| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00415/И |
| Дугаар | 00480 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00480
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2018/00480 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ** тоотод оршин суух, Ж.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух, Л.Б холбогдох
4,827,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Б нь миний бие Д.Д гаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,400,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Гэрээ хийсэн хугацааны дагуу 8 сар буюу 240 хоногийн хүү болох 1,632,000 төгрөгний хүүнээс зээлдэгч Л.Бгийн цалингийн картнаас 1,055,000 төгрөгний хүүг бэлэнээр авсан. Үүний хасаад 577,000 төгрөгний хүүгийн зөрүү байгаа. Тухайн хугацааны хохиролын алдангид 850,000 төгрөгний хүү болох 1,427,000 төгрөг, үндсэн зээл 3,400,000 төгрөг нийт 4,827,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.Д гийн нэхэмжилсэн 4,827,000 төгрөгийг хариуцагч Л.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтгүй. Анхан шатны гэрээ үндэслэлгүй. Хүү, алданги тооцсон мөнгөн дүн зөрүүтэй байгаа тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2015 онд хувийн тэмдэглэл болох хар дэвтэр дээр хүлээн авч өгсөн 1,800,000 авсан. Үүнээс сар бүрийн хүүг тухай бүрт виз картнаас авч байсан. Анх уг гэрээг хийгээгүй. Алданги тооцох, хүүгээс хүү бодох тохиролцоогүй байж 2017 онд намайг дуудаж, уг гэрээн дээр он сар тавиагүй байж гарын үсэг зуруулсан. 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл миний картнаас 1,850,000 төгрөг авсан. Авсан нийт мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан. Иргэн Д.Д нь хүүгээс хүү тооцож үндсэн мөнгөн дээр нэмж энэ мөнгийг өг, ямар нэгэн байдлаар надтай эвлэр, тохиролц гэсэн шахадт үзүүлсэн. Иймээс одоо хуульд заасны дагуу Д.Д гийн нэхэмжилсэн мөнгөний нотлох баримт хангалтгүй, хуурамч өөрийн санасан тоог, он сар өдрийг зохиомолоор хийж тулган шаардаж, байгаа. Өөрөө хууль зөрчиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Бгаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,400,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 577.000 төгрөг, алданги 850,000 төгрөг нийт 4,827,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгчээс 2015 онд 1,800,000 төгрөг авсан, нэхэмжлэгч хувийн тэмдэглэл болох хар дэвтэр дээрээ тэмдэглээд өгсөн, үүнээс сар бүрийн хүүг тухай бүрт виза картнаас авч байсан, анх уг гэрээг хийгээгүй. Алданги тооцох, хүүгээс хүү бодох талаар тохиролцоогүй атлаа 2017 онд намайг дуудаж хүүгээс хүү тооцож үндсэн мөнгөн дээр нэмж энэ мөнгийг өг, ямар нэгэн байдлаар надтай эвлэр, тохиролц гэсэн шахалт дарамт үзүүлж он сар тавиагүй гэрээн дээр гарын үсэг зуруулсан, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл миний картнаас 1,850,000 төгрөг авсан, нийт мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар баталж, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байна.
Талуудын 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 3.400.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь батлагдаж байх бөгөөд зээлийн гэрээг өмнө зээлсэн 1.800.000 төгрөг дээр хүү, алдангийг тооцон 3.400.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний виза картнаас нийт 1.850.000 төгрөг суутган авч зээлий төлбөр дуусгавар болсон гэж байгаа боловч нэхэмжлэгч виза картаар нийт 1.055.000 төгрөг авсан гэж тайлбарлан энэ өөрийн тооцоо,тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Хариуцагчийн гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас нэхэмжлэгч Ж.Д хэзээ хэдэн төгрөг авсан болохыг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 1.055.000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн эргүүлж төлсөн төлбөрийн хэмжээг тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Ирэгний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Бгаас 4.827.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д д олгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 92.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН