газарт өөр машин зогссон байсан. Тэгээд цагдаад машин алга болсон талаар мэдэгдсэн. Өдөр дүүтэйгээ ярихад манай дүүгийн машиныг мөргөсөн байсан гэв.
алдчихлаа гээд ярьсан. Цагдаа дээр байна гээд цуг машиныг нь хайсан. Өдөр 12 цагийн үед гэрт нь буулгаж өгөөд явж байтал 1000 айлын хажууд зогссон байсан. Энэ залуу урд талын хамар дээр нь хоёр гараараа тэгнээд дарсан байсан. Урд талаас нь номер нь харагдахгүй байсан. Хажуу талаас нь очиход ахын машин мөн байна гээд ойртоод уулзъя гээд очтол миний машины талыг хамж аваад зугтсан. Би цагдаад дуудлага өгөөд барьж өгсөн. Барихад нэг түлхүүр гарч ирсэн, юун түлхүүр вэ гэхэд нэг согтуу хүн өгсөн гэсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бариад аваад явсан гэв.
“...Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны автомашины зогсоод дээр өөрийн эзэмшлийн 53-79 ТӨВ улсын дугаартай Хонда Пит маркийн автомашиныг 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд байрлуулсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цаг 20 минутын үед машинаа шалгахад алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Мөн өглөө дүү Нацагдоржид утсаар ярьж мэдэгдсэн. 2018 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн 12 цагт Нацагдорж аймгийн төвөөр явж байгаад миний машиныг олоод урдуур нь зогсоход хулгай хийсэн этгээд машин мөргөж зугтааж яваад мухар гудамжинд баригдсан талаар ярьж байсан. Тухайн өдрөө цагдаагаас өөрийн машинаа хүлээж авсан. Би хулгай хийсэн талаар ямар нэгэн сэжиг таамаг огт байхгүй байсан. Би өөрөө ганц түрхүүртэй бөгөөд дараа нь цагдаагаас сонсоход нэг залуу миний машинд түрхүүр тааруулж хулгай хийсэн байсан. Машины эвдрэлд
708.000 төгрөгийг нэхэмжилж байна. Автомашины үндсэн үнэ нь үнэлгээгээр
4.500.000 төгрөгөөр гарсан байсан. Би уг машиныг 2012 оны 06 дугаар сард орж ирсэн шинэ машиныг 6.900.000 төгрөгөөр авч байсан...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
ах нь машинаа хулгайд алдчихлаа гэж ярьсан. Тэгээд би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны гадаа очиж ахтай уулзаж цагдаад гомдол гаргаж мэдүүлсэн. Би өдөр 12 цагийн үед Клонкын задгайд хүрэн машинтай адилхан харагдсан тул хажуугаар нь очоод нилээн урагш дараад зогстол тухайн үед хулгай хийсэн этгээд гэнэт машинаа асаагаад ухасхийж хөдлөөд миний машиныг мөргөөд зугтаасан. Би хойноос нь хөөгөөд усны аж ахуйн мухар гудамж руу оруулж барьж авсан. Тухайн хулгай хийсэн залуу машинаас буугаад зугтаах үед барьж авсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би уг машинаа 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх-ийн 17-18, 25-26 дугаар хуудас/,
“...Манайх 53-79 ТӨА улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. Уг машинаар нөхөр Тэсгэнбэйгийн хамтаар Улаанбаатар хот орчихоод буцаад гэртээ ирээд байрны гадна зогсоол дээр байрлуулсан юм. Машинаа хулгайд алдсан талаар мэдээд цагдаад мэдэгдсэн, тэгээд хайж байгаад манай нацаг дүү Нацагдорж Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн хуучин
Клонкийн задгай гэх газрын хажууд байх дэлгүүрийн гаднаас олж уулзах гэтэл дүү Нацагдоржийн машины болох 50-67 УНЛ улсын дугаартай машиныг мөргөөд зугтаад усны аж ахуйгаас бариад цагдаа өгсөн. Энэ асуудлаас болж манай машид урд гупер, зүүн урд карлон, зуун талын толь, зүүн талын хоёр хаалга сэвтэж эвдэрсэн байсан. Манай машинд өөр ямар ч түлхүүр байхгүй, ганц түлхүүртэй. Би уг машинаар таксинд явдаг байсан, өдрийн орлого мөн хайгаад учирсан зардлаа нэхэмжилнэ...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
“...Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 дүгээр зууханд дээр ээлжинд ажилтай ажил дээрээ байж байхад 22 цагийн үед Оын эхнэр Охиноо болон манай эхнэр, Оын хамт нэг машинтай ирээд надад тамхи өгчихөөд явсан. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө ажлаасаа буугаад 10 цагийн орчим гэртээ хариад О түүний эхнэр Охиноо нар манай гэрт байж байсан. О нь өнөөдөр хэдүүлээ салхинд гарах уу гэхээр нь хаашаа гарах уу гэсэн чинь Алтанбулаг сум явъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд О намайг хүүхдүүдээ хувцаслаад юмаа бэлдээд байж бай гээд хашаанаас гарч яваад 10 минунтын орчим өмнөх орой унаж ирсэн цагаан өнгийн комби загвартай машиныг аваад ирсэн. Тэгээд бид нар машинд суугаад би том хүүхдээ цэцэрлэгээс авахаар Сент Паул сургуулийн харалдаа засмал зам дээр зогсоод би хүүхэдээ авахаар цэцэрлэг рүү ороод хүүхдээ аваад гараад иртэл Оын машины урдуур хар саарал өнгийн машин хашиж зогсоод дотроос нь хоёр хүн бууж ирээд хаалгыг нь онгойлгосон чинь О хөдлөөд 1000 айлын хажуугаар чигээрээ урагшаа зугтаад явсан ба хойноос нь тухайн машинтай хүмүүс явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа барьчихсан ирсэн. Би Оаас хэний машиныг унаад байгаа талаар асуутал манай ахын машин гэж хэлж байсан...” /хх-ийн 28 дугаар хуудас/,
“...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал О манай гэрт ирсэн. Ирснээсээ хойш манайхаас гараагүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим гарч салхилчихаад ирье гээд гараад явсан ба 22 цагийн үед буцаж ирсэн. Гэрт орж ирээд гарч салхинд гарах уу, би нэг машин аваад ирье гээд гарч яваад цагаан өнгийн комби загвартай машин аваад ирсэн. Тэгээд Энхчимэг, болон хүүхдүүдийн хамт машинд нь суугаад нөхөр Батболдын ажил дээр очиж тамхи өгчихөөд гэртээ харьсан. Хашааны гадаа очоод бид нарыг буулгаад О машин тавьчихаад ирье гээд явсан ба удалгүй ороод ирсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сум явахаар болоод манай том хүүхдийг авахаар Сент-Паул цэцэрлэгийн гадаа ирж би нөхрийн хамтаар бууж цэцэрлэг рүү хүүхдээ аваад араад ирсэн чинь машин шахаж зогсоод дотроос нь хоёр хүн буугаад ирсэн чинь О машинаа хөдөлгөөд 1000 айлын хажуугаар гараад урагшаа зугтаад явсан. Тэгээд удалгүй цагдаад баригдаад ирсэн...” /хх-ийн 29 дүгээр хуудас/,
“...Би Отай 2 жилийн өмнөөс танилцаж үерхэж байгаад 2017 оны 11 дүгээр сард салж тэрнээс хойш холбоогүй болсон байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найз Батболдын гэрт байж байхад О нь Батболдын гэрт ирээд тэнд уулзсан. Тэгээд бид нар бүгд Батболдын гэрт хоноод би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим гэртээ харьчихаад буцаад Батболдын гэрт очиход Батболд ажилтай гээд явсан байсан харин О харуй бүрий болж байхад салхинд гарлаа гээд явсан. Тэгээд 22 цагийн орчим О буцаж орж ирсэн. Гэрт орж ирчихээд салхинд гарах уу ахаасаа машин аваад ирлээ гэхээр нь бид нар машинд нь суугаад салхинд гараад Батболдын ажлаар орчихоод буцаад гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед би гэртээ харьж хувцасаа сольчихоод Батболдын
гэрт иртэл салхинд гарна гээд Алтанбулаг сум руу орохоор болоод бид нар Батболдын хүүхдийг цэцэрлэгээс авахаар болсон. Би Оын хамт машинд сууж байсан чинь гэнэт машин шахаж зогсоод дотроос нь хоёр хүн буугаад иртэл О шууд машинаа асаагаад 1000 айлын хажуугаар гараад усны ахуйн айлуудын дунд ороод зогссон. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж хэлээд машинаас буусан. Тэгтэл цагдаа нар ирээд барьсан. Бид нар хулгайн машин гэдгийг мэдээгүй...” /хх-ийн 30 дугаар хуудас/,
“...Би Төв аймгийн Алтанбулаг суманд ээж Пүрэвсүрэнгийн хамт амьдардаг ба 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найз хүүхэн Энхчимэгтэй уулзах зорилгоор Төв аймгийн Зуунмод суманд 16 цагийн үед ирсэн. Найз хүүхэн Энхчимэгтэй уулзаад Батболд найзынхаа гэрт хоносон. Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Батболдын гэрт байж байгаад оройны 19 цагийн үед өөрийн дансаа шалгахаар Батболын гэрээс гарч Хаан банкинд ирж дансаа шалгачихаад буцаад явахдаа 2 лааз пиво худалдаж аваад уусан. Тэгээд Двизын 5 давхар байрны орчим ирсэн ба халаасанд машины түлхүүр байсан, тэр түлхүүрийг ямар машинд таарах бол гэж бодоод 21 дүгээр байрны урд автомашины зогсоол дээр байсан 53-79 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Хонда пит маркийн машинд хийж үзсэн чинь таараад хаалга нь онгойсон дотор нь орж суугаад түлхүүр түлхсэн чинь ассан, тэгэхээр нь машиныг унаад найз Батболдын гэрт очоод найз хүүхэд Энхчимэг, Батболдын эхнэр хүүхдүүдийг суулгаад Энхтайваны хойд талаар явж Цог генералын хөшөө үзээд буцаж явахдаа 1 дүгээр уурын зуух орж Батболдтой уулзчихаад Батболдын гэрийн гадаа ирээд Энхчимэг, Батболдын эхнэрийг буулгаад машинаа зэргэлдээ хоёр дэлгүүрийн хажуу талд байрлах худгийн хажуу талын хашааны доголд тавьчихаад Батболдын гэрт орж хоносон. Би салхинд гарчихаад буцаад авчираад тавьчихъя гэж бодоод л авсан, мөн уусан пивондоо согтоод зориг ороод балай юм хийчихсэн байсан. Батболд болон, түүний эхнэр, манай найз охин нар намайг машин хулгайлсан талаар мэдээгүй. Таксинд явдаг ахаасаа түр машиныг нь авсан гэж хэлсэн. Маргааш өдөр нь 12 цагийн үед аймгийн Усны аж
ахуйн клонкийн задгайд замын ойролцоо улаан тоосгон дэлгүүрийн ойролцоо
автомашин эзэмшигчид баригдсан. Тухайн үедээ сандарч зугтаахдаа өөр нэг машины хаалгыг хамж мөргөж осол гаргасан. Тэгээд мухар гудамжинд ороод баригдсан...” /хх-ийн 27, 50-51 дүгээр хуудас/,
/хх-ийн 2-5 дугаар хуудас/
/хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.О нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан С.Тгийн эзэмшлийн 53-79 ТӨВ улсын дугаартай Хонда Пит маркийн
тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан хулгайлсан болох нь
хохирогч С.Тгийн...маргааш өглөө нь 05 цаг 20 минутын үед машинаа шалгахад алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Нацагдорж аймгийн
төвөөр явж байгаад миний машиныг олоод урдуур нь зогсоход хулгай хийсэн этгээд машин мөргөж зугтааж яваад мухар гудамжинд баригдсан талаар ярьж байсан...
тухайн өдрөө цагдаагаас өөрийн машинаа хүлээж авсан...
иргэний нэхэмжлэгч Л.Цийн...Клонкын задгайд хүрэн машинтай адилхан харагдсан тул хажуугаар нь очоод нилээн урагш дараад зогстол тухайн үед хулгай хийсэн этгээд гэнэт машинаа асаагаад ухасхийж хөдлөөд миний машиныг мөргөөд зугтаасан... ...Би хойноос нь хөөгөөд усны аж ахуйн мухар гудамж руу оруулж барьж авсан. Тухайн хулгай хийсэн залуу машинаас буугаад зугтаах үед барьж авсан...
гэрч Ц.Батсүхийн...машинаа хулгайд алдсан талаар мэдээд цагдаад мэдэгдсэн дүү Нацагдорж Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн хуучин Клонкийн задгай гэх газрын хажууд байх дэлгүүрийн гаднаас олж уулзах гэтэл дүү Нацагдоржийн машины болох 50-67 УНЛ улсын дугаартай машиныг мөргөөд зугтаад усны аж ахуйгаас бариад цагдаа өгсөн. Энэ асуудлаас болж манай машид урд гупер, зүүн урд карлон, зуун талын толь, зүүн талын хоёр хаалга сэвтэж эвдэрсэн байсан...
гэрч О.Батболдын...О нь өнөөдөр хэдүүлээ салхинд гарах уу гэхээр нь хаашаа гарах уу гэсэн чинь Алтанбулаг сум явъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд О намайг хүүхдүүдээ хувцаслаад юмаа бэлдээд байж бай гээд хашаанаас гарч яваад 10 минунтын орчим өмнөх орой унаж ирсэн цагаан өнгийн комби загвартай машиныг аваад ирсэн... ...хүүхдээ аваад гараад иртэл Оын машины урдуур хар саарал өнгийн машин хашиж зогсоод дотроос нь хоёр хүн бууж ирээд хаалгыг нь онгойлгосон чинь О хөдлөөд 1000 айлын хажуугаар чигээрээ урагшаа зугтаад явсан ба хойноос нь тухайн машинтай хүмүүс явсан. Хэсэг хугацааны дараа цагдаа барьчихсан ирсэн...
гэрч Д.Дуламсүрэнгийн. гэрт орж ирээд гарч салхинд гарах уу, би нэг машин
аваад ирье гээд гарч яваад цагаан өнгийн комби загвартай машин аваад ирсэн...
хашааны гадаа очоод бид нарыг буулгаад О машин тавьчихаад ирье гээд явсан ба удалгүй ороод ирсэн. цэцэрлэгийн гадаа ирж би нөхрийн хамтаар
бууж цэцэрлэг рүү хүүхдээ аваад араад ирсэн чинь машин шахаж зогсоод дотроос нь хоёр хүн буугаад ирсэн чинь О машинаа хөдөлгөөд 1000 айлын хажуугаар гараад урагшаа зугтаад явсан...
гэрч Ө.Энхчимэгийн...О буцаж орж ирсэн. Гэрт орж ирчихээд салхинд гарах уу ахаасаа машин аваад ирлээ гэхээр нь бид нар машинд нь суугаад салхинд гараад Батболдын ажлаар орчихоод буцаад гэртээ ирсэн. гэртээ харьж
хувцасаа сольчихоод Батболдын гэрт иртэл салхинд гарна гээд Алтанбулаг сум руу орохоор болоод бид нар Батболдын хүүхдийг цэцэрлэгээс авахаар болсон. Би Оын хамт машинд сууж байсан чинь гэнэт машин шахаж зогсоод дотроос нь хоёр хүн буугаад иртэл О шууд машинаа асаагаад 1000 айлын хажуугаар гараад усны ахуйн айлуудын дунд ороод зогссон. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж хэлээд машинаас буусан...гэх мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн баримт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Оыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүү х шүүгдэг ч Н.О т хууль д зааса н я л шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийсэн зэргийг
ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч С.Тд 748.000 /долоон зуун дөчин найман мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Цид 826.000 /найман зуун хорин зургаан мянга/ төгрөг төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тоёота гэсэн бичигтэй саарал өнгийн оосортой хар өнгийн автомашины түлхүүрийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээхийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.4., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1
дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж овгийн Н.О нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ээн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
1.574.000 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулан 748.000 /долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийг хохирогч дугаарын регистртэй, Харчин овгийн, 826.000 /найман зуун хорин зургаан мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Шарнууд овгийн Лувсансодномын Нацагдоржид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН