Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын ø¿¿õèéí Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ø¿¿ã÷ Б.Эрдэнэмөнх äàðãàëæ,

          Íàðèéí áè÷ãèéí äàðãà Ч.Сувд-Эрдэнэ

Óëñûí ÿëëàã÷ Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé хийсэн хуралдаанаар

 

Ñýëýíãý àéìãийн ******* сум дàõü Ñóì äóíäûí  ïðîêóðîðûí ãàçðын хяналтын прокуророос Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 äүгээр ç¿éëèéí 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ¿éëäýí èð¿¿ëñýí *******т õîëáîãäîõ эрүүгийн 2232000900105 дугаартай õýðãèéã 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биåèéí áàéöààëò

 

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1968 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон, ******* дов 211 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө хоёр удаа ял шийтгүүлж байсан.

-Дархан-Уул аймгийн Шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар,

-******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт ******* *******/рд:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* сумын Түнхэл 5 дугаар баг, ******* 211 тоотод өөрийн гэртээ хохирогч *******ыг шалтгаангүйгээр цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон ******* дов 211 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч *******ын эрх чөлөөнд халдаж цохиж зодон зүүн талын 2, 6, 10 дугаар хавирга, баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, хамрын ясны хугарал, духны урд хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, дах, зулайн орой, зулайн ар, духны урд хэсэг, хоёр нүд, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн гэмтэл   учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг болон улсын яллагчаас оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг нь эрүүгийн 2232000900105 дугаартай хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хатанбаатар бид хоёр манай гэрт хоёр шил архи хувааж уугаад согтсон үедээ юунаас болсон юм мэдэхгүй Хатанбаатар ахыг зодсон байсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бид хоёр шөнө архиндаа согтоод их муудсан байсан бөгөөд ******* учир зүггүй намайг зодож, нүд рүү хуруугаа хийж Ё.*******ыг таньж байна уу? чи гээд над руу орилж, тархи толгойгүй нүдээд би ухаан алдсан байсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө унтаад сэрэхэд дэр нилдээ цус болсон, миний зүүн талын хацарт цус наалдаж хатсан, нүдний хоёр зовхи тагларч хавдсан байсан болохоор нь  нүдээ хуруугаараа сөхөж үзэхэд гэрэл харж байхаар нь сохроогүй юм байна гэж баярлаж байсан. Би хэвтэж байхдаа миний өрөөсөн нүд юм харахгүй байна гэж *******т хэлэхэд “Ахыгаа арай хэтрүүлсэн байна, энэ муухай архинаас боллоо, та намайг мэднэ шүү дээ Ягаанаа маргааш Улаанбаатар хотоос ирнэ хоёулаа одоо юу гэж хэлнээ” гээд миний нүүрний цусыг чийгтэй даавуугаар арчаад хажууд суусан. Тухайн үед ухаан балартаад тэрнээс хойш юу ч санахгүй ухаан алдчих шиг болсон. Тэгээд нэг сэрэхэд нар буусан гэгээ тасарч байсан бөгөөд ******* юмаа угаагаад сууж байсан. ******* надад хэлэхдээ таныг унтаж байхад Пүрэв эгч ирээд явлаа, таны нүүр аймаар болчихсон байна гээд гараад явсан. ...Тухайн өдөр *******аас өөр хүнтэй уулзаж архи уугаагүй. ...******* нь архи уухаараа биеэ барих чадваргүй, унтаж амарч чадахгүй шөнө байнга босож ирж хүн зоддог. Энэ асуудал нь удаа дараа болж байсан бөгөөд архи уухаараа ухаанаа алдаж Ё.******* гэж таних уу? гэж орилоод хүн болгон руу дайрч асуудал үүсгэдэг. 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Ё.******* намайг ямар шалтгааны болж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. Тэр өдөр хоёр шил архи хувааж уугаад унтаж амарч байх үед гэнэт л орилж босож ирээд намайг учир шалтгаангүй зодож нүдсэн. ...Тэр өдрийн шөнө *******тай хамт архи уусан байсан бөгөөд болсон явдлын талаар сайн санаж байна. ******* нь миний нүд рүү хуруугаа хийгээд дарах үед би унтаж байгаад сэрээд гарыг нь нүүрнээсээ зайлуулахад толгой түрүүгүй нүдэж, хоолойг миний боогоод ухаан алдсан. Ухаан алдах үед намайг яаж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...******* манай дүү тай утсаар холбогдож “ахын чинь биед гэмтэл учруулсан нь үнэн өргөдлөө буцаагаад авчаач тэгэх үү би төлбөр мөнгийг нь барагдуулна өмнө бас шоронд орж байсан болохоор болохгүй байна” гэж манай дүүд хэлүүлсэн байсан. ...******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг учир зүггүй зодсон. ...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Миний аарцаг болон түнэхэд ямар нэг гэмтэл шарх учраагүй ээ. Миний хавирга хугарч толгойдоо бага зэрэг гэмтэл авсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11-14, 16, 18 дугаар хуудас/

- Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би Хатанбаатараас чи хэнд зодуулсан юм бэ? юу болсон юм надад хэлээдэх гэсэн чинь Хатанбаатар нь “Би Ё.*******тай хамт архи, уусан, ******* намайг зодоод ухаан алдаад нэг сэрсэн чинь ******* хажууд тонгойгоод суучихсан ахыгаа хэтрүүлчихлээ гээд амандаа үглээд байх үед нь дахиад ухаан алдчихсан” гэж надад хэлж байсан. ...Яагаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй талаараа надад хэлээгүй. ******* гэх хүний гэрт зодуулсан цагаас хойш хоёр хоносон гэж хэлж байсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тэдний гэрээр орсон Пүрэвээ гэх эмэгтэй манай төрсөн болох Тугбаатарын хадмуудад Хатанбаатарыг зодуулсан байдалтай *******ын гэрт нь байгааг дуулгаж эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/

- Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* надтай утсаар холбогдоод “Би ахыг чинь зодсон нь үнэн, би төлбөр мөнгийг чинь өгье, шүүх цагдаагаар явахгүй өргөдлөө буцаагаад авчиж болох уу, би өмнө бас шоронд орж байсан болохоор өмнөх асуудал сөхөгдөж магадгүй” гэж надаас асуусан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25-р тал/,

- Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдрийн 16 цаг 00 минутын орчим халуун усны Н.Тэгшээ гэх залуу манай гэрийн хашаанд орж ирээд та хүн үзээд өгөөч гээд намайг дагуулаад Түнхэл тосгоны “******* дов” гэх газарт *******ын гэрт дагуулж очсон юм. Тэгээд гэрт нь ороход зүүн гар талын орон дээр хэвтэж байсан бөгөөд орон дээр очиж биеийн байдлыг нь үзэхэд хүнд зодуулсан байсан. ...Хатанбаатарын биеийн хавирга, хэвлийгээр өвдөөд байна гээд эвхрээд хэвтэж байсан бөгөөд хоёр нүд нь хөхөрч хавдсан, эрүүн доогуур нь зөөлөн эдийн няцралтай, хоолой хүзүүг нь боосон байдалтай хөхөрсөн байсан ба хэвлий хавиргаар эмзэглэлтэй, хөндүүр өвчтэй байсан. *******ын хүзүү хоолойг нь боосон шинжтэй хөхөрсөн, нүүрэнд нь цус хатаад удсан байсан шинжтэй цэвэрлэх гэхээр арилахгүй байсан. ...******* нь хэнд зодуулсан талаараа хэлэхгүй байсан бөгөөд ******* нь Хатанбаатарыг Түнхэл тосгоны Замчид хэсгийн орчимд зодуулаад ирсэн гэж хэлж байсан бөгөөд миний бодлоор ийм болтлоо зодуулсан хүн тэр холоос *******ын гэрт согтуу алхаад ирэх боломжгүй гэж тухайн үедээ бодож байсан бөгөөд *******ыг зодуулаад ирэхэд нь эмнэлэг, цагдаад өгөхгүй яасан юм гэсэн чинь ******* юу ч ярихгүй дуугүй болчихсон юм. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *******ын гэрт очиход ******* нь зодуулаад 2 хоног болсон байсан. ...Хатанбаатар нь Түнхэл тосгоны замчдад зодуулсан байсан бол тэр хол газраас ******* довд *******ын гэрт ийм байдалтай, согтуу алхаад ирэх боломжгүй бөгөөд тухайн үед биеийн байдлыг нь үзэхэд ерөөсөө хөдөлж чадахгүй, эвхрээд хэвтээд байсан. Тухайн үед *******аас архи үнэртэж байсан бөгөөд ******* шалаа угаагаад байсан болохоор нь Хатанбаатарыг урьд шөнө нь зодсон байж магадгүй гэж бодсон. Хатанбаатарын чихнээс цус гоожсон, нүүрэнд нь цус хатаж дагтаршсан байсан бөгөөд хэвтэж байсан ор болон өмссөн хувцас нь цэвэрхэн байсан. ...мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би Хатанбаатартай хоёулаа манай гэрт 2 шил архи хувааж уусан. Тэгээд би тухайн үедээ тасарчихсан байсан. Хатанбаатартай архи ууж байхдаа маргалдаж түүнийг нэг удаа гараараа цохисон шиг л санагдаад байгаа юм. Би түүнээс өөр зүйлийг санахгүй байна. Би түүнийг яаж зодсон, биеийнх нь аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисон зэргийгээ огт санахгүй байна. Тэгээд өглөө сэрээд хартал Хатанбаатар нүүр нь хавдчихсан надад “чи намайг шөнө зодчихсон” гэж хэлсэн. Тэгээд л би урьд шөнө архи уугаад тасарчихсан байх үедээ Хатанбаатарыг зодсон гэдгийгээ мэдсэн. Гэрт архи ууж байх хугацаанд гаднаас ямар нэгэн хүн ирээгүй, бид хоёр хоёулаа л байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 68 дугаар хуудас/

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1. *******ын биед зүүн талд 2, 6, 10 дугаар хавирга, баруун талд 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, хамрын ясны хугарал, духны урд хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, дух, зулайн орой, зулайн ар, духны урд хэсэг, 2 талын нүд, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 3. *******ын биед учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 5. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 7. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний аарцаг түнхний КТГ-н өөрчлөлт өвчний түүхийн оношинд тусгагдаагүй байгаа тул аарцаг түнхний КТГ-ийн хариуг авчирч дүгнэлтэд тусгуулах боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 56-57 дугаар хуудас/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч ******* шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хохирогч, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчээс холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрыг хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хуулийн зүйчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хавтаст хэрэгт хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд нотлох баримт гаргаж нэхэмжлээгүй боловч шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд 1500000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаад уг хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.Мөн хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Баясгаланд оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 800/найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ