Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ӨÌÍӨӨÑ

 

            Ñýëýíãý àéìãèéí ******* ñóì äàõü ñóì äóíäûí ø¿¿õèéí ø¿¿ã÷ Á.Эрдэнэмөнх äàðãàëæ òóñ ø¿¿õèéí òàíõèìä   

Íàðèéí áè÷ãèéí äàðãà: Б.Эрдэнэцэцэг

Óëñûí ÿëëàã÷:Б.Энхбаяр

Шүүгдэгч:******* нарыг îðîëöóóëàí тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

 Ñýëýíãý àéìàã ******* ñóì äàõü ñóì äóíäûí ïðîêóðîðûí ãàçрын хяналтын прокуророос Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñíààð ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí *******т õîëáîãäîõ 2232000000080 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* аймгийн Сүхбаатар суманд 1967 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын Баян-суудлын 3 дугаар баг, Үтрэм 1-46 тоотод оршин суух, урьд өмнө Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 01 жилийн хугацаагаар тэнссэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бие эрүүл, хариуцах чадвартай, ******* овогт ******* *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Минжийн-хангайн 94 тоот хашааны гаднаас иргэн П.Батсүрэнгийн эзэмшлийн 81-94СЭА улсын дугаартай Хюндай соната-5 загварын тээврийн хэрэгслийн завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ø¿¿ãäýã÷ ******* ºãñºí: …би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг бүгд үнэн. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн 2232000000080 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч П.Батсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн нөхрийн хамт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад өөрийн эзэмшлийн 81-94СЭА улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийг 7 дугаар баг, Минжийн-хангайн 94 тоот буюу өөрийн хашааныхаа гадаа үлдээгээд хашаан дотроо ногоо тарьж байсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад манай нөхөр хашааны гадаа гарч орж ирээд машин алга болчихсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Харин орой нь цагдаагаас манай машиныг олчихлоо гээд дуудахаар нь манай нөхөр явсан. Манай машины аккумлятор диск  нь эвдэрчихсэн  байсан гэсэн. Хэн хулгайлсан гэдгийг нь би мэдэхгүй. ...машиныхаа эвдрэлийг янзлуулчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.  ...гэх  мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Я.Дарханбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдөр а/а Л.Мөнхбат, олон нийтийн цагдаа Сүхбат нарын хамт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд  102-оос саарал өнгийн Соната-5 загварын тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг гүйцэтгээд ******* сумын 7 дугаар багийн нутаг Нарангийн гудамжаар урд талаас нь тойроод эргэтэл гудамжны гол хэсэгт саарал өнгийн жижиг тэрэг урагш хойш хөдлөх гээд машин нь явахгүй байгаа бололтой байж байгаад дотроос нь цэнхэр өнгийн хувцастай эрэгтэй хүн буугаад хойд зүгт яваад гудамжаар ороод явсан. Тэгээд бид нар тэр хүний араас очиж барьж авахад ******* гэх хүн архи уучихсан нэлээд хэмжээний согтолттой байсан. Тэгээд түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийхэд хүрмийнх нь халааснаас алга болсон тээврийн хэрэгслийн түлхүүр гарч ирсэн бөгөөд машины эзэн Гүрбаатар миний машины түлхүүр мөн байна гэж шууд заасан. Тиймээс бид *******аас яагаад хүний машин хулгайлсан талаар асуухад би согтуу өөрийнхөө машинтай андуураад авчихсан юм гэж хэлж байсан. ..Бид *******ыг дээрх машинаас буугаад явахад нь шууд араас нь машинтайгаа явахдаа 81-94 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрч түүнийг барьж авсан. Өнгөрч явахад *******ын буусан машин дотор өөр хүн байгаагүй биднийг харж байхад ******* ганцаараа машинаас буугаад шууд хой алхсан. ...гэх мэдүүлэг.  /Хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Д.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдөр а/а Л.Мөнхбат, д/а Я.Дарханбаатар нарын хамт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 102-оос “саараг өнгийн 81-94СЭА улсын дугаартай Соната-5 загварын тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага ирсэн. Тэгээд бид тухайн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг гүйцэтгээд ******* сумын 7 дугаар багийн нутаг Нарангийн гудамжаар урд талаас нь тойроод эргэтэл гудамжны гол хэсэгт саарал өнгийн жижиг тэрэг байсан бөгөөд хойд талд цэнхэр өнгийн хувцастай эрэгтэй цааш яваад гудамжаар орсон Тэгээд бид нар тэр хүний араас очиж барьж авахад ******* гэх хүн архи уучихсан нэлээд их хэмжээний согтолттой байсан. Түүнээс болсон асуудлын талаар асуухад “би өөрийнхөө машинтай андуураад уначихсан юм надад яг ийм Соната-5 маркийн машин байгаа, наад ямбий чинь одоо асахгүй, аккумлятор муутай юм билээ, энд ирээд л унтарчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд машины эзнийг дуудаж ирээд түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийхэд хүрмийнх нь халааснаас машины түлхүүр гарч ирсэн бөгөөд машины эзэн Гүрбаатар “миний машины түлхүүр мөн байна” гэж шууд заасан. Тэгээд *******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Пүрэвбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би хашаанаасаа гараад эсрэг талынхаа хашаа руу орох гээд явж байхад Нарангийн гудамжаар урд талаасаа хойшоо саарал өнгийн соната-5 маркийн машин маш хурдтай яваад манай хойд талын хашааны үүдэнд очоод зогсчихсон. Тэгээд намайг хараад зогсож байхад жолоочийн суудлаас цэнхэр хувцастай нэлээд настайвтар согтуу ах бууж ирээд хойшоо алхаад яваад өгсөн. Гэтэл манай аав Л.Мөнхбат урд талаас цагдаагийн алаг машинтай ирээд нөгөө машинаас бууж ирсэн хүний араас явсан. Тэгээд манай аав дээрх машинаас буусан хүнийг барьж аваад надаас дээрх тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн мөн байна уу гэж асуусан. Аавын барьж авсан хүн бол манай хойд талд зогссон машиныг жолоодож явсан хүн мөн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Н.Гүрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тэр өдрийн 14 цаг 30 минутад өөрийн эхнэр П.Батсүрэнгийн нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн 81-94 СЭА улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийг 7 дугаар баг, Минжийн-хангайн 94 тоот хашааны гадаа цоожлоогүй түлхүүрийг нь машины жолооч талын хаалганд зоолттой нь үлдээгээд хашаан дотроо ногоо тарьж байсан. Тэгээд 17 цагийн орчим машинаасаа махны машин аваад орой 18 цаг өнгөрч байхад хашааны гадаа гарахад миний машин алга болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Би машинаа 2011 оны 11 дүгээр сард 6000000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ө.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим манай нөхөр ******* намайг ажил руугаа дөхүүлж өгөөд л явсан. Намайг хүргэж өгөхдөө өөрийн эзэмшлийн 48-12 УБР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд орой 17 цагийн орчим манай сургуулийн насны хоёр хүүхэд секц нь тараад өөрийн нөхөр лүүгээ залгахад нэлээд согтчихсон шинжтэй “би машинаа олохгүй байна, хаана байгаа юм бэ” гээд яриад байсан. Тухайн үед манай ажлаас хүн залгаад байхаар нь би нөхрийнхөө утсыг салгачихсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад би дахиад нөхрийнхөө утас руу залгахад холбогдохгүй. Би шууд гэртээ ирэхэд манай машин хашаандаа байсан. Харин манай нөхөр гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс над руу залгаж би нөхрийгөө эрүүлжүүлэгдсэн гэдгийг нь мэдсэн. Манай машины түлхүүр 2 хувь байдаг бөгөөд нэг нь надад нэг нь манай нөхөрт байдаг юм. Маргааш нь манай нөхөрт машины нэг хувь түлхүүр байгаагүй.Согтуу л өөрийгөө машинтай явж байгаа гэж дотроо бодоод л машинаа хайгаад явсан юм шиг байгаа юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 5-12 дугаар хуудас/

Эд зүйл/баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 28-30 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 44 дүгээр хуудас/

Хохирогч П.Батсүрэнгийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 57 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Минжийн-хангайн 94 тоот хашааны гаднаас иргэн П.Батсүрэнгийн эзэмшил, өмчлөлийн сонота-5 маркийн 84-91СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч П.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Я.Дарханбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Л.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Л.Пүрэвбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Н.Гүрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/,шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч *******ыг ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа тохиолдлын шинжтэй үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Батсүрэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ