Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

  2020             01                 16                                                  2020/ШЦТ/28

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэг, 

Шүүгдэгч, хохирогч Г.Б, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц  Г Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М Б У нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934009580535 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц  Г Б, 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа машин засварын газар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Барилга засалтын нийтийн тохижилтын 80-н айлын 15-1 тоотод засаг захиргааны бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7-р хороо Алтайн 9-р гудамжны 182 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............. регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, М   Б У, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалын эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Харуул Алтайн 102 байранд оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 2-р хороо Сайхан шүдний эмнэлэгт ресепшн ажилтай, одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10-р хороо Зуун айлын паспортын хэлтсийн баруун талд нийтийн байр түрээслэн оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Сөгнөгөр” голын дэргэд 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Б.Утай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Сөгнөгөр” голын дэргэд 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Г.Бтэй маргалдаж улмаар түүнийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Г.Бтэй маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүн, Б.Цэлмэг нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

  Шүүгдэгч Б.Угийн өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ байж байтал манай найз Батчимэг над руу утсаар залгаад бид нар гэр бүлээрээ Батсүмбэр сум руу хөдөө зуслан руугаа явлаа чи маргааш амрах юм чинь хамт явах уу гэсэн. Тэгээд би маргааш нь амрах байсан учраас зөвшөөрч  хамт явахаар болсон. Тэгээд Батчимэг түүний нөхөр Бгийн хамт намайг гэрээс ирж авсан. Тухайн үед Б халамцуу байсан. Батчимэг машинаа бариад би нярай хүүхдийг нь тэврээд урд нь сууж явсан. Б машины хойд талд 2 настай 4 настай хүүхдүүдийнхээ хамт сууж явсан. Тэгээд замдаа дэлгүүрээс 4 ширхэг жижиг лаазтай пиво, 2 ширхэг том пиво, 0,33 литрийн жижиг архи 1 ширхгийг аваад Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн хойд талд байрлах Бгийн зуслан дээр очсон. Замдаа лаазтай 4 пиво хувааж уусан. Тэгээд зуслан дээр очоод байшинд гал түлж дулаацуулаад байх хооронд нь бид нар машинд үлдсэн пиво хувааж уусан. Б 0,33 литрийн архийг ганцаараа уусан. Бүрэн ууж дуусгасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Б согтохоороо их шалчигнуур далчигнаад хашхирч орилоод, их тайван бус байлгаад байсан. Батчимэг бид хоёр тухтай хоорондоо юм яриад суух гэтэл Б тав дух алдагдуулаад байсан юм. Тэгтэл Б надад “нөхөр чинь мөнгө идэж уудаг чи нөхрийнхөө идэж уусан мөнгөнөөс хамт идэж ууж байгаа” гээд үг хаяж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд эхнэр нь бид хоёроос залхаад больцгоо явцгаая гээд нярай хүүхдээ нөхөртөө тэврүүлсэн. Тэгээд өөрөө байшин руу юмаа баглахаар орсон би машины урд талын суудал дээр сууж байгаад эргээд хартал миний баруун талын нүд рүү Б гараараа цохисон. Тэгээд миний толгой хэсэг манараад буцаагаад Бг цохих гэтэл өөрөө бултаад нярай хүүхдэд нь миний гар хүрчихсэн юм. Тэгтэл Б “миний хүүхдийг зодлоо би чамайг ална” гээд хүүхдээ суудал дээр тавиад машинаас бууж тойрч ирээд урд сууж байсан намайг машинаас хүчээр буулгаад миний цамцыг татаж би дээд талаараа нүцгэн хөхний даруулгатайгаа л үлдсэн. Тэгээд  намайг үстэж газар унагаад миний толгой нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөж дэвсээд үснээс газраар намайг чирээд “би энийг алчий үхээгүй байна” гээд байсан. Тэгээд би даараад миний хамаг бие чичирч байсан. Тэгээд нэг мэдэхэд би машинд нь суучихсан Б надаас одоо хоёулаа болъё найзыгаа уучлаарай гээд уучлалт гуйж байсан. Тэгээд Улаанбаатар хотод өглөө гэгээ орж байхад ирээд гэртээ оруулаад чиний цус нөжийг угааж цэвэрлэх үү гэхээр нь би үгүй гэртээ харимаар байна гэж хэлээд гэртээ хүргүүлсэн. Б, Батчимэг хоёр эхнэр, нөхөр. Бид нар гэр бүлийн найзуудын харилцаатай хүмүүс. Б манай нөхөртэй хамт машин засварын газар ажилладаг юм. Зодоон болох үед Б болон түүний эхнэр Батчимэг түүнийг 2 настай, 4 настай, 10 хоногтой нярай хүүхдүүд байсан. Батчимэг төрөөд удаагүй нялх биетэй байсан. Би тухайн үед бага зэрэг л согтуу байсан. Бг маажсанаа санаж байна би Бгийн нүүр, цээж, гар, хөл, хэсгийг л маажсан цохиогүй. Би хоёр хүүхдэд нь учруулсан гэмтлийг санамсаргүй учруулсан. Би бага насны хоёр хүүхэд рүү чиглэсэн зүйл надад огт байхгүй. Бтэй зодолдох явцад хоёр хүүхэд дунд нь санамсаргүйгээр үрэгдсэн л явдал болсон. Би Бг яах аргагүй маажсан гэмтэл учруулсан нь миний буруу би тэр үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Маргааш нь нярай хүүхдийнх нь нүүрийг хартал зүгээр харагдсан. Би Бтэй зодолдож байхдаа чамайг дийлэхгүй бол хоёр хүүхдээс чинь өшөөгөө авна гэж огт хэлээгүй. Б хохирлоо хэрэв баримтаар гаргаж өгөх юм бол би нөхөн төлөх болно гэх мэдүүлэг,  Би маш их гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,

 

  Шүүгдэгч Г.Бгийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхнэр 3 хүүхдийнхээ хамт Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр”-ийн голын дэргэд байрлах зуслангийн байшин руугаа явж амрах гэж байтал манай эхнэр Батчимэг найз Уг хамт аваад явчих уу гэсэн. Би Уг танина нөхөртэй нь хамт нэг засварын газар ажилладаг гэр бүлийн найзууд. Тэгээд Уг гэрээс нь очиж авахад У нөхөртэйгээ муудсан нөхөр нь 10 хоног гэртээ ирээгүй сэтгэл санаа жаахан хэцүү байна хамт салхинд гараад сэтгэл санаагаа тайвшруулна гэж байсан. Тэгээд хамт Батсүмбэр сум руу явсан. Уг анх гэрээс нь авахад У гутарсан байдалтай бага зэрэг халамцуу байсан. Тэгээд замаараа пиво болон 0,33 литрийн архи худалдаж аваад цааш явсан. Замдаа У бид хоёр нэг нэг лааз пиво уусан. Тэгээд Батсүмбэр суманд 12-13-нд шилжих шөнийн 01 цагийн үед зуслан дээрээ очсон. Тэгээд байшингаа галлаад хүүхдүүдээ унтуулаад байшиндаа галаа түлээд тойрч суугаад үлдсэн пиво хувааж уусан. Архиа бол би уусан. Манай эхнэр Батчимэг бол пиво бага зэрэг л уусан. Тэгээд У нөхрийнхөө тухай яриад гэртээ ирэхгүй байгаа бид хоёр салж байгаа мөнгө төгрөгөө гэртээ авчирдаггүй гэж байсан. Тэгэхээр нь би “надад та хоёрын асуудал хамаагүй. Танай нөхөр бид хоёр хамт ажил хийгээд адилхан мөнгөө хувааж авдаг. Сүүлийн үед танай нөхөр манай машин, манай ахын машин гэж хэлээд өөрөө засаад надтай мөнгөө хуваахгүй байгаа болохгүй бол би танай нөхөртэй хамт ажиллахгүй” гэж хэлэхэд У чи яахаараа миний нөхөртэй хамт ажиллахаа больдог юм бэ гээд миний нүүрэн тус газар маажсан. Тэгэхээр нь би гарыг нь салгах гээд бугалга шуу хэсгээс нь хазсан. Тэгтэл миний хүзүү цээж хэсэгт У маажсан. Тэгээд манай эхнэр больцгоо гэж уурлаад Улаанбаатар хот руу буцахаар болж би хүүхдүүдээ аваад машины хойд сандал дээр суусан. Тэгтэл У араас байшингаас гарч ирээд манай 4 настай том охин Цэлмэгийг үстээд машинаас татаад буулгасан.Тэгээд над руу дайраад “би чамайг дийлэхгүй бол хүүхдүүдээс чинь өшөөгөө авна” та нарт би дээрэлхүүлэхгүй шүү гээд намайг дахин самардаж маажих гэтэл би хойшоо бултсан. Тэгтэл миний өвөр дээр байсан бага хүүгийн толгой, дух хэсэг рүү нь цохчихсон. Тэгтэл уур хүрээд би хүүхдээ машины шалан дээр тавиад хүүхдүүдээ өмөөрөөд Уг барьж аваад зодсон. Би Угийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон Уг машиндаа суулгахгүй гээд машинаас 2-3 удаа татаж буулгасан. У согтуу байсан би ч согтуу байсан. Тэгээд эвлэрээд үүр цайж байхад Улаанбаатар хотод ирсэн. Нөгөөдөр нь Угийн гэрт очиход эгч нь намайг загнаад өшиглөөд хэрүүл болсон. Угийн нүүрэнд учирсан гэмтэл бол би гадаа нүүрэн тус газар нь цохисноос үүссэн. Харин бусад биед үүссэн гэмтэл нь байшин дотор У намайг маажиж самардаж байхад би өөдөөс нь эсэргүүцэж зууралдсанаас болж үүссэн. У бид хоёр хоёулаа согтуу байсан. У миний хоёр хүүхэд болох Цэлмэг, Чингүүн хоёрыг үстэж цохиогүй байсан бол би Уг зодохгүй байсан. Миний хүү Чингүүн төрөөд 17 хоногтой л байсан. Би Уг таньдаг болоод 10 гаруй жил болж байгаа. Найзлаад 1-2 жил болж байна. Угийн нөхөр нь надтай хамт машин засварын газар ажилладаг. У бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж зодоон үүсгэж бусдын бие махбодид гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учирсан хохирлыг баримтынх нь дагуу нөхөн төлөх болно гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Угийн өгсөн: Би гомдолтой байна. Хэрэгт өгсөн нотлох баримтаар эмчилгээний зардлаа гаргуулж авна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул нээлттэй орхиж өгнө үү гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Г.Бгийн өгсөн: Биедээ учирсан хумсны сорви үүссэнд гомдолтой байна. Нотлох баримтаар нэхэмжилсэн 350 000 төгрөгийн хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэгийн өгсөн: Би найз У руу утсаар залгаад “Бид нар хөдөө Батсүмбэр сум руу салхинд гарлаа чи хамт явах уу” гэхэд У “Тэгье хамт явья би ганцаараа гэртээ байна” гэсэн.  Тэгээд Уг гэрээс нь очиж авахад халамцуу байсан нөхөр нь 10 гаруй хоног гэртээ ирээгүй гэсэн юм ярьж байсан. ...Төв аймгийн Батсүмбэр суманд шөнийн 00 цагийн үед очсон. Тэгээд байшиндаа гал түлээд бүгд байшиндаа орсон. Тэгээд би 3 жаахан хүүхэдтэйгээ зууралдаад байж байхад У, Б хоёр архи пиво ууж байсан бөгөөд нөхрийнхөө тухай У яриад байсан. Сүүлдээ хоорондоо муудалцаад байх шиг байсан яг юунаас болсныг сайн анзаарч сонсоогүй. Тэгтэл У манай нөхрийн нүүр, цээж хэсгээр маажсан. Гал түлэх гэж оруулж ирсэн модоор нуруу руу нь цохиод байсан. Тэгээд явахаар болж эд нарыг машинд суулгачхаад би өөрөө байшинд орж эд зүйлээ цэгцлэхээр орсон. Тэгээд эд зүйлээ цэгцлээд байшингаас гараад иртэл энэ хоёр нэг нэгэн рүүгээ гар нь сарвалзаад байгаа харагдсан машины цонхоор харагдсан. Тэгээд У “чамайг дийлэхгүй ч хүүхдүүдээс чинь хариугаа авна” гээд орилоод байхаар нь хүүхдүүддээ санаа зовоод машин руу гүйгээд очтол том охин Б.Цэлмэг машиндаа уйлчихсан “аниа намайг үснээс зулгаасан” гэж байсан. Бага хүү машины шалан дээр Б тавьчихсан машины гадаа Утай барилцаж аваад бие биетэйгээ цохилцоод байсан. Тэгээд би яагаад дахин зодолдоод байгаа талаар асуухад манай нөхөр энэ муу миний хүүгийн толгой руу цохисон чамайг дийлэхгүй бол хүүхдүүдээс чинь хариугаа авна гэсэн” гээд байсан. Хэрхэн яаж цохиж байгааг хараагүй сүүлдээ эвлэрээд Улаанбаатар хот руу буцацгаасан бөгөөд үүр цайж байхад Улаанбаатарт ирж Уг гэрт нь буулгасан. Угийн нүүр хавдсан байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал 2-3 хоногийн дараа манай том охин Цэлмэг бөөлжөөд уйлаад байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд тархи нь доргисон байна гэж байсан. Миний хоёр хүүхдэд гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Би хараагүй ч гэсэн нөхөр маань надад хэлсэн. Угаас асуухад нөхрийг чинь цохих гэж байгаад бага хүүг чинь хальт цохисон нөхөр чинь бултчихсан юм гэж байсан. Найз нөхөд байсан хүмүүс өөрсдөөсөө болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож бие биедээ гэмтэл учруулсан мөн  миний хоёр хүүхдийн биед У гэмтэл учруулсан байна. Уд ч гэсэн буруутай үйлдэл байгаа. Надад У шиг хэл ам хэрүүл тэмцэл хийж явах сонирхол алга. Том охин маань тухайн үед тархи нь хөдлөөд бариулаад гайгүй болсон. Бага хүүхэд маань тархи нь хавантсан гээд мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Бага хүүхдэд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Б.Цэлмэг 4 настай эмэгтэй, Б.Чингүүн бол төрөөд 23 хонож байгаа эрэгтэй хүүхэд гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 742 дугаартай дүгнэлт: “1.Б.Цэлмэгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй.“ гэх /хх 48-50/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаартай дүгнэлт: “1.Б.Чингүүний биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 52-53/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаартай дүгнэлт: “1.Г.Бгийн биед цээж, баруун бугалга, шуу, тохой, шилбэ, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 55-56/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт: “1.Б.Угийн биед баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 58-59/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 08-нй өдрийн 1390 дугаартай дүгнэлт: "1.Ирүүлсэн материал, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд Б.Угийн биед баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, тархи доргилт, дээд уруулд шарх, баруун зовхи, ооч, хүзүүний ар хэсэг, зүүн бугалганд цус хуралт, хоёр шууны бугуйнд зулгаралт, цус хуралт, баруун суганы ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болох гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 5.Урьд гаргасан №21 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх /67-68/,

 

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88, 98/, Угаас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх 16-21/, Г.Бгээс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /33-36/, насанд хүрээгүй хохирогч Б.Цэлмэг, Б.Чингүүн нарын  нас тоолсон тэмдэглэл /хх 38, 40/, хохирогч Б.Угийн толгойн хар өнгийн үсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн санал /хх 6/, 2019.9.25-ны өдөр төрсөн Б.Чингүүн, 2015.8.13-ны өдөр төрсөн Б.Цэлмэг нарын төрсний гэрчилгээний  хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.У, Г.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Сөгнөгөр”-ийн голын дэргэд байрлах зуслангийн байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Угийн эрүүл мэндэд "баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, тархи доргилт, дээд уруулд шарх, баруун зовхи, ооч, хүзүүний ар хэсэг, зүүн бугалганд цус хуралт, хоёр шууны бугуйнд зулгаралт, цус хуралт, баруун суганы ард зулгаралт" бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Б.У нь хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд "цээж, баруун бугалга, шуу, тохой, шилбэ, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүний эрүүл мэндэд "тархи доргилт" бүхий хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Цэлмэгийн эрүүл мэндэд "тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь;

  Шүүгдэгч Б.Угийн өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ байж байтал манай найз Батчимэг над руу утсаар залгаад бид нар гэр бүлээрээ Батсүмбэр сум руу хөдөө зуслан руугаа явлаа чи маргааш амрах юм чинь хамт явах уу гэсэн. Тэгээд би маргааш нь амрах байсан учраас зөвшөөрч  хамт явахаар болсон. Тэгээд Батчимэг түүний нөхөр Бгийн хамт намайг гэрээс ирж авсан. ...Б надад “нөхөр чинь мөнгө идэж уудаг чи нөхрийнхөө идэж уусан мөнгөнөөс хамт идэж ууж байгаа” гээд үг хаяж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Би машины урд талын суудал дээр сууж байгаад эргээд хартал миний баруун талын нүд рүү Б гараараа цохисон. Тэгээд миний толгой хэсэг манараад буцаагаад Бг цохих гэтэл өөрөө бултаад нярай хүүхдэд нь миний гар хүрчихсэн. Тэгтэл Б “миний хүүхдийг зодлоо би чамайг ална” гээд хүүхдээ суудал дээр тавиад машинаас бууж тойрч ирээд урд сууж байсан намайг машинаас хүчээр буулгаад миний цамцыг татаж би дээд талаараа нүцгэн хөхний даруулгатайгаа л үлдсэн. Тэгээд  намайг үстэж газар унагаад миний толгой нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөж дэвсээд үснээс газраар намайг чирсэн гэх мэдүүлэг,

  Шүүгдэгч Г.Бгийн өгсөн: ...Тэгээд Батсүмбэр суманд 12-13-нд шилжих шөнийн 01 цагийн үед зуслан дээрээ очсон. ...Тэгээд У нөхрийнхөө тухай яриад гэртээ ирэхгүй байгаа бид хоёр салж байгаа мөнгө төгрөгөө гэртээ авчирдаггүй гэж байсан. Тэгэхээр нь би “надад та хоёрын асуудал хамаагүй. Танай нөхөр бид хоёр хамт ажил хийгээд адилхан мөнгөө хувааж авдаг. Сүүлийн үед танай нөхөр манай машин, манай ахын машин гэж хэлээд өөрөө засаад надтай мөнгөө хуваахгүй байгаа болохгүй бол би танай нөхөртэй хамт ажиллахгүй” гэж хэлэхэд У чи яахаараа миний нөхөртэй хамт ажиллахаа больдог юм бэ гээд миний нүүрэн тус газар маажсан. Тэгэхээр нь би гарыг нь салгах гээд бугалга шуу хэсгээс нь хазсан. Тэгтэл миний хүзүү цээж хэсэгт У маажсан. Тэгээд манай эхнэр больцгоо гэж уурлаад Улаанбаатар хот руу буцахаар болж би хүүхдүүдээ аваад машины хойд сандал дээр суусан. Тэгтэл У араас байшингаас гарч ирээд манай 4 настай том охин Цэлмэгийг үстээд машинаас татаад буулгасан. Тэгээд над руу дайраад “би чамайг дийлэхгүй бол хүүхдүүдээс чинь өшөөгөө авна” та нарт би дээрэлхүүлэхгүй шүү гээд намайг дахин самардаж маажих гэтэл би хойшоо бултсан. Тэгтэл миний өвөр дээр байсан бага хүүгийн толгой, дух хэсэг рүү нь цохчихсон. Тэгтэл уур хүрээд би хүүхдээ машины шалан дээр тавиад хүүхдүүдээ өмөөрөөд Уг барьж аваад зодсон. Би Угийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон Уг машиндаа суулгахгүй гээд машинаас 2-3 удаа татаж буулгасан. У согтуу байсан би ч согтуу байсан. Угийн нүүрэнд учирсан гэмтэл бол би гадаа нүүрэн тус газар нь цохисноос үүссэн. Харин бусад биед үүссэн гэмтэл нь байшин дотор У намайг маажиж самардаж байхад би өөдөөс нь эсэргүүцэж зууралдсанаас болж үүссэн. У бид хоёр хоёулаа согтуу байсан. У миний хоёр хүүхэд болох Цэлмэг, Чингүүн хоёрыг үстэж цохиогүй байсан бол би Уг зодохгүй байсан. Миний хүү Чингүүн төрөөд 17 хоногтой л байсан гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэгийн өгсөн: ...Би 3 жаахан хүүхэдтэйгээ зууралдаад байж байхад У, Б хоёр архи пиво ууж байсан бөгөөд нөхрийнхөө тухай У яриад байсан. Сүүлдээ хоорондоо муудалцаад байх шиг байсан яг юунаас болсныг сайн анзаарч сонсоогүй. Тэгтэл У манай нөхрийн нүүр, цээж хэсгээр маажсан. Гал түлэх гэж оруулж ирсэн модоор нуруу руу нь цохиод байсан. Тэгээд явахаар болж эд нарыг машинд суулгачхаад би өөрөө байшинд орж эд зүйлээ цэгцлэхээр орсон. Тэгээд эд зүйлээ цэгцлээд байшингаас гараад иртэл энэ хоёр нэг нэгэн рүүгээ гар нь сарвалзаад байгаа харагдсан машины цонхоор харагдсан. Тэгээд У “чамайг дийлэхгүй ч хүүхдүүдээс чинь хариугаа авна” гээд орилоод байхаар нь хүүхдүүддээ санаа зовоод машин руу гүйгээд очтол том охин Б.Цэлмэг машиндаа уйлчихсан “аниа намайг үснээс зулгаасан” гэж байсан. Бага хүү машины шалан дээр Б тавьчихсан машины гадаа Утай барилцаж аваад бие биетэйгээ цохилцоод байсан. Тэгээд би яагаад дахин зодолдоод байгаа талаар асуухад манай нөхөр энэ муу миний хүүгийн толгой руу цохисон чамайг дийлэхгүй бол хүүхдүүдээс чинь хариугаа авна гэсэн” гээд байсан. Б.Цэлмэг 4 настай эмэгтэй, Б.Чингүүн бол төрөөд 23 хонож байгаа эрэгтэй хүүхэд гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Цэлмэгийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 742 дугаартай дүгнэлт /хх 48-50/, насанд хүрээгүй хохирогч Б.Чингүүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаартай дүгнэлт /хх 52-53/, хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан цээж, баруун бугалга, шуу, тохой, шилбэ, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаартай дүгнэлт гэх /хх 55-56/, хохирогч Б.Угийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх 58-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 08-нй өдрийн 1390 дугаартай дүгнэлт /67-68/, У, Г.Б нарын гаргаж өгсөн эрүүл мэндэд гэмтэл учирсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-21/, /33-36/, насанд хүрээгүй хохирогч Б.Цэлмэг, Б.Чингүүн нарын нас тоолсон тэмдэглэл /хх 38, 40/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Угийн толгойн хар өнгийн үс зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

  Шүүгдэгч Б.У нь хохирогч Г.Бг маажсанаа санаж байна би Бгийн нүүр, цээж, гар, хөл, хэсгийг л маажсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй хоёр хүүхдэд нь учруулсан гэмтлийг санамсаргүй учруулсан. Би бага насны хоёр хүүхэд рүү чиглэсэн зүйл надад огт байхгүй. Бтэй зодолдох явцад хоёр хүүхэд дунд нь санамсаргүйгээр үрэгдсэн л явдал болсон гэж зарим үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч,

 Шүүгдэгч Б.Уг хэрэг болох үед 17 хоногтой байсан Б.Чингүүний эрүүл мэндэд учирсан тархи доргилт бүхий хөнгөн хохирол, 4 нас 2 сартай байсан Б.Цэлмэгийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Угийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй шүүгдэгч дээрх насанд хүрээгүй хохирогч нарт учирсан гэмтлийг учруулаагүй байна гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Б.У, Г.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хавтаст хэргийн 24-27-р хуудсанд хоол, унаа, эмчилгээний зардал мөн шүүх хуралдаанд хоол, унааны зардалд нийт 508 180 төгрөг,

Хохирогч Г.Б, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэг нар нь шүүх хуралдаанд эмчилгээний болон унааны зардалд 357 750 төгрөгийн тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Үүнээс шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Угийн нэхэмжлэлийн шаардлагаас 66 470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 441 710 төгрөгийн хангаж шүүгдэгч Г.Бгээс гаргуулахаар, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Хохирогч Г.Б, хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэг нарын нэхэмжлэлийн шаардлага болох 357 750 төгрөгийг бүхэлд нь хангаж шүүгдэгч Б.Угаас гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Угийн баримтаар өгсөн нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэргийн 26-р хуудсанд авагдсан Монос эмийн сангаас авсан 20 070 төгрөгийн эмчилгээг шүүгдэгч Г.Б авч өгсөн болох нь оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хавтаст хэргийн 27-р хуудсанд авагдсан 33 000 төгрөгийн баримт юуны баримт болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 25-р хуудсанд авагдсан Дээж зоогийн газар 2019.11.02-ны өдрийн баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг хугацаатай тохирохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нараас хохирол гаргуулсантай холбогдуулан шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 цагийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар нь хохирлоо харилцан тохиролцож төлсөн болохыг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Баатасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсан бөгөөд,

шүүгдэгч нарын зүгээс улсын яллагчийн ялын саналтай холбогдуулан санал гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгч  нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934009580535 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Угийн толгойн хар өнгийн үсийг хохирогчийн хүсэлтээр буцаан олгож, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Мянгад Бямба-Очирын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Цамба Ганзоригийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Г.Б нарт тус бүр оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934009580535 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн хар өнгийн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Уд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч Б.У, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Батчимэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ