Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

 

   2020         02          05                                            2020/ШЦТ/50  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч С.Тэгшбуянт, 

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б Мад холбогдох эрүүгийн 1934011230011 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б М, 1973 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 29-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Мын өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг орж ачаа буулгахаар өөрийн эзэмшлийн 0461 УНС улсын дугаартай Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Зуунмод сумын төв дайрч өнгөрөөд Цэргийн ангийн даваагаар даваад гараад ирэхэд миний урд талд том оврын тээврийн хэрэгсэл хий эргээд дээшээ өгсөж чадахгүй зогсож байсан. Тэгэхээр нь би том тэргийг тойроод эсрэг урсгалдаа ороход миний өөдөөс машин гараад ирсэн. Би тоормос гишигтэл зам халтиргаатай байсан болохоор би зогсоож чадалгүй уг машиныг мөргөөд замын  хажуу руу унагааж зам тээврийн осол болсон. Би өөрийн эзэмшлийн 0461 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байсан. Ослын улмаас миний толгой өвдөж байсан. Ил харагдах шарх сорив байхгүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би жолоо барих В,С ангилалтай жолооч осол болох үед 0461 УНС улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг зам халтиргаа гулгаатай байсан болохоор хоёрдугаар араагаар их зөөлөн явж байсан бөгөөд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би гэм буруугаа бүрэн ойлгож байгаа гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Тэгшбуянтын өгсөн: Улаанбаатар хот Багахангай дүүргээс Улаанбаатар хот орох гээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.Батжаргал өөрийн 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод бид нар суугаад явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р цэргийн ангийн хойд талаар өгсөөд явж байтал өөдөөс Пронтер маркийн тээврийн хэрэгсэл бид нарын тээврийн хэрэгслийг чиглээд урсгал сөрөөд гулгаад ирсэн. Юу болов гэтэл манай машиныг мөргөөд замын хажуу руу унагаачихсан. Бид нар машинаас цувраад гарч ирэхэд тухайн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл манай машин дээр урд хэсэг нь гарчихсан байсан. Миний хамар өвдөөд цус гараад байсан. Тэгээд түргэн ирээд намайг авч яваад Аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмчилгээ хийсэн. Тархи болон хамарны зураг авхуулсан духны яс цуурсан, хамар язарч оёо тавиулсан. Одоо хамар болон толгой өвдөж байна. Тухайн үед зам халтиргаа гулгаа ихтэй байсан осол болсон гэх газар өгсүүр уруу газар байсан. Манай машин өгсөж явсан өөдөөс мөргөсөн Пронтер маркийн машин уруудаж явсан. Миний харж байснаар Пронтер маркийн тээврийн хэрэгсэл гулгаан дээр гулгаад манай машины  хажуугаас  мөргөөд замын хажуу руу машин унгааж зам тээврийн осол гаргасан. Х.Батжаргал өөрийн 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуугийн суудалд дээр Салиухан арын заалны суудал дээр Төгсбаяр бид хоёр суугаад явж байсан. Тухайн осол болох үед зам халтиргаатай байсан болохоор Х.Батжаргал 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгслийг 30-40 орчим км/цагийн хурдтай жолоодож явсан. Миний биед үзлэг хийсэн шүүх эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээ хийлгэж дуусаагүй байна. Эмчилгээний зардал бүрэн гаргуулна. Би эмчилгээний 200 000 төгрөг авсан. Цаашдаа хамар тэгшлэх эмчилгээ хийлгэнэ. Би тэр зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Иргэний нэхэмжлэгч Х.Батжаргалын өгсөн: Багахангай дүүрэгт ажил хийж байгаад дуусаад ажилчдын хамт Улаанбаатар хот Баганхангай дүүргээс Улаанбаатар хот орох гээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 8564 УНЭ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодоод гараад явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг орж ирээд Налайх дүүргийн замаар явах гээд болиод Төв аймгаар явах гээд явж байгаад цэргийн ангийн хойд талаар өгсөөд явж байтал орой 19:20 цагийн орчим өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл халтирч гулгаад миний машины  зөв талаас мөргөөд замын хажуу руу онхолдож зам тээврийн осол болж манай 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг “НЭТ КАПИТАЛ” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан мөнгийг нь хугацаанд нь төлж байгаа. Тээврийн хэрэгслийн хоёр хаалга чихэгдэж хонхойж задарсан. Би уг тээврийн хэрэгслийг 2014 онд Улаанбаатар хот “Да хүрээ” захаас 10 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн ослын улмаас миний биед учирсан гэмтэл байхгүй байна. Харин миний машинд суугаад явж байсан Тэгшбуянтын биед хамар нь язарсан гэмтэл учирч оёо тавиулсан. Бусад хүмүүсийн биед гэмтэл учраагүй байна. Би жолоо барих “В, D” ангилалтай жолооч, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх 24-25/, 

 

Гэрч Ч.Төгсбаярын өгсөн: Улаанбаатар хот Багахангай дүүргээс Улаанбаатар хот орох гээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.Батжаргал 5864 УНЭ улсын дугаартай Нох маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гараад явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг орж  ирсэн. Тэгсэн жолооч Налайх дүүргийн зам нь түгжрэлтэй байгаа байх Төв аймгийн замаар явъя гээд явж байгаад Цэргийн ангийн хойд талаар өгсөөд явж байтал өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирж байсан. Жолооч Батжаргал болохоо байлаа гэсэн. Тэгээд хартал өөдөөс цагаан гэрэлтэй машин чиглээд ирсэн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл халтирч гулгаад бид нарын машины зөв талаас мөргөөд замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарч би тухайн ослын улмаас тээврийн хэрэгслийн улмаас хана мөргөж миний хамарт гэмтэл учирсан. Тухайн үед зам халтиргаа гулгаатай байсан. Бид нарын суугаад явж байсан тээврийн хэрэгслийн хажуугаас ачааны тээврийн хэрэгсэл халтирч гулгаад зөв талаас мөргөж замын хажуу руу унагааж зам тээврийн осол болсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй байна. Харин цуг явсан Тэгшбуянтын биед хамар нь гэмтсэн байсан. Өөр хүмүүсийн биед  гэмтэл учраагүй байна. Тухайн үед жолооч Х.Батжаргал архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед өөд газар зам халтиргаа гулгаатай байсан болохоор жолооч Х.Батжаргал их зөөлөн явж байсан гэх мэдүүлэг /хх 26/,  

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.12.10-ний өдрийн 828 дугаартай дүгнэлт: “1.С.Тэгшбуянтын биед гайморын хөндийн хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, баруун зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 41-42/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.12.20-ний өдрийн 177 дугаартай дүгнэлт: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 5864 УНЭ улсын дугаартай Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 0461 УНС улсын дугаартай Хюндай Фронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 0464 УНС улсын дугаартай Хюндай Фронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрийн 12.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэв .” гэжээ /хх 45-46/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 12-13/, автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Эх булаг” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 0461 УНС улсын дугаартай B.Fronter маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Х.Батжаргалын жолоодож явсан 5864 УНС улсын дугаартай T.ИOAN маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Тэгшбуянтын эрүүл мэндэд хүндэвтэр учруулж, Т.Батжаргалын эд хөрөнгөнд 5 890 300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг орж ачаа буулгахаар өөрийн эзэмшлийн 0461 УНС улсын дугаартай Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Зуунмод сумын төв дайрч өнгөрөөд Цэргийн ангийн даваагаар даваад гараад ирэхэд миний урд талд том оврын тээврийн хэрэгсэл хий эргээд дээшээ өгсөж чадахгүй зогсож байсан. Тэгэхээр нь би том тэргийг тойроод эсрэг урсгалдаа ороход миний өөдөөс машин гараад ирсэн. Би тоормос гишигтэл зам халтиргаатай байсан болохоор би зогсоож чадалгүй уг машиныг мөргөөд замын  хажуу руу унагааж зам тээврийн осол болсон. Би гэм буруугаа бүрэн ойлгож байгаа." гэх мэдүүлэг,

хохирогч С.Тэгшбуянтын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Улаанбаатар хот Багахангай дүүргээс Улаанбаатар хот орох гээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.Батжаргал өөрийн 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод бид нар суугаад явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р цэргийн ангийн хойд талаар өгсөөд явж байтал өөдөөс Пронтер маркийн тээврийн хэрэгсэл бид нарын тээврийн хэрэгслийг чиглээд урсгал сөрөөд гулгаад ирсэн. Юу болов гэтэл манай машиныг мөргөөд замын хажуу руу унагаачихсан. Би эмчилгээний 200 000 төгрөг авсан. Цаашдаа хамар тэгшлэх эмчилгээ хийлгэнэ. Би тэр зардлаа нэхэмжилнэ." гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Х.Батжаргалын өгсөн: "...Цэргийн ангийн хойд талаар өгсөөд явж байтал орой 19:20 цагийн орчим өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл халтирч гулгаад миний машины  зөв талаас мөргөөд замын хажуу руу онхолдож зам тээврийн осол болж манай 5864 УНЭ улсын дугаартай Т.NOAH маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа." гэх мэдүүлэг /хх 24-25/, 

гэрч Ч.Төгсбаярын өгсөн: "...Тэгээд хартал өөдөөс цагаан гэрэлтэй машин чиглээд ирсэн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл халтирч гулгаад бид нарын машины зөв талаас мөргөөд замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарч би тухайн ослын улмаас тээврийн хэрэгслийн улмаас хана мөргөж миний хамарт гэмтэл учирсан. Тухайн үед зам халтиргаа гулгаатай байсан. Бид нарын суугаад явж байсан тээврийн хэрэгслийн хажуугаас ачааны тээврийн хэрэгсэл халтирч гулгаад зөв талаас мөргөж замын хажуу руу унагааж зам тээврийн осол болсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй байна. Харин цуг явсан Тэгшбуятын биед хамар нь гэмтсэн байсан. Өөр хүмүүсийн биед  гэмтэл учраагүй байна." гэх мэдүүлэг /хх 26/, 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.12.10-ний өдрийн 828 дугаартай дүгнэлт: “1.С.Тэгшбуянтын биед гайморын хөндийн хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамарт шарх, баруун зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 41-42/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.12.20-ний өдрийн 177 дугаартай дүгнэлт: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 5864 УНЭ улсын дугаартай Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 0461 УНС улсын дугаартай Хюндай Фронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 0464 УНС улсын дугаартай Хюндай Фронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрийн 12.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэв .” гэжээ /хх 45-46/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 12-13/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 29-37/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь 102-103 дугаар хуудсанд авагдсан хохирол хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна. Хохирогч С.Тэгшбуянт нь хамар тэгшлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж,

Шүүгдэгч талаас тусгайлан гаргах санал дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт хураагдан ирсэн №01307097 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мад буцаан олгож,

эрүүгийн 1934011230011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хохирогч С.Тэгшбуянт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6.Хэрэгт хураагдан ирсэн №01307097 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мад буцаан олгосугай.

 

7.Эрүүгийн 1934011230011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн

 

 

 

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ