| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0095/Э/213/2022/0027 |
| Дугаар | 2022/ШЦТ/175 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д “өөрийн найз онлайнаар бараа захиалга авч Хятадаас явуулдаг” гэж итгүүлэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь хамтран эзэмших эрхтэй Хаан банкны тоот дансаар 653,900 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 653,900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хохирлыг бүрэн барагдуулсан...гэх
мэдүүлэг / хх-ийн 59 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Баянхонгор сумын зарын дагуу сормуус, хөмсөг шивүүлэхээр болоод гэртээ дуудаж ирүүлээд хөмсгөө шивүүлж байтал, манай охин онлайнаар бараа захиалж байтал тэр хөмсөг шивдэг охин буюу ******* “манай найз онлайнаар бараа захиалж Хятадаас явуулдаг” гээд надтай фейсбүүкийн найз болсон. Би чатаар Хятад нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүктэй найз болоод... 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бараа захиалаад тоот данс руу 653,900 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “бараа Хятад улсаас 3-7 хоногийн хугацаанд ирнэ” гээд ирэхгүй болохоор нь чатаар холбогдоход “6 дугаар сарын 1-нд ирнэ” гээд... өнөөдрийг хүртэл бараа ирээгүй байна. Чатаар холбогдож байхад “Монголд ирсэн бараанаас авч болно” гээд 2021 оны 05 дугаар сарын 08-нд 284,000 төгрөгөнд гоо сайхны бүтээгдэхүүн, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 524,000 төгрөгний том хүний хувцас мөн 50,000 төгрөгний оймс захиалаад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирээд гоо сайхны бүтээгдэхүүн, хувцсаа бол аваад тооцоо дууссан. Анхны захиалсан бараанууд ирэхгүй фейсбүүкээр намайг блоклоод ярьдаг байсан холбогдохоо больсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /,
....Миний хохирол бүрэн төлөгдсөн. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дугаартай дансанд 400,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөн дансанд 253,900 төгрөг орж ирснээр хохирол төлөгдсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 37 /,
4.. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би *******тай 2018 онд танилцаад 2019 оноос хамт амьдарч эхэлсэн 2020 онд албан ёсны гэр бүл болж батлуулсан дундаасаа 2 ойтой нэг хүүхэдтэй. Манай эхнэр 2 эхэр 7 настай 2 дагвар хүүхэдтэй би 5 настай охинтой тэгээд хамт нийлж амьдарч байгаа. Айлын том охин доороо 2 эрэгтэй 1 эмэгтэй дүүтэй тусгай дээд боловсролтой гоо засалч мэргэжилтэй мэргэжлээр маш сайн ажилладаг одоо хувийн шалтгаанаас болоод түр ажил хийхээ больсон байгаа. Ээж дүү нар нь хотод байдаг. Аягүй нийтэч бусдад хэлий гэсэн зүйлээ шууд хэлчихдэг цайлган сэтгэлтэй мэргэжилдээ дуртай аливаа ажил төрөлд тууштай эцсийг нь харах гэж хичээдэг, хөдөлмөрч, дуулж бүжиглэдэг ер нь айлын сайн эхнэр байгаа юм....гэх мэдүүлэг / 44-45 / болон Гэмт хэргийн талаарх хохирогч *******гээс гаргасан гомдол, холбогдох баримтууд / хх-ийн 3-11 /, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хаан банкны №5225/10/119 дугаартай албан бичиг, Хаан банкны дугаартай гэх дансны гүйлгээний хуулга / хх-ийн 20, 22 /, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны №5225/10/128 дугаартай албан бичиг, Хаан банкны дугаартай ******* гэх дансны гүйлгээний хуулга / хх-ийн 24-25 /, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12-19 /, *******гийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 29 /, шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 /, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 68-71 /, хохирогч *******гийн хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 122 /, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 123 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн *******д “өөрийн найз онлайнаар бараа захиалга авч Хятадаас явуулдаг” гэж итгүүлэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь хамтран эзэмших эрхтэй Хаан банкны тоот дансаар 653,900 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 653,900 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч ******* хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж түүний цагдан хоригдсон хугацааг хасаж торгох ялыг 255.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* нь уг торгох ялыг хэрэг хянан шийдвэрлэх үед биелүүлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 4/9589 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул түүнд ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул шинэ гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр УИХ-с баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлчлэлд хамаарч байгаа боловч энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан “...шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ыг торгох ялаар шийтгэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хоёр зуун тавин таван нэгжтэй / 255 / тэнцэх хэмжээний буюу хоёр зуун тавин таван мянган / 255.000 / төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний эдлэх торгох нийт ялыг нэг мянга хоёр зуун таван таван / 1.255 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун тавин таван мянган / 1.255.000 / төгрөгөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ