| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0157/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/173 |
| Огноо | 2022-09-01 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: ,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / РД: /,
Шүүгдэгч Г.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06- ны 18 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын цагдаагийн албаны байранд хэсгийн төлөөлөгч *******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заамдаж түлхэх, хонго хэсэг рүү нь өшиглөх, мөрдсийг нь урж шидэх, футболкны захыг урах, сандал шидэх зэргээр хүч хэрэглэсэн, “Чамайг энгийн хувцастай явж байх үед чинь хачин болгоноо тэр үед өөртөө гомдоорой, харж байгаарай, пиздаа минь, алны үс минь, гичий минь, чам шиг гөлгийг энэ сумд мэдэхгүй юм байна шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед сумын төвд дэлгүүр дээр ирэхэд танил ах ******* байсан мөн найз , нартай таарсан, таарахад урьд шөнө пиво уусан талаар ярьж байсан тэгтэл гаднаас орж ирээд, бүгдээрээ ярилцаж байгаад пиво уухаар болоод найз ыг дуудсан удалгүй ирсэн тэгээд би дэлгүүрээс 2ш, 2.5 литртэй Сэрүүн пиво, 1ш, 2.5 литртэй пиво аваад , 2, нэг мотоциклиор, ы мотоциклын араар ******* суугаад, би ы мотоциклын араар суугаад бүгд хөдлөөд сумаас дээш гараад Хөмөг гэх газарт очоод хонь руугаа явлаа гээд явсан, бид нарыг пиво хувааж уугаад дуусгасан тэгтэл сумаас пиво авчирч өгсөн хэдэн ширхэгийг авчирсан талаар бол мэдэхгүй байна, нэг мэдэхэд хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байсан тэгж байж байгаад гэртээ харьсан юм. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүрээс би 2ш, 2.5 литртэй Сэрүүн пиво, 1ш, 2.5 литртэй пиво аваад сумын хойно гараад ууж байсан, .уж байхад пиво авчирч байсан хэдийг авчраад уусан талаар мэдэхгүй байна мөн хэдэн ширхэг пиво авчирсан талаар санахгүй байна, сумын хойно Хөмөгт ууж байхдаа согтоод тасарсан байсан, тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна, тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан. Миний санаж байгаа зүйл гэвэл цагдаагийн хэсгийн байранд, хэсгийн төлөөлөгч ******* гавлах гэхээр нь гавлуулахгүй гэж ноцолдсоноо санаж байна бусдыг нь бол санахгүй байна, тухайн үйл явдал болсны дараа найз хэсгийн төлөөлөгчтэй маргалдаж мөрдсийг нь авч шидсэн, сандал авч шидэж тааз цөмлөсөн байсан харин 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэсгийн төлөөлөгч *******тай уулзаж уучлалт гуйхад, намайг харнаа гээд байхаар нь гарахдаа уур хүрээд хэсгийн байрны гадна хаалгыг хүчтэй савчаад явсан тэгтэл ******* араас гарч ирээд хаалга эвдээд хаячлаа, гоё гэж хэлээд байсан юм, яг юу нь эвдэрсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 90-91 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн сумын цагдаагийн хэсгийн байр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орсон юм. Тухайн хэсгийн байр нь Улсын төсвийн 79.580.588 төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Цагдаагийн хэсгийн байруудаас хамгийн сүүлд ашиглалтад орсон шинэ байр байгаа юм. Тухайн байр нь тухайн сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн амьдрах болон ажиллах өрөө бүхий байр. Тухайн байр нь Цагдаагийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг. Гомдолтой байна. сумын цагдаагийн хэсгийн байрны эвдэрсэн эд зүйлийг одоо хүртэл янзалж өгөөгүй. Төлж барагдуулаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /,
4. Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би сая хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүгдийг ярьсан. Гомдолтой байна. Эвдэрсэн эд зүйлийг одоог хүртэл янзалж өгч хэвийн байдалд оруулаагүй байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,
5. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед албан үүргээ гүйцэтгээд эргүүл хийж явж байх үед 2 мотоциклтой залуучууд яваад сумын төвийн Төрийн банкны гадна очоод зогсохоор нь араас нь очоод шалгахад бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан тул би нэг мотоциклын түлхүүрийг нь түр хурааж аваад бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад “чи яахаараа шалгадаг юм пизда минь” гээд эсэргүүцэл үзүүлээд миний хувцаснаас зулгаагаад намайг хэл амаар доромжлоод байсан тул ойролцоо байсан Төрийн банкны ажилтан болон хамт байсан хүмүүс нь хориглож салгасан. Энэ хооронд би хэсгийн цагдаагаа дуудаад цагдаагийн хамт 2 мотоциклыг нь аваад Цагдаагийн байранд ирсэн. Тэгээд би ******* гэдэг залууг согтуурлын зэргийг нь тогтоохоор драйгер багаж үлээлгэх шаардлага тавихад эсэргүүцэж, хэл амаар доромжлоод намайг багалзуурдаж хоолой боомилсон. Мөн эсэргүүцэл үзүүлж над руу дайрч давшлаад миний мөрдсийг тастаж шидлэн дотуур цамц урсан. Надтай ноцолдож байгаад намайг хана руу хүчтэй түлхсэний улмаас өрөөний хана цөмөрсөн. Энэ хооронд цагдаа ******* нь *******гийн үйлдлийг хориглоод ноцолдож байх үед ******* нь над руу сандал шидсэн. Шидэх үедээ өрөөний тааз хэсгийг цөм цохисон. Уурлаж өрөөнөөс гарах үедээ албаны байрны гадна талын хаалгыг хүчтэй савсны улмаас төмөр бүргэд хаалганы нугас нь ханзарч эвдэрсэн зэрэг үйлдлийг гаргаад агсарч байсан тул Цагдаагийн жижүүрт болон сум дундын Цагдаагийн тасгийн даргад танилцуулсан. Би албаны улсын дугаартай авто машинтай, дүрэм хувцастайгаа эргүүл хийгээд явж байсан. ******* болон бусад залуучууд нь бүгд их хэмжээний согтолттой биеэ авч явах чадваргүй байдалтай байсан. “Манай сумын залуучууд архи уух болгонд аймаг руу баривчилгаанд авч явах гээд байдаг гээд чамайг заначихсан байгаа шүү. Чамайг энгийн хувцастай явж байх үед чинь хачин болгоноо тэр үед өөртөө гомдоорой, харж байгаарай, пиздаа минь, алны үс минь, гичий минь, чам шиг гөлгийг энэ сумд мэдэхгүй юм байна шүү” гэх зэргээр маш бохир, бүдүүлэг олон үгээр доромжилж дайрч давшилсан. Би албан үүргээ гүйцэтгэж байгаад ажлаа хийснийхээ төлөө ******* гэдэг залууд хэл амаар доромжлуулж, заналхийлүүлсэндээ маш их гомдолтой байна. Цаашид надад юу ч тохиолдохыг би мэдэхгүй байна. Мөн албан өрөөний эвдрэл гэмтэл зэргийг богино хугацаанд засварлуулах шаардлагатай байна...гэх мэдүүлэг / хх-ийн 44-46 /,
6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******, , мөн тэдний найз нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид дөрвүүлээ сумын баруун хойд талд очиж 2.5 литрийн “Сэрүүн” гэдэг 2 ширхэг пиво хувааж уугаад дуусангуут нь би гэдэг хүний мотоциклыг хүргэж өгөхөөр явсан. Миний мотоциклыг ******* жолоодож бид хоёр салсан. Би удалгүй *******гээс мотоциклоо авахаар утас руу нь залгаад “хаана байна” гэсэн чинь “цагдаа дээр баригдаад ирсэн байна” гэхээр нь би хүрээд ирсэн чинь сумын цагдаагийн өрөөнд байж байсан. Намайг хэсгийн төлөөлөгчийн өрөөнд орж ирэхэд ийн нэг мөрдөс, нүдний шил, малгай нь газарт өрөөний үүд хэсэгт сандал хажуугаараа байж байсныг би сандлыг нь босгож тавиад нүдний шил, малгайг нь газраас авч ширээн дээр нь тавиад намайг гараад байж бай гэхээр нь би өрөөнөөс гарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 53-54 /,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим эмийн сангаас өвчин намдаах лаа аваад гараад ирэхэд , нар зогсож байсан. Тэгээд пиво уугаад ыг хонин дээр буулгачихаад дэлгүүрийн хажууд ирээд зогсоход хэсгийн төлөөлөгч ирээд “машинд суучих” гээд цуг явж байхад Төрийн банкны урд өмнө цуг архи уусан *******, ийг сундалсан, ганцаараа мотоциклтойгоо очиж зогсохоор нь хэсгийн төлөөлөгчийн хамт тухайн газарт очсон. Тэгээд хэсгийн төлөөлөгч машинаас бууж очоод *******д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар хэлэхэд ******* нь хэсгийн төлөөлөгчийг заамдаж аваад өмнөөс нь хэрэлдээд “май пизда минь, барахгүй шүү” гээд салаавч өгөөд байхаар нь , , бид 4 салгатал сумын цагдаа ******* ирээд *******гийн мотоциклыг түр саатуулахаар авч явсан. Бид нар хэсгийн төлөөлөгчийн хамт цагдаагийн байран дээр ирээд бид хоёр эхлээд хэсгийн төлөөлөгчтэй өрөөнд нь орж ирээд уулзаж байтал гаднаас ******* орж ирээд хэсгийн төлөөлөгчийг заамдаж авахаар нь салгаж авахад дахин ******* хэсгийн төлөөлөгчийг заамдаж аваад мөрдсийг нь барьж авч шидээд, хана руу түлхээд “чи муу яадаг юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр *******г авч гараад өрөөний үүдэнд гарсан. Тэгтэл ******* эргэж өрөө рүү 2-3 удаа орж хэсгийн төлөөлөгчтэй хэрүүл маргаан хийгээд өрөөн дотор юм түчигнээд байсан. Тэгтэл манай эхнэр намайг хүрээд ирээ гэж дуудахаар нь гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 57-59 /,
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч залгаад “Төрийн банкин дээр хүрээ ирээ” гэж хэлэхээр нь очиход ******* гэгч хэсгийн төлөөлөгчийг заамдаж авсан “чи чадах уу, чамайг мэдэхгүй юм байна” гэж хэлээд байсан. Наана нь байсан хүмүүс салгаж авахаар нь би *******гийн унаж явсан мотоциклыг цагдаагийн байран дээр авч ирсэн. Араас хэсгийн төлөөлөгч ирээд араас *******, , , , , ******* нар ирж байгаа харагдсан. ******* хэсгийн төлөөлөгчийг “Чамайг мэдэхгүй юм байна. Ал минь гэж янз бүрийн үгээр хэлж, доромжилж байсан. ******* нь хэсгийн төлөөлөгчийг заамдаж түлхээд хана цөмлөсөн. Мөн хонго хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Ам руу нь салаавч өгөөд байсан. Мөрдсийг нь урж шидсэн. Дотор талын хар фудболкны захыг урсан. Мөн сандал шидсэн, Шидэхдээ өрөөний таазыг цөмлөсөн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 07-ны өдөр ******* Богд сумын хэсгийн төлөөлөгч Б.Баасанжаргалд мэдүүлэг өгчихөөд хэсгийн төлөөлөгчтэй уулзчихаад гарч явахдаа төмөр бүргэд хаалгыг савж эвдэлсэн. Тухайн болсон үйл явдал өрөөний камерын бичлэгт тодорхой бичигдсэн байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 62-64 /
9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 361 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 74/
10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 77/болон хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 /, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06- ны 18 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын цагдаагийн албаны байранд хэсгийн төлөөлөгч *******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заамдаж түлхэх, хонго хэсэг рүү нь өшиглөх, мөрдсийг нь урж шидэх, футболкны захыг урах, сандал шидэх зэргээр хүч хэрэглэсэн, “Чамайг энгийн хувцастай явж байх үед чинь хачин болгоноо тэр үед өөртөө гомдоорой, харж байгаарай, пиздаа минь, алны үс минь, гичий минь, чам шиг гөлгийг энэ сумд мэдэхгүй юм байна шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт болсон байна
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Б.*******, гэрч Ч.Нямсайхан, *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 361, 362 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.******* нь хаалганы үнэ нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн, хохирогч ******* нь бодит зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******гээс 275.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гэхдээ Иргэний нэхэмжлэгч нь хаалгыг бодит байдлаар авч янзлуулах талаар илэрхийлсэн тул сумын Цагдаагийн кабоны хаалгыг бодитоор шинээр авч засварлаж өгсөн тохиолдолд иргэний нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хохирлыг төлж барагдуулсанд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ:.
шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тухайн цагт болсон үйл баримтыг бичиж авсан 2 ширхэг СД-ийг хураан ирсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэлээ.
Шүүх шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар явахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас явахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хонгоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс хаалга буюу 275.000 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн сум дахь Цагдаагийн хэсэг буюу иргэний нэхэмжлэгч Б.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 2 ширхэгийг хараан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ