Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2021/0315/Э/223/2022/0004 |
Дугаар | 2021/ШЦТ/445 |
Огноо | 2021-12-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., 12.5.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор
П.Даваасүрэн,
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я С-н Б од холбогдох эрүүгийн 2134000000298 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Я С-н Б , 1971 оны 10 дугаар сарын 23ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хэсгийн Их дарь эх 1-102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Б ын өгсөн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа." гэх мэдүүлэг, Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогч Ч.О-н мэдүүлэг /хх-ийн 7-8, 9, 89-90 тал/, шүүгдэгч С.Б ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 тал/, шүүгдэгч С.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 90, 97 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтуугаар Төв аймгийн Аргалант сумын нутаг
“Цагаан хөтөл” гэх газар 2021 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Ч.О-н хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эрүүл мэндэд баруун тохой, умдагт зулгаралт, дээд уруул, эрүү, баруун чих, мөр, хөх, өгзөг, гуя, зүүн бугалга, хөх өгзөг, гуянд цус хуралт, баруун зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Ч.О-н өгсөн: "Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай талийгаачийн нөхрийн найз болох С.Б над руу 99896096 дугаараас залгаад хамт салхинд гарья гээд дуудахаар нь би хамт байдаг 2 охиндоо манай ангийнхан нийлж хөдөө явах гэж байна, ээж нь хамт явчхаад ирье гээд гэрээсээ 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед гарсан. С.Б ын саарал өнгийн “Т.приус 20” маркийн машинтай Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт байрлах Цагаан хөтөл гэх газар тэр оройдоо хотоос ирээд урагшаа ууланд гараад бид хоёр мах шарж идээд 1 шил 0.75 литртэй Болор архи хувааж уугаад уулнаас буугаад С.Б ын эзэмшлийн машинд ирээд хамт хоносон. Тэгээд унтаж амрах болсон чинь намайг оролдоод байхаар нь уурласан чинь миний мөөмнөөс зулгаагаад, хоёр өгзөгнөөс чимхээд байж байгаад унтаад 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө сэрээд дэлгүүр рүү архинд явж ирээд Соёрхол нэртэй архи задлаад тэр архинаас нь би 3 удаа татаад хамт хувааж уулцсан. Тэгсэн тэр архиа уугаад согтоод байхаар нь би архийг нь нуусан. Тэгсэн чинь надаас архиа нэхээд намайг миний зүүн талын гуя руу хоёр удаа өшиглөөд, хөлөөрөө жийж орон дээрээс үснээс зулгааж унаган зодсон. Намайг С.Б ирсэн өдрөөсөө эхлэн бүтэн 2 өдөр архи ууж зодсон. Б тухайн үед нэлээн согтуу байсан. Намайг өглөө ухаан алдаад сэргэсэн чинь архи нь гарсан байдалтай сэр сэр гээд хацар луу алгадаад байсан. Б өөр миний бэлэг эрхтэн рүү иддэг огурцы хийж чихээд өвдөөд байна гэтэл чи ямар жоохон хүүхэд биш гээд өөрийнхөө эрхтнийг миний ам руу хийж хөхөөд босго гээд дайраад ам руу хийгээд байсан. С.Б ын эрхтэн нь босохгүй болохоор нь миний өгзөг рүү мөн огурцы хийх гээд дайраад байсан. Би хийлгэхгүй гэсэн чинь уурлаад миний хоёр хөхнөөс зуураад орилоод намайг зодоод дух руу 4 удаа цохиод эрүүнээс хазаад байсан. Бид хоёр өмнө бэлгийн харьцаанд ороод 1 жил гаран болж байна. Тэрнээс хойш хамгийн сүүлд 2021.7.09-ний өдөр Б ын саарал өнгийн
“Т.Приус 20” тээврийн хэрэгсэлд Баянхошууны эцэст нийтийн байрны хажууд бэлгийн харьцаанд орж байсан. Тэрнээс хойш 2021.7.23-ны өдөр бэлгийн харьцаанд орсон. Тэгж байхад намайг тамлаад байсан. Бид 20 жилийн өмнөөс гэр бүлийн найзууд байсан. Тэр харилцаагаар одоо хүртэл уулзаж утсаар ярьдаг." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 89-90/,
Шүүгдэгч С.Б ын өгсөн: "Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод байх хугацаандаа найз Ч.О г салхинд хамт гарах уу гэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой асуутал хамт гарья гээд бид хоёр миний эзэмшлийн “Т.Приус 20” маркийн “0971 УАО” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт салхинд гарсан. Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газар ирээд бид хоёр байшингийн урд талд байдаг уулан дээр гарч мах шарж идээд 1 шил Болор архи хувааж уугаад орой амрах болоод хамт амарсан. Маргааш нь үргэлжлүүлж дахиад хамт архи уугаад байж байгаад нэлээн согтоод бид хоёр архиа гаргаад явна гээд яриад сууж байгаад дахиад дэлгүүрээс 1 шил архи авч уугаад тасарсан байна. Юу болсон талаар сайн санахгүй байна. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэрсэн чинь надтай хамт явсан Ч.О-н хүүхдүүд ирсэн. Та ээжийг зодсон байна, одоо цагдаа ирнэ, бид хэд цагдаа дуудсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Бид хоёр өмнө нь уулзаж байсан, бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 09-ний орой бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд салхинд хамт гарах бодол төрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 04ний өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ч.О-н биед баруун тохой, умдагт зулгаралт, дээд уруул, эрүү, баруун чих, мөр, бугалга, хөх, өгзөг, гуя, зүүн бугалга, хөх, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ч.О нь эмэгтэйчүүдийн асуумжид сүүлд 2021.7.23-нд бэлгийн харьцаанд орсон гэж дурдсан ба бэлгийн харьцаанд орсон эсэхийг үзлэгээр нарийвчлан тогтоох боломжгүй." гэжээ /хх-ийн 15 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч эмчилгээний төлбөр гэж 3 сая төгрөг хохирогч Ч.О д төлсөн байх бөгөөд хохирогч өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид сайн дураараа хохирол төлбөр нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хүлээн авах үндэстэй гэж үзсэн тул шүүх оролцогч нарын хүсэлтийг хүлээн авч хэргийг даруй хянан шийдвэрлэсэн болно.
Ийнхүү улсын яллагч хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Б той Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасныг журамлан шүүгдэгч С.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Б од оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэхээр тохиролцжээ.
Улсын яллагчийн санал шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2134000000298 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я С-н Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасныг журамлан шүүгдэгч С.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б ын тэнссэн 1 жил 1 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгчийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн 2134000000298 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ