Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00751

 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 477 дугаар зүйлийн 477.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Билэг овогт Б.Б-аас 25 107 000 /хорин таван сая нэг зуун долоон мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мөнх овогт Ж.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 /долоон сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 75 188 000 төгрөгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 694 425 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 283 485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.