| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00504/И |
| Дугаар | 00577 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 00577
| 2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2018/00577 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хотхон 00 тоотод оршин суух, Л.Э-д холбогдох
3,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Э ХХК нь Л.Э-тэй харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан 2014.10.25-ны өдөр 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Кирби Сентриа төхөөрөмжийг зээлээр худалдсан юм. Гэрээнд, худалдан авагч тал /Л.Э-/ нь сар бүрийн 15-ны дотор 250,000 төгрөгийг худалдагч тал /"Э " ХХК/-д шилжүүлэх замаар 23 сарын хугацаанд үндсэн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар заасан бөгөөд гэрээний хугацаа 2016.09.15-ны өдөр дууссан юм. Гэтэл, Л.Э нь 2015.10.13-ны өдрийг хүртэл гэрээнд зааснаар сард төлөх төлбөр болох 250,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч үүнээс хойш үүргээ зөрчин 2017.05.24-ний өдөр 50,000 төгрөгийг төлбөр төлснөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд гэрээний хугацаа нэгэнт дууссан тул Л.Э-ээс Кирби Сентриа төхөөрөмжийн төлбөрт 3,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Л.Э-т холбогдуулан хивс цэвэрлэгч төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 3,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг 6 200 000 төгрөгөөр худалдаж, уг төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Талууд гэрээ байгуулагдсан, хивс цэвэрлэгчийг хариуцагчид шилжүүлсэн худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр 250 000 төгрөгөөр тооцоо хийж 23 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа ба хариуцагч уг эд хөрөнгө нь ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолтой талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2016 оны 09 дүээр сарын 15-ны өдөр дууссан байх тул худалдагч Э ХХК нь гэрээний дагуу худалдан авагч Л.Э-ээс худалдсан төхөөрөмжийн үнийг шаардах эрхтэй, хариуцагч төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний 3.3.2-д заасан хугацаа хэтрүүлэлгүй, цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч хариуцагчаас авсан бэлэн болон мөнгөний орлогын талаарх төлөлтийг жагсаавал: 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 250,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны дөр 250,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хариуцагч Л.Э-ээс 3,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-ээс 3,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 73,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН