Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

2022         08            25                                   2022/ШЦТ/291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Н.Д ,

хохирогч Б.Г ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2225000000447 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Орхон аймаг  Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

**** овогт Б-ийн Б

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-13 дугаар байрны 2 дугаар орцны урд хохирогч Б.Г ийг үүрч шидэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...зүгээр байхад үүрч шидсэн гээд байна, миний ууж байсан пивыг аваад гэртээ ороод хаалгаа онгойлгож өгөхгүй байсан юм. Хохирогчийн эмчилгээнд 1.300.000 төгрөг төлсөн, эмчлүүлсэн баримтаа аваад ирвэл дахиад хохирол, төлбөрийг төлнө.” гэв.

хохирогч Б.Г  мэдүүлэхдээ “...намайг үүрч шидээд толгой дээр дэвссэн, толгой гүйцэд эдгээгүй байгаа, хавирга бол эдгэсэн, эмчилгээнд 1.300.000 төгрөг төлсөн авсан, ажилгүй байсан хугацааны цалингаа болон имрайд харуулах мөнгөө нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Б.Г ийн “...2022 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хамтран амьдрагч Ч.М-н хамт гэр лүүгээ орох гээд 5-13 дугаар байрны 2-р орцны гадаа ирэхэд Б.Б нь машинаасаа бууж ирээд манайд хононо гэсэн. ...ямар ч хэрүүл маргаан хийгээгүй байхад Б   намайг үүрч шидэн бетонон хавтантай догол хэсэгт нуруу болон толгойны дагз хэсгээр унагаан толгой дээр хоёр удаа дэвсэхэд би ухаан алдаж, нэг мэдэхэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн байсан. Миний биед учирсан хуйханд шарх, нэг хавирганы хугарал, хоёр чихний дэлбээ, хүзүүний урд ба хоёр хажуу тал, цээжний урд хэсэг, нурууны зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтлүүдийг Б.Г  учруулсан. Би Б.Б  оос хохирлын төлбөр гэж 1.300.000 төгрөгийг авсан, эмчилгээнд зарцуулсан ямар нэгэн төлбөрийн баримт байхгүй. Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

гэрч Ч.М-н “...Б.Г , Б.Б хоёр архи, пиво ууж байхдаа хоорондоо маргалдахаар нь би гарч яваад Хүрэнбулаг баг 4-18 дугаар байранд найзындаа очоод байж байхад 23 цагийн үедГ   ганцаараа над дээр ирж хэсэг байж байхад гаднаас Б.Б хаалга тогшиход гэрийн эзэн Э  “оруулахгүй” гээд оруулаагүй. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Г   бид хоёр харих гээд 5-13 дугаар байрны 2 дугаар орцны үүдний хэсэгт ирэхэд Б.Б машинаас бууж ирээд Б.Г ийг үүрч шидэн, унагаан толгой дээр нь хоёр удаа хөлөөрөө дэвсэхэд Б.Г ийн толгойны ард хэсгээс цус гарсан, Б.Б дэвсчихээд машин руугаа суусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Б.Б  ийн яллагдагчаар өгсөн “...би уурласан уурандаа Б.Г ийг үүрч шидэн газарт нуруу хэсгээр нь унагааж, мөр хэсэг рүү нь хоёр удаа дэвсэхэд “толгой хагарчихлаа шүү дээ” гэхээр нь такси дуудаж хамт явж байсан эмэгтэйгийн хамт Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явуулсан, би өөрөө яваагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 593 дугаартай; “...Б.Г ийн биед хуйханд шарх, нэг хавирганы хугарал, хоёр чихний дэлбээ, хүзүүний урд ба хоёр хажуу тал, цээжний урд хэсэг, нурууны зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хуйханд шарх, нэг хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

иргэн Б.Г ийн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

          Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

яллагдагч Б.Б  ийн “...Б.Г ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч болон гэрчээс, мөн Б.Б  оос яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, 2022 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-13 дугаар байрны 2 дугаар орцны урд хохирогч Б.Г ийг үүрч шидсэний улмаас түүний биед “нэг хавирганы хугарал, хуйханд шарх” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Г ийн “...Б   намайг үүрч шидэн бетонон хавтантай догол хэсэгт нуруу болон толгойны дагз хэсгээр унагаан толгой дээр хоёр удаа дэвсэхэд би ухаан алдаж, нэг мэдэхэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн байсан. ...гэмтлүүдийг Б.Г  учруулсан.” гэх,

гэрч Ч.М-н “...Б.Г  бид хоёр харих гээд 5-13 дугаар байрны 2 дугаар орцны үүдний хэсэгт ирэхэд Б.Б машинаас бууж ирээд Б.Г ийг үүрч шидэн, унагаан толгой дээр нь хоёр удаа хөлөөрөө дэвсэхэд Б.Г ийн толгойны ард хэсгээс цус гарсан.” гэх,

Б.Б  ийн яллагдагчаар өгсөн “...Б.Г ийг үүрч шидэн газарт нуруу хэсгээр нь унагааж, мөр хэсэг рүү нь хоёр удаа дэвсэхэд “толгой хагарчихлаа шүү дээ” гэхээр нь такси дуудаж хамт явж байсан эмэгтэйгийн хамт Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явуулсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 593 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Г ийн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, шүүгдэгч нь өөрийн сайн дурын үндсэн дээр эмчилгээний төлбөрт 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсныг хохирогч хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

          Харин шүүх хуралдааны үед хохирогч нь “ажилгүй байсан хугацааны цалин, мөн цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Б  ийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Б.Г ид нээлттэй үлдээн шийдвэрлэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Т овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  ийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаарх баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Б.Г ид нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ