Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/280

 

 

 

 

2020           7              27                                       2020/ШЦТ/280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, 1.8 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Д Б-дхолбогдох эрүүгийн 2034000000369 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш Д Б, 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Хөшигтийн 7-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Бгийн өгсөн: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Д.Бгийн өгсөн: Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр намайг гэртээ байж байхад манай танил дүү Балжинням над руу 17 цагийн үед утсаар залгаад хөдөө яваад ирье манай ахынд очоод 1 үхэр хийгээд ирье яваад өгөөч гэхээр нь би зав муутай ажилтай байна гэж хэлсэн. Ингээд дахиад 20 цагийн үед над руу залгаад та яваад өгчих л дөө би нэг найзтайгаа хамт явна бид хоёр хоёулаа цагдаа дээр хэрэгт орчихоод танхайн хэргээр шалгагдаж байгаа мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Балжинням урьд нь надад мөнгөний өртэй байсан учир би үхэрээ зараад надад өрөө төлөх юм болов уу гэж бодоод зөвшөөрөөд 21 цагийн үед Налайхаас гэрээсээ гараад 22 цагийн үед Баянзүрхийн товчоо дээр яваад очиход Балжинням танихгүй жижигхэн залуу дагуулчихсан ирсэн. Ингээд машиндаа суулгаад нөгөө залуутай танилцаад 21 дүгээр хороололд очиж нөгөө танихгүй залуу гэрээсээ ажлын хувцас аваад тэндээс гараад Энхжин худалдааны төв ороод 6 метр олс, хутга худалдаж авсан. Ингээд надаар нөгөө жижиг залуу 0.33 литрийн хараа архи авхуулж өөрөө уугаад явсан. Ингээд Улаанбаатар хотоос баруун тийшээ гараад замаар явж байгаад Жирмийн цагаан нуурын харалдаа замаас хойш явж байгаад нуурын захад хөдөө бэлчээрт байсан үхэрний дэргэд очоод Балжинням зогс гэж хэлээд тэнд нөгөө  залуутайгаа хамт буугаад би ахых чинь хаана байдаг юм бэ гэж асуухад энүүхэн доор байдаг гэж хэлсэн. Ингээд намайг овоон дээр гараад зогсож бай бид хоёр янзалчхаад дуудна гэж хэлсэн. Ингээд би тэндээс хөдлөөд хажуу талын овоон дээр 1 цаг 30 минут орчим зогсоод Балжинням намайг хүрээд ир гэж дуудаад би хүрээд очиход улаан зүсмийн үхэр хийчихсэн махыг нь эвдчихсэн байсан. Би айлаас үхэр авна гэсэн чинь яасан бэ гэж асуухад нэгэнт өнгөрсөн ахаа хийчихсэн юм чинь аваад явахаас өөр арга байхгүй гэхээр нь би орхиод явлаа гэхэд эхнэр хүүхэд мөнгөгүй өнөө маргаашгүй төрөх гэж байгаа ямар ч асуудал гаргахгүй шүү дээ гээд жижигхэн залуу нь гуйгаад уйлаад байхаар нь би нэгэнтээ ирчихсэн юм чинь гэж бодоод машиндаа махыг нь ачаад явсан. Ингээд замдаа явж байгаад хамгийн анхны Цанын баазын хамгийн анхны түүхий эд авдаг газарт ирээд мах авах уу гэж асуугаад бичиггүй мах явж байгаа гэдгээ хэлэхэд 3 залуу бичиг хамаагүй авна 1 килограммыг нь 7 500 төгрөгөөр авна гэсэн. Махаа буулгаад жинлэхэд 138 килограмм болсон нийт 960 000 төгрөг болоод мөнгөө тэнцүү хувааж надад 300 000 төгрөг өгсөн. Ингээд 300 орчим метр явж байтал хөдөлгөөнт эргүүлийн машин зогсоож шалгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс ороод тэндээсээ Төв аймгийн Цагдаагийн газар ирсэн. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй шалтгаан нь Балжинням, Мөнх-Эрдэнэ нэгэнт ирчихсэн юм чинь дүүрсэн хэрэг шүү дээ гэхээр нь би татгалзаагүй. Энэ миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Анх хулгай хийх санааг Балжинням гаргасан. Миний унаж явсан 5688 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хүргэн ах Бат-Эрдэнэ гэх хүний эзэмшлийн машин байгаа юм. Би түр хугацаагаар жолоодож байсан гэх мэдүүлэг /хх 31-33, 113-114/,

 

М.Балжиннямын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 133-137/, шүүгдэгч Д.Бгийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 31-33, 113-114/, хохирогч Ш.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх 19-21/, иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбын өгсөн мэдүүлэг /хх 22-24/, гэрч Г.Загдсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх 25-26/, Г.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 29-30, 118-125/,  М.Балжиннямын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 133-137/, гэрч Д.Адъяатулга /хх 34-36/, В.Батцоож /хх 40-41/ нарын өгсөн мэдүүлгүүд,  

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2019 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрийн 06/171 дугаартай Монгол улсын иргэн Ш.Ганбаатарын өмчлөлийн 1 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 22-ний байдлаар 1 425 000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга төгрөг/ болно” гэх /хх 42-54/, 06/176 дугаартай Тайгын булаг авто ХХК-ийн өмчлөлийн “Тоёота Вревист” маркийн 5688 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 23-ний байдлаар 4 371 000 /дөрвөн сая гурван зуун далан нэгэн мянга төгрөг/ болно” гэх үнэлгээний тайлангууд /хх 55-69/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, мэдүүлгийг газар длээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбаас гаргаж өгсөн баримт /хх 138-155/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 157-158/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Б нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хууль бусаар авч иргэнд 1 425 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь Г.Мөнх-Эрдэнэ, М.Балжинням нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газраас иргэн Ш.Ганбаатарын өмчлөлийн 1 тооны хээлтэй үнээг хууль бусаар авч 1 425 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Ганбаатарын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө11 цагийн үед цагдаад дуудлага өгсөн учир нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед манай үхэр ус уугаад явж байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 4 дүүгээр сарын 18-ны өглөө харахад хүрэн эрээн үнээ маань байхгүй байсан. Үнээ маань тугалах болсон байсан. Хөдөө хээр тугалчихсан байх гэж бодоод хайгаад олоогүй. Тэгсэн орой 22 цагийн орчим цагдаагаас залгаад дуудсан очиж уулзахад манай үхрийн шийр, арьс, толгойг харуулсан. Манай үхэр мөн байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Уг үхэр маань 5 удаа тугалсан. Хүрэн эрээн зүсмийн залуу үхэр байгаа. Би алдсан үнээгээ 2 000 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 19-21/,

            Г.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: Би Бг огт танихгүй, Балжиннямтай 2019 оны 3 дугаар сард Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа танилцсан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 14 цагийн орчим намайг хотын төвөөр явж байхад Балжинням над руу утсаар залгаад мах буулгая манай ах махны үйлдвэртэй, хамт ажил хийх үү гэхээр нь би зөвшөөрөөд хаана юм гэж асуухад Налайх дүүрэгт гэж хэлсэн. Ингээд Балжинням намайг офицерт хүрээд ир гэхээр нь би автобусанд суугаад хүрээд очиход Налайх явъя гээд бид унааны мөнгө байхгүй байсан учир Балжинням нэг хүнтэй утсаар яриад унааны мөнгө авахаар болоод бид хоёр таксинд сууж Налайхын салдаг уулзвар дээр очоод таксинаасаа буугаад хүлээж байхад Б машинтай хүрч ирээд бид хоёрыг суулгаад Улаанбаатар хот орсон. Жолооч надад хандаж ажил хийх муу хувцас ав гээд би гэр рүүгээ очиж ажлын муу хувцас авсан. Тэндээс хөдлөөд Энхжин худалдааны төв орж тэндээс 6 метр олс, хутга, 0,33 литрийн Хараа архи худалдаж аваад хөдөлсөн. Тэгээд явж байгаад Төв аймгийн Аргалант сум Жирмийн цагаан нуурын харалдаа замаас хойшоо салаад хөдөө хээр бэлчиж байсан үхэрний хажууд очсон. Балжинням бид хоёр машинаас буугаад Бг явж бай гэж хэлээд бид хоёр улаан зүсмийн үхэр Балжинням бугуйлдаж бариад надаар нөгөө үхрүүдийг нь цааш нь туулгаад би эргэж ирээд хөлийг нь тушиж байгаад Балжинням нугасалж унагаад хамтдаа арьсыг нь өвчөөд нядалж махыг нь Балжинням эвдээд би хөл гарыг нь барьж өгөөд янзалж дуусаад Бг дуудаад махаа ачаад тэндээс хөдлөөд Улаанбаатар хот руу явсан. Зам дагуу байрлах түүхий эд авдаг газарт зогсоод Балжинням энд махаа өгнө гэж хэлээд буугаад уулзахад 3 залуу гурвуулаа халамцуу байсан. Ингээд мах авах уу гэж асуухад авна гэхээр нь бичиг байхгүй ш дээ гэж жолооч хэлэхэд хамаагүй гэж хэлээд буулгаад жинлэж зарсан. Балжинням, жолооч хоёр мөнгийг тоолж авсан. Нийт 138 килограмм болоод 1 килограммыг нь 7 500 төгрөгөөр авахаар тохироод мөнгөө авсан бөгөөд замдаа мөнгөө тоолоход 130 мянган төгрөг дутаад Балжинням энэ хүмүүс 1 килограммыг нь 7 000 төгрөгөөр бодоод авчихсан байна мөнгө нь дутуу байна гэж хэлээд мөнгөө тэнцүү хувааж авахаар болоод мөнгөө хувааж авсан. Балжинням намайг жолоочид бензиний мөнгө өг гэхээр нь 20 000 төгрөг өгсөн. Ингээд цагдаад баригдсан. Балжинням жолоочтой нийлж анх хулгай хийх санааг гаргасан. Цагдаагийн машинд байхдаа би мөнгөнийхөө хагасыг Балжиннямд өгсөн өөртөө 60 000 төгрөг үлдээсэн юм гэх мэдүүлэг / хх 29-30, 118-125/,

 М.Балжиннямын яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр найзындаа байж байхад Мөнх-Эрдэнэ над руу өөрийнхөө 99525958 дугаарын утаснаас миний 94010086 дугаарын утас руу 18 цаг өнгөрч байхад залгаад чи надад унаа олоод өгчих би хөдөөнөөс айлын хашаанаас 2 морио авчирах гэсэн юм манай дүү адуу туугаад Говьсүмбэр аймаг руу оторт явж байгаа. Алтанбулаг сумын Хустайн нуруунд айлын хашаанд орхичихсон байна гэж хэлсэн. Намайг цуг яваад ирье гэсэн. Ингээд би унаа олж өгөхөөр болоод Налайхад байдаг таньдаг хүн рүүгээ утсаар ярьж хөдөө яваад өгөөч гэж гуйгаад Мөнх-Эрдэнийг дагуулаад офицер дээрээс такси бариад Мөнх-Эрдэнэтэй хамт Налайх руу явсан. Би таксины мөнгийг Бтэй утсаар ярьж жолооч руу 20 000 төгрөг хөлсөнд өгүүлсэн. Ингээд Налайхад Бгийн ажилладаг ажил дээр нь очоод хөдөө явъя гэж хэлээд хамтдаа машинтай нь Улаанбаатар хотоос хөдөө явсан. Би шууд унтаад өгсөн. Нэг сэрхэд хөдөө Цанын бааз дээр ирчихсэн байсан. Ингээд тэндээс Хустайн нуруу гэх газар луу явж амралт дээр очоод энэ хавьд байдаг гээд хайгаад олохгүй байна. Энэ үед Б уурлаад яагаад олдохгүй байгаа юм хот руу буцна гэж уурлаад буцаад явсан. Ингээд засмал замд ороод явж байгаад Жирмийн цагаан нуурын харалдаа Хос бэрс ХХК-ны хашааны урд талд явж байгаад Мөнх-Эрдэнэ жолоочийг зогс гэж хэлээд зогссон. Ингээд Мөнх-Эрдэнэ машинаас буугаад намайг уяагаа аваад буугаад ир гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ жолоочид хандаж 1 цагийн дараа самбар зааж өгөөд энд ирээрэй гэж хэлээд явуулсан. Ингээд Мөнх-Эрдэнэ бид хоёр явган алхаад тус хашаанд урьд нь хэвтэж байсан 20 орчим толгой үхрийг хажууд нь очоод Мөнх-Эрдэнэ намайг 1 үхэр бариад ав гэж хэлэхээр нь би 1 улаан зүсмийн үнээ бугуйлдаж барьж авахад Мөнх-Эрдэнэ туранхай байна буцааж тавь гэхэд би Мөнх-Эрдэнээс тарган туранхайгаар нь яах гээд байгаа юм бэ гэж асуухад хөгшин чинь нэг сая төгрөгний өртэй эхнэр төрөх гээд байгаа шоронд явахаасаа өмнө эхнэрээ мөнгөтэй үлдээмээр байна гэж хэлээд надаар өөр улаан зүсмийн том үнээ бариулаад энэ болно гэсэн.  Мөнх-Эрдэнэ хуулаад би гэдсийг нь авч өгөөд хамт эвдэж янзлаад би машинаа худаг хүртэл явж тосоод машинтайгаа буцаж очоод махаа ачаад Эмээлтийн цаад талд түүхий эдийн цэгт зогсож махаа 966 000 төгрөгөөр өгсөн бөгөөд нийт 158 кг мах болсон. 1 кг нь 7 000 төгрөгөөр бодож өгсөн. Ингээд Улаанбаатар хот руу буцаж 22-н товчооны цагдаад баригдсан. Олс, хутгыг хаанаас хэн авсныг мэдэхгүй Мөнх-Эрдэнэ олс хутгаа тэнд нь булсан гэсэн. Наашаа явж байгаад хар иштэй хутгыг замын хажуу руу машин явж байхад машин дотроос цонхоор шидүүлсэн. Мөнх-Эрдэнэ анх санаачилсан. Бид гурав мөнгөө тэнцүү хувааж авсан гэх мэдүүлэг /хх 31-33, 113-114, 133-137/,

  Гэрч Д.Адъяатулгын өгсөн: Би хэн гэдгийг нь танихгүй. Түүхий эдийн цэг дээрээ байж байхад жижиг суудлын машинтай 3 залуу ирээд мах авах уу гэхэд надтай хамт байсан хүмүүс авахаар болоод махыг нь үзээд хэллээд мөнгийг нь өгөөд явуулсан. Хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэхгүй байна. Гарал үүслийн бичиг байхгүй гэхээр нь машины бичиг баримтыг нь шалгаж тулгана гэж хилээд бүртгэлийг дэвтэртээ бүртгээд явуулсан. Батцоож гэх туслах ажилтан тооцоог нь хийсэн гэх мэдүүлэг /хх 34-36/,

  Гэрч Б.Жамцнинжийн өгсөн: Тус өдөр 21 цагийн орчим саарал өнгийн 5688 УМЯ улсын дугаартай машин гадаа ирж зогсоод үхрийн мах ямар ханштай байна гэж асуухаар нь 7 500 төгрөг байгаа гэж хэлсэн. 2-3 цагийн дараа нөгөө машинтай хүмүүс дахиж ирээд үхрийн мах өгье гээд 7 000 төгрөгөөр авахаар тохироод хиллээд 966 000 төгрөг болоод мөнгийг нь бэлнээр тоолоод өгөөд явуулсан. Оройтчихоод гээд гуйгаад байхаар нь махыг нь авсан гэх мэдүүлэг /хх 39/,

  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, 5688 УНЯ улсын дугаартай Toyota brevis тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/, Эй жэй жэй эм ХХК-ны хээлтэй үнээг 1 425 000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний тайлан /хх 48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

  

            Хяналтын прокурор шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь бусдын малыг хулгайлахдаа бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн. Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх нөхцөлийг нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар ялыг 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан.

Хэдийгээр шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө үйлдэгдсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа Цагдаагийн алба хаагчид саатуулагдаж гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 320 000 төгрөгийг хураалгаж мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 200 000 төгрөг Төрийн банкны дансаар шилжүүлж Ш.Ганбаатарт нийт 520 000 төгрөг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, гэр бүлийн байдал зэргийг харгалзан тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020.6.12-ны өдрийн тогтоолоор яллагдагч Д.Бг Г.Мөнх-Эрдэнэ, М.Балжинням нартай бүлэглэн иргэн Ш.Ганбаатарын нэг тооны үхрийг хулгайлж 1 425 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож яллагдагч Д.Б өөрт ногдох хохирлыг төлж барагдуулсан тул Д.Бд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн эрүүгийн 1834000000403 дугаартай хэргээс тусгаарласан /хх 198/ болохыг дурдав.

 

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Бд улсын яллагч, өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал оруулсныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Б.Басхүүгийн эзэмшлийн 5688 УНЯ улсын дугаартай  Toyota brevis маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Басхүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг Б.Басхүү нь Тайгын булаг авто ХХК-нд 1 500 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болох нь тус байгууллагын хуулийн зөвлөх М.Цэдэндамбын мэдүүлэг /хх 23-24/, зээлийн гэрээ /хх 147-154/ зэргээр тогтоогдсон.

 

Дээрх тээврийн хэрэгслийг 4 371 000 төгрөгөөр үнэлсэн талаарх Эй жэй жэй эм ХХК-ны үнэлгээний тайлан авагджээ. /хх 57-62/

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын төсөвт оруулах, гэм буруутай этгээдийн эзэмшлийн биш болох нь тогтоогдвол тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт оруулах хуулийн зохицуулалттай тул тээврийн хэрэгслийн үнэ болох 4 371 000 төгрөгийг гурав тэнцүүлэн хувааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бгээс 1 457 000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт 688 УНЯ улсын дугаартай  Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2019.4.23-ны өдрийн тогтоолыг эрүүгийн 1934000000169 дугаартай хэрэг шийдвэрлэгдтэл хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн 1934000000169 дугаартай хэрэгт сэжигтнээр 2019.4.18-ны өдрөөс 2019.4.19-ний өдрийг хүртэл 1 хоног /хх 91, 105/, шүүгдэгчээр 2020.01.06-3.04-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар /тус шүүхийн 2020.01.14-ны өдрийн 48, 2020.3.04-ний өдрийн ЦХ/118/С/ тогтоогдсон. Түүний цагдан хоригдсон 58 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Ш Д Бг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг  6  /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэгийн цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4 371 000 төрөгөөс шүүгдэгчид ногдох 1 457 000 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.     

 

 6.Эрүүгийн 2034000000369 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ