Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00680

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Боржигин овогт Б.Т /РД****, Сод овогт М.Э /РД:*****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.А р, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.З т нарыг эх Б.Тгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Анар, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Золбоот нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Эоос гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагч М.Эоос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар хариуцагч М.Э Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 706-11 тоот, 51.78 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ОСЗГ/449 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн хамт, мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх 36 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг, Тоёота раум /Toyota raum/ маркийн УНЛ 27-69 улсын дугаартай автомашин  зэргийг Б.Т, Э.Анар, Э.Золбоот нарт шилжүүлэх, уг автомашины зээлийн төлөгдөөгүй үүргийг Б.Т бүрэн хариуцаж төлсний дараа машины өмчлөх эрхийг М.Эоос Б.Тд шилжүүлэхээр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Т, М.Э нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Анхбаярт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.