Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 21320000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай  аймгийн Хужирт суманд 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 1221 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 63 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  иргэн *******тай  маргалдан улмаар нүүрэн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би Хараа эгчийн нүүр рүү хоёр удаа алгадаж гэмтэл учруулсан нь үнэн. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000000070 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд өөрийн хамаатан болох Хараагийн 63 тоотод амьдардаг Ууганбаяр ахынд байж байтал тэдний гэрт зүс таних Доржоо Сараа Билгүүнээ гурав хоёр шил архитай ирээд бид нар тавуулаа нэг шил архийг уугаад сууж байтал Доржоо эхнэртэйгээ маргалдаад эхнэр Сараагаа зодоод байхаар нь би та нар айлд орж ирчхээд боль гээд салгах гээд татсан чинь Доржоо намайг чам шиг янханд ямар хамаатай юм гээд намайг боогоод нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд гурав хоног миний бие өвдөөд байсан болохоор би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. ...Би гомдолтой нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8  дугаар хуудас/

Гэрч Т.Саран мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд өөрийн нөхөр ******* өөрийн найз Билгүүн нарын хамт хоёр шил архи аваад Ууганбаярын гэрт нь очсон юм. Тэгсэн тэнд Ууганбаяр ах Хараа эг хоёр  бас танихгүй хоёр хүний хамт дөрвүүлээ хамт байсан юм. Тэгээд бид нар долуулаа бид гурвын авч очсон хоёр шил архийг хувааж уусан. Тэгээд би архи уугаад хэсэг тасраад унтаад босоод ирсэн чинь Хараа эгч манай нөхөр *******ыг намайг хоёр алгадсан цагдаа дуудчихсан гээд хэрүүл маргаан болчихсон байж байсан. Тэгсэн тэр хоёр цагдаа ирээд *******ыг аваад цагдаа аваад явсан. Харин би Ууганбаяр ахын гэт нь унтаад үлдсэн. Би тэр өдөр архи их уугаад тасарчихсан байсан болохоор миний ухаан санаа орж гараад байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Орой 19 цаг өнгөрч байхад Доржоо Сараа Билгүүнээ гурав хоёр шил архитай ирсэн. Тэгээд Доржоо Сараа Билгүүнээ Хараа бид тав эхний нэг шил архийг нь хувааж ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд би маргааш өглөө нь Сансар захын орчимд Хараатай тааралдсан чинь нүүр нь зүүн талдаа хавдаад хөхөрчихсөн явж байхаар нь би асуусан чинь өчигдөр орой танай гэрт Доржоо намайг зодчихсон гэж хэлж байсан. Тэр үед би Харааг Доржоод зодуулсныг мэдсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Г.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед өөрийн найз Доржоо Сараа хоёрын хамт Ууганбаярын гэрт нь хоёр шил архи аваад очсон юм. Тэгээд очиход Ууганбаяр ахын гэрт нь Ууганбаяр ах, Хараа эгч бас нэг танихгүй залуу байсан Тэгээд тэр танихгүй залуугаас бусад тав нь нийлээд нөгөө хоёр шил архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд би нэг хэсэг тасраад унтчихсан байж байгаад сэрсэн чинь Сараа уйлчихсан намайг Доржоо алгадсан чинь Хараа эгч өмөөрөөд тэр хоёр муудалцаад цагдаа ирээд тэр хоёрыг аваад явчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би унтаж байгаад босоод ирсэн чинь Доржоо ах Хараа эгч байхгүй болчихсон Сараагаас тэр хоёрыг цагдаад авчихсан гэж мэдсэн. Тэгсэн Ууганбаяр ах гэртээ тасраад унтаж байсан. Тэгээд би тэр өдөр Ууганбаяр ах Сараа эгч тэр танихгүй залуу гурвыг орхиод гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 63 тоотод оршин суух зүс таних Ууганбаярын гэрт нь өөрийн эхнэр Саран, эхнэрийн найз Билгүүнээ нарын хамт хоёр шил архи аваад очсон юм. Тэгсэн тэнд Ууганбаяр Хараа эгч бас нэг танихгүй залуу гурав байсан. Тэр танихгүй залуу нь Ууганбаяр ахын гэрийнх жижиг өрөөнд нь унтаж байсан юм. Тэгээд Ууганбаяр ах Хараа эгч Саран Билгүүнээ бид нар тавуулаа миний авч очсон хоёр шил архийг Ууганбаяр ахын гэрт нь хувааж уусан юм. Тэгээд бид нар архи уугаад сууж байтал Хараа эгч намайг хэл үгээр доромжлоод  байхаар нь би Хараа эгчийг хоёр алгадсан юм. Тэгсэн Хараа эгч гараад явсан. Тэгсэн нээх удаагүй цагдаа нар ирээд Хараа эгч бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч *******гийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 5 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №66 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.*******гийн биед зүүн нүдний доод зовхи , зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэг, зүүн гарын бугалгад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 19-20 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 38 дугаар хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 39 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 41 дүгээр хуудас/

Хохирогч *******гийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ы Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 51 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны оройны 19-20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 63 тоотод оршин суух, иргэн Б.Ууганбаярын гэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

...Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/, Гэрч Т.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 10 дугаар хуудас/,Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 12 дугаар хуудас/, Гэрч О.Бямбацогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/,шүүгдэгч *******ы эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 31 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №66 дугаартай дүгнэлт/Хх-ийн 19-20 дугаар хуудас/, шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн51 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч *******гийн  биед зүүн нүдний доод зовхи , зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэг, зүүн гарын бугалгад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүнд үүссэн зөөлөн эдийн гэмтлийг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны оройны 19-20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 63 тоотод оршин суух, иргэн Б.Ууганбаярын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт хоёр удаа өшиглөж зүүн нүдний доод зовхи , зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэг, зүүн гарын бугалгад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл учруулан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурсан, үйл ялих зүйлээр шалтаглан бусдыг үл хүндэтгэсэн үйлдлээс болсон гэж дүгнэлээ.  

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ