| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0152/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/145 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/145
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж нарийн бичгийн дарга Ц.С орчуулагч А.Е улсын яллагч М.Ф хохирогч Т.М шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Мийн Аад холбогдох 1713001370098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ө сумын ** дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Мийн А РД:.
Шүүгдэгч М.Аын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Саната-2 маркийн ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр таксинд явж байх үед Ө сумын**-р багийн иргэн Т.Мгийн уг тээврийн хэрэгсэлд мартаж буусан “HUAWEI 5” маркийн гар утасыг олж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөрийн 13 цагийн үед өөрийн эзэмшлийн Саната-2 маркийн ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Баян-Өлгий аймгийн Ө сумын “А” захаас тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт таксинд явж байх үедээ иргэн Т.Мгийн уг тээврийн хэрэгсэлд мартаж буусан “HUAWEI 5” маркийн гар утасыг олж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхашын шүүх хуралдаанд хэлсэн өмгөөлөгчийн саналд: “...Мөрдөн байцаалтын шатанд бусдын гээгдэл эд хөрөнгийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаагүй ба гэм буруугийн асуудал тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан ял халдаахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын талаар яръя. Шүүгдэгчийн үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Үүнд: Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа буюу эд зүйлдээ зээн болоогүй байдал, машинд гар утсаа орхиж явснаас үүдэж уг хэрэг гарсан. Шүүгдэгч тухайн үед гар утсыг машин дотроос олж аваад дэлгэц нь хагарсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандахад хохирол нэхэмжилж болзошгүй гэх айдастай байсан. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-т заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгрж байгаа торгуулийн ялыг дэмжиж байна. Улсын яллагчийн санал болгосон ялын дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын хэмжээгээр торгож өгнө үү...”гэв.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хянан үзэж хохирогч эд зүйлдээ зээн болоогүй, мартаж буусан нь хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч тухайн үед гар утсыг машин дотроос олж аваад дэлгэц нь хагарсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандахад хохирол нэхэмжилж болзошгүй гэх айдастай байсан нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч нь утсыг анх олохдоо л хагараагүй байсан гэдгийг мэдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа бөгөөд, шүүхийн шийдвэрийн үндэсэл болгосон баримтаас үзвэл хэрэв хагархай утас олсон бол өөрийг нь хагалсан гэж эргэлзэх зүйлгүй цагдаад хандах боломжтой байсны дээр, олсон утсыг цагдаад болон хохирогчид өгөхөөс зайлс хийж, хохирогч утасаа нэхэх үед нь худал хэлж, өөртөө ашиглаж байсан, мөн утасыг ашиглах явцдаа хагалсан, түүний улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн зэргээр үгүйсгэгдэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Аын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт болон хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, , 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага
болгон
ТОГТООХ нь :