Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* дахь сум дундын Прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д эрүүгийн 2232000000065 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1969 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хоёр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 2 дугаар байр, 5-46 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Зээрд авуу овогт ******* *******/рд:*******/

 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын Ширхэнцэгийн 2 дугаар баг, Хайлаастын 127 тоотол байрлах иргэн *******гийн гэрт 2022 оны 03 дугаар сарын 31-ээс 2022 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хохирогч ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний цагдаагийн байгууллага дээр өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2232000000065 дугаартай хавтаст хэргээс

 

Хохирогч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим манай төрсөн эгч Болортуяагийн хүүхэд болох О.Төгөлдөр 5 настай, О.Тэмүүлэн 3 настай манай охин  хойд аав ******* бид тав хоолоо хийж идээд гурван хүүхэд унтаад өгсөн. Хойд аав ******* компьютер  дээр бичлэг эвлүүлээд  би гэр утсаар фейсбүүк үзээд шөнө 02 цагийн орчим унтах гэж дээгүүрээ хар өнгийн майктай доогуураа хар өнгийн биеийн тамирын өмдтэй унтахаар хэвтсэн. Тэгтэл хойд аав ******* чи өмдөө тайлаад унтахгүй яасан юм бэ бие чинь амрахгүй шүү дээ” гэж хэлэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлээд гэрийн хойморт байх орон дээрээ охины хамт хэвтэж байхад хойд аав ******* гэрийн гэрэл унтраагаад миний орны хажууд ирээд миний хөлийн ул хэсгийг бариад өгье гэхээр нь би яах юм бэ гэж хэлээд хөлөө татахад булин хэсгийг чинь бариад өрье гэхээр нь би яах бэ гэж хэлээд хөлөө татахад ******* ах миний гуя болон өгзөг хэсгийг гараараа илээд байхаар нь би яагаад байгаа юм бэ гэж уурлахад ******* ах байж байлдаа зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд би уурлаад өөрийнхөө биеийг татахад ******* ах миний гуянаас барьж аваад өөр рүүгээ татаад биедээ ойртуулахад нь би биеэ татахад ******* ах нэг гараа миний гуя хэсэг нөгөө гараараа миний хөлийн булчин хэсгийг барьчихсан байхаар нь би биеэ татаж дийлэхгүй байсан. Тэгээд ******* ах миний биеийн тамирын өмдийг тайлж хаясан. Тэгээд миний шорт болон дотоожийг тайлах гэхээр нь эсэргүүцэж  шортноосоо зуурахад ******* ах нэг гараараа миний гарыг бариад нөгөө гараараа миний шорт болон дотоожийг зэрэг тайлахад нь би ******* ахад ориллоо шүү гэж хэлэхэд ******* ах байж байлдаа гэж хэлээд над руу дайраад байхаар нь би Төгөлдөрөө гэж орилсон боловч манай дүү нойрноосоо сэрэхгүй байсан. Тэгээд ******* ах миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийхэд нь зүгээр байгаач ээ болиоч гэж хэлээд хоёр гараараа түлхээд хойшоо болоход миний толгой гэрийн ханатай тулаад байхаар нь хажуу тийшээ болох гэтэл манай охин тулаад байсан. ******* ах амаараа миний бэлэг эрхтнийг сорж байхад нь би эсэргүүцсэн боловч ******* ахыг дийлээгүй. ******* ах миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийж хүчирхийлсэн. Бэлгийн ажил 5 орчим минут хийгээд ******* ах дур тавиа миний дээрээс босоод өөрийнхөө бэлэг эрхтнийг усаар угаагаад гэр доторх гэрлээ асаасан. Би орон дээр буруу хараад уйлаад хэвтсэн. Тэгсэн ******* ах миний гарыг илээд одоо тайвшир битгий уйлаад бай гэж хэлэхээр нь би битгий миний нүдэнд харагдаад бай тантай харьцмааргүй байна гэхэд за за гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд хэсэг байж байгаад дахин ирээд битгий уйлаад байлдаа би түмпэнд  ус хийгээд ирье чи угаачих гэж надад хэлэхээр нь цаашаа бай битгий надад хүрээд бай гэж хэлсэн. ******* ах ус хийгээд ирье чи наадахаа угаачих гэж надад хэлэхээр нь би үгүй хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ******* ах манай гэрийн ногоон өнгийн ванны алчуурын нэг буланг нь усаар норгоод миний бэлэг эрхтнийг арчих гээд байхаар нь би цаашаа бай битгий надад хүрээд бай гэж орилох шахуу хэлсэн. ******* ах за за тэгвэл уур нь гарахаараа өөрөө арчаарай гэж хэлээд миний орны хөлд ногоон өнгийн алчуур тавьсан. Би орон дотроо уйлж байгаад орноосоо босож суухад ******* ах нөгөө ногоон алчуураа өгөөд арччих гэж хэлэхээр нь би алчуураар нь арчаагүй. ******* ах би чамайг маргааш жолооны курст суулгаад өгье надтай ярьж бай би чамайг ойлгоно шүү гэж хэлээд байсан. Би орон дээрээ босоод өөрийнхөө дотоожийг харахад миний баруун талын гуянд байж байхаар нь дотоожоо өмсөөд дотор бачуураад байхаар нь өөрийнхөө халаадыг өмсөөд гадаа гарч хэсэг зогсоод гэрийн гадаа бие засаад буцаж гэрт ороход ******* ах би гараад бие засаад ирье чи тэр хооронд өөрийн бэлэг эрхтнийг угаачих гэж надад хэлсэн. Би сэжиг хүрээд байхаар нь нойтон алчуураар өөрийнхөө бэлэг эрхтний гадна талыг арчаад дотоожоо тайлаад сольж өмсөж орон дотор орж хэвтээд хэнд хэлэхээ мэдэхгүй байж байгаад чатаар Энхзулын чат руу би үхмээр байна гэж бичсэн. Дараа нь би Энхбат руу болсон явдлын талаар чат бичихэд Энхбат цагдаад дуудлага өг чи гэртээ байж бай би цагдаа дагуулаад очно гэж хэлсэн. ...******* ах миний дээр гарч бэлгийн ажил хийхдээ өмдөө хагас шувталсан дээгүүрээ нүцгэн байсан. ...Урьд нь ******* ах надтай бэлгийн харьцаанд орж байгаагүй. 2020 оноос хойш ******* ах миний хөх болон миний өгзөг хэсгийн цохиод байхаар нь би яагаад байгаа юм бэ гэж дургүйцэхэд ах нь тоглож байна шүү дээ гэж хэлдэг. ******* ах гэдээ юм хийж байгаад намайг дуудаж туслаад өгөөч гэж хэлэхэд нь би очиход намайг тэврээд миний уруул руу үнсэх гээд дайрахаар нь би ориллоо шүү гэж хэлэхэд за за сүртэй шүү дээ ингээд өнгөрдөг байсан. 2020 оны 01 дүгээр сарын дундуур ******* ах ээжийг нойл гарсан хойгуур миний араас тэврээд миний хоёр хөхийг базаад миний дотоож руу гараа хийх гээд байхаар нь би яагаад байгаа юм бэ гэж хэлээд доошоо биеэ хураагаад суусан. ...Гомдолтой байна. ... гэх мэдүүлэг /Хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үүрийн 04 цагийн үед фейсбүүкээр эгч Энхзулаа аниа нь одоо яах вэ би одоо яах ёстой юм бэ гэж зурвас бичсэн Тэгэхээр нь би эгчийн дугаар руу залгаад та миний бичсэн зурваст хариу бич гэж хэлчхээд салгасан. Тэгэхэд эгч над руу фейсбүүкээр уйлж байгаа зурвас явуулаад Лувсан ах гэж хэлчхээд энэнээс цаашаа бичиж чадахгүй байна. гэсэн Тэгэхээр нь би юу хэлэх гээд байгаа талаар нь ойлгоод эгчид Лувсан ах таныг оролдоод байгаа юм уу хийчихсэн юм уу гэж асуухад ахиж уйлж байгаа зурвас явуулахаар нь та ээждээ эсвэл цагдаад хэл гэхэд эгч чи өглөө эрт манай гэрт хүрээд ирээч гэж гуйсан. Тэгээд би эгчид өглөө эрт яваад очъё та одоо унтаад амарчих гэж хэлээд зурвас бичих ээ больж унтаж амарсан. Намайг өглөө гэртэй унтаж байхад эгч хүүхэдтэйгээ орж ирээд хүүхдээ манай гэрт үлдээгээд цагдаатай хамт явж байна гэж хэлээд явсан. ... эгч 2022 оны цагаан сарын өмнө Лувсан ах намайг оролдож миний хөхнөөс бариад дотуур өмд рүү гараа хийгээд байна гэж хэлж байсан. Түүнээс өмнө Лувсан ахын талаар зурвас бичиж байгаагүй. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 34 дүгээр хуудас/

                  Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 04 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цаг 14 минутын үед найз М. над руу фейсбүүк чатаар байна уу анд аа би үхмээр байна Лувсан ах намайг хүчиндчихлээ би яах уу гээд мессеж бичсэн. Би хариуд нь цагдаагийн байгууллагад хандах хэрэгтээ гэж хэлсэн чинь М. би дуудлага өгч чадахгүй байна аа чи өгчих гэх хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ... гэх мэдүүлэг,/Хх-ийн 36 дугаар хуудас/

                  Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2018 онд би өөрийнхөө Зүүнхараа бидний нутаг гэсэн дуунд  клип хийлгээд танилцсан. Намайг гэрт байхгүй байхад манай гэрийг харах хүнд хүчир ажил хийдэг байсан. Би тоглолтод явахад манай гэрийг харж өгдөг найзууд байсан. ******* надтай хамт амьдарсан зүйл байхгүй. Манай гэрээр орж гардаг болохоор хүмүүс буруугаар ойлгодог байсан. ******* өөрөө гэр бүлтэй хүн. ...Би ******* сумын Нямзул эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр амьсгалын дутагдалд ороод хэвтэн эмчлүүлсэн. Би *******гээс манай охин 4 сартай охины хамт гэртээ үлдсэн чи түлээ модыг нь дөхүүлж өгөөд надад хийсэн хоолыг нь машинаараа зөөж өгөхгүй бол манай охин хүүхэдтэй гэрээсээ гарч чадахгүй байгаа шүү гэж *******гээс гуйсан. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад манай дунд охин Болортуяа миний гар утас руу залгаад та яах гэж ******* ахыг гуйсан юм бэ ******* ах г хүчиндсэн байна шүү дээ гэж надад хэлэхээр нь би мэдсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 38 дугаар хуудас/

   Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...******* миний төрсөн аав. Би аав ээж дүүгийн хамт амьдардаг.Манай аав ээж хоёр гэр бүлээ цуцлуулаагүй. ...Манай аав ******* нь архи тамхи огт хэрэглэдэггүй.Нээлттэй хүнд хар буруу санадаггүй, зөөлөн хүнд их тусархуу. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч мөрөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...******* бид хоёр 1990 онд танилцаад тухайн жилдээ гэр бүлээ батлуулсан. Миний нөхөр бид хоёрын дундаас гурван хүүхэд гарсан. ...******* бид хоёр гэр бүлээ цуцлуулсан зүйл байхгүй ******* бид хоёр одоо ******* 2 дугаар байрны 46 тоотод хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. ...Би ******* гэх хүнийг зүс харсан сайн танихгүй. ...******* надад хэлэхдээ ганц бие эмэгтэй буюу *******д тус  болж байгаа гэж надад хэлсэн. ...Манай бага охин Нямжаргалын сургуулиас эцэг эхийн эргүүл хий гэхээр нь би нөхөр *******тэй хамт очиж би эргүүл хийж ******* 3 дугаар сургууль дээр гэрэл зураг бичлэг хийхээр орсон. Тэгээд орой гэртээ байж байхад  ******* өнөөдөр авсан бичлэгээ маргааш өглөө гэхэд бэлэн болгоно гэж хэлээд гэрээсээ гараад явсан.  ...гэх мэдүүлэг/Хх-ийн 42 дугар хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай аав ээж хоёр гэр бүлээ цуцлуулж салсан асуудал байхгүй. Би өөрөө тусдаа амьдардаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Дэлгэрмаагийн гэрт очиж компьютер дээр зураг, бичлэг эвлүүлж байхад М. миний хажууд суугаад гэр утсаараа фэйсбүүк үзээд сууж байсан. орон дээр суугаад “миний хөлийг бариад өгөөч “ гэж гуйгаад байхаар нь би гийн хөлийн улыг барьж байхад өөрийнхөө өмдийг тайлаад “та миний хөлийн эрээн булчинг бариад өгөөч” гэхээр нь гийн хөлийн эрээн булчинг барьж байгаад дээшээ гуя руу нь гараараа илэхэд дотуур өмдтэй байхаар нь би дотуур өмд буюу дотоожийг нь тайлаад гийн дээр гарч өөрийнхөө бэлэг эрхтнийг гийн бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийж байгаад гийн бэлэг эрхтэн дотор нь дур тавиад гийн дээрээс босоод газар унтаж байсан 2 хүүхдийн хажуугаар орж унтсан. Үүрээр цагдаа ирээд намайг баривчилсан. ...Манай найз Дэлгэрмаа “Нямзул” эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Тэгээд намайг Ширхэнцэгийн урд байх гэрт очоод “ус, түлээг нь аваад өгөөрэй, миний орхин 4 сартай охинтой цуг байгаа” гэж намайг гуйхаар нь би Дэлгэрмаагийн гэрт очсон. ...Бид хоёр гэр бүлийн харилцаа хамаарал байхгүй. Би эхнэртэй. Манай эхнэрийг Лхагвасүрэн гэдэг, бид хоёр 1992 онд гэр бүлээ батлуулж байсан. Албан ёсны гэр бүлтэй. Лхагвасүрэн бид хоёрын дундаас 3 хүүхэдтэй. ...Би эхнэртэйгээ ******* сумын 2 дугаар баг, ******* 2-5-46 тоотод хамт амьдардаг. ...Би г хүчирхийлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний дагавар охин биш. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 67-68 дугаар хуудас/

                  Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 8 дугаар хуудас/

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-15 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №68 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.******* биед гэмт тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 47-48 дугаар хуудас/

Хохирогч М.г үзсэн эмчийн тодорхойлолт/Хх-ийн 56 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №83 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.******* нь бэлгийн харьцаанд орох чадвартай.

2.******* нь бэлгийн замын халдварт өвчингүй болно. ...гэх дүгнэлт/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******гийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 84 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 90 дүгээр хуудас/

Хохирогч ******* ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт/Хх-ийн 94 дүгээр хуудас/

Хохирогч ******* ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/Хх-ийн 95 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 101 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 127 тоотод оршин суух, иргэн *******гийн гэрт 19 нас, 10 сар, 01 хоногтой ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон орсон гэмт хэргийг үйлдсэн болох: ...Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Б.Энхзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 36 дугаар хуудас/,шүүгдэгч ******* эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 67-68 дугаар хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №83 дугаартай дүгнэлт /Хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

            Хүчиндэх гэмт хэргийг үйлдэгч нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтэн, бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулах, хүргэснээр хүчиндэх гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнийг хийснээр хүчиндэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн байдал нь хохирогч гэртээ цуг хонож, унтаж байсан дүү нараасаа тусламж хүсэж дуудсан үйлдэл, шүүгдэгч *******гийн эсрэг эсэргүүцэл үзүүлэхэд шүүгдэгч хохирогчийн гарыг хорьсон, дарсан, барьсан, хүчээр өмд, дотоожийг тайлсан идэвхтэй үйлдлээр илэрч байна.   

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч ******* бэлгийн эрх чөлөө зөрчигдсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар  хэлэлцэх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 127 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт хохирогч ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн  болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна .

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зээрд адуу овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харилцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  *******г шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас 29/хорин ес/ хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ