Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 022/ШЦТ/80

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Био анагаах судлаач мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, ******* хот, ******* дүүргийн 11-р хороо, ******* 6- 181 тоотод оршин суух, “ХИХ” ХХК-д борлуулагч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******/рд:*******/

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг “Хараа” голын гүүрний хажууд байсан иргэн *******гийн эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн, 96-56 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хугалж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн . / / : Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн учраас надад одоо нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэх мэдүүлэг, 223200000101 Хохирогч Г.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчимд “Бэст” хүнсний дэлгүүрийн охин П.Ганчимэг над руу 99081725 дугаарын утаснаас залгаад ““Хараа” голын эрэг дээр миний машин шаварт суучихлаа, ирээд татаад гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь би “за одоо очлоо” гэж хэлээд гэрээсээ гарсан. Ертөнцийн зүгээр “Хараа” голын гүүрний баруун тал руу нь буусан, П.Ганчимэгийн машин “Хараа” голын эрэгт зогсож байсан, миний машин намхан болохоор П.Ганчимэгийн байгаа газраас 15-аас 20 орчим алхмын зайтай машинаа тавиад өөрөө алхаад очсон. “Миний машин татаж гаргаж чадахгүй юм байна” гээд П.Ганчимэг нөхөр рүүгээ залгаад дуудчихаад “за машиндаа ороод суугаад хүлээж байя” гээд П.Ганчимэгийн машинд ороод сууж байтал П.Ганчимэгийн нөхөр ирээд маниныг нь шавраас татаж гаргаад хөдлөөд явсан, би машиндаа суугаад машинаа асаагаад ухрах гээд толиндоо харах гэтэл миний машины толь хугарчихсан байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би авто сэлбэг зардаг “Гоё” сэлбэгийн дэлгүүрээс асуухад 360000 төгрөгөөр зарж байсан. Би өөрийн авто машины 1 ширхэг толийг 360000 төгрөгөөр үнэлж байна. Хоёр ширхэг толь нийлээд 720.000 төгрөгөөр үнэлж байна. Миний машины толь мэдрэгчтэй толь байсан болохоор ийм үнэтэй байсан, энгийн толиноос үнэтэй толь. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...******* миний хохирлыг бүрэн барагдуулсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би шүүх хуралд оролцохгүй. ...гэсэн мэдүүлэг/Хх-ийн 11-12, 13 дугаар хуудас/ Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд хоёр найз Гансүх, ******* нартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Тус сумын төвд найз *******тай “Хараа” гэх нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж дуусгаад 00 цаг 20 минутын орчимд “Хараа” голын эрэг орохоор явсан. Голын эрэг дээр “Хараа” гэх нэртэй 0.5 литрийн архи найз *******ын хамт хувааж ууж байгаад би найз *******тай маргалдсан. ******* надтай маргалдсан уурлаад бид хоёрын хажууд зогсож байсан цэнхэр өнгийн “Тоёота Акуа” маркийн машины хоёр талын толийг хугалчихсан, “чамаас боллоо” гээд байж байтал манай найз Гансүх ирж салгасан. ...******* “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг толийг надтай маргалдаж, хэрэлдсэн уурлаад согтуу байсан болохоор өшиглөөд хугалчихсан. ...******* бид хоёр нэлээд согтсон байсан болохоор бид хоёрын хооронд үл ойлголцол болсон. *******ыг би “яагаад машины толь хугалаад хаяж байгаа юм бэ” гэсэн чинь “энэ толь хэнд хамаатай юм” гээд шавар руу шидчихээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /Хх-ийн16-17 дугаар хуудас/, Гэрч Б.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр 20 цагийн орчимд найз *******, нарын хамт Мишээлийн гэрт очсон юм. Тэндээ тэр хоёр 1 шил “Хараа” гэх нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад дараа нь “гол оръё” гээд байсан. Би тэгээд тэр хоёрыг аваад гол руу явсан. Гол дээр очоод цаг харахад 00 цаг 20 минут орчим болж байсан. Тамхи татах гэсэн чинь гал байдаггүй, нэг машин холоос харагдаад байхаар нь явж очоод гал асуусан чинь *******ын таньдаг хүн нь байх шиг байсан, очоод ярьж байгаад “гал байхгүй байна” гээд хүрээд ирсэн. Тэндээс нэг их холдолгүй тэр хоёр ахин 0.5 литрийн нэг шил “Хараа” архи уугаад нэлээд муудсан. Удалгүй тэр хоёр “бие засаад ирье” гээд хамт явсан, удалгүй хоорондоо муудалцаад эхэлсэн. Би нэг их юм бодолгүй байж байтал юм хугарах чимээ гараад явчихаар нь яваад очсон чинь нөгөө “акуа” машины 2 толийг хугалчихсан газар байсан. Би тэр хоёрыг салгаад “та нар хүний юм эвдээд хаячихсан байна” гэсэн чинь ******* “энэ яадаг юм” гэж хэлээд ойрхон байсан нэлээн гүнзгий шалбааг руу шидчихсэн. Тэр үед нь би тэр хоёрыг өөрсдийнх нь машин руу суулгаад аваад явсан. ...Намайг очиход ******* “уурандаа өшиглөөд хугалчихлаа” гээд байж байсан. ...Тухайн өдөр “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг толийг ******* нь Мишээлтэй маргалдаж, хэрэлдсэн уурандаа согтуу байсан болохоор өшиглөөд хугалчихсан. ...*******, Мишээл хоёр нэлээд согтсон байсан болохоор тэр хоёр хоорондоо маргалдсан байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-21 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: .хүлээн зөвшөөрч байна. ...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...Би их согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. ...Би ганцаараа тээврийн хэрэгслийн толийг хугалж, бусдын эд хөрөнгийг устгасан. ...Би найз Мишээлтэй маргалдаад тэр уурандаа хүний тээврийн хэрэгслийн эд зүйлийг эвдсэн. ...Би Байгальмаа эгчийн хохирлыг бүрэн барагдуулсан. ...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/ -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 6 дугаар хуудас/ -Арвижих эстимэйт ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/073 дугаар дүгнэлт/Хх-ийн 30 дугаар хуудас/ Хохирогч Г.Байгалмаагийн хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 57 дугаар хуудас/ Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 58 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. , , , , 16.2 , , , , . Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн орчим өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хараа голын гүүрний орчимд хохирогч Г.Байгалмаагийн тоёото акуа маркийн 96-56УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хоёр ширхэг толийг хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 720000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...хохирогч Г.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Ххийн 11-12, 13 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Ххийн 16-17 дугаар хуудас/ гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/,Арвижих эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан/Хх-ийн 30 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь , 600000 гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Г.Байгалмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдөмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600/зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Байгалмаа гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* хохирогч Г.Байгалмаад 720000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ