Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 45

 

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа, Ө., иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа, хохирогч А., шүүгдэгч А., Т., И.*******, А., Д. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы , овогт ийн , овогт ийн , ******* ******* овогт *******ий *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ийн нарт холбогдох эрүүгийн 201520000282 дугаартай 153/2016/0043/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            1. Монгол улсын иргэн 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Увс аймгийн ******* сумын багт оршин суух ОП:******* регистрийн дугаартай ******* ******* овогт *******ий *******

            2. Монгол улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Увс аймгийн ******* сумын багт оршин суух ОП:******* регистрийн дугаартай ******* овогт *******ы

            3. Монгол улсын иргэн 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Увс аймгийн ******* сумын багт оршин суух ОП: регистрийн дугаартай овогт ийн

            4. Монгол улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Увс аймгийн ******* сумын багт оршин суух ОП: регистрийн дугаартай овогт ийн

            5. Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын багийн засаг дарга ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Увс аймгийн ******* сумын багт оршин суух, ОП: регистрийн дугаартай, ******* овогт ийн

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч А., Т., И.*******, А. нар нь согтуугаар бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг "Хусны эхэн" гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос 20 тооны ямаа хулгайлж, 960.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А., И.*******, А. нар нь согтуугаар давтан, бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг "Хусны эхэн" гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос олон тооны мал буюу 2 тооны хонь, 23 тооны ямаа хулгайлж, нийт 1.620.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д. нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр "Хусны эхэн" гэх газар хохирогч А.ыг модоор цохиж , бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хашаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 15-17х/     Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зураг: “... зэрэг мал байх ба бүгд зүүн чих, баруун чих гол цуулбар имтэй байв...” /хх-ийн 18-20 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.гийн өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 23-ны орой А. өөрийн хээр зүсний эмээлтэй морийг унасан манайд ирсэн. Манай гэр багийн "Үүдэн" гэдэг газар хадам ээж Пүрэвсүрэнгийн хамт хоёр гэрээр байсан. Энэ өдөр хадам ээж Пүрэвсүрэн найранд явчихсан байсан. А. манайд ирэхдээ "Голоос хадлангаа ачмаар байна. Хоёр хүн хэрэгтэй байна" гэж хэлж байсан. Тэгээд И.*******ийн мотоциклийг унаад Т.тай уулзчихаад ирнэ гэж хэлээд морио орхиод явсан. Удалгүй А. Т.ыг авсан мотоцикльтой ирсэн. Манай гэрт А., Т. хоёр манай нөхөр И.*******тэй жаахан юм ярьж сууж байгаад А.гийнд очно гээд Т. морьгүй ирсэн тул манайхаас нэг морь эмээллэж аваад тэр гурав тус тусдаа морьтой явсан. Манай гэрт тэд нар архи уугаагүй. Шөнө намайг унтаж байхад Т. орж ирсэн. Надад юу ч хэлэлгүй унтсан. Шөнө хэдэн цагийн үед ирснийг мэдэхгүй би Т.аас И.******* яалаа гэж асуугаагүй" эргээд унтчихсан. Дахиад Т.ын араас И.******* орж ирсэн. Хэдэн цагт ирсэнийг мэдэхгүй. ...Өглөө босоод харахад Т., И.******* хоёрын унаж явсан хээр морь, хул морь хоёр гэрийн хажууд чөдөртэй идэж байсан. И.*******, Т. хоёр унтаж байхад Тарвачибэ мотоцикльтой ирээд А.гийн гэрт очиж түүнийг авч ирсэн. ...орой Д.ын малыг А., А. хоёр хулгайлсан байна гээд хүмүүс шуугиад байсан. Би нөхөр *******өөс "чи ын мал хулгайлсан юм уу" гэж асуухад юу ч хэлээгүй юм. ...08 дугаар сарын 24-ний өглөө босоход ******* гэрт ирээгүй байсан. Харин босож байхад ******* ирсэн. Түүнийг гэрт ирэхэд өглөө 06 цаг болж байсан. Харин Т. шөнө ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.гийн өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 23-ны орой А. ах бид хоёр малын гэрт хоол хийж идээд байж байхад А., Т., И.******* гурав тус тусдаа морьтой ирсэн. Ямар ажилтай ирсэнийг мэдэхгүй. Гэрт орж ирээд А., Т. хоёр архи байна уу гэж асуухад ах авдарт байсан "Тэргүүн" гэх нэртэй архи гаргаж тэд нар хувааж уугаад дуусахад нь А. ах дахиад авдараас "Тэргүүн" архи гаргаж ууцгаасан. Архи нь дуусахад А. надад "ахыг чинь дагуулаад урагшаа явчихаад ирнэ. Чи малаа н манаад байж бай" гэж хэлээд А. ах малд унаж байсан эмээлтэй хүрэн морийг  унаад явсан. Тэгээд А. ах яваад өглөө 06 цагийн үед ирсэн. Надад хаашаа явсан талаараа хэлээгүй. А. ах ирээд удаагүй байхад А. мотоциклтой ирээд А. ахыг аваад хадлан хадна гээд явсан. ...А. сүүлд над руу утсаар залгаж "Цагдаа ирж байцаалт авбал 08 сарын 23-ны шөнө А. ах гэртээ ирж хоносон гэж хэлээрэй" гэж байсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.гийн өгсөн: “...манай гэр 2015 оны 08 дугаар сарын 23-ны үед ******* сумын багийн " " гэх газарт байсан. ... 08 дугаар сарын 23-ны шөнө гэртээ унтаж байхад манай багийн А., Т., И. *******, А. нар ирсэн. Тэд нар 23 цагийн үед ирсэн. Т., А. хоёр надаас архи байна уу?, бид нар архидаж явна гэж хэлсэн. Би тэд нарт архи байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр дөрвөн залуу нэг их удалгүй айлуудаар орж архи ууна гэж хэлээд манайхаас гараад явсан. Тэд нар дөрвүүлээ халамцуу согтуу байсан. ...өглөө нь босоход манай гэрийн ойролцоо айлын ямаанууд хоноод манай мал руу нийлсэн юм. Тэгээд би өглөө нь гэдэг айлын мал шүүгээд явж байхад Д.ын эхнэр , хүү хоёр ынд ирэхэд нь "танай бололтой ямаанууд энэ өглөө манай мал руу ирж нийллээ" гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа манай малаас ямаануудаа ялгаж авсан. Сүүлд сонсоход нь Д.ын эхнэр "манай малыг А., А.,И. *******,Т. гэх залуучууд хулгайлж байгаад баригдлаа" гэж хэлсэн. ...тэр ямаанууд дотор нэг хар зүсмийн сэрх байсан ба бусад ямаанууд нь эх ямаанууд байх шиг байсан. Эдгээр 20 ямаа Д.ын ямаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.ийн өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өглөө ээж г аваад гэр рүү явж байгаад гэдэг айлд буугаад Д. гэдэг хүнтэй уулзахад "энэ өглөө танай мал бололтой хэдэн ямаа манай гэрийн доод талд ирж хоноод манай малтай нийллээ" гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр очиж үзэхэд 20 гаруй эх ямаа байсан ба ямаагаа ялгаж авах гэхэд Д. "энэ өдөр цээртэй та нар маргааш ирээд авчих" гэхээр нь ээж бид хоёр орхиод явсан. ... бид хоёр малын хашаанаас гараад баруун талын саравчтай хашаанд орж хоол идэж дуусаж байхад нэг машин хүрч ирээд мал хашсан хашааны зүүн талд зогсоод хүмүүс буугаад нэг хүн нь "ийм мотоциклийн мөр байгаагүй юм. Ямар сонин юм. Хүн ирсэн юм болов уу" гэж хэлээд нэг хүн малын хашаа руу харсанаа "оо мал байна байна гэж" хэлсэн. Машин жолоочоос нэг нь "танд гэрэл байна уу” гэж асуухад надад “гэрэл байдаггүй юм" гэж хэлээд машин руугаа яваад дотроос нь хайж байгаад нэг асаагуурын гэрэл гаргаж өгсөн. Намайг харахад 3 хүн машинаас буусан ба гурвуулаа малын хашаа руу очоод дотор ороод гэрэл тусгаж байгаад нэг нь за одоо ачья гээд нэг хонь аваад машин руу хийсэн. Энэ үед би аавд нэг хонь аваад машин руу хийчихлээ гэж хэлэхэд та нар байж бай би очно гээд босоод "хулгайч нар олон жил миний малыг хулгайлсан. Та нар" гээд очиход би араас бас босоод очиход машин руу хонь хийж байсан хүн цаашаа зугатаад явсан. Машины урд зогсож байсан хүн нь машин руугаа зугатаж байсан. Би мал машин руу хийж байгаад зугатсан хүнийг хойноос нь хөөгөөд явсан ба нөгөө хүн мод руу ороод зугтаачихсан. Тэгээд эргээд машин дээр ирэхэд аав нэг хүнд "за та нарыг би танилаа. Одоо та нар наад малаа ачаад яв" гэж хэлсэн зогссон. Тэгээд аав бид хоёр гэр рүүгээ явья гээд явахад аавын араас ирээд "...танай мал гэдгийг ёстой мэдсэнгүй. Би ийм мал гэдгийг мэдсэнгүй. Чи миний нүдийг цохьчихлоо" гэж хэлж байсан. Энэ үед ээж ирээд гар чийдний гэрэл тусгаж үзэхэд ын нүднээс цус гарч байсан. Аав, ээж хоёр шөнө хоол авч ирэхдээ аав нэг бургас мод барьчихсан ирсэн. Ямаа нь дандаа нас гүйцсэн сэрхнүүд байсан. Хонины нэг эх хонь, нэг дөнөн хонь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-106 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.гийн өгсөн: “.... Би д "та нар босож очооч, мал аваад зугатаачихна" гэж хэлэхэд босоод тэд нар дээр очоод хулгайч нар гээд хашгирч байсан. ч гэсэн босоод тэд нар руу гүйгээд явсан. Тэгээд харанхуй байсан учраас ямар ч юм харагдахгүй байсан. Нэг хүн ёо нүд цохьчихлоо гэж хэлэх шиг болсон. Би тэр хоёр дээр яваад очиход А.ын нэг талын нүднээс нь цус гарч байсан. ..Д.. гэрээс явахдаа нэг бургасаар таяг хийж авч явсан. Одоо 13 тооны ямаа дутаж байна. Үүнээс 7 тооны сэрх, 6 тооны эх ямаа дутаж байна. Эдгээр малыг би зүсээр нь хэлж чадна. ...Д.гийн малаас 20 тооны ямаа очиж авсан. Үүнд 1 тооны сэрх, 2 гунан ямаа, 17 эх ямаа байсныг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 х/

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Ц.Мөнх-Эрдэний өгсөн: “... Би аавын араас очиж байхад машины урдуур нэг хүн ирээд машины жолооч талын хаалгыг онгойлгоод төмөр тачигнах шиг болоход аав түүнийг барьж явсан модоороо нэг удаа цохих шиг болсон. Тэгээд гэрэл тусгаад хартал манай сумын А. гэдэг хүн байсан. Аав А.ыг харчихаад "чи байсан юм уу, арай ч дээ, хулгай хийж байгаа юм уу, би чамайг таних гэсэн юм" гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгтэл А. аавын араас гүйж ирээд аавыг тэвэрч аваад хоёулаа ярилцая гээд байсан. Тэгтэл аав хамт явсан хүн чинь хэн юм бэ гэхэд "би хэлнэ хэлнэ би мэдэж байна гээд А., А. гэдэг залуучууд байгаа" юм гэж хэлсэн. Тэгснээ аавыг "та миний нүдийг цохьчихлоо" гэсэн. Тэгээд гэрэл тусгаж харахад А.ын баруун нүдний хөмсөгнөөс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.*******ы өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын 23-нд манай гэр багийн “ ” гэдэг газарт байсан. Энэ өдөр манай эхнэр айлын гэр бүрэх найранд явсан. Манай хүү Т. гэх залуугийн хамт хадланд яваад энэ өдрийн 17 цагийн үед гэрт ирсэн. ...тэгээд бид саахын ямаа саачихаад саахын ямааг И.*******ийн гэрт хүргэж өгөхөөр А. өөрийн хээр морийг эмээлтэй унаад явахаар нь " чи энэ хооронд морь унаж явахаар явган хүргэж өгчихөөд ир" гэхэд би цаашаа яваад

А. тэй уулзаад маргааш өвс ачилцаж өг гэж хэлчихээд ирье гээд явсан. нар орж байхад яваад тэр орой гэрт ирээгүй ба би хүлээж байгаад унтаж байхад шөнө 02 цагийн үед манай эхнэр найрнаас ирсэн. Эхнэр гэрт ирээд удаагүй байхад А. морьтойгоо ирээд унтсан. Би энэ өдөр хонь хариулж явахад И.*******ийн ээж Пүрэвсүрэн надтай таараад "өчигдөр манай мал айлын малтай нийлсэн үү" гэж асуухаар нь өчигдөр танай мал айлын малтай нийлээгүй гэж хэлсэн. Тэгэхэд Пүрэвсүрэн "манай И.******* өглөө эрт босоод айлын мал шүүж байгаад ирсэн бололтой морио идүүлж байлаа" гэж хэлсэн. Би өглөө эрт босоод эхнэр ийн хамт 08 цагийн үед саахын ямаа саах гээд Пүрэвсүрэнгийн гадна очиж байхад И.******* морио идүүлчихээд гэр рүүгээ ирж байсан. ...2015 оны 08 дугаар сарын 23-ны орой А. нь өөрийнхөө хээр зүсний морь, эмээл, хазаартай явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.ийн өгсөн: “...би 2015 оны 08 сарын 23-ны өдөр айлын найранд яваад шөнийн 02 цагийн үед гэртээ ирэхэд миний хүү А. гэртээ байхгүй байсан. Би нөхрөөсөө хүү А. хаашаа явсан талаар асуухад "өвс хадах хүн авч ирнэ гээд яваад ирээгүй байна" гэж нөхөр *******а хэлсэн. Тэгээд унтаж байхад 03 цагийн үед А. орж ирсэн. ...Нөхөр бид хоёр өглөө босоод саахын ямаа саахаар И.*******ийн ээж Пүрэвсүрэнгийн гадна очиход дээр хоёр морьтой хүн ирж яваад нэг нь цааш дахиад явсан. Нэг нь И.******* байсан ба морио идүүлчихээд гэртээ орсон. И.*******тэй хамт морьтой ирж байсан хүн байсан гэсэн. Маргааш нь сумын цагдаа ирээд хийсэн хэргийн талаар хэлсэн. Нөхөр бид хоёр юугаар дутаасан гэж ийм хэрэг хийдэг байна гэж бодож байна. Би эс юу болсон талаар асуухад "би хулгай хийгээгүй, *******, нар мал хашчихсан байсан. Тэгээд намайг ад хэлээд өг гэхээр нь би хэлж өгсөн" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Назгүлийн өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө ******* сумын төвд ажилладаг шатахуун түгээх станцад нөхөр А. бид хоёр унтаж байхад А. бие засах гээд босож байхад түүний гар утас нь дуугарсан юм. А. утсаа аваад яриад гараад явсан. Нэг мэдэхэд машинаа асаагаад явсан. Би унтаж байсан болохоор ямар хүнтэй юу гэж ярьсан, ямар хүмүүс ирсэнийг мэдэхгүй. Тэгээд унтаж байхад А. Д. ах хоёр ирсэн. А.ын нүд нь булдаруу болчихсон цус гоожиж ирсэн. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад Д. ах надад " ярьхад урт түүх болно" гэж хэлсэн. Тэр хоёрт та хоёр яаралтай эмнэлэг рүү яв гээд явуулсан. Удалгүй эмч гэрт ирээд "ын биеийг үзэхэд түүний баруун талын гүдний агууламж, эвэрлэг гэмтсэн юм байна. Харах юм юу ч алга" гэж хэлсэн. ...маргааш нь Баян-Өлгий аймаг руу эмчид үзүүлэхээр авч яваад эмчид үзүүлэхэд А.ын баруун нүдний угыг үзээд "нүдний агууламж гоожиж бүх давхрага нь гэмтсэн. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй" гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу очиж нүдний хагалгаанд орсон. “...А. Улаанбаатар хотод очоод баруун нүд найдваргүй гээд баруун нүд авахуулах хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө гэртээ унтаж байхад манайд ирээд нэг хүний нүдэнд оёдол тавих хэрэгтэй байна гэж дуудсан. Тэгээд би гэрээс гарахад , хоёр машинтай явсан бөгөөд хамт эмнэлэг дээр ирэхэд фудволкоороо нүдээ дарчихсан байсан. Би , хоёроос нүд юунаас болж гэмтсэн талаар асуухад " би тулж явсан таягаараа цохьчихсон" гэж хэлсэн. Би ын биеийг үзэхэд "баруун нүднээс цус гарсан. Зөөлөн эд нь гэмтсэн. Эрүүл нүдийн дараад харуулахад юм харахгүй байна гэсэн. Тэгээд би нүдэнд нь боолт хийж өгөөд хоёр дугаар шатлалын эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй гээд эхнэр Назгүлд нь хүргэж өгсөн. ...2015 оны 08 дугаар сарын 23-ны шөнө А.ын биеийг үзэхэд баруун нүдний хөмсөгт ойролцоогоор 1 см орчим язарсан. Баруун нүднээс цус гарсан. Баруун нүдний орчим хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 х/

            Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 690 тоот дүгнэлтэд: “...үзүүлэгч А.ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун нүдний алим нэвт гэмтэл авч доторх агуулагдхуун гоожсон байсан учир мэс заслаар нүдний алим авах мэс засал хийлгэсэн, баруун талын нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, хамрын таславч зүүн тийш муруйсан, дээд уруул дотор талдаа язарсан шархны эдгэрч байгаа сорви зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7-ын 31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө...” /хх-ийн 140-141 х/

            Шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 529 дугаартай дүгнэлтэд: "... Шинжээч эмч О.Пунцагийн гаргасан 2015 оны 09 сарын 30-ний өдрийн 690 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. А.ын нүдний хараа 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмчийн үзлэгээр баруун нүдний хараа 0.4 гэж тэмдэглэгдсэн байна. Баруун нүдний нэвтэрсэн шархтай гэмтэл учирсан байх тул харааны бууралт болон ямар нэгэн өвчин байсан ч гэсэн гэмтлийн зэрэгт нөлөөлөх үндэслэл болохгүй. А. нь нүдний алим урагдаж нэвтэрсэн шархтай, алим авах мэс ажилбар хийгдсэн гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги апдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.1-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. А.ын нүдний хараа сахарын өвчний улмаас бууралттай байжээ. А. нь 0.4 хувийн харааны бууралттай байжээ" гэх дүгнэлт /3хх 133-134 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А., Т., И.*******, А. нар  бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг "Хусны эхэн" гэх газар оршин суух  Д.ын хоттой хониноос 20 тооны ямаа хулгайлж, 960.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А., И.*******, А. нар давтан үйлдлээр,  бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг "Хусны эхэн" гэх газар оршин суух хохирогч Д.ын хоттой хониноос олон тооны мал буюу 2 тооны хонь, 23 тооны ямаа хулгайлж, нийт 1.620.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д. нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр "Хусны эхэн" гэх газар А.ын нүдэн тус газар  модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг  шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.ын...тэр өдөр манай хоттой хониноос нийт 106 мал дутсан одоо 13 тооны мал дутсан эдгээр залуус цаашид хийх юм байгаа тул нэхэмжлэх зүйлгүй, надад гомдол саналгүй гэх мэдүүлэг.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.ын ...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А., А. нартай ХААН банкны гадаа таарсан мал авах уу, сэрх зармаар байна гэхээр нь одоо завгүй байна орой залга гэж хэлсэн.Тэгээд орой тэр хоёр манайд ирээд нөгөө малаа танд өгөх хэрэгтэй байна гэхээр нь би маргааш авна гэсэн. Гэтэл тэр 2 заавал одоо өгмөөр байна гэхээр нь өөрийн УАЗ-496 машинаар тэр хоёртой хамт явсан. Тэгээд нэг хонь хийгээд дараагийн хонийг хийх гээд явсан, машины хаалгаар хонь гарч магадгүй гээд би машинаас буугаад эргээд харахад миний нүд рүү нэг юмаар цохисон, тэгээд суугаад нэг нүдээ дараад  босоход Д. гуай нэг мод барьсан зогсож байсан. Та яаж байнаа гэхэд миний малыг хулгайлсан хулгайчийг барих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Д. миний машиныг барьж эмнэлэгт хүргэж өгсөн.Одоо Д.д ямар нэгэн гомдол саналгүй эмчилгээний зардал авсан гэх мэдүүлэг.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.*******ийн ... 2016 оны 08дугаар сарын 23-ны өдөр Тарваа манайд ирсэн. Тэр яваад Т.ыг авчирсан. Бид 3 А.гийнд очсон тэр нэг архи гаргасан, дахиад нэг шил архи гаргасан. Тэгээд мордож яваад Д. гэдэг айлд очсон. Тэндээс гарч яваад мал тасалсаныг би мэдээгүй. Модонд ороод гээсэн. Тэгээд би унтаж байхад А. ирж сэрээгээд дахиад мал таслая, би морины хөлсөө авна би мэдэж байна гэсэн, малын  бүдүүнээс нь бариад хийсэн, хулгай хийх санааг А. гаргасан  гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.ын ... 2015 оны 08 дугаар сарын 23-нд Тарваа манайд ирж намайг авч *******ийнд очсон. А. нэг шил архи гаргасан. Тэгээд айл хэснэ гээд гарсан. Шөнө замд Д.ын мал таарсан. А. мал тасална гэхээр би боль гэсэн  А. би мэдэж байна гээд захад нь байсан малыг тасалсан. Тэр мал нь мод руу ороод алга болсон тэгэхээр нь би хулгай хийж байна гээд айгаад *******ийнд ирж хоносон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.гийн ... Т. 3 манайд ирсэн. Би нэг шил архи задалсан тэгээд урагшаа явж байгаад А. хэдэн малын хэрэг байна гэхээр нь захад  байсан малаас тасалсан. Би И.*******ийг босгоод дахиад мал тасалах уу? гэсэн тэгий гэсэн тэгээд мал тасалсан. Малаа манай өвөлжөөнд авчирч хашсан.Тэгээд хадланд яваад сумын төв орсон. А. гэх хүнтэй уулзсан тэр орой хүрээд ир гэсэн.Тэгээд машины суудлыг нь аваад явсан.Тэгээд манай өвөлжөөнд ирээд нэг хонь хийсэн тэгсэн хүмүүсийн дуу гарахаар зугтсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.ийн ... Би Т.ыг хадланд яваад өг гэсэн. Тэгээд гийнд бид 3 хамт очсон. А. 0.5л архи гаргасан дахиад бас нэг шил архи гаргасан.Тэгээд А.гээс гарч яваад бас гэдэг айлд очоод цай амсаад гарсан. Тэгээд айл хэсэж архи уух гээд явж байгаад А.д 2,3 малын хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 явж байхад мал таарсан эхлээд 20-иод мал тасалсан. Тэгсэн мод  руу оруулаад алдсан. Тэгээд би харьсан. Өглөө И.*******ийг авч хадланд явахаар тэднийд очсон. Замд явж байхдаа А. надад 10-аад мал тасалсан гэж хэлсэн. Сумын төв ороод ахыг олж уулзсан. ах орой залгаарай гэсэн.Орой А.гийн хамт очиж А. ахыг машинтай нь авч явсан. Тэгээд нэг мал ачиж байхад хүний дуу гарахаар нь зугтсан гэх мэдүүлэг.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ын ...  2015 оны 08 дугаар сарын 24-ний өглөө манай малаас тасалсан байсан. Тэгээд малаа тоолсон чин 106 мал дутсан. Тэгээд мөрөөр нь явж байгаад ийн пүнзэнд манай мал байсан. Би хэсгийн төлөөлөгчийг дуудна гээд сумын төв орсон, хэсгийн төлөөлөгч байхгүй Улаангом явсан байсан. Тэгсэн модноос 60-аад малаа олсон.Тэгээд ийн өвөлжөөнд очоод сахиж байхад машин ирсэн. Тас харанхуй байсан. 3-4 хүн буусан би гэдэг хүүхэдтэйгээ очсон чин нэг хар юм ирэх шиг болохоор нь барьж явсан модоороо цохих шиг болсон. А.ыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн.Өглөө Баян-Өлгий аймаг хүргэж үзүүлсэн. Нүд нь хагарсаныг мэдсэн. Эмчилгээний зардалд 1 сая 800 мянган төгрөг төлсөн  гэж мэдүүлсэн болно.

Дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А., Т., И.*******, А. нар нь  хэдийгээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч  гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатайгаар нэгдэж хамтран оролцож давтан үйлдлээр, бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан хохирогч А., Д. нарын, гэрч Д.гийн /хх-94х/, Ц.ийн /хх- 102х/, Ц./хх-110х/, Д./хх-86/ нарын мэдүүлгүүдээр, шүүгдэгч А., И.*******, А.  нар нь бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т. нь А., И.*******, А. нартай нэг удаагийн үйлдлээр бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог ба энэ талаар шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүгүй байна.

Шүүгдэгч Д. нь А.ын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл буюу барьж явсан гэх саваа модоор нүүрэн тус газар нь/баруун нүдний хэсэгт/ цохиж нэг нүдийг бүрэн  хараагүй болгосон нь хохирогч А., гэрч Ц. /хх- 102х/, Ц. /хх-110х/, М. /хх-107х/ мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 690 тоот дүгнэлт /1хх-140х/, шинжээч эмч нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 529 дугаартай /3хх-184/ дүгнэлтүүдээр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.    

Учир нь  малыг хулгайлж пүнзэнд хашсанаар хулгайн гэмт хэрэг төгссөн буюу хулгайлагдсан мал шүүгдэгч нарын  өмчлөлд шилжсэн тул шүүгдэгч Д.ын хувьд Эрүүгийн хуульд заасан  гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй, шүүгдэгч Д. нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлээс үүсэх хор уршиг учрахыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан гэж үзэв.

Шүүгдэгч А., Т., И.*******, А., Д. нар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэлгүй тухай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч А., Т., И.*******, А., нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч Д. гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн баривчлах ял оногдуулж нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.10-д зааснаар шүүгдэгч Д.ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо н дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй, хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч А., Т., И.*******, А., Д. нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А., Д. нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А., А., И.*******, Т. нарын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хүрэн өнгийн булигаар гөлөмтэй, 2ш төмөр дөрөөтэй, модон бүүрэг, хавтастай, эсгий тохомтой хуучирсан монгол эмээл-1ш, улаан цоохор өнгийн олсон цулбууртай, төмөр амгайтай суран хазаар-1ш, төмөр бүүрэгтэй, хар өнгийн булигаар нөхөж оёсон гөлөмтэй, 2ш дөрөөтэй 2 оломтой эсгий тохомтой  хуучирсан цэрэг эмээл-2ш, суран цулбууртай, төмөр амгайтай суран хазаар-3ш, төмөр бүүрэгтэй модон шар өнгийн хавтастай, 2ш төмөр дөрөөтэй эсгий тохомтой шинэвтэр цэрэг эмээл-1ширхэг, шүүгдэгч И.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 700000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 12 настай морийг,  шүүгдэгч А.гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 400000 төгрөгийн үнэлгээтэй, хүрэн зүсний 4 настай морийг, шүүгдэгч А.ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 750000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 14 настай морийг, шүүгдэгч Т.ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 750000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 15 настай морийг тус тус улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98 см-ийн урттай холтосгүй, саваа мод 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1,134.10-д зааснаар шүүгдэгч И.*******ийн эзэмшлийн хул зүсний15 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай 2 чих гол цуулбар имтэй гүү-1, хул зүсний 4 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай, 2 чих цуулбар имтэй гүү-1, шүүгдэгч А.гийн хүрэн зүсний 4 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай, баруун чих гол цуулбар имтэй гүү-1, хүрэн зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих гол цуулбар имтэй даага-1, шүүгдэгч А.ийн хүрэн зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих цуулбар имтэй морь-1, бор хээр зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай 2 чих гол цуулбар имтэй  морь-1,шүүгдэгч Т.ын хээр зүсний 15 настай зөв гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих гол цуулбар имтэй   морь-1 битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.ын Мустанг-150 маркын 32-94 УВЗ улсын дугаартай хүрэн өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А., А., И.******* нарыг давтан, бүлэглэж олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Т.ыг бүлэглэн мал хулгайлсан, шүүгдэгч Д.ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Т.д эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч И.*******т эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.д 03 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.д 03 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дугаар зүйлийн 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Д.д эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Т.ын 03 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн, шүүгдэгч И.*******ын 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн,  шүүгдэгч А.гийн 03 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн, шүүгдэгч А.ийн 03 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд тус бүрийг ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар шүүгдэгч Д.д  оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А., А., И.*******, Т. нарын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүдэгч А., А., И.*******, Т., Д. нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А., Д. нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хүрэн өнгийн булигаар гөлөмтэй, 2ш төмөр дөрөөтэй, модон бүүрэг, хавтастай, эсгий тохомтой хуучирсан монгол эмээл-1ш, улаан цоохор өнгийн олсон цулбууртай, төмөр амгайтай суран хазаар-1ш, төмөр бүүрэгтэй, хар өнгийн булигаар нөхөж оёсон гөлөмтэй, 2ш дөрөөтэй 2 оломтой эсгий тохомтой  хуучирсан цэрэг эмээл-2ш, суран цулбууртай, төмөр амгайтай суран хазаар-3ш, төмөр бүүрэгтэй модон шар өнгийн хавтастай, 2ш төмөр дөрөөтэй эсгий тохомтой шинэвтэр цэрэг эмээл-1ширхэг, шүүгдэгч И.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 700000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 12 настай морийг,  шүүгдэгч А.гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 400000 төгрөгийн үнэлгээтэй, хүрэн зүсний 4 настай морийг, шүүгдэгч А.ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 750000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 14 настай морийг, шүүгдэгч Т.ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 750000 төгрөгийн үнэлгээтэй, хээр зүсний 15 настай морийг тус тус хурааж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98 см-ийн урттай холтосгүй, саваа мод 1 ширхэгийг устгасугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1,134.10-д зааснаар шүүгдэгч И.*******ийн эзэмшлийн хул зүсний15 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай 2 чих гол цуулбар имтэй гүү-1, хул зүсний 4 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай, 2 чих цуулбар имтэй гүү-1, шүүгдэгч А.гийн хүрэн зүсний 4 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай, баруун чих гол цуулбар имтэй гүү-1, хүрэн зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих гол цуулбар имтэй даага-1, шүүгдэгч А.ийн хүрэн зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих цуулбар имтэй морь-1, бор хээр зүсний 11 настай буруу гуяандаа дэгрээ /S/ тамгатай 2 чих гол цуулбар имтэй  морь-1,шүүгдэгч Т.ын хээр зүсний 15 настай зөв гуяандаа дэгрээ /S/ тамгатай баруун чих гол цуулбар имтэй   морь-1 битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.ын Мустанг-150 маркын 32-94 УВЗ улсын дугаартай хүрэн өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А., А., И.*******, Т. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.д урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А., А., И.*******, Т., Д. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧИД                                                                      Э.ДУЛМАА

                                                                                            Б.ГАНТӨГС