Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

 

 

2020        02         12                                     2020/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,

Хохирогч Т.Батжаргал, Ч.Нэргүй, П.Лхагва-Очир, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, П.Ганбаатар,

Шүүгдэгч Р.Э , Т.А, Х.М, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Э , Т.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Т.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934005320370 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Р Э , 1964 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчны 6 дугаар гудамжны 32Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б-д зааснаар 4 жилийн хорих ялаар,

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,  

3.Төв аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих  ялаар шийтгэгдсэн,

4.Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар,

5.Төв аймаг дахь Сум дундын. 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ................. регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, А Х М, 1968 оны 5 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, хүүхдүүдийн хамт Улаанбатаар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, Б Т Б, 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, Б Т А, 1997 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтггэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э , Т.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан,  шүүгдэгч Х.М, Т.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Р.Э ийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 20-ны үед Атай хамт Хонхороос гараад Сэргэлэн сумын нутгаар дайраад урагшаа явж байтал А би худгийн мотор байгаа газар мэднэ өмнө нь явж байхдаа харж байсан гэж хэлээд намайг дагуулж явж байгаад Баян сумын нутаг руу ороод эзэнгүй худаг дээр ирээд тус худгаас моторыг аваад маргааш өдөр нь мал нядалгааны газар аваачиж 1 хониор зарсан.  

2019 оны 4 дүгээр сарын 20-ны орчим санаж байна Хонхор гэх газраас 16 цагийн үед гараад Аын саарал өнгийн Соната 5 маркийн 6238 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй хоёулаа гараад Төв аймгийн Сэргэлэн сумын чигтэй явсан. Урд нь тухайн газар 2 ширхэг мотор байсан газрыг А харсан гээд тэр зүг рүү явсан. Тэгээд орой 22 цагийн үед мотор байсан Төв аймгийн Сэргэлэн сумаас урагш гараад Ханхайн давааны орчим худаг дээрээ очоод мотороо аваад буцаад хонхор луу гэртээ харьсан. Маргааш өглөө нь Улаанбаатар хотын Баянзүрх товчооны амьд мал зардаг газар Мөнхцэцэг, А, Болортуяа бид 4 аваачиж үл таних хүнд 2 мотороо 2 тооны хониор зараад тухайн хонио өөрсдөө идсэн. Анх А санааг гаргаад тэнд энд мотор байсан гээд яриад тэгээд очиж авсан юм. Би бусадтай нийлж 2 ширхэг мотор хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Ахиад 1 удаагийн үйлдэл байгаа. Тухайн үйлдлийг Төв аймгийн Сэргэлэн сумаас зүүн урд зүгт Хашаат гэх газраас хулгайлан авсан.

Би 2019 оны 05 дугаар сарын 10-ний үед Хонхороос Мөнхцэцэг, Апъяабазар Болортуяа  анрын хамтаар гараад машинтай явж байгаа Төв аймгийн Сэргэлэн сум Шаварт гэх газраас бэлчээрт байсан үхэрнээс 1 үхэр элбэж барьж аваад нядалж ачаад Налайхад орж зарж борлуулсан.

Би 2019 оны 5 дугаар сарын 13-ний үед Хонхороос Мөнхцэцэг, А, Болортуяа нарын хамт гараад машинтай явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сум Шаварт гэх газраар дайраад Майдар бурхны хажуугаар ороод Салхин сэнсний ойролцоо очиж бэлчээрт байсан үхэрнээс 1 толгой үхэр элбэж барьж аваад нядлаад ачаад Налайх орж зарж борлуулсан.

            2019 оны 5 дугаар сарын 15-ний өдөр Аын хамт өөрийн машинтай Хонхороос гараад шөнө явж байгаад Сэргэлэн сумаас зүүн урд Ээж хад явах замаас салаад зүүн урд зүгт явж байгаад уулын ард байх худаг дээрээс цахилгаан мотор байхаар нь амбаарын хаалга нь цоожгүй юмаар дарчихсан байхаар нь хаалгыг нь онгойлгож дотроос нь цахилгаан мотор байхаар нь авч машиндаа ачаад Налайх орж хонь зардаг газарт очоод хөдөөний хүнд 1 ямаагаар зарсан. Бид хоёр Аын 62-38 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн машинаар явсан.

 2019 оны 5 дугаар сарын 20-ны үед хонхороос Мөнхцэцэг, А, Болортуяа нарын хамт гараад машинтай явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сум Майдар бурхны хажуу талаас бэлчээрт байсан үхэрнээс 1 толгой үхэр элбэж барьж аваад нядалж ачаад Налайх орж зарж борлуулсан.

Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хонхороос Мөнхцэцэг, А, Болортуяа нарын хамт гараад машинтай явж байгаад Баян сумын нутагт очоод бэлчээрт байсан үхэрнээс 1 толгой үхэр элбэж барьж аваад нядалж ачаад Налайхад орж зарж борлуулсан.

Би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Хонхороос Мөнхцэцэг, А, Болортуяа нарын хамт Аын 62-38 СҮЭ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Баянчулуун гэх газарт очоод бэлчээрт байсан үхрээс улаан зүсмийн эр үхрийг А бугуйлдаад би сүхээр цохиж унагаад дөрвүүлээ элбэж байгаад гэдэс толгойг нь салгаж тэнд газар дээр нь хаяад цээж, бөгсөөр нь хоёр хувааж машиндаа ачаад Налайхад Аын хадам ээжийнд аваачиж янзлаад өглөө нь Мөнхцэцэг утсаар ченж дуудаж өгсөн. Нийт 800 000 гаран төгрөг болсон. Би мөнгө аваагүй хамтдаа хүнсээ авч хэрэглэсэн. Архины мөнгө надад өгч би архи авч уусан. Аын хадам ээж нь бид нарыг хулгайн мах зарж байгааг мэдэж байсан гэж бодож байна. Биднийг аваад очиход ерөөсөө ууралдаггүй дургүйцдэггүй ямар учраас үхрийн мах авчирч янзлаад байгааг асуудаггүй байсан. Үхэрийн мах зарсан мөнгөнөөс  А хадам ээждээ нэг удаа 50 000 төгрөг өгч байхыг нь харсан. Үхрийн махыг 1  эрэгтэй ченж авдаг байсан гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Аын өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын сүүлээр ээж Мөнхцэцэг, төрсөн эгч Болортуяа, ээжийн хамтран амьдрагч Э  нарын хамт миний 6238 СҮЭ улсын дугаартай саарал өнгийн Соната 5 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Хонхороос баруун урагшаа 16 цагийн орчим гараад явсан. Би тухайн үед Э  ах, ээж хоёр гэрт мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Э  урагшаа ажилд явна гээд гарсан. Ингээд явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хөдөө хээр бэлчээрт байсан үхэр дээр хүрч ирээд машинаасаа дөрвүүлээ буугаад тус үхрийг хорьж байгаад би улаан зүсмийн том эр үхрийг машинд байсан машин чирдэг ногоон уяагаар бугуйлдаж барьж аваад Э  ах сүхдэж унагаагаад тэнд нь янзлаад машиндаа ачаад Налайхад үүр цайж байхад орж ирээд өглөө нь хүлээж байгаад Налайхын төв зам дээр байж байгаад ээж махаа өгөөд  1 000 000 төгрөг болоод бүгдийг нь ээжийн данс руу хийлгүүлээд би 100 гаран мянган төгрөг авч машиндаа газ хийгээд үлдсэнээр нь гэртээ хүнс аваад үрээд дууссан. Гэрт байсан хутга, сүхийг машинд хийчихсэн байсан хэн хийснийг мэдэхгүй түүгээр үхрээ  нядалсан. Манай хадам ээж болох Болормаагийнд очиж арьс махнаас нь салгасан. Манай хадам ээж  Болормаа нь 4 хүүхдийн хамт амьдардаг. Болормаа мах хулгайлж ирж махалж байгааг мэдээгүй. Би хямдхан мах хүнээс авч үнэтэй зардаг юм гэж хэлдэг. Манайх Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хонхор гэх газар амьдардаг.

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байсан байх би Соната 5 маркийн 6238 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Э  ах, ээж Мөнхцэцэг, эгч Болортуяа нарын хамт өдөр гараад Төв аймгийн Сэргэлэн сумын “Шаварт” гэх даваагаар даваад баригдаж байгаа Майдарын хажуугаар асфальтан зам хөндлөн гараад салхин сэнсний баруун хойно ирэхэд хэсэг үхэр байсан. Тэгээд түүнийг харж байгаад харанхуй болгоод бид 4 машинаас буугаад үхрийг нь бугуйлдаад барьж аваад Э  ах сүхээр цохиод тэгээд эгч, ээж хоёр хөлөөс барьж туслаад гэдсийг нь гаргаж хаяад толгой шийрийг нь хаяад арьстай нь голоор нь хуваагаад машиндаа ачаад ирсэн. Замаараа буцаад Улаанбаатар хот Налайх дүүрэгт хадам ээж Болормаагийн хашаанд очиж нөгөө үхрээ буулгаад арьсыг нь өвчөөд махыг нь ачаад Налайх дүүргийн мах зардаг зах дээр өгсөн.

Би Э , ээж Мөнхцэцэг, төрсөн эгч Болортуяа нарын хамт 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Хонхороос 16 цагийн орчим гараад Багахангай дүүргийн баруун урд тал руу Баян сумын нутагт очоод хөдөө хээр бэлчээрт байсан 20 орчим толгой үхэрний хажууд очиж улаан зүсмийн эр үхрийг авахаар болоод тэндээсээ хөдлөөд урагшаа жаахан явж байгаад бүрэнхий болохоор эргэж нөгөө үхэр дээр очоод би ногоон өнгийн мяндсан уяагаар бугуйлдаж бариад Э  төмөр сүхээр толгой руу нь цохиж унагаад тэндээ дөрвүүлээ элбэж гэдэс толгой шийрийг нь хаяад арьстай нь хоёр хувааж ачаад шөнөдөө Налайх руу ороод манай хадам ээжийнд очиж янзлаад өглөө нь зах руу аваачиж  зарсан. Нийт 600 000 орчим мянган төгрөг болоод хоол хүнсээ аваад эм тариагаа аваад дуусгасан. Бид мөнгөө хувааж авдаггүй ээж бид хоёр ерөнхийд нь мөнгөө бариад хоол хүнс, эм тариагаа аваад дуусдаг байсан. Э  ах авсан хоол унднаас хамт идэлцээд архи авхуулж уудаг. Хулгай хийх санааг анх Э  гаргасан. Манай эхнэр цалингийн зээл авч энэ унаж байгаа 6238 СҮЭ улсын дугаартай машиныг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр авсанаас хойш Э  намайг эмчилгээнд яваад ирэх болгонд урагшаа явъя үхэр хулгайлж махлаж заръя гээд байдаг байсан. Би хулгай хийхгүй гээд ерөөсөө явдаггүй байсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс над руу утсаар залгаад өмнө нь миний зам тээврийн осол гаргаж машин шүргэсэн байсан хохирлоо төл гээд байхаар нь мөнгө олъё гэж бодоод Э ын саналыг зөвшөөрөөд хулгай хийж эхэлсэн.  

Би Э  ахтай өөрийнхөө машинтай 2019 оны 5 дугаар сарын 15-ны орой гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар үхэр хайж явж байгаад олдохгүй болохоор нь уулын ард байсан худаг дээр очоод хоосон буцхаар энэ моторыг аваад буцъя гэж хэлээд би машины худгийн хажууд зогсоогоод Э  ах машинаас буугаад худгаас мотор авч гарч ирээд машины ард тавиад бид хоёр гэртээ ирсэн. Э  ах маргааш өдөр нь намайг эмчилгээнд явчаад ирхэд мотороо хүнд зарчихсан гэж байсан. Би 2019 оны 5 дугаар сарын 15-ний орой Э  ахтай өөрийнхөө машинтай гараад Сэргэлэн сумаас зүүн урд байдаг уулын ар дээр худгийн гадаа зогсож байгаад Э  ах бууж моторыг нь авч гарч ирээд машиндаа ачаад гэртээ харьсан.

 5 дугаар сарын 13-ны үед байсан байх би өөрийнхөө Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Э , ээж Мөнхцэцэг, Болортуяа нарын хамт өдөр нь гэгээтэй гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Шаварт гэх даваагаар давах гээд явж байсан чинь замд хэсэг үхэр байсан. Тэр үхэрнүүдийг харж байгаад харанхуй болгоод бид 4 машинаас буугаад үхрийг хураагаад би бугуйлдаад нэг үхэр барьж аваад Э  туслалцаж байгаад хүлж унагаад Э  ах сүхээр үхрийг нь цохиод тэгээд ээж Болортуяа хоёр барьж туслалцсан. Тэгээд гэдсийг нь гаргаж хаяаад толгой шийрийг нь хаяад арьстай нь голоор нь хуваагаад машиндаа ачаад ирсэн. Замаараа буцаад Улаанбаатар хот Налайх дүүрэгт хадам ээжийндээ очиж нөгөө үхрээ буулгаад арьсыг нь өвчөөд махыг нь ачаад Налайх дүүргийн мах зардаг зах дээр өгсөн. Манай хадам ээж Болормаа нь 4 хүүхдийн хамт амьдардаг. Болормаа мал хулгайлж ирж махалж байгааг мэдээгүй. Би хямдхан мах хүнээс авч  үнэтэй зардаг гэж хэлдэг.

2018 оны 9-р сард Улаанбатар хотоос Налайх дүүрэг орох замд машин барьж яваад тээврийн хэрэгсэл мөргөөд тэгээд миний буруу болон тухайн тээврийн хэрэгслийн жолооч мөнгө гээд нэхээд өгөхгүй бол шүүхэд өгнө гээд тэгээд мөнгө хэрэгтэй болоод ээж Мөнхцэцэг, Э  нарт надад мөнгө хэрэгтэй байна гээд тэгсэн чинь Э  ах за тэгүүл урагшаа гараад ирий гээд миний 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Э  ах, ээж Мөнхцэцэг, эгч Болортуяа нарын хамт Улаанбаатар хот Хонхор гэх газраас хөдөө хээрийн замаар явсаар байгаад “Шаварт” гэх даваагаар даваад уруудаад Майдар урдуур өнгөрөөд засмал хөндлөн гараад чигээрээ явсаар байгаад газрыг нь сайн мэдэхгүй байна салхин сэнснээс баруун урагш гараад явж байхад 20 гаран тооны үхэр таараад тэр дундаас улаан зүсмийн үхрийг би бугуйлаар бугуйлдаж бариад хүлж байгаад Э  ах сүхээр дух руу нь цохиж унагаагаад Э  ах бид хоёр арьсыг нь хуулхад ээж эгч хоёр хажуугаас тусалаад махыг нь хоёр хэсэг болгоод машиндаа ачаад ирсэн замаараа яваад Улаанбаатар хот Налайх дүүрэг оруулан мах зардаг зах дээр өгсөн. Өөр мал хулгайлхад би яваагүй мэдэхгүй байна.

Бид нар үхэр байсан газарт 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 20 цагийн орчимд очсон гадаа бүрий болж байсан. Би Улаан Вест нэртэй тамхи татдаг. Би мяндсан уяагаар үхрийг бугуйлдаад тэгээд уяагаар хүлээд Э  ах сүхээр дух руу нь цохиж унагаад Э  ах бид хоёр арьсыг нь хуулхад ээж, эгч хоёр хажуугаас тусалдаг.

2019 оны 5 дугаар сарын сүүлээр хулгайлсан улаан зүсмийн үхрийг Налайх дүүрэг оруулан би захаас хол зогсож байгаад ээж яваад мах авдаг ченжтэй уулзаад тэр ченж нь ирээд мах авсан юм. Тухайн үхрийг мах 1 000 000 сая төгрөг болсон гэсэн. Мах авсан ченжийг танихгүй. Би Э  ах, ээж Мөнхцэцэг, эгч Болортуяа нарын хамтаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас улаан зүсмийн нэг тооны үхэр хулгайлсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Манай хадам ээж болох Болормаагийнд очиж арьс махнаас нь салгасан. Манай хадам ээж, 4 хүүхдийн хамт амьдардаг. Би Э  ахтай Улаанбаатар хот Баянзүрх дүүргээс миний өөрийн эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талаар Салхин сэнс өнгөрөөд урагшаагаа яваад Багахангай дүүргийн баруун тал орчимоос 2019 оны 5 дугаар сарын дундуур явж байгаад худаг дээр ил байсан цагаан алаг өнгийн мотор байсныг хулгайлж аваад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд мотоороо зарж амжаагүй гэртээ байж байтал цагдаа нар хураагаад авсан. Э  ах цуг хөдөө явж мотор хулгайлж аваад буцаад гэр лүүгээ  явсан. Тэгээд мотоороо зарж амжаагүй гэртээ байж байтал цагдаа нар хураагаад авсан. Э  ах цуг хөдөө явж мотор хулгайлж мөнгөтэй бол гээд миний машинтай явж хулгай хийдэг байсан. Э  ах бид хоёр л явдаг байсан. Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Мийн өгсөн: Би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд өөрийн 9 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Түвдэнжаргал 2012 онд нас бараад 2018 онд Баянзүрх Дүүргийн 11хороонд оршин суух Ринагийн Э тэй хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд Э  мөнгө олы гэж хэлээд 5-р сарын эхээр 4-р зөрлөг өнгөрч яваад нэг газар очсон. Би газар сайн мэддэггүй юм. Тухайн газраа 18 цагийн үед очоод нэг уулын бэлд очоод цагаан алаг үхэр Э  олж ирээд өөрөө цохиод цуслаад манай хүү А, охин Болортуяа бид 4 хамжиж хийгээд манай хүүгийн Сонато 5 маркийн 6238 СҮЭ улсын дугаартай машинд ачаад Налайх дүүрэгт махны зах дээр зарсан. 700 000 мянган төгрөг болоод мөнгийг нь би бэлнээр аваад хэрэглэдэг байсан.

Эхний явсан үйлдлээсээ 2-3 хоногийн дараа Хонхороос Соната 5 маркийн машинтай гараад дандаа шороон замаар явж байгаад салхин сэнсний баруун тал орчим бид 4 очоод 19 цаг өнгөрөөгөөд очоод ягаан зүсмийн эр үхэр байсныг бугуйлдаж байгаад манай хүү А барьж өгөөд Э  цохиж унагаад өөрөө цуслаад  бид 4 хамжиж нядлаад ачаад Налайх дүүрэгт махны худалдааны зах дээр 600 000 орчим мянган төгрөгөөр зарсан.

Дараа нь он сарыг нь сайн мэдэхгүй байна. Хонхороос бид 4 дахиад шороон замаар явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Майдар бурхны хажуухан талд зөндөө үхэр байсан. Тэгээд орой болчихсон байхад нилээн олон үхэр байснаас манай хүү А улаан ягаандуу зүсмийн үхэр байсныг барьж аваад Э  цохиж унагаад цуслаад гэдсийг нь толгой шийртэй нь үлдээгээд үхрээ арьстай нь голоор нь хуваагаад ачаад Налайх дүүрэгт манай худ Болормаагийнд аваачиж янзалсан. Тэгээд Налайхын махны зах дээр аваачиж зарж 600 000 орчим мянган төгрөг болоод мөнгийг нь би бэлнээр авсан.

2019 оны 5 дугаар сарын  дундуур Хонхороос гараад гоожуурын хажуугаар гараад шавартай өгсөөд гүүрээр гараад нэг газар очсон. Тухайн үед манай хүүгийн Соната 5 маркийн машинтай Э , А, Болортуяа бид 4 явсан. Тухайн газар жалганы ирмэгээр нилээн олон үхэр байснаас манай хүү А зүсийг нь сайн мэдэхгүй байна эр үхэр байсныг бугуйлдаж байгаад Э  цохиж унагаад цуслаад гэдсийг нь толгой шийртэй нь үлдээгээд үхрээ арьстай нь голоор нь хуваагаад ачаад Налайх дүүрэгт манай худ Болормаагийн аваачиж янзлаад тэгээд Налайх дүүргийн махний зах дээр 700 000 мянган төгрөгөөр зараад мөнгийг нь би бэлнээр авч хэрэглэсэн.

2019 оны 5 дугаар сарын 29-30-ны орчим Хонхороос гараад шороон замаар явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын салхин сэнсний баруун урд хавьд гэгээтэй байхад очоод орой болтол байж байгаад нилээн олон үхэр байснаас манай хүү А улаан хүрэндүү зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдаж барьж аваад Э  цохиж унагаад цуслаад толгой шийрийг нь тэндээ хаяаад янзлаад Налайх дүүрэгт махны захад 600 000 мянган төгрөгөөр зараад мөнгийг нь би бэлнээр аваад хэрэглэсэн. Өөр хийсэн үйлдэл байхгүй. Хулгайлсан махаа Налайх дүүрэгт махны ченж нарт өгч байсан одоо харвал танина. Цохиж унагаад цуслаад толгой шийрийг нь тухайн газраа үлдээгээд алсан малаа арьстай нь голоор нь цээж бөгс болгож хуваагаад ачаад явдаг байсан. Манай хүү А 2019 оны 05 дугаар сарын эхээр 1 200 000 төгрөгөөр Соната 5 маркийн 6238 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Миний хамтран амьдрагч Р.Э , Т.Б, Т.А бид 4 нийлж хулгай хийдэг байсан. Сүх, хутга, олс тээврийн хэрэгсэл ашигладаг байсан. Бид 4 бүгд /Улаан Вест/ тамхи татдаг гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Болортуяагийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 10-ний орчим А, Э , ээж бид дөрөв машинтай гараад Налайхаар дайраад засмал замаараа Төмөр замын зүүн талаар урагшаа явж байгаад үхэр тааралдахаар нь тус үхэрнээс цагаан алаг зүсмийн үнээ урьдын адил бугуйлдаж барьж аваад Э  сүхээр цохиод ээж, бид хоёр хөлнөөс барьж байгаад гэдэс, толгой, шийрийг нь тэнд нь хаяад машиндаа арьстай нь хоёр хувааж ачаад Налайх оруулж ээж, Э  ах хоёрыг үлдээгээд А бид хоёр гэр рүүгээ явсан.   

Манайх Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Хонхор гэх газар гэртээ байж байсан чинь 2019 оны 5 дугаар сарын 12-13-ны орчим байсан Э  ах цуг үхэр аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч А ахын тээврийн хэрэгсэлтэй бид дөрөв явсан. Гадаа гэгэээтэй байсан Шаварт гээд даваа давах гээд явж байхад замд 10 тооны үхэр байсан. Тэгээд тэр үхрийг ойролцоо харж байгаад харанхуй болохоор нь тухайн үхрүүдийг хурааж байгаад дүү А бугуйлдаад Э  ах, ээж Мөнхцэцэг бид нар туслалцаж байгаад унагаад Э  ах сүхээр цохиод хоолойг нь цуслаад гэдсийг нь гаргаж хаяад толгой шийрийг нь тасдаж хаяад арьстай нь голоор нь хуваагаад машинаад ачаад Налайх дүүрэг ороод ахын хадам Болормаагийн хашаанд үхрээ буулгаад арьсыг нь өвчиж маргааш нь Налайх дүүргийн зах Э  ах, ээж хоёр өгчөөд ирсэн. Налайх дүүрэгт мал мах авдаг ченжид Э  ах, ээж хоёр өгчөөд ирсэн. Хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй. Ирээд надад 100 000 төгрөг өгсөн. Ямар ченжид махаа өгдөг талаар мэдэхгүй байна.  

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ах, эх, Э  нарын хамт машинтай гараад шороон замаар урагшаа яваад 4 дүгээр зөрлөгөөр баруун тийшээ төмөр замын призерээр гараад баруун тийшээ засмал замаа дагаж явж байгаад урьдын адил хөдөө бэлчиж байсан үхрийг хараад харанхуй болохоор очоод шар алаг зүсмийн эр үхрийг бариад урьдын адил дөрвүүлээ элбэж янзалаад машиндаа ачаад Налайхад авчирч Аын хадмынд оруулж өгчөөд А бид хоёр гэр лүүгээ яваад өгсөн. Ээж, Э  хоёр үлдээд махаа зарчхаад ирсэн,  

2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Э , төрсөн дүү А, ээж Мөнхцэцэг нарын хамт машинтай Хонхороос гараад 4 дүгээр зөрлөгөөс шороон замаар салаад урагшаа яваад Баганхангай дүүргээс баруун тийшээ явж байгаад хөдөө үхээр байхаар нь очиж хараад орой бүрэнхий болохоор нь буцаж ирээд ээж Э  бид гурав үхрийг нь хорьж өгөөд А улаан зүсмийн эр үхэр бугуйлдаад Э  очиж сүхээр сүхдээд хутгаар цуслаад газар дээр нь гэдэсийг нь гаргаж хаяад толгойг нь 4 шийртэй нь тасдаад газар дээр нь хаяад 2 хуваагаад арьстай нь машиндаа ачаад Налайх оруулж Аын хадамынд аваачиж өвчиж янзалсан,

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо Булгачны 6-102 тоотод гэртээ байж байхад манай ээжийн хамтран амьдрагч Э  ах надад хандаж ийшээ үхэрт яваад ирье. Бараа болоод явчих эмэгтэй хүн явахаар хулгай хийх гэж байна гэж анзаардаггүй юм гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. 4-р зөрлөгийн шороон замаар явж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг руу ороод явж байгаад хөдөө бэлчээрт байсан үхэр дээр очоод үхэр дотор байсан улаан зүсмийн гунан үхэрийг зааж Э  энэ үхэрийг авна авна гээд тэр хавиар байж байгаад бүрэнхий болохоор эргэж нөгөө үхэр дээр очоод А бугуйлдаж Э  ах толгой руу сүхдэж унагасан гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Ч.Нэргүйн өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3-р багийн нутаг 61-р гарам гэх газар нутагладаг. 2019 оны 5-р сарын 10-дын орчим нэг тооны үхрээ алдаад хайгаад олдохгүй Цагдаагийн байгууллагад хандсан. Цагаан алаг зүсний бүдүүн үнээ байсан. Зөв чих нь догол, буруу чих нь ухам эмтэй үхэр алдсан. Үнэлгээний комисс 1 608 000 төгрөг үнэлсэн байсан. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Ч.Батжаргалын өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Майдар гэх газар байдаг. 2019 оны 5 дугаар сарын 20-нд орой үхэр малаа хураахад бүрэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 21-нд үхрээ бүртгэсэн чинь нэг үхэр дутаад тэгээд хайгаад явж байтал Майдарын хойно шар алаг зүсний шүдлэн насны гунийг нядлаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 1 266 700 төгрөгийг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,   

 

Хохирогч П.Лхагва-Очирын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө худаг дээрээс цахилгаан мотороо алдсан. Урьд өдөр нь худаг дээр мал услахад байж байсан маргааш өглөө нь ирхэд худгийн мотор аваад явчихсан байсан. Тус моторыг 2019 оны 4 дүгээр сард Нарантуул захаас 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэлгээний комисс 464 200 төгрөгөөр үнэлсэн байсан. Миний мотор карбираторынхоо доод талд 14 гэсэн дугаарыг цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотор байсан. Би өөрийн эд хөрөнгөө эргүүлж авсан гэх мэдүүлэг,   

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Хохирогч Н.Жанчивын өгсөн: Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг Тохиол гэх газраас 2019 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө өөрийн үхэр сүргээсээ бэлчээрт байхад нь улаан зүсмийн 3 настай эр үхэр алдсан. Өмнөх өдөр нь үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Ингээд маргааш өдөр нь үхрээ услах гээд очход эр үхэр маань байхгүй болохоор нь урьд өдөр нь үхэр бэлчээрлэж байсан газар нь очход улаан үхэрийг маань шулаад толгой, гэдсийг нь хаяад явсан байсан. Тус газарт суудлын автомашины мөр, мөн модон иштэй хутга байсан. Үхэр алга болдогийн урьд өдөр нар жаргахын өмнө худаг дээр мал услаад байж байхад саарал өнгийн Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл худгийн хажуугаар замаар аажуухан яваад өнгөрсөн. Би ямар хүмүүс яваад байгааг нь харах гээд араас нь явхад гүйцээгүй замгүй уул тойроод зугтаад явчихсан. Ингээд үхэр шулагдсанаас хойш 3 хоногийн дараа манай өвөлжөөний хойд талд уулын орой дээр нөгөө Соната 5 маркийн машин зогсож байхаар очиж уулзахад Ээж хад ороод буцаж явна гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн явж байсан. Надаас Цагаан дэлийн уурхай орох гэсэн юм гээд зам асуухаар нь замыг нь зааж өгсөн. Гэтэл заасан замаар яваагүй өөр тийшээ яваад байхаар нь би араас нь мотоциклтой алсаас дагаад яваад байхад гэнэт бүтэн эргээд манай аавын үхэр байсан зүг рүү яваад араас нь дагаад байтал чигээрээ хойшоо яваад нар жаргаж харанхуй болоод алга болчихсон. Би аавыгаа үхрээ тат гэж хэлээд үхэрийг нь хураалгасан. Түүнээс хойш 3 хоногийн дараа гарч ирээд манай хавиар нөгөө машин яваад байхаар нь цагдаад барьж өгсөн. Би үнэлгэгээр тогтоосон нэг үхрийн үнэ 1 019 300 төгрөгийн хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх 97-98/,

            Хохирогч У.Баянмөнхийн өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багын нутаг Шаварт гэх газраас сартай ягаан зүсмийн шүдлэн эр үхэр хулгайд алдсан. Тус өдөр манай үхэр өвөлжөөнийхөө ар талд хээр хоносон. Маргааш өглөө нь сэрээд хархад үхэр байсан газраасаа доошилчихсон байхаар нь үхрээ очиж бүртгэхэд ягаан зүсмийн эр үхэр байхгүй байсан. Ингээд ойр хавиар хайхад ойрмогхон шувуу цуглаад байхаар нь яваад очиход машинтай хүн ирээд махлаад толгой, шийр гэдсийг нь орхичихоод яваад өгсөн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 1 100 000  төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна  гэх мэдүүлэг /1-р хх 183, 186/,    

 

            Хохирогч Л.Энхтүвшингийн өгсөн: Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг болох Баянчулуут гэх газраас 2019 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө бэлчээрт байсан үхэр сүргээсээ 5 настай улаан зүсмийн эр үхрээ алдсан. 5 дугаар сарын 28-ний өдөр үхрээ эргэхэд үхэр маань ижилдээ байсан, маргааш өдөр нь манай үхрийн бэлчээрлэж байсан газраар шувуу эргээд байхаар нь очиход улаан эр үхрийг маань нядлаад толгой гэдсийг нь газар дээр нь үлдээгээд явсан байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх 234, 239-240/,

 

            Хохирогч Ц.Очирхуягийн өгсөн: Манайх Төв аймгийн Баян сумын нутаг Хашаат гэх газар оршин суудаг. Тэндээ өөрийн эзэмшлийн гүний худагтай тэрнээсээ малаа усалдаг. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн худаг дээрээ малаа услах гээд иртэл худгийн мотор помптойгоо алга болчихсон байсан. Тэгээд худаг дээр машины мөр байхаар нь дагаад яваад байтал Баганхангай дүүргийн хойно байрлах зүүн булаг гэх газар Мөөнөө гэх айлд очоод асуутал манай үүдээр саарал өнгийн Соната 5 маркийн машин явсан гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа намайг явж байтал сэжиг бүхий саарал өнгийн Соната 5 маркийн машин явж байхаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Анх 2-3 жилийн өмнө 550 000 төгрөгөөр авч байсан. Хулгайч нарыг олж тогтоон хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Хулгайч нарт хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна гэх мэдүүлэг /2-р хх 102-103/,  

 

            Гэрч А.Болормаагийн өгсөн: 2019 оны 5 дугаар сард манай хүргэн А эгч Болортуяа, эх Мөнхцэцэг, хойд аав Э  нарынхаа хамт айлаас мах аваад явж байна гээд шөнө ирж хоноод өглөө махаа зарна гээд явсан. 5 сард 3 удаа ирсэн. Ирэх болгондоо хүнээс мах худалдаж авсан гэж хэлдэг байсан. Манайд гурван удаа ирэхдээ мах арьс хоёрыг нь салгаад арьсыг нь манай хог руу хаяад махыг нь аваад явдаг байсан. А манай хүргэн болоод 4 жил болж байна. Тэр хугацаанаас хойш эд нартай худ ургийн холбоотой болж таньж мэддэг. Манай хүргэн машинтай дөрвүүлээ ирсэн гэх мэдүүлэг /1-р хх 56/,     

 

            Гэрч Б.Уянгийн өгсөн: А миний нөхөр байгаа юм. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. 2014 оноос хойш хамт амьдарч байна. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Том нь 3 настай, бага нь 1 нас 3 сартай. Бид хоёр өөрсдийн эхийнд ирэн очин амьдардаг. Би 2017 оноос хойш Бүтээлч үйлс ХХК-нд туслах ажилтан хийж байгаа. Би авсан цалингаараа нөхөр, хүүхдээ тэжээж, хоол хүнс, хувцас авдаг. Хадам ээжийнд амьдарч байх үедээ авсан цалингаараа хоол хүнс авч хадам ээж болон хадам эгч нарын хүүхдүүдтэй хамт хүнсээ хэрэглэдэг. Манай нөхөрт оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд амьдралаа авч явахад маш хэцүү байх болно гэх мэдүүлэг /2-р хх 217/,     

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-6, 177-181, 222-224, 225-227/, хохирогч Ч.Батжаргалын өмчлөлийн 1 тооны үхэрийн зах зээлийн үнийг 1 266 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 20-25/, хохирогч Ч.Нэргүйн өмчлөлийн 1 тооны үхрийг 1 608 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 62-67/, хохирогч Н.Жанчивын өмчлөлийн 1 тооны үхрийг 1 019 330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 107-111/, хохирогч П.Лхагва-Очирын эзэмшлийн цахилгаан моторыг 464 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 151-156/, У.Баянмөнхийн өмчлөлийн 1 тооны үхрийг 1 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 190-195/, хохирогч Л.Энхтүвшингийн өмчлөлийн 1 тооны үхрийг 1 930 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 248-02/, Ц.Очирхуягийн эзэмшлийн усны помпыг 304 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх 107-112/, Т.Аын өмчлөлийн 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг 631 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх 149-154/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 228-230/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 231-232/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 69-72/, хэрэг нэгтгэн мөрдөгчийн санал /1-р хх 46/, хэрэг нэгтгэсэн прокурорын тогтоол /1-р хх 47, 89, 172, 2-р хх 96/, Ц.Очирхуягын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 100/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 140-141, 175-176/, болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

          Шүүгдэгч Р.Э , Т.А, Т.Б, Х.М нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж 1 266 700 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “61-ын гарам” гэх газраас иргэн Ч.Нэргүйгийн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлан 1 608 000 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Тохиол” гэх газраас иргэн Н.Жанчивын эзэмшлийн нэг тооны улаан зүсмийн 3 настай эр үхрийг хулгайлж 1 019 330 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас иргэн У.Баянмөнхийн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлан 1 100 000 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Баянчулуут” гэх газраас иргэн Л.Энхтүвшингийн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлан 1 930 000 төгрөгийн,

Шүүгдэгч Р.Э , Т.А нар нь бүлэглэн, 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Эмээгийн даваа” гэх газраас иргэн П.Лхагва-Очирын эзэмшлийн цахилгаан моторыг хулгайлж 464 200 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян сумын нутаг Хашаат гэх газраас иргэн Ц.Очирхуягийн худгийн моторыг хулгайлж 304 300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Нэргүйн өгсөн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3-р багийн нутаг 61-р гарам гэх газар нутагладаг. 2019 оны 5-р сарын 10-дын орчим нэг тооны үхрээ алдаад хайгаад олдохгүй Цагдаагийн байгууллагад хандсан. Цагаан алаг зүсний бүдүүн үнээ байсан. Зөв чих нь догол, буруу чих нь ухам эмтэй үхэр алдсан." гэх мэдүүлэг, хохирогч Ч.Батжаргалын өгсөн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Майдар гэх газар байдаг. 2019 оны 5 дугаар сарын 20-нд орой үхэр малаа хураахад бүрэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 21-нд үхрээ бүртгэсэн чинь нэг үхэр дутаад тэгээд хайгаад явж байтал Майдарын хойно шар алаг зүсний шүдлэн насны гунийг нядлаад аваад явсан байсан." гэх мэдүүлэг, хохирогч П.Лхагва-Очирын өгсөн: "2019 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө худаг дээрээс цахилгаан мотороо алдсан. Урьд өдөр нь худаг дээр мал услахад байж байсан маргааш өглөө нь ирхэд худгийн мотор аваад явчихсан байсан. Тус моторыг 2019 оны 4 дүгээр сард Нарантуул захаас 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэлгээний комисс 464 200 төгрөөгөөр үнэлсэн байсан. Миний мотор карбираторынхоо доод талд 14 гэсэн дугаарыг цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотор байсан. Би өөрийн эд хөрөнгөө эргүүлж авсан." гэх мэдүүлэг, хохирогч Н.Жанчивын өгсөн: "Өмнөх өдөр нь үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Ингээд маргааш өдөр нь үхрээ услах гээд очход эр үхэр маань байхгүй болохоор нь урьд өдөр нь үхэр бэлчээрлэж байсан газар нь очход улаан үхэрийг маань шулаад толгой, гэдсийг нь хаяад явсан байсан. Тус газарт суудлын автомашины мөр, мөн модон иштэй хутга байсан. Үхэр алга болдогийн урьд өдөр нар жаргахын өмнө худаг дээр мал услаад байж байхад саарал өнгийн Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл худгийн хажуугаар замаар аажуухан яваад өнгөрсөн. Би ямар хүмүүс яваад байгааг нь харах гээд араас нь явхад гүйцээгүй замгүй уул тойроод зугтаад явчихсан. Ингээд үхэр шулагдсанаас хойш 3 хоногийн дараа манай өвөлжөөний хойд талд уулын орой дээр нөгөө Соната 5 маркийн машин зогсож байхаар очиж уулзахад Ээж хад ороод буцаж явна гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн явж байсан. Надаас Цагаан дэлийн уурхай орох гэсэн юм гээд зам асуухаар нь замыг нь зааж өгсөн. Гэтэл заасан замаар яваагүй өөр тийшээ яваад байхаар нь би араас нь мотоциклтой алсаас дагаад яваад байхад гэнэт бүтэн эргээд манай аавын үхэр байсан зүг рүү яваад араас нь дагаад байтал чигээрээ хойшоо яваад нар жаргаж харанхуй болоод алга болчихсон. Би аавыгаа үхрээ татаж гэж хэлээд үхэрийг нь хураалгасан. Түүнээс хойш 3 хоногийн дараа гарч ирээд манай хавиар нөгөө машин яваад байхаар нь цагдаад барьж өгсөн." гэх мэдүүлэг /1-р хх 97-98/, хохирогч У.Баянмөнхийн өгсөн: "Би 2019 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багын нутаг Шаварт гэх газраас сартай ягаан зүсмийн шүдлэн эр үхэр хулгайд алдсан. Тус өдөр манай үхэр өвөлжөөнийхөө ар талд хээр хоносон. Маргааш өглөө нь сэрээд хархад үхэр байсан газраасаа доошилчихсон байхаар нь үхрээ очиж бүртгэхэд ягаан зүсмийн эр үхэр байхгүй байсан. Ингээд ойр хавиар хайхад ойрмогхон шувуу цуглаад байхаар нь яваад очиход машинтай хүн ирээд махлаад толгой, шийр гэдсийг нь орхиод явчихсан байсан." гэх мэдүүлэг /1-р хх 183, 186/, хохирогч Л.Энхтүвшингийн өгсөн: "Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг болох Баянчулуут гэх газраас 2019 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө бэлчээрт байсан үхэр сүргээсээ 5 настай улаан зүсмийн эр үхрээ алдсан. 5 дугаар сарын 28-ний өдөр үхрээ эргэхэд үхэр маань ижилдээ байсан, маргааш өдөр нь манай үхрийн бэлчээрлэж байсан газраар шувуу эргээд байхаар нь очход улаан эр үхэрийг маань нядлаад толгой гэдсийг нь газар дээр нь үлдээгээд явсан байсан." гэх мэдүүлэг /1-р хх 234, 239-240/, хохирогч Ц.Очирхуягийн өгсөн: "Манайх Төв аймгийн Баян сумын нутаг Хашаат гэх газар оршин суудаг. Тэндээ өөрийн эзэмшлийн гүний худагтай тэрнээсээ малаа усалдаг. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн худаг дээрээ малаа услах гээд иртэл худгийн мотор помптойгоо алга болчихсон байсан. Тэгээд худаг дээр машины мөр байхаар нь дагаад яваад байтал Баганхангай дүүргийн хойно байрлах зүүн булаг гэх газар Мөөнөө гэх айлд очоод асуутал манай үүдээр саарал өнгийн Соната 5 маркийн машин явсан гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа намайг явж байтал сэжиг бүхий саарал өнгийн Соната 5 маркийн машин явж байхаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн." гэх мэдүүлэг /2-р хх 102-103/, гэрч А.Болормаагийн өгсөн: "2019 оны 5 дугаар сард манай хүргэн А эгч Болортуяа, эх Мөнхцэцэг, хойд аав Э  нарынхаа хамт айлаас мах аваад явж байна гээд шөнө ирж хоноод өглөө махаа зарна гээд явсан. 5 сард 3 удаа ирсэн. Ирэх болгондоо хүнээс мах худалдаж авсан гэж хэлдэг байсан. Манайд гурван удаа ирэхдээ мах арьс хоёрыг нь салгаад арьсыг нь манай хог руу хаяад махыг нь аваад явдаг байсан." гэх мэдүүлэг /1-р хх 56/,

дээрх мэдүүлгүүд нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-6, 177-181, 222-224, 225-227/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 228-230/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 231-232/, 

хохирогч Ч.Батжаргалын өмчлөлийн 1 тооны үхэрийн зах зээлийн үнийг 1 266 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 20-25/, хохирогч Ч.Нэргүйн өмчлөлийн 1 тооны үхэрийг 1 608 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 62-67/, хохирогч Н.Жанчивын өмчлөлийн 1 тооны үхэрийг 1 019 330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 107-111/, хохирогч П.Лхагва-Очирын эзэмшлийн цахилгаан моторыг 464 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 151-156/, У.Баянмөнхийн өмчлөлийн 1 тооны үхэрийг 1 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 190-195/, хохирогч Л.Энхтүвшингийн өмчлөлийн 1 тооны үхрийг 1 930 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх 248-02/, Ц.Очирхуягийн эзэмшлийн усны помпыг 304 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх 107-112/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Э , Т.А, Х.М, Т.Б нар нь шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр, өөрсдийн үйлдлийг хялбарчлан зорилгоор машин механизм ашиглан иргэдэд  7 824 420 төгрөгийн хохирол учруулсан,

 

Улсын яллагч шүүгдэгч Р.Э , Т.А, Х.М, Т.Б нарыг гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ гэж үзнэ гэснээр шүүгдэгч нарыг бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Э , Т.А нарыг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон гэж үзэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Батжаргалд 1 266 700 төгрөгийн, хохирогч Ч.Нэргүйд 1 608 000 төгрөгийн, хохирогч Н.Жанчивд 1 019 300 төгрөгийн, хохирогч У.Баянмөнхөд 1 100 000 төгрөгийн, хохирогч П.Лхагва-Очирт 464 200 төгрөгийн, хохирогч Ц.Очирхуягт 304 300 төгрөгийн, хохирогч Энхтүвшинд 1 тоон үхэрийн үнэ 1 930 000 төгрөг, шатахууны зардал 131 920 төгрөг нийт 2 061 920 төгрөгийг иргэдэд нийт 7 824 420 төгрөгийн хохирол учруулснаас,

хохирогч Ц.Очирхуяг 304 300 төгрөгийн үнэ бүхий худгийн мотор, помпыг эргүүлэн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /2-р хх 100/ тогтоогдсон тул хохирогч Ц.Очирхуягт олгох хохирол төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Э , Т.А нарын төлбөл зохих төлбөрөөс тус бүр 152 150 төгрөг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

    

Шүүгдэгч Р.Э өөс нийт 1 995 100 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Батжаргалд 316 675 төгрөг, хохирогч Ч.Нэргүйд 402 000 төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 төгрөг, хохирогч П.Лхагва-Очирт 232 100 төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 төгрөг, 

шүүгдэгч Т.Ааас нийт 1 995 100 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батжаргалд 316 675 төгрөг, хохирогч Ч.Нэргүйд 402 000 төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 төгрөг, хохирогч П.Лхагва-Очирт 232 100 төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 төгрөг, 

шүүгдэгч Х.Мээс 1 763 000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батжаргалд 316 675 төгрөг, хохирогч Ч.Нэргүйд 402 000 төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 төгрөг, 

шүүгдэгч Т.Бгаас 1 763 000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батжаргалд 316 675 төгрөг, хохирогч Ч.Нэргүйд 402 000 төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг төлж барагдуулахаар ажлын 4 хоногийн завсарлага авсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хохирогч Ч.Батжаргалд олгохоор шийдвэрлэсэн 1 тооны үхрийн үнэ 1 266 700 төгрөгийн үнэ бүхий 1 тооны үхэрийг биет байдлаар өгсөн талаархи талуудын хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг Ч.Батжаргалд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар хорих ялаар тогтоож, түүний урьдчилан цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,

       Өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн зүгээс: шүүгдэгч Т.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Суурь өвчтэй. 0-4 насны 3 хүүхэдтэй, Хохирогч Батжаргалын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялыг багасгах,

Шүүгдэгч Х.М, Т.Б нарын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Т.Бгийн бага насны 2 хүүхэдтэй, Х.М өрх толгойлсон эмэгтэй хүн тул ялыг хөнгөрүүлэх,

Өмгөөлөгч П.Ганбаатарын зүгээс: Шүүгдэгч Р.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нийт 2 жил 6 сар хорих оногдуулах саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

       Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Р.Э  нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй:

1.Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б-д зааснаар 4 жилийн хорих ялаар,

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 

3.Төв аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих  ялаар шийтгэгдсэн,

4.Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар,

5.Төв аймаг дахь Сум дундын. 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Дээрх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э д оногдуулсан хорих ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жил хорих ялаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Бд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж, түүний хувийн байдал /өөрийн гэсэн гэр оронгүй, ах Аындаа бага насны буюу 3-4 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж "Монгол улсад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ...ашигласан техник, хэрэгслийг ойлгоно." Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг улсын төсөвт шилжүүлнэ." гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Аын эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн 631 700 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулах  нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1934003890257 дугаартай хэргийг /1-р хх 47/ эрүүгийн 1934004180226 дугаартай хэрэгт нэгтгэсэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.6.28-ний өдрийн 59 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг,

Эрүүгийн 1934004410255 дугаартай хэргийг /1-р хх 89/ эрүүгийн 1934004180226 дугаартай хэрэгт нэгтгэсэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.6.28-ний өдрийн 58 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг,

Эрүүгийн 1934004440258 дугаартай хэргийг /1-р хх 138/ эрүүгийн 1934004180226 дугаартай хэрэгт нэгтгэсэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.6.28-ний өдрийн 56 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг,

Эрүүгийн 1934004680357 дугаартай хэргийг /1-р хх 172/ эрүүгийн 1934005320370 дугаартай хэрэгт нэгтгэсэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.10.18-ний өдрийн 76 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Э  нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл /1-р хх 21,30/, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл /1-р хх 130, 194/ нийт цагдан хоригдсон 175 хоногийг, шүүгдэгч Т.А, Х.М нарын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй саатуулагдсан 1 хоногийг /1-р хх 43/ эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Р Э , Боржигон Түвдэнжаргалын Адъяабзарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг,

Шүүгдэгч А Х М, Б Т Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Р.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4/дөрөв/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар,

Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ялаар,

Шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай, шүүгдэгч Т.Ат оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Х.Мт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Э ийн цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/, шүүгдэгч Т.А, Т.Мөнхцэцэг нарын цагдан хоригдсон тус бүр 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Бгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хассугай.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлсүгэй.  

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч Р.Э өөс нийт 1 678 425 /нэг сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун хорих тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч П.Лхагва-Очирт 232 100 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Т.Ааас нийт 1 678 425 /нэг сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун хорих тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч П.Лхагва-Очирт 232 100 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Х.Мээс нийт 1 446 325 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Т.Бгаас нийт 1 446 325 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг тус тус олгосугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Аын эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн 631 700 /зургаан зуун гучин нэгэн мянга долоо зуу/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулсугай.  

 

10.Эрүүгийн 1934005320370 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.А, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ