Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102

 

2016.10.04 Дугаар-102

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0047/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн хуралдааны "А" танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Улсын яллагч: Я.Сансар,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг,
Хохирогч: С.Каж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гангантөгс
    Шүүгдэгч: Д.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1972 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бэрх тосгон 1-р хороо 57-1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэгт /РД: СФ72121805/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201523000352 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь 2014 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх хотын 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцуудыг С.Кажид 30.000.000 төгрөгөөр зарсан атлаа 7 тоот байрны гэрчилгээг С.Кажийн нэр дээр шилжүүлээгүй, бусдад барьцаанд тавьсан, мөн баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан боловч тусгай зөвшөөрлийг түүний нэр дээр шилжүүлээгүй С.Кажийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Кажийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...би 2014 оны 02-р сард шиг санагдаж байна, манай охин Алтанцэцэг надтай уулзаад Мөнгөнцэцэг обьектоо баарныхаа тусгай зөвшөөрлийн хамт зарна гэж байна яах бэ гэж асуусан, тэгэхээр нь би тэгвэл Мөнгөнцэцэгтэй уулзаж ярилцая гээд Мөнгөнцэцэгтэй уулзаж зарах гэж байгаа обьектийнх нь үнийн талаар ярилцахад Мөнгөнцэцэг нь тусгай зөвшөөрлийнхөө хамт 40.000.000 төгрөгөөр зарна гэхээр би Мөнгөнцэцэгт хандан наймаа наашаа, цаашаа байдаг доош нь татах уу гэхэд тэгвэл би 1.000.000 төгрөг л татаад 39.000.000 төгрөгөнд өгнө, 3-н байраа 30.000.000 төгрөгөнд, баарныхаа тусгай зөвшөөрлийг 9.000.000 төгрөгөнд тус тус өгье, та нарт баарны тусгай зөвшөөрөл олдохгүй шүү, тийм учраас би та нарт тусгай зөвшөөрлийг чинь дахиж өөрийнхөө нэрэн дээр сунгуулж өгнө гэж хэлсэн, тэгзэд Мөнгөнцэцэгт 2014 оны 04-р сарын 02-ны өдөр гэхэд л ямар ч байсан 3-н байрных нь мөнгө болох 30.000.000 төгрөгийг 13.000.000 төгрөг, 17.000.000 төгрөгөөр хувааж өгч дуусгасан, тэгээд Алтанцэцэг, Мөнгөнцэцэг бид хэд Хэнтий аймаг орж 8, 9-р байрных гэрчилгээг Алтанцэцэг бид хоёр өөрсдийнхөө нэр дээр болгож аваад 7-р байрных нь гэрчилгээг өөрсдийнхөө нэр болгох гэхэд уг байр нь Мөнгөнцэцэгийн нэр дээр байгаагүй, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгээс энэ байрыг чинь яах бэ гэхэд би энэ байрыг удахгүй таны нэр шилжүүлж өгнө өө, бүх бичиг баримт нь надад байгаа болно, та санаа зоволтгүй гэж хэлсэн, тэгээд бид хэд буцаад Бэрх хотод ирэхэд Мөнгөнцэцэгийн нөхрийнх нь биеийн байдал муу байсан учир Мөнгөнцэцэг нөхрөө Улаанбаатар хот руу авч явсан, тэгээд нээх удалгүй буцаж нөхөртэйгээ хамт Бэрхэд ирсэн, тэгээд удалгүй Мөнгөнцэцэгийн нөхөр нь нас барсан, тэгэхэд Мөнгөнцэцэг надад ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг их байна, тусгай зөвшөөрлийнхөө мөнгөнөөс авмаар байна гэхээр нь би өөрөөсөө 2.500.000 төгрөг, дараа нь хүүхэд сургуульд явах боллоо гэхээр нь 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг өгсөн, харин манай охин Алтанцэцэг нь Мөнгөнцэцэгт 270.000 төгрөг, 730.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг өгсөн байсан, тэгээд Алтанцэцэг бид хоёр нийтдээ тусгай зөвшөөрлийн мөнгө гэж Мөнгөнцэцэгт 4.000.000 төгрөг өгсөн юм, тэгээд 2014 оны 10-р сард яг хэдний өдөр болохыг нь сайн мэдэхгүй байна, Мөнгөнцэцэг манай гэрт орж ирээд за Каж ахаа би баарныхаа тусгай зөвшөөрлийг өөрийнхөө нэрэн дээр дахин хоёр жил сунгуулъя, миний тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 11-р сарын сүүлчээр дуусах гээд байна, 1 сарын өмнөөс хөөцөлдөхгүй бол болдоггүй юм аа, би тусгай зөвшөөрөл болон объектийн гэрчилгээн дээрээ таны нэрийг захирал гэж оруулна, тэгээд би өөрийнхөө нэрийг хасуулаад тусгай зөвшөөрлийнхөө үлдсэн 5.000.000 төгрөгөө авъя гэж хэлсэн, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан тэгж болдог юм уу, би өөрийнхөө нэр дээр болгож авмаар байна гэхэд та нарт бол тусгай зөвшөөрөл олдохгүй, надад бол сунгуулна гэдэг бол амархан байна гэсэн, тэгэхээр нь би тэгж болдог юм бол тэг хэлсэн, тэгээд Мөнгөнцэцэг манай бааранд байсан холбогдох бичиг баримтаа аваад Хэнтий аймаг явж тусгай зөвшөөрөлөө сунгуулна гэж явсан, тэгээд Хэнтий аймгаас Бэрх хотод ирчихээд надтай уулзахгүй удаад байсан, тэгээд нэг орой манай гэрт хүрч ирээд би танайд тусгай зөвшөөрөл болон обьектынхоо гэрчилгээг өгөхөө больсон, харин өөрт чинь зарсан 3-н байран дээр тус бүрт нь 3.000.000 төгрөг нэмсэн шүү гэж хэлсэн, тэгэхээр нь миний дургүй маш их хүрээд Мөнгөнцэцэгт хандан тэгээд би тусгай зөвшөөрөлгүй яах юм бэ, чиний ярьсан зүйл чинь яасан бэ? тэгвэл чи энэ 3-н байраа аваад миний 34.000.000 төгрөгийг өгөөдөх хоёулаа наймаагаа болье гэж хэлсэн тэгэхэд Мөнгөнцэцэг чи яах гэж надтай худалдаа хийсэн юм, хохь чинь гээд манай гэрээс гараад явсан, тэгээд цагдаа дагуулж манай бааранд дээр очоод тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа яөуулсан гээд манай баарыг хаалгасан, тэгэхээр нь би Хэнтий аймаг орж шинээр тусгай зөвшөөрөл авах талаар хүмүүстэй уулзаж тэдний зөвлөмжөөр материалуудыг нь бүрдүүлээд аймгийн захиргаанд ажилладаг Золбоо гэх залууд өгсөн, тэгээд материалаа бүрдүүлж өгчихөөд байж байгаад 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний нэр дээр манай баарны зөвшөөрөл шинээр гарч манай баар үйл ажиллагаагаа явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Шүүгдэгч  Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Каж, Кажын охин Алтанцэцэг, Кажын эхнэр Ганзориг нартай уулзаж өөрийн баарны үйл ажиллагаа явуулж байсан Бэрх тосгоны 1-р хороо 51-р байрны 2-р орцны 1 давхарын 3-н байрыг нийлүүлсэн 110 метр квадрат байрыг үнэ тохиролцон 40.000 000 төгрөгөөс яриад 39.000.000 таграгөнд зарсан, тэгээд тэр өдрөө би 2.200.000 төгрөгийг Кажаас бэлнээр авсан тэгээд би маргааш нь буюу 2015 оны 02-р сарын 27-ны өдөр 10.800.000 төгрөгийг Кажаас бэлнээр авсан, тэгээд уг мөнгийг авсаныхаа дараа би өөрийн нэр дээр байсан 8, 9-р байрныхаа ордерийг Хас банкнаас чөлөөлж Каж, Алтанцэцэг гэх хоёр хүний нэр дээр шилжүүлж өгсөн, тэгээд Каж, Алтанцэцэг нар надад өгөх үлдсэн мөнгөө цувуулж өгөхөөр болоод надтай тохиролцсон, тэгээд 2015 оны 03 р сарын дундуур яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, Каж. Алтанцэцэг нар надад 17.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэгээд 2015 оны 05-р сарын эхээр 2.500.000 төгрөг, 2015 оны 07-р сарын эхээр 500.000 төгрөг, 2015 оны 09-р сарын дундуур 1.000.000 төгрөгийг тус тус надад өгсөн, тэгээд би нийтдээ Каж, Алтанцэцэг хоёроос 34.000.000 төгрөг авсан, тэгээд би Каж. Алтанцэцэг хоёроос үлдэгдэл 5.000.000 төгрөгөө авсаны дараа өөрийн нэр дээр байгаа 7-р байрны ордерийг шилжүүлэх гээд уг байрныхаа ордерийг Каж, Алтанцэцэг нарын нэр дээр шилжүүлж өгөхгүй гээд байгаа юм, тэгээд Каж гуай надад үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар нь би Кажад зарсан 7-р байрныхаа ордерийг Бэрх тосгоны Жаргалсайхан гэх хүнд 2015 оны 08-р сарын дундуур 1.400.000 төгрөгний барьцаанд тавьж барилгын материал худалдаж авсан одоо уг 7-р байрны ордер Жаргалсайхан гэх хүнд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/

Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2014 оны 02 дугаар сарын эхээр яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, эрх хотын захиргаан дээр Мөнгөнцэцэгтэй таарахад Мөнгөнцэцэг надаас танайх газар аваад байшин барих гэж байгаа юм уу гэж асуусан, тэгэхээр нь би тиймээ гэж хариулсан, тэгэхэд танайх байшин барихаар цаг хугацаа их орно, тийм учраас би та нарт санал тавих гэсэн юм гэж хэлсэн, би та нарт одоо баарны үйл ажиллагаа явуулж байгаа обьектоо тусгай зөвшөөрлийнх нь хамт заръя гэж хэлсэн, тэгэхээр нь би гэртээ харьж аав Каж, ээж Ганзориг нартайгаа ярьчихаад эргээд хариу хэлье гэж хэлсэн, тэгээд би аав, ээж хоёртойгоо ярилцаад Мөнгөнцэцэг эгч обьектоо тусгай зөвшөөрлийнх нь хамт зарна гэж байна, тэрийг авбал бэлэн боломжийн юм бишүү гэж хэлсэн, тэгэхэд аав, ээж хоёр зөвшөөрсөн, тэгэхээр нь би 2-3 хоногийн дараа Мөнгөнцэцэг эгч рүү утсаар яриад манай гэрт хүрээд ир аав таньтай уулзая гэж байна гэхэд за гээд удалгүй манай гэрт хүрч ирээд Мөнгөнцэцэг эгч манай аав, ээж хоёртоо уулзаад би 3-н байраа тусгай зөвшөөрлийнх нь хамт зарна, 40.000.000 төгрөгөнд зарчихна гэж хэлсэн, тэгэхээр нь аав, ээж бид гурав жоохон ярьж хөөрөх үү гэхэд тэгвэл 39.000.000 төгрөгөнд л өгье дөө тэрнээс доошоо байхгүй, би 3-н байраа 30.000.000 төгрөгөнд, тусгай зөвшөөрлөө 9.000.000 төгрөгөнд тус тус өгье гээд бид хэд тохиролцсон, тэгээд манай аав Мөнгөнцэцэгт хандан чамд нэн түрүүнд хэдэн төгрөг хэрэгтэй байна бэ гэж асуусан, тэгэхэд Мөнгөнцэцэг эгч надад 2.000.000 төгрөгний хэрэг нэн түрүүнд шаардлагатай байна гэж хэлсэн, Тэгээд уг өдрөө 2.000.000 төгрөгөө аваад явсан, тэгээд 2014 оны 02-р сарын сүүлчээр Мөнгөнцэцэгийг гэртээ дуудаад байрныхаа ордеруудыг бид нар өөрсдийнхөө нэр дээр болгоё тэгж байгаад мөнгөө өгье гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг тэгвэл хэдүүлээ маргааш өглөө Хэнтий аймаг явъя би Хас банкнаас зээлээ хаалгаад байрны ордеруудыг чинь шилжүүлж өгье гэж хэлсэн, тэгээд бид хэд маргааш нь Хэнтий аймаг руу явж Мөнгөнцэцэгт 11.000.000 төгрөг бэлнээр өгч Хас банкны зээлийг нь хаалгаж 8, 9-р байрных нь ордерийг чөлөөлж аав бид хоёр нэр дээрээ болгож авсан, тэгээд 2014 оны 04-р сарын эхээр шиг санагдаж байна, би Мөнгөнцэцэг эгчийг гэртээ дуудаж ирүүлээд 17.000.000 төгрөг бэлнээр өгсөн, тэгээд үлдэгдэл 9.000.000 төгрөгийг нь баарны тусгай зөвшөөрлөө аавын нэр дээр болгосны дараа өгөхөөр ярилцаж тохиролцсон, тэгээд Мөнгөнцэцэг эгч хүлээн зөвшөөрч манай аавын тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсгээ зурсан, тэгээд 2014 оны 05-р сараас 2014 ны 10-р сарын хооронд Мөнгөнцэцэг эгчид 2.500.000 төгрөг, 500.000 төгрөг, 270.000 төгрөг, 730.000 төгрөгийг тус тус дөрвөн удаа таслаж нийт 4.000.000 төгрөг өгсөн, тэгээд би Мөнгөнцэцэг эгчийн өөрийнх тусгай зөвшөөрлөөр баарныхаа үйл ажиллагааг явуулж байхад 2014 оны 11-р сарын сүүлчээр тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусах дөхөхөөр нь би Мөнгөнцэцэг эгчтэй очиж уулзаад тусгай зөвшөөрлийн чинь хугацаа дуусах нь гэхэд Мөнгөнцэцэг эгч надад хандан би бичиг баримтаа бүрдүүлээд аймаг руу явуулчихсан миний нэр дээр сунгуулаад гараад ирэхээр нь аавын чинь нэр дээр болгож өгнө гэж хэлсэн, тэгээд хэд хоногийн дараа Мөнгөнцэцэг эгч манай бааран дээр ирээд надад хандан би та нарт тусгай зөвшөөрлөө өгөхөө болилоо гэж хэлсэн, тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ? та тусгай зөвшөөрлийнхөө тал мөнгийг авчихаад байгаа биз дээ гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг эгч надад хандан тэр ямар хамаатай юм бэ энэ чинь миний юм, би та нарт өгөхгүй гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл тусгай зөвшөөрөлгүй бол энэ обьектыг чинь бид нар юу гэж авдаг юм бэ гэж хэлсэн, тэгэхэд яах гэж авсан юм бэ хохь чинь гэж хэлээд манай баарнаас гараад явсан, тэгээд 2015 оны 01-р сард Мөнгөнцэцэг эгч манай бааран дээр ирээд та нарыг ажиллуулахгүй, та нарт тусгай зөвшөөрөл байхгүй гэж хэлээд манай баарнаас гарч яваад хэсэг хугацааны дараа ирэхдээ цагдаа дагуулж ирсэн, тэгээд бид хэд хоорондоо маргалдаж байгаад манайх баарны үйл ажиллагаагаа зогсоосон, тэгээд аав бид хоёр Хэнтий аймаг орж зохих хууль ёсны хүмүүстэй уулзаж Мөнгөнцэцэгийн тусгай зөвшөөрөл дангаараа зарагддаггүй болохыг нь мэдээд тусгай зөвшөөрөл шинээр авч олох талаар хөөцөлдөж зохих ёсны бичиг баримтыг нь бүрдүүлж өөрсдийн нэр дээр 2015 ны 03-р сарын 01-ны өдөр баарны үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл авсан, тэгээд аав бид хоёр 7-р байраа өөрсдийнхөө нэр дээр болгох гэхэд уг байр нь хувьчлагдаагүй баримтгүй байсан, тэгтэл Мөнгөнцэцэг эгч нэг өдөр ирээд байрны чинь гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулчихсан, үлдэгдэл 5.000.000 төгрөгөө өгөөд нэр дээрээ болгуул гэж хэлсэн, тэгэхээр нь аав бид хоёр тэр 5.000.000 төгрөг чинь байрны үнэ бишээ баарны тусгай зөвшөөрлийн мөнгө биз дээ гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг эгч үгүй ээ наадах чинь тусгай зөвшөөрлийн мөнгө биш, байрны үлдэгдэл мөнгө байгаа юм аа гэж хэлсэн, тэгэхээр нь аав бид хоёр 5.000.000 төгрөгийг чинь өгч чадахгүй, танай тусгай зөвшөөрлийг чинь аваагүй юм чинь гэж хэсэг маргалдсаны дараа Мөнгөнцэцэг эгч гараад явсан, тэгээд 2015 оны 10-р сард Мөнгөнцэцэг эгч манай бааран дээр ирээд танайх 5.000.000 төгрөгөө өгөөд 7-р байрныхаа гэрчилгээг өөрсдийнхөө нэр болгож авбал ав, үгүй бол би 7-р байрыг чинь өөр хүнд зарлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Мөнгөнцэцэг эгчид хандан үгүй ээ 5.000.000 төгрөгийг чинь өгөхгүй, та аавтай уулз би мэдэхгүй гээд баарнаасаа гаргасан, тэгээд энэ маргаан одоог болтол үргэлжпээд яваад байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх39-40 хуу/
Гэрч Г.Батдуламын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...би юу болсон талаар сайн мэдэхгүй, манай аав Каж, ээж Ганзориг нарын ярьж, байгаа яриаг сонсоход манай аав, ээж хоёр Мөнгөнцэцэг гэх эмэгтэйгээс баарны үйл ажиллагаа явуулдаг байсан 3-н байрыг нь 30.000.000 төгрөгөөр, баарных нь тусгай зөвшөөрлийг 9.000.000 төгрөгөөр, нийтэд нь 39.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон гэсэн, тэгээд мөнгө, төгрөгөө өгчихөөд байхад Мөнгөнцэцэг гэх эмэгтэй 1 байрныхаа гэрчилгээг манай аав, ээжийн нэр дээр болгож өгөхгүй байгаа гэж би аав, ээжээсээ сонссон, надад өөр энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, би тухайн үед энэ хэдийг наймааныхаа асуудлыг ярилцаж байхад нь хажууд нь байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуу/
Гэрч Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2015 оны 08-р сарын 05-ны өдөр шиг санагдаж байна, ойролцоогоор 10 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явж байхад Мөнгөнцэцэг намайг дуудаад би энэ 2 давхарынхаа байранд гаднаас нь шат гаргаад кафе ажиллуулах гэж байгаа юм аа, надад хэрэгтэй зүйлс танай дэлгүүрт байна, би танай дэлгүүрээс өөрт хэрэгтэй зүйлсээ авъя, танайх лизинг үүсгэдэг гэсэн гэж хэлсэн, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан манайх Хаан банкны лицентэй гэж хэлчихээд яваад өгсөн, тэгэхэд Мөнгөнцэцэг дэлгүүр дээр чинь очиж уулзая гэж байсан, тэгээд тэр өдөр билүү маргааш нь билүү надтай ирж уулзаад 1. Гал оны тавилга, 2. Барилгын осфа хавтан 2 ширхэг, 3. 25 метр хулдаас, 4. Газан плитка, 5. Будаа агшаагч, 6. Битүү чанагч, 7. 821 гэсэн замаск 1 шуудай, 8. угаадаг замаск 1 шуудай зэрэг эд зүйлсийг авъя гэсэн, тэгэхээр нь би манайх Хаан банкны лизенгийн гэрээтэй учраас Хаан банкны лизенгээрээ өгье гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг Хаан банкин дээр очиж уулзсан бололтой би Хаан банкны лизенгээр авч болохгүй байна аа хувиараа лизен үүсгэмээр байна, хувиараа лизен үүсгэе гэж хэлсэн, тэгэхээр нь тухайн үедээ зөвшөөрөөгүй, нилээн хэд хоногийн дараа Мөнгөнцэцэг ахиад манай дэлгүүр дээр ирэхдээ 51-р байрны 7-н тоот орон сууцныхаа гэрчилгээг барьчихсан, би энийг чам дээр барьцаанд тавьчихаад яаралтай кафегаа тохижуулаад ажлаа эхлэмээр байна гэж хэлсэн, тэгээд гуйгаад байхаар нь би Мөнгөнцэцэгтэй ярилцаж байгаад хэрвээ чи тэгж байгаа бол иргэний үнэмлэхээ конандуулаад нотериатаар батлуулаад аваад ир гэж хэлсэн, тэгээд авч ирсэнийх нь дараа би Мөнгөнцэцэгийн байрных нь гэрчилгээг авч үлдээд Мөнгөнцэцэгийн надаас авъя гээд байсан бараануудыг нь Мөнгөнцэцэгт өгсөн, тэгээд би Мөнгөнцэцэгийн надад авчирч өгсөн иргэний үнэмлэхний хуулбарын ар талд нь Мөнгөнцэцэгийн надаас авсан бараануудын нэрсийг тоо ширхэг, үнийн дүнтэй нь бичээд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гзж гарын үсгээ зуралцсан, тэгээд Мөнгөнцэцэг нь надаас нийт 1.364.500 төгрөгний бараа материалыг 8-н сарын хугацаанд төлж барагдуулна гээд бараагаа аваад явсан, Мөнгөнцэцэг нь надаас авсан мөнгөн дээрээ 1 сарын 11937 төгрөг нэмж төлөхөөр болсон, тэгээд нийтдээ надад 1.460.000 төгрөг өгөхөөр болсон юм, одоогоор Мөнгөнцэцэг надад ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг өгсөн асуудал байхгүй, Мөнгөнцэцэгийн надад мөнгөө төлж барагдуулах хугацаа 2016 оны 03-р сарын 20-ны өдөр дуусах юм байна, тухайн үед ийм л асуудал болсон, надад өөр мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх42 хуу/
Гэрч Д.Банзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр бид хоёр 2014 оны 11 сард яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна Бэрх хотод цайны газрын зориулалтаар ажиллуулахаар нэг обьект барьж дуусгасан юм тэгээд байж байхад Бэрх хотын Мөнгөнцэцэг гэх эмэгтэй бид хоёртой ирж уулзаад та хоёр шинээр обьект барьчихсан юм байна аа, уг обьектыг чинь миний тусгай зөвшөөрлөөр ажиллуулая, та хоёр өдөр нь цайны газрын үйл ажиллагаа явуул харин би оройд нь баарны үйл ажиллагаагаа явуулая гэж санал тавьсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр тусгай зөвшөөрөл зарагдадгүй гэдгийг нь мэдээд хамтран ажиллах саналыг нь хүлээж аваагүй гэсэн мэдүүлэг. / хх-ийн 45 хуу/

Гэрч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2014 оны 08-р сард шиг санагдаж байна, яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, Бэрх хотод гадуур явж байгаад Мөнгөнцэцэгтэй таарсан юм, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан танд мөнгө байна уу? Мөнгө зээлээч гэк байсан, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан ахад нь чамд зээлэх мөнгө байхгүй гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан би Каж өвгөнөөс 5.000.000 төгрөг авах ёстой юм. Энэ өвгөнөөс энэ мөнгийг яаж авах бэ? танд ямар нэгэн арга байна уу гэж асуусан, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан ахад нь ямар арга байхав дээ гэж байсан юм, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан миний нэр дээр ийм объект байна аа, энэ обьектийг таны нэр дээр шилжүүлээд би таниас мөнгө зээлсэн болоод хоёулаа нотариатаар батлуулчихъя тэгвэл Каж гуайгаас мөнгөө авч болох байх гэж хэлсэн, тэгээд Мөнгөнцэцэг бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод Мөнгөнцэцэг надаас З.500.000 төгрөг авсан болоод Мөнгөнцэцэг бид хоёр нотариатаар батлуулсан, тэгээд дараа нь би Каж гуайтай уулзаад та ер нь Мөнгөнцэцэгт хэдэн төгрөг өгөх ёстой юм бэ? гэхэд тэрүүгээр чи яах гээд байгаа юм гэж хэлсэн, тэгэхээр нь би Каж гуайд хандан би Мөнгөнцэцэгээс мөнгө авах ёстой юм аа, тэгээд л энэ талаар мэдэх гэсэн юм гэж хэлсэн, тэгэхэд Каж гуай наадах чинь ер нь залилан хийхээс өөр юм хийхгүй, улаан луйварчин хүүхэн байгаа юм гэж хэлж байсан, тэгэхээр нь би Каж гуайд хандан Мөнгөнцэцэг надад байрныхаа ордерийг барьцаанд тавиад мөнгө зээлсэн юм, энэ байр нь Мөнгөнцэцэгийн нэр дээр байдаг юм уу? Эсвэл таны нэр дээр байдаг юм уу гэж асуусан, тэгэхэд энэ байр Мөнгөнцэцэгийн нэр дээр байгаа гэж байсан, тэгээд би өөр нээх юм ярилгүй Каж гуайгийн гэрээс гараад явсан, тэрнээс хойш ахиж Каж гуайтай уулзаагүй гэсэн мэдүүлэг /хх 46 хуу/
Гэрч Уранцэцэгийн өгсөн мэдүүлэгт: “... Мөнгөнцэцэг нь ирж уулзаад танайх согтууруулах ундаа зарах зөвшөөрөлгүй юм чинь надтай хамтарч ажиллах уу надад баарны тусгай зөвшөөрөл байгаа гэж санал тавьж байсан. Тэгээд би манайх согтууруулах ундаа худалдаалах стандарч шаардлага хангахгүй гэж бодоод хамтарч ажиллахгүй гэдгээ Мөнгөнцэцэгт хэлсэн. Мөнгөнцэцэг хамтарч ажиллах санал тавихын хувьд тавьсан гэхдээ манайх зөвшөөрөөгүй нэг ч өдөр хамтарч ажиллаагүй гэсэн мэдүүлэг. /хх 49 хуу/
Гэрч Я.Үерийн өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 10 сард өдрийг нь санахгүй байна. Бэрх хотод эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Мөнгөнцэцэг дуудлага өгөхдөө манай байраас Кааж гуайхан гарахгуй байна гэсний дагуу Бэрх хотын 55-2-9 тоот байранд очиход Мөнгөнцэцэг гэгч сүх барьчихсан хаалгыг нь эвдэнэ Каажийнхан миний байрыг суллаж өгөхгуй хаалга тайлахгүй байна гэсний дагуу уг 9 тоот байрны хаалгыг тайлуулан орход Кааж хүүхдүүдийнхээ хамт байсныг юу болсон талаар асуухад Кааж нь Мөнгөнцэцэгээс авах мөнгөнийхөө барьцаанд тэр байранд амьдарч байгаа гэж ярьсан утга учир ойлгогдохгүй мөнгө төгрөгний хэрүүл хийгээд хэрэлдээд байхаар нь Кааж гуайд та байрыг нь суллаад өгчих гэж хэлсэн. Тэгтэл Кааж гуай өөрийнхөө эд зүйлээ аваад байрыг нь суллаж өгч байсан гэсэн мэдүүлэг /хх 50-р хуудас /
Гэрч Т.Шижир-Эрдэний өгсөн мэдүүлэгт: “...Мөнгөнцэцэг Алтансүх нар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай ажил дээр ирээд зээлийн баримт бичиг гар бичмэл баталгаажуулая гэхээр нь би нотариатаар тамга тэмдэгээр уг зээлийн гар бичмэлийн гарын үсгийг нь баталгаажуулж өгсөн. Миний ойлгосноор Мөнгөнцэцэг нь Алтансүхээс мөнгө зээлийн баримт үйлдсэн байсан. Тухайн үед Мөнгөнцэцэгийн үйлдэж ирсэн нэг хувь гар бичмэлийг канон байхгүй учир хуулбарлаж авч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-51 хуу/

Гэрч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэгт: “...2014 онд манай бэрх хот төвд авсан байсан газраа засаж байшин барилга барих гэж байтал Мөнгөнцэцэг гэж хүүхэн ирж уулзаад та нар байшин барина гэж байхаар бэлэн юм ав. Миний баар болон байрыг авч ашиглуул гэхээр нь манайхан хоорондоо ярилцая гээд өнгөрсөн. Тэгээд манай нөхөр хүмүүсээс асууж бид хоорондоо ярилцаж байгаад Мөнгөнцэцэгийн баарыг авч ажиллуулахаар болж Мөнгөнцэцэгтэй уулзаж баарны үйл ажиллагаа явуулж байсан Бэрх хотын 51-р байрны 68 7, 8-р тоот байр Сувдан шоо гэж ХХК-ний баарны тусгай зөвшөөрөл зэргийг 39.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Кааж Мөнгөнцэцэгт 2014 оны 02 сарын сүүлээр 13.000.000 сая төгрөг өгч тэр оныхоо 3 сарын 2-ны өдөр баарны тусгай зөвшөөрлөө авч баарны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дараа нь 2014 оны 04 сард 17.000.000 төгрөг бэлнээр Мөнгөнцэцэгт өгсөн. Тэгтэл Мөнгөнцэцэг 4-р байрны 6, 8-р тоот байрны бэрчилгээг Каажийн нэр дээр шилжүүлж гэрчилгээг нь авч ирж өгсөн. Ингээд нийт 30.000.000 төгрөг Мөнгөнцэцэгт өгсөн. Дараа нь сургууль орох дөхөөд Мөнгөнцэцэг ирж уулзаад 2.500.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд аарын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа би өөрнийхөө нэр дээр сунгуулая. Таны нэр дээр сунгуулж болохгүй байна гэхээр нь тусгай зөвшөөрлөө өгөөд явуулсан. Мөнгөнцэцэг тусгай зөвшөөрлөө сунгуулахаар бичиг баримтаа бүрдүүлж аймагт аваачиж өгсөн байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл гараагүй /сунгагдаагүй/ хүлээж байтал нэг өдөр Мөнгөнцэцэг орж ирээд би тусгай зөвшөөрлөө танайд өгөхөө больсон шүү би өөрөө тусгай зөвшөөрлөөрөө үйл ажиллагаагаа явуулна гэж хэлэхээр нь манай нөхөр тусгай зөвшөөрөлгүй бол манай энэ байрнуудаар чинь яах юм. Байраа буцааж аваарай миний мөнгө буцааж өг гэхэд Мөнгөнцэцэг та нар надтай яах гэж наймаа хийсэн юм хохь чинь гээд гараад явсан. Тэгээд энэ маргаан гарахаас өмнө оюутны төлбөр хэрэг боллоо гэхээр 1.500.000 төгрөг өгсөн. Нийт одоо 34.000.000 төгрөг өгчөөд байгаа юм. Маргаан болохоос өмнө Мөнгөнцэцэг тусгай зөвшөөрөл болон 7 тоот байрны гэрчилгээг танай нэр дээр гаргуулж өгнө гээд байдаг байсан. 7 тоот байрныхаа гэрчилгээг одоо өөрийнхөө нэр дээр гаргуулж авчихаад өгөхгүй байгаа юм. Энэ асуудлын дунд цагдаа нар ирж хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд баараа хаалгаж байсан. Мөнгөнцэцэг мөнгө авах болохоороо ирж зовлон ярьж бичиг баримт гэрчилгээг танай нэр дээр гаргуулж өгнө гэж хэлээд мөнгө аваад явдаг байсан гэсэн мэдүүлэг. /хх53-55 хуу/
Гэрч А.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... би Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны төвд байх өөрийн эзэмшлийн 51-р байрны 7 тоот 3 өрөө байраа 2008 онд яг хэдэн сарын өдөр болохыг нь сайн санахгүй байна, 150.000 төгрөгөөр бэрх тосгоны төв дээр Мөнгөнцэцэг бид хоёр нотариатаар батлуулж байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-56 хуу/

Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэнтий аймгийн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийдэг юм, тэгээд намайг ажлаа хийж байхад 2014 оны сүүлээр шиг санагдаж байна, Хэнтий аймгйин Бэрх тосгоний Каж гэх хүн манай ажил дээр ирж надтай уулзаад согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл яаж авах, ямар материалууд бүрдүүлэх, хүнээс худалдаж авч  болдог эсэх талаар асууж тодруулж байсан, тэгэхээр нь би Каж гэх хүнд согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авахад бүрлүүлэх материалын жагсаалтыг хэвлэн өгөн, тусгай зөвшөөрлийг аймгийн засаг даргын тамгын газрын согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэхэд хяналт тавих хяналтын комиссын 9 гишүүн хэлэлцэж байж шийдвэрлэдэг юм. Мөн тусгай зөвшөөрлийг бусдаас худалдаж авах, бэлгэнд авах, шилжүүлж авах зэргийг хуулиараа хориглосон байдаг талаар нь хэлж хуулийг заалтыг нь харуулсан. Тэгэхэд Каж гэх хүн надад хандан би ер нь ном журмынх нь дагуу марериалаа бүрдүүлж өгье, комиссын хурал хэзээ хуралдах вэ гэж надаас тодруулж авчихаад явсан. Тэгээд нийх удалгүй шиг санаж байна. Намайг ажил дээрээ байхад Каж гэх хүн дахин ирээд би материалаа ном журмынх нь дагуу бүрдүүлчихээд ирлээ гээд надад материалаа өгсөн. Тэгээд би материалуудыг хянаж үзэхэд уг матераилууд нь бүрэн, ямар нэгэн дутуу зүйл байхгүй байсан учир материалыг нь хүлээн авч комиссын хуралд оруулсан. Тэгээд комиссын хурлаар орж дэмжигдээд аймгийн засаг даргын захирамж гарч Каж гэх хүнд согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл компанийх нь нэр дээр гаргаж өгсөн. Харин Мөнгөнцэцэг гэх эмэгтэйгийн хувьд 2015 оны эхээр шиг санагдаж  байна өөрийн аж ахуйн нэгж болох Сувдан шоо ХХК дээрээ олгогдсон согтуулуулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахаар надад материалаа бүрдүүлж өгсөн, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгийн надад бүрдүүлж өгсөн материалыг комиссын хурлаар оруулахад мэргэжлийн байгууллагуудын саналаар дэмшигдээгүй. Энэ нь Мөнгөнцэцэгийн тусгай зөвшөөрөл сунгагдаагүй гэсэн үг. Иймд Мөнгөнцэцэгийн аж ахуй нэгжийн хугацаа 2015 оны 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн автоматаар хүчингүй болж ашиглах боломжгүй болж байгаа юм. Тэгээд комиссын шийдвэр гарсны дараа Мөнгөнцэцэг гэх эмэгтэй манай ажил дээр ирээд надад хандан ямар учраас манай тусгай зөвшөөрөл сунгагдаагүй юм бэ гэхээр нь би Мөнгөнцэцэг гэх эмэгтэйд хандан танай үйл ажиллагаа явуулах ажлын байр бусдад зарагдсан учраас цаашид тусгай зөвшөөрлийг чинь сунгах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд Мөнгөнцэцэг гэх эмэгтэй манай ажлаас гараад явсан гэсэн мэдүүдэг/хх 57-58хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь 2014 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх хотын 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцуудыг С.Кажид 30.000.000 төгрөгөөр зарсан атлаа 7 тоот байрны гэрчилгээг С.Кажийн нэр дээр шилжүүлээгүй, бусдад барьцаанд тавьсан, мөн баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан боловч тусгай зөвшөөрлийг түүний нэр дээр шилжүүлээгүй С.Кажийг залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Кажийн “...8, 9-р байрны гэрчилгээг Алтанцэцэг бид хоёр өөрсдийнхөө нэр дээр болгож аваад 7-р байрных нь гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр болгох гэхэд уг байр нь Мөнгөнцэцэгийн нэр дээр байгаагүй, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгээс энэ байрыг чинь яах бэ гэхэд би энэ байрыг удахгүй таны нэр шилжүүлж өгнө өө, бүх бичиг баримт нь надад байгаа болно, та санаа зоволтгүй гэж хэлсэн,   Мөнгөнцэцэг манай гэрт орж ирээд за Каж ахаа би баарныхаа тусгай зөвшөөрлийг өөрийнхөө нэрэн дээр дахин хоёр жил сунгуулъя, миний тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 11-р сарын сүүлчээр дуусах гээд байна, 1 сарын өмнөөс хөөцөлдөхгүй бол болдоггүй юм аа, би тусгай зөвшөөрөл болон объектийн гэрчилгээн дээрээ таны нэрийг захирал гэж оруулна, тэгээд би өөрийнхөө нэрийг хасуулаад тусгай зөвшөөрлийнхөө үлдсэн 5.000.000 төгрөгөө авъя гэж хэлсэн, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан тэгж болдог юм уу, би өөрийнхөө нэр дээр болгож авмаар байна гэхэд та нарт бол тусгай зөвшөөрөл олдохгүй, надад бол сунгуулна гэдэг бол амархан байна гэсэн, тэгэхээр нь би тэгж болдог юм бол тэг хэлсэн, тэгээд Мөнгөнцэцэг манай бааранд байсан холбогдох бичиг баримтаа аваад Хэнтий аймаг явж тусгай зөвшөөрөлөө сунгуулна гэж явсан, тэгээд Хэнтий аймгаас Бэрх хотод ирчихээд надтай уулзахгүй удаад байсан, тэгээд нэг орой манай гэрт хүрч ирээд би танайд тусгай зөвшөөрөл болон обьектынхоо гэрчилгээг өгөхөө больсон, харин өөрт чинь зарсан 3-н байран дээр тус бүрт нь 3.000.000 төгрөг нэмсэн шүү гэж хэлсэн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35хуу/, гэрч Г.Алтанцэцэгийн “...тэгээд үлдэгдэл 9.000.000 төгрөгийг нь баарны тусгай зөвшөөрлөө аавын нэр дээр болгосны дараа өгөхөөр ярилцаж тохиролцсон, тэгээд Мөнгөнцэцэг эгч хүлээн зөвшөөрч манай аавын тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсгээ зурсан, ... баарныхаа үйл ажиллагааг явуулж байхад 2014 оны 11-р сарын сүүлчээр тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусах дөхөхөөр нь би Мөнгөнцэцэг эгчтэй очиж уулзаад тусгай зөвшөөрлийн чинь хугацаа дуусах нь гэхэд Мөнгөнцэцэг эгч надад хандан би бичиг баримтаа бүрдүүлээд аймаг руу явуулчихсан миний нэр дээр сунгуулаад гараад ирэхээр нь аавын чинь нэр дээр болгож өгнө гэж хэлсэн, тэгээд хэд хоногийн дараа Мөнгөнцэцэг эгч манай бааран дээр ирээд надад хандан би та нарт тусгай зөвшөөрлөө өгөхөө болилоо гэж хэлсэн, тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ? та тусгай зөвшөөрлийнхөө тал мөнгийг авчихаад байгаа биз дээ гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг эгч надад хандан тэр ямар хамаатай юм бэ энэ чинь миний юм, би та нарт өгөхгүй гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл тусгай зөвшөөрөлгүй бол энэ обьектыг чинь бид нар юу гэж авдаг юм бэ гэж хэлсэн, тэгэхэд яах гэж авсан юм бэ хохь чинь гэж хэлээд манай баарнаас гараад явсан, ... тэгээд аав бид хоёр Хэнтий аймаг орж зохих хууль ёсны хүмүүстэй уулзаж Мөнгөнцэцэгийн тусгай зөвшөөрөл дангаараа зарагддаггүй болохыг нь мэдээд тусгай зөвшөөрөл шинээр авч олох талаар хөөцөлдсөн, … тэгээд аав бид хоёр 7-р байраа өөрсдийнхөө нэр дээр болгох гэхэд уг байр нь хувьчлагдаагүй баримтгүй байсан. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40хуу/, гэрч Мөнхцэцэгийн “... нилээн хэд хоногийн дараа Мөнгөнцэцэг ахиад манай дэлгүүр дээр ирэхдээ 51-р байрны 7-н тоот орон сууцныхаа гэрчилгээг барьчихсан, би энийг чам дээр барьцаанд тавьчихаад яаралтай кафегаа тохижуулаад ажлаа эхлэмээр байна гэж хэлсэн, тэгээд гуйгаад байхаар нь би Мөнгөнцэцэгтэй ярилцаж байгаад хэрвээ чи тэгж байгаа бол иргэний үнэмлэхээ конандуулаад нотериатаар батлуулаад аваад ир гэж хэлсэн, тэгээд авч ирсэнийх нь дараа би Мөнгөнцэцэгийн байрных нь гэрчилгээг авч үлдээд Мөнгөнцэцэгийн надаас авъя гээд байсан бараануудыг нь Мөнгөнцэцэгт өгсөн. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42хуу/, Гэрч Д.Банзрагчийн “... Мөнгөнцэцэг баарны үйл ажиллагаагаа явуулая гэж санал тавьсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр тусгай зөвшөөрөл зарагдадгүй гэдгийг нь мэдээд хамтран ажиллах саналыг нь хүлээж аваагүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45хуу/, Гэрч Г.Алтансүхийн “... 2014 оны 08-р сард шиг санагдаж байна, яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, Бэрх хотод гадуур явж байгаад Мөнгөнцэцэгтэй таарсан юм, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан танд мөнгө байна уу? Мөнгө зээлээч гэж байсан, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан ахад нь чамд зээлэх мөнгө байхгүй гэж хэлсэн, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан би Каж өвгөнөөс 5.000.000 төгрөг авах ёстой юм. Энэ өвгөнөөс энэ мөнгийг яаж авах бэ? танд ямар нэгэн арга байна уу гэж асуусан, тэгэхээр нь би Мөнгөнцэцэгт хандан ахад нь ямар арга байхав дээ гэж байсан юм, тэгэхэд Мөнгөнцэцэг надад хандан миний нэр дээр ийм объект байна аа, энэ обьектийг таны нэр дээр шилжүүлээд би таниас мөнгө зээлсэн болоод хоёулаа нотариатаар батлуулчихъя тэгвэл Каж гуайгаас мөнгөө авч болох байх гэж хэлсэн, тэгээд Мөнгөнцэцэг бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод Мөнгөнцэцэг надаас З.500.000 төгрөг авсан болоод Мөнгөнцэцэг бид хоёр нотариатаар батлуулсан. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46 хуу/, гэрч Б.Золбоогийн “...  Мөн тусгай зөвшөөрлийг бусдаас худалдаж авах, бэлгэнд авах, шилжүүлж авах зэргийг хуулиараа хориглосон байдаг талаар нь хэлж хуулийг заалтыг нь харуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58хуу/ зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь 7 дугаар байрны гэрчилгээг бусдад барьцаанд тавьсан атлаа хохирогчийг үг болон үйлдлээрээ бодит байдлыг гуйвуулж, өөрөөр хэлбэр тухайн 7 дугаар байрны гэрчилгээг барьцаанд тавьсанаа нуун далдалж өөрт байгаа мэтээр ойлгуулж хохирогчийг хуурч мэхэлсэн үйлдэл нь дээрх гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.
Иймд Д.Мөнгөнцэцэгийн нэр дээрх 51-07 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хохирогч С.Кажийн нэр дээр шилжүүлэх нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан боловч шилжүүлээгүй ба хохирогчийг илтэд хуурч мэхлэн баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, шилжүүлж болдог мэтээр ойлгуулж төөрөгдүүлж идэвхитэй үйлдэл хийсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, шилжүүлж өгөх зэргийг хуулиар хориглосон байдаг байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн этгээдийн гэм буруутай нь нотлогдсон тохиолдолд хохиролыг өршөөхгүй байхаар тусгасан тул хохирогч С.Кажийн баарны тусгай зөвшөөрөл авахаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт өгсөн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулж хохирогч С.Кажид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

    
  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт, бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгээс 4000000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Кажид олгосугай.

6.  Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт түүний нэр дээрх Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 1 дүгээр хороо гудамж 51 дүгээр байрны 07 тоот, 000360026 дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хохирогч С.Кажийн нэр дээр шилжүүлэх өөрчлөлтийг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
     
     8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Ц.МӨНХТУЛГА