Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/270

 

 

 

   2020               7                17                                                 2020/ШЦТ/270 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Хохирогч Б.Тэгшээ, Э.Цэрэнбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,  

ШүүгдэгчЦ У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Ц У-тхолбогдох эрүүгийн 1934002950277 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М Ц У, 1982 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар баг Бүрд гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

ШүүгдэгчЦ У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

ШүүгдэгчЦ Уын өгсөн: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж хэлж ярих зүйл алга байна гэх,

 

Хохирогч Э.Цэрэнбатын өгсөн: Энэ гэмт хэргийн улмаас ажил хийх чадваргүй болсон. Гомдолтой байна. Машинаа ББСБ тавиад авсан. Эрүүл мэндийн хохиролд хавтаст хэрэгт өгсөн баримтын дагуу 2 900 000 төгрөг шүүгдэгчээс авсан. Машины эвдрэлийн хохирол 8 493 300 төгрөг нэхэмжилж байна. Дунд чөмгөө хадуулсан тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Гар утасны зээл 999 000 төгрөг, ББСБ-аас авсан зээл 5 550 000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Тэгшээгийн өгсөн: Гомдолтой байна. Хэрэг болохоос өмнө миний бие цалингийн зээл авсан байсан бөгөөд гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадваргүй болж цалингийн зээлээ төлж чадахаа болисон. Хавтаст хэрэгт 1 800 000 төгрөгийн хохирлын баримт өгснөөс 1 400 000 төгрөгийг авсан. Тиймээс гаргуулаагүй хохирлын үлдэгдэл төлбөр болон цалингийн зээлийн 4 200 000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.Цэрэнбат /хх 83-86/, Б.Тэгшээ /хх 87-91/, Э.Баяраа /хх 92/,  А.Сугаррагчаа /хх 96/ нарын өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунбат / хх 111/, Э.Чулуунханд /хх 111/  нарын өгсөн мэдүүлэг,

ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/115, 09/116 дугаартай үнэлгээний дүгнэлт / хх 115-127, 129-142/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 144/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 146-149/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 150-151/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 153-154/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 157-158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 159-161/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1994 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 164-166/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /хх 172-173/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 14/, Э.Цэрэнбатаас гаргаж өгсөн хохирлын баримт /16-34/, хохирогч Б.Тэгшээгээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх 32-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 188/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх 189-195/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгчЦ У нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р баг Долоон Уулын эх гэх газраас өөрийн эзэмшлийн 6677 ТӨВ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлтэй айлд очхоор гарч улмаар шороон замаас засмал замд руу орж явахдаа  хоёр урсгалтай замын эсрэг урсгал руу орж өөдөөсөө ирж явсан 8559 УВЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж МУ-ын ЗХ дүрмийн 3.7-ын "а" дахь заалт "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", мөн дүрмийн 11.3 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно."-ыг зөрчиж улмаар дээрх ослын улмаас 8559 УВЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  мөн журмын 2.4.1-т зааснаар нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 8 493 300 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчиж 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.      

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчЦ У нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн авто зам дээр согтуугаар Тоёота камри /Toyota carmi/ маркийн 6677 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын "а", мөн 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 8559 УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 /Toyota Prius 20/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 8 493 300 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгслийн жолооч Э.Цэрэнбат, зорчигч Б.Тэгшээ, Э.Баяраа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Сугаррагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

 

ШүүгдэгчЦ Уын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 16-ний өдөр хөдөө танил Ганбат гэх хүний Портер машин цасанд суугаад би түүний машиныг цаснаас түрж, машинаараа татаж гаргасан өгсөн. Тэгээд Ганбат надад баярлалаа гээд тал шил архи гаргаж өгөөд тухайн архийг нь хувааж уусан. Тэгээд би Ганбатад цагаан сараар танайд очоогүй очих уу гэхэд Ганбат чи өөрөө л мэд гэсэн. Тэгээд амжвал очноо гэж хэлчхээд Ганбатаас салсан. Би гэртээ очиж хонь малаа хотлуулчхаад Ганбатынд очмоор санагдаад өөрийн эзэмшлийн 6677 ТӨВ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг унаад Ганбатынд очих санаатай явсан. Тэгээд засмал зам руу ороод Улаанбаатар хотын чигтээ хойшоо явсан байсан. Би тухайн үед зүг чигээ алдсан байсан. Тэгтэл түс хийгээд машинтай мөргөлдөх шиг болсон. Мал хашиж байхад л салхинд цохиулаад илүү согтсон байх. 6677 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хандсүрэн гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд 7 000 000 төгрөгөөр худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Би зам тээврийн осол гаргасандаа харамсаж байна. Учруулсан хохирлыг бүгдийг хариуцан барагдуулах болно. Би эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Мал мах зарж байгаад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна." гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Цэрэнбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг орохоор найз Тэгшээ, Сугаррагчаа, Баяраа нарын хамт өөрийн эзэмшлийн 8559 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй би өөрөө машинаа бариад явж байсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дундговь аймаг явах засмал руу салаад шинэ нисэх онгоцны буудал өнгөрөөд явж байгаад замдаа зогсоод бие зассан. Тэгээд машиндаа суугаад дөнгөж хөдлөөд явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирээд  миний машиныг мөргөж засмалын хажуу руу гаргасан. Тэгээд цааш болсон асуудлыг мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт л ирээд ухаан орсон байсан. Ослын улмаас миний зүүн хөл хугарсан, хавирга хугарсан байсан. Тухайн үед замын нөхцөл байдал, үзэгдэх орчин хэвийн, гадаа харанхуй, зам чөлөөтэй халтиргаа гулгаагүй байсан. Осол ойролцоогоор 21 цагийн үед болсон. 8559 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол "Илч кредит" ББСБ-д бүртгэлтэй миний нэр дээр зээлийн барьцаанд байдаг. Би гомдолтой. Эмчилгээний зардал болон хохирлоо баримтаар гаргаж өгч нэхэмжлэх болно." гэх мэдүүлэг /хх 83-86/,

 

Хохирогч Б.Тэгшээгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг орохоор найз Цэрэнбат, Баяраа, Сугаррагчаа нарын хамт дөрвүүлээ Цэрэнбатын 8559 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Цэрэнбат машинаа жолоодоод явсан. Тэгээд Төв аймгийн Дундговь аймаг руу салдаг уулзвараар Дундговь аймаг руу салаад явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машиныг мөргөж осол болсон. Бид дөрөв дөрвүүлээ гэмтэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Миний зүүн хөлийн дунд чөмөг ослын улмаас хугарсан байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ямар нэгэн шороо цас шуурга шуураагүй замын нөхцөл байдал хэвийн байсан. Осол болсны дараа эмнэлэг рүү эмнэлгийн машинтай явж байхад нөгөө урсгал сөрсөн машины жолооч надтай хамт нэг машинд сууж явсан. Тухайн хүн их хэмжээтэй согтуу байсан. Машин дотор дээлийнхээ энгэр лүү шүлсээ хаяад байсан. Та яаж байгаа юм бэ гэхэд хариулахгүй байсан. Би гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан надад хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байсан. Надад 1 819 704 төгрөгний эмчилгээний зардал гарсан үүнийг нэхэмжлэх болно. Мөн би Хаан банкинд 4 200 000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан сар бүр 180 000 төгрөг зээлэнд төлдөг байсан. 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрөөс хойш одоог хүртэл төлөөгүй байгаа. Тухайн төлөгдөөгүй байгаа саруудын мөнгийг нэхэмжилж байна. Би тогтсон ажилгүй байсан. Олдсон хар бор ажил хийдэг байсан хамгийн сүүлд Дундговь аймагт гантиг чулууны уурхайд 7 сар ажиллаад уурхайгаас гарсан уурхай ч ажиллахаа больсон." гэх мэдүүлэг /хх 87-91/,

 

Хохирогч Э.Баяраагийн өгсөн: "...шинэ нисэх онгоцны буудал өнгөрөөд явж байгаад замдаа зогсоод бид дөрөв бие зассан. Тэгээд цаашаа хөдлөөд ойролцоогоор 1 км дотор хөдлөөд явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрж давхиж ирээд манай машинтай мөргөлдсөн. Манай машин мөргүүлээд замын хажуу руу гарсан байсан. Надад эмчилгээний зардалд 360 000 төгрөг цаад жолоочоос дансаар шилжүүлж өгсөн. Тухай мөнгөөр эмчилгээгээ хийлгэсэн. Одоо миний бие зүгээр. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх 93-94/,

 

Хохирогч А.Сугаррагчаагийн өгсөн: "...Тэгшээ бид хоёр хойд талд Баяраа жолоочийн хажууд урд сууж явсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын Цагдаагийн пост буюу Дундговь аймаг руу явах замаар салаад шинэ нисэх онгоцны буудал өнгөрч байгаад замдаа зогсоод бид дөрөв бие зассан. Тэгээд цаашаа хөдлөөд ойролцоогоор 1 км дотор хөдлөөд 2 минут орчим л явж байсан. Тэгтэл жолооч Цэрэнбат, Баяраа хоёр “ээ энэ яаж байгаа писда вэ” гэх шиг болсон. Тэгээд л түс тас хийж машинтай мөргөлдөх шиг болсон. Тэгээд миний сууж явсан машин замын хажуу руу гарсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирж би эмнэлэгт хүргэгдсэн. Ослын улмаас миний зүүн гуя, баруун шилбэ цус хурсан ил шархтай гэж байсан. Миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Миний бие зүгээр хэвийн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 96/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунбатын өгсөн: "Би "Илч кредит” ХХК-нд хууль эрх зүйн ажилтай. Манай байгууллага тээврийн хэрэгсэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Эрхэмбаярын Цэрэнбат гэх хүн өөрийнхөө 5859 УБҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр шилжүүлээд зээлээ аваад машинаа өөрөө унаж хэрэглэж ашиглах нөхцөлөөр зээл авсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр 518 500 төгрөг төлөөд түүнээс хойш ямарч төлөлт хийгдээгүй. Учрыг тодруулахад Э.Цэрэнбат гэх хүн зам тээврийн осолд орж төлөлт хийх боломжгүй болсон байсан. Иймд манай байгууллагын зүгээс иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Манай байгууллага сарын 4.5 %-ийн хүүтэй зээл олгосон. Одоогоор үлдэгдэл 4 033 300 төгрөгний үлдэгдэлтэй байна. Би гэм буруутай жолоочоос нэхэмжилж байна. Би хэргийн материалаас өөрт хамааралтай хэсэгтэй танилцлаа. Шүүх хуралдаанд суухгүй." гэх мэдүүлэг /108-109/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Чулуунхандын өгсөн: "Миний эзэмшлийн 6677 ТӨВ улсын дугаартай Тоёота camry маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би машинаа 10 000 000 /арван сая/ төгрөгөөр авсан. Тэгээд биЦ У гэх хүнд 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр зарахаар болж тохиролцсон. Уг мөнгийг нэхэмжилнэ. Би хохирлоо хурдан барагдуулж авмаар байна." гэх мэдүүлэг /хх 111/,

 

Тоёота камри /Toyota carmi/ маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4 013 300 төгрөгөөр үнэлсэн тухай ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/115 дугаартай үнэлгээний тайлан /хх 115-127/,

 

Тоёота приус 20 /Toyota Prius 20/ маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн хандлага арилжааны шууд харьцуулалтын аргаар тооцож 8 493 300 / найман сая дөрвөн зуун ерөн гурван мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлсэн талаарх ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09/116 дугаартай үнэлгээний тайлан /хх 129-142/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.А.Сугаррагчаагийн биед зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх /хх 144/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Баяраагийн биед өвчүү ясны хугарал, зүүн 12-р хавирганы хугарал, тархи доргилт, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх /хх 146-149/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Тэгшээгийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх Б.Тэгшээгийн биед зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх /хх 153-154/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Цэрэнбатын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун 3-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх /хх 156-158/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1995 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн III/16Ц У 38/эр” гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусанд илэрсэн 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна" гэх /хх 159-161/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1994 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Шинжилгээнд ирүүлсэн “Цэрэнбат 30/эр”гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна." гэх /хх 164-166/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай: "1.2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 8559 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Цэрэнбат нь МУ-ын ЗХ дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Камри маркийн 6677 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочЦ У нь МУ-ын ЗХ дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Камри маркийн 6677 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочЦ У нь МУ-ын ЗХ дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.“ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарсан үеийн зам орчин байдал нь асфальт, уруу, өгсүүр, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 6.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Камри маркийн 6677 ТӨВ улсын 11.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв." гэх дүгнэлт /хх 173/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгчЦ Уыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Зам тээврийн ослын улмаас хохирогч Э.Цэрэнбатын Тоёота Приус-20 маркийн 8559 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Цэрэнбат, Э.Баяраа, Б.Тэгшээ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Сугаррагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд,   

 

Хохирогч Э.Баяраа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс 360 000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх 93-94/, хохирогч А.Сугаррагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх 96/ гэснийг дурдав. 

 

Ослын улмаас хохирогч Э.Цэрэнбатын эрүүл мэндэд  "зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун 3-р хавирганы хугарал" бүхий хүндэвтэр хохирол учирч, түүний эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд бодитоор 8 493 300 төгрөгийн хохирол учирчээ.

 

Хохирогч Э.Цэрэнбат нь хавтаст хэргийн 18-31, 129-135-р хуудсанд эмчилгээ болон унааны зардалд 2 900 000 төгрөг, Илч кредит ББСБ-д тухайн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьсан гэх 5 550 000 төгрөг, зээлээр худалдаж авсан гар утсны үнэ гэх 999 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол 8 493 300  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж мөн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлт гаргав.

 

 Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас шүүх тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьсан болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ гэх 6 549 000 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, тээврийн хэрэгсэлд учирсан 8 493 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхих нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хавтаст хэргийн 20-26, 31-р хуудсанд авагдсан 2 900 000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Б.Тэгшээ нь гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадваргүй болж цалингийн зээлээ төлж чадахгүй болсон тул 4 200 000 төгрөгийг гаргуулах, хавтаст хэргийн 33-47-р хуудсанд авагдсан 1 819 704 төгрөгийн хохирлын баримтаас 1 400 000 төгрөгийг авсан үлдэх хохирлоо гаргуулах хүсэлт гаргасан.  

 

Хохирогч Б.Тэгшээгийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл гэх 4 200 000 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой тул хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй 329 592 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт Э.Чулуунханд өөрийн эзэмшлийн 6677 ТӨВ улсын дугаартай Тоёота Сamry маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчЦ Ут 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр зарахаар болж тохиролцсон. Уг мөнгөө нэхэмжилж иргэний хариуцагчаар тогтоогджээ. Иргэний хариуцагч Э.Чулуунхандын 7 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, Э.Чулуунханд,Ц У нар нь тухайн тээврийн хэрэгслийг харилцан тохиролцож худалдах худалдах авах хэлцэл хийж, тээврийн хэрэгслийн гэрчилгээгЦ У нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй хэдий ч өөрийн эзэмшилдээ шилжүүлж унаж хэрэглэж байсан байх тул Э.Чулуунхандын нэхэмжлэлийн шаардлага энэ хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Харин Э.Чулуунханд нь тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Э.Цэрэнбатад 8 493 300 төгрөг, хохирогч Б.Тэгшээд 329 592 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг ЭХХШт хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр 4 хоногийн завсарлага авсан бөгөөд,

2020.7.17-ний өдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч Б.Тэгшээд гаргуулахаар шийдвэрлэсэн 329 592 төгрөгийг төлсөн болохыг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчЦ Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн шүүгдэгч хохирогч Э.Тэгшээд гаргуулсан хохирлын төлж барагдуулсан, хохирогч Э.Цэрэнбатад машин авч өгөхөөр тохиролцсон тул шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үлдэх хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх үндэслэл гэж үзэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

ШүүгдэгчЦ У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

ШүүгдэгчЦ Уын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хэдий ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч Э.Цэрэнбатын хохиролд машин авч өгөхөөр тохиролцсон гэсэн боловч үүнийг нотлох баримт хохирогч талаас ирүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно." гэж заасан байх тул шүүгдэгчЦ Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссаны дараа тоолохыг дурдах нь зүйтэй байна. 

 

 Эрүүгийн 2034002950277 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч М Ц Уыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчЦ Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЦ Ут оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЦ Уаас 8 493 320 /найман сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21-р хороо Гор 21-724 тоотод оршин суух хохирогч Сартуул Эрхэмбаярын Цэрэнбат /РД:УЗ9090533/-д олгосугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгчЦ Ут оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.

 

 6.Эрүүгийн 2034002950277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

 7.Хохирогч Б.Тэгшээ, Э.Цэрэнбат нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчЦ Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ