Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 66

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа,        улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.Батцоож, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000177 дугаартай шүүгдэгч Бошгот овогт Баярсайханы Батцоожид холбогдох  153/2016/0070/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 20 настай, эрэгтэй, яс үндэс-захчин, ам бүл 4, аав ээж ахын хамт, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суудаг, ПЕ:96011011 регистрийн дугаартай Бошгот овогт Баярсайханы Батцоож

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Батцоож нь Ховд аймгийн Жаргалант сумаас Манхан сум явах чиглэлд засмал зам дээр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн төрсөн аав Х.Баярсайханы эзэмшлийн 42-01 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7.а-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн З.Бааст, Х.Наранцэцэг нарын биед хүнд зэргийн гэмтэл, иргэн Х.Хүрэлцэцэг, Д.Цэцэгсүрэн, Ц.Батболд нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгэгч Б.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумаас гарч яваад нойр хүрээд үүрэглээд замын хажуу талын хашлага мөргөсөн. Тэгээд эмнэлгийн байгууллага цагдаа дуудсан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх 4-8 х/

            Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 9 х/

            Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэр шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний охин 9 настай Х.Хүрэлцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... 15 цагийн орчим Ховд аймгаас Зэрэг сумын чиглэлд явж байгаад зам тээврийн осолд орсон...” /хх 16 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Наранцэцэгийн өгсөн: “... модон овоо даваад уначихсан байна лээ нэг мэдэхэд нэг мэдэхэд тас хийх чимээ гараад би зам тээврийн осолд ороод эмнэлэг дээр ухаан орсон. Зам тээврийн осол болох үед Б.Батцоож тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх 19 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батболдын өгсөн: “... Б.Батцоожийн давхар кабинтай портер маркийн 42-01 ХОҮ улсын дугаартай машинтай явж байсан юм. Тэгээд Ховд аймгийн төвөөс гараад 25 км орчим газарт засмал замын хашлага төмрийг мөргөөд эргэж хараад зогссон байсан. эсрэг талын урсгалдаа ороод хашлага төмөр мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 22 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Баастын өгсөн: “... Би зам тээврийн осолд орж БӨЭТ-д хүргэгдэж ирсэн. Батцоож тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” /хх 25 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэнгийн өгсөн: “... Б.Батцоож тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх 28 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Баярсайханы өгсөн: “... Би унтаж явсан болохоор ямар хурдтай явсан, зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар мэдэхгүй байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонсүрэнгийн өгсөн: “... тээврийн хэрэгсэл явж байсан чиглэлийн замын зүүн гар тал руу унасан...” гэх мэдүүлэг /хх 33 х/

            Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай дүгнэлт:

  • Х.Баярсайханы биед гэмтэл учирсан байна.
  • Х.Баярсайханы биед зүүн түнхний мултрал гэмтэл тогтоогдлоо.
  • Х.Баярсайханы биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д ... ерөнхий хөдөлмөрийн чадвар бага зэрэг хэмжээгээр /5-10%/ тогтонги алдагдсанд гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх 35 х/

Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 313 дугаартай  дүгнэлт:

  • Б.Отгонсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй./хх 47 х/

Шинжээч эмч Т.Энэбишийн 2016оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаартай  дүгнэлт:

  • З.Баастийн биед гэмтэл учирсан байна.
  • З.Баастийн биед баруун шилбэний том болон жижиг яс дээд 1/3 хэсгээр хөндлөн зөв бус хугаралтай, зөрүүтэй. Зүүн шилбэний том болон жижиг яс гадна болон дотно төвгөрийн доод хэсгээр хөндлөн хугарсан, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсэгт 6.4х2.3 см хэмжээтэй +29с +41hu нягт бүхий зөөлөн эдийн няцралын голомттой, баруун талын ухархайн доод хана хугаралтай, хамрын яс зүүн талд хугарсан, тархи доргилт, духанд 5 см урттай 7-н ширхэг осдол бүхий шархтай, хамарны үзүүрээс уг хүртэл 7-н ширхэг оёдол бүхий шархтай, духны зүүн хэсэгт 2х2 см хэмжээтэй зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
  • З.Баастийн биед үүссэн дээр гэмтлүүд нь хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 3.1.3-д ... тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд: тархин хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн тархмал гэмтэл, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнцсэн байдал илэрсэн гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамарна./хх 51-52 х/

Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт:

  • Х.Хүрэлцэцэгийн биед гэмтэл учирсан байна.
  • Х.Хүрэлцэцэгийн биед баруун эгэм хөндлөн хугарсан гэмтэл тогтоогдлоо.
  • Х.Хүрэлцэцэгийн биед үүссэн дээрх  гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх 56 х/

Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаартай дүгнэлт:

  • Д.Цэцэгсүрэнгийн биед гэмтэл учирчээ.
  • Д.Цэцэгсүрэнгийн биед зүүн талын хацар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, духны баруун хэсэгт 3х0.2 см шархны сорви, баруун чамархайнд 3х0.1 см шархны сорви, баруун хацарт 2х1.5см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  • Д.Цэцэгсүрэнгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.3.1...д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамарна.
  • Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлөхгүй./хх 60 х/

Шинжээч М.Аригуунтөгсийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10525 дүгнэлтэд:

  • Ц.Батболдын биед умдаг ёсны дээд, доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 67 х/

Шинжээч эмч Г.Ганхүүгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10508 дугаартай дүгнэлт:

  • Наранцэцэгийн биед баруун шаант ясны ил хугарал, баруун дунд чөмөг, шуу ясны далд хугарал, хуйханд шарх, баруун тавхайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна./хх 72 х/

2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • 42-01 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн авто машин жолоодож явсан жолооч Б.Батцоож нь ЗХД-ийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт
  • МУ-ын ЗХД-ийн 2.7.А Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно заалтуудыг зөрчсөн.
  • Жолооч Б.Батцоож ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. /хх 76 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Батцоож нь Ховд аймгийн Жаргалант сумаас Манхан сум явах чиглэлд засмал зам дээр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн төрсөн аав Х.Баярсайханы эзэмшлийн 42-01 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7.а-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн З.Бааст, Х.Наранцэцэг нарын биед хүнд зэргийн гэмтэл, иргэн Х.Хүрэлцэцэг, Д.Цэцэгсүрэн, Ц.Батболд нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Б.Батцоож нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн боловч хөнгөмсөгөөр найдсан болгоомжгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан  байна. Тухайлбал:

Шүүгдэгч Б.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумаас гарч яваад нойр хүрээд үүрэглээд замын хажуу талын хашлага мөргөсөн. Тэгээд эмнэлгийн байгууллага цагдаа дуудсан гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8 х/ зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 9 х/ осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10 х/ мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэрийн /хх 16 х/ мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Наранцэцэгийн /хх 19 х/ Ц.Батболдын /хх 22 х/ З.Баастийн /хх 25 х/ Д.Цэцэгсүрэнгийн /хх 28 х/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Баярсайханы /хх 31-32 х/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонсүрэнгийн /хх 33 х/ Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай дүгнэлт /хх 35 х/ Шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 313 дугаартай  дүгнэлт /хх 47 х/ Шинжээч эмчийн 2016оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаартай  дүгнэлт /хх 51-52 х/ Шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт /хх 56 х/ Шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаартай дүгнэлт /хх 60 х/ Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10525 дүгнэлтэд /хх 67 х/ Шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10508 дугаартай дүгнэлт /хх 72 х/ 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 76 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Батцоожийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох нь зүйтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Бааст нь цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг нээлттэй үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Наранцэцэг, Ц.Батболд, Д.Цэцэгсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Б.Батцоожийн №998178 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бошгот овогт Баярсайханы Батцоожийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Б.Батцоожийг тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батцоожид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Бааст нь цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг нээлттэй үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Наранцэцэг, Ц.Батболд, Д.Цэцэгсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хүдэр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Батцоожийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар шүүгдэгч Б.Батцоожид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шүүгдэгч Б.Батцоожийн №998178 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батцоожид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС