Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0285

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 07 өдөр

          Дугаар                                            .  128/ШШ2020/00...

               Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн ... дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “К” ХХК дахь ны эрх хүлээн авагч болон “Ц” ХХК, “Үт” ХХК-иудын нэхэмжлэлтэй, АмгтгГуукхдд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “К” ХХК дахь ны эрх хүлээн авагч,

“Ц” ХХК, 

 

“Үт” ХХК, 

 

Хариуцагч: Амгтг Геологи, уул уурхайн Кадастрын

       хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: “Ц” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:

“АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар MV-00*******,MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-00*******, MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “К” ХХК дахь ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, нэхэмжлэгч “Ц” ХХК болон гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд “Үт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ц.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К ХХК дахь ны эрх хүлээн авагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “Ц” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн № тоот зээлийн гэрээгээр 1,500,000.00 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № тоот зээлийн гэрээгээр 1,500,000,000.00 төгрөг бүгд 3,000,000,000.00 төгрөгийг барьцааны гэрээний хамт байгуулан зээл авсан.

Зээлийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болно. Үүнд:

  1. Төв аймаг С сумын Сгийн алт орд нэртэй газарт орших 227 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;
  2. Төв аймаг С сумын С нэртэй газарт орших 78 гектар талбайтай, 60 жилийн хугацаатай, 1 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;
  3. Төв аймаг С сумын Н нэртэй газарт орших 77 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай *******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;
  4. Төв аймаг С сумын Сын ам орд нэртэй газарт орших 139 гектар талбайтай, 30 жилийн хугацаатай *******0А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
  5. Төв аймаг С сумын С нэртэй газарт орших 132 гектар талбайтай, *******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл;
  6. Төв аймаг С сумын Өлгийн хөтөл нэртэй газарт орших 1349 гектар талбайтай, дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл;
  7. Төв аймаг С сумын Нын дээд ам нэртэй газарт орших 610 гектар талбайтай, *******Х дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “К” ХХК нь нэхэмжлэл гаргаснаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №102/ШШ2016/00******* дугаартай шүүгчийн захирамжаар “Ц” ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг Кинд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэх асуудал дээр талууд 2015 оны 12 дугаар сараас эхлэн маргаан үүсгэж, тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч нь тодорхой бус, ээлжит төлбөрийг талуудын хэн нь төлөх нь маргаантай байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “... тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг “К” ХХК-ийн зүгээс гаргаж байсан бөгөөд шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн байх тул “К” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар “Ц” ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох “Ц” ХХК, “Ү*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн тухай 2018 оны 06-р сарны 22-ны өдрийн 4/10819 дугаартай албан бичиг, “К” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4553 албан бичгээр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн өр төлбөрт тооцон “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2230 дугаартай албан бичгээр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хандсан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1668 дугаартай албан бичгээр МЕ01, МВ-*******0А, МВ*******А, МВ00А дугаартай “Ашигт малтмалын тухай” хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлүүдийн ээлжит төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр тус газрын Кадастрын даргын 2019 оны 317,543 дугаар тушар цуцлагдсан эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу ирсэн тул ны нэр дээр тусгай зөвшөөрлүүдийн эрх шилжих боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийн ямар нэгэн хөдөлгөөн хийх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн, маргаантай байсан тр ны зүгээс мэдэгдсэн, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1894 дугаартай албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/2652 дугаартай албан бичгээр “Кадастрын хэлтсийн даргын тушар цуцалсан тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

“Ц” ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдэж, чадахгүйд хүрч, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээлийн өр төлбөр, авлагыг нэн даруй төлүүлж, хадгаламж эзэмшигч, харилцагч, Төрд учирсан хохирлыг барагдуулахад цаг хугацаа алдаж, хохирол учирч байна.

АмгтгКадастрын хэлтсийн даргын тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн, Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч Банкны эрх эрх хүлээн авагч нь шилжүүлэх эрхтэй байхад цуцалсан гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар заалтыг зөрчсөн байх тул АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаартай тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаартай тушаал, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, МВ-00*******,МВ-0*******, МВ-01, МВ-00 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “төлбөрийн чадваргүй болсон инд томилогдсон ны бүрэн эрхт төлөөлөгч, ны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө” гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгч “К ХХК дахь ны эрх хүлээн авагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Манайх нэхэмжлэлээ дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т ажлын 10 өдөрт багтааж мэдэгдэнэ гэж байгаа. Мөн хуулийн 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан. Улмаар Ц болон К, шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж байсан. Маргаантай байгаа учир цуцлах үндэслэл болохгүй та бүхэн хариу ирүүлнэ гэсэн хэд хэдэн албан бичгүүд явж байсан. Төлбөр төлөх хугацаа болсон хэдий ч бид нар нөхцөл байдлаа хэлсэн. Нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш эсвэл харгалзан үзнэ гэсэн албан бичгүүдийг буцааж хүргүүлж байгаагүй. Шилжүүлж өгөөгүй тул нэр бүхий барьцааны хөрөнгүүдийг бичүүлж авсан. Дуудлага худалдаанд оруулах асуудлаар төлбөр барагдуулах ёстой гэсэн маргаан гарсан учир энэ маргаан 2 жил болоод үл маргах журмаар шилжүүлнэ гэдэг зүйл өнөөдөр батлагдсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай явагдаад К дампуураад ны эрх хүлээн авагч аваад явсан. Ашигт малтмалын газар бүх лиценз цуцлагдсан байгаа учир өнөөдөр энэ маргаан шийдвэрлэхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

             

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “Үт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ж.Ц миний эзэмшлийн “Ц” ХХК болон “К” нь 2015 оны 12 сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай 1,556,217,470 төгрөгийн дүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нийт 16 ширхэг хөрөнгийг барьцаалсан. Эдгээр барьцааны хөрөнгө нь мөн Ж.Ц миний 100 хувийн эзэмшлийн “Ц” ХХК, болон миний гэр бүлийн эзэмшлийн “Ү” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон тоног төхөөрөмжүүд юм.

“Ц” ХХК нь гэрээний төлбөр болгож 2016 оны 06 сарын 24-нд 10.000.000 төгрөгийг Кинд төлсөн. Цаашид үйл ажиллагаа явуулж орлогоос төлөх зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл 2016 оны 6 9 саруудад хийгдэж байсан.

Гэтэл “К” ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2016 оны 11 сарын 04-ны одор 142-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч У.Эын 142/2 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл ирж 2016 оны 11 сарын 15-нд “Ц” ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох “Ц" ХХК, “Ү*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамг битүүмжлэн лацадсан. Битүүмжлэх үед нэмэлт хугацаа тогтоолгох эсвэл барьцаа хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгүүлэх хүсэлтээ тавьж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус компанийн бүх тоног төхөөрөмжийг битүүмжилснээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж улмаар хийгдсэн гэрээ хэлцэлээ цуцлахад хүрсэн. Энэ бүх хугацаанд барьцаа хөрөнгийг эрх зүйн  хувьд хүчин төгөлдөр байлгах үүднээс Ц ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2018 оны 05 сар хүртэл нийт 22,286,348 төгрөг төлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлэх 4/10819-10821 тоот албан бичгийг  2018 оны 06 сарын 22 нд явуулсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх зөвшөөрлүүдийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн тухай албан тоотыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 06 сарын 27 өдөр ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзлсэнээр төлбөр төлөх шаардлагагүй гэж Шийдвэр гүйцэтгэгч ойлгуулснаар төлбөр төлөөгүй байж байтал төлбөр төлөхийг шаардсан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Ц”, “Ү” ХХК-д ирүүлэлгүйгээр Кинд ирүүлсэнийг дараа нь мэдэж 2019 оны 05 сарын 20 өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр болгож 1.723,100 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газарт төлсөн.

Гэтэл уг төлбөрийг хугацаа хэтэрсэн тул тооцохгүй, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Амгтгкадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүд гарч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан. Зөвшөөрөл цуцлагдсанаар “Капитал” болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. “Ц” болон “Үт” ХХК нь тусгай зөвшөөрлүүдээ сэргээх хүсэлт гаргах гэтэл “К” болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэрлэж өгнө гээд өдий хүртэл чирэгдүүлсэн. Эцэст нь “К”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргахад дээрх эрхүүд нэгэнт шийдвэр гарч цуцлагдсан тул сэргээгдэх боломжгүй гэсэн хариуг 2020 оны 4 сарын 10-ны өдөр 8/1668 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлснийг 2020 оны 5 сарын 07 өдөр мэдсэн.

АмгтгКадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн байтал мөн лиценз эзэмшигч “Ц” болон “Үт” ХХК-д мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус шийдвэр тул АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаартай шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаартай шийдвэр, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, МВ-00*******, МВ-0*******, МВ-01, МВ-00 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн төлөөлөгч, нэхэмжлэгч “Үт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр тус лицензүүд буюу хэрэг очоод 5 жил болж байна. Хамгийн сүүлд Кны эрх хүлээн авагч аваад асуудал нэг тийш шийдэгдэх мөчид лицензүүд хүчингүй болсон. Энэ тр маргаантай байгаа учир материалыг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүй заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргана уу гэсэн учраас манай хүсэлтээ өгөөд хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан. Явуулаад ямар ч хариу ирээгүй учир нь түдгэлзсэн гэж хэлсэн. Мэдэгдлийн тухайд эмнэлгийн баримтыг баримтаар гаргаж өгсөн. Шуудангаар явуулсан хаяганд буцаалт хийгдсэн зүйлүүд байгаа. Цуцалсан баримт бичгийг авч чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явж байснаа дараа нь 2019 оны сүүлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх дотор ны өр төлбөр барагдуулах алба руу шилжсэн. Тэнд очоод бүх зүйлийг шинээр байцаалт аваад шинээр үүсч байгаа юм шиг нөхцөл байдал үүсээд дахиад хоёр жил болж байна. Би өөрөө Ц ХХК-ийн өмнөөс захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад тус хэргийг нэгтгэсэн байгаа” гэв.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэг маргаан 2015 оны 12 сарын 15-нд “К” болон “Ц”, “Үт” ХХК-иуд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ 2015 оны 12 сарын 29-нд шүүхээр баталгаажуулж Ц компани төлбөрийг үйл ажиллагааны орлогоор төлөхөөр гэрээ байгуулж байгаа. 2016 онд Ц ХХК нь төлбөрийн хэлбэрийн тухайд 10,000,000 төгрөгийг төлсөн. 2016 оны 11 сарын 04-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирээд 2016 оны 11 сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Э гэдэг хүн хүрч ирээд манай Төв аймагт үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмж болон бусад лицензүүдийг барьцаалж явсан. Ингээд 2016 оны 11 сараас хойш үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Тоног төхөөрөмжийг байсан газарт нь лацдаад байлгасан.

Битүүмжлэх үед бид хуулийн дагуу төлбөр хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлт хангаагүй битүүмжилсэн. Эвлэрлийн гэрээний нөхцөлийн дагуу үл маргах журмаар барьцааны хөрөнгүүдээр гэрээний үүргийг хангуулах тр шийдвэр гүйцэтгэлийн албанд олон удаагийн бичиг болон ерөнхий даргад шүүхийн гүйцэтгэлийн ажиллагааг хааж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьдаг. Кнаас эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж дээр үл маргах журмаар гэрээний гүйцэтгэлийг хангуулна гэсэн үг өгүүлбэр байхгүй байна гэдэг утгаар танай энэ асуудлыг төлбөрт тооцож авах боломжгүй. Учир нь бид нар бэлэн мөнгө авах болохоос биш барьцаа хөрөнгүүдийг авахгүй, дуудлага худалдаа зохион байгуулах шаардлага тавьдаг. 2018 оны 11 сарын дундуур шүүхэд шүүгчийн захирамждаа үл маргах журмаар барьцаа хөрөнгөөр гэрээний гүйцэтгэлийг хангуулах гэсэн өгүүлбэр нэмж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.  Ингээд  захирамжид өөрчлөлт оруулаад үл маргах журмаар шилжүүлэх үгийг нэмдэг.

Ингээд К гомдол гаргаад гомдлыг 2018 оны 10 сарын 17-нд хэрэгсэхгүй болгосон. Үүний дараагаар барьцаа хөрөнгүүдийг шилжүүлээд үл маргах журмаар гүйцэтгэх буюу хааж өгөх хүсэлтүүдийг явуулдаг. Ингээд 2018 оны 10 сарын 29-нд түдгэлзсэн тр мэдсэн. Энэ хугацаанд манай компаниудын үйл ажиллагаа зогссоны улмаас эрүүл мэндийн асуудлаар 2016-2018 онуудад дотоодын болон гадаадын эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон. Нийт манай барьцааны хөрөнгүүдийг аваад өгнө үү гэрээний дагуу гүйцэтгэл хангуулахаар төлбөр төлөгч тал нь үүрэгээ гүйцэтгэхээр явж байсан. Төлбөр авагч болохоор авахгүй явж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргээ биелүүлэхгүй бид нарыг удаашруулж байгаа. Ашигт малтмалын лицензийн үйл ажиллагаа явуулаагүй байсан хэдий ч 25 сая төгрөгийг төлөөд ашигтай байж байсан. Түдгэлзсэн учир төлбөр төлөх шаардлагагүй гэсэн. Хамгийн анхны 0******* дугаартай лиценз бол 2019 оны 11 сарын 04-д дуусах ёстой. Үүнийг урьдчилж төлөх ёстой буюу 2018 оны 9 сарын 14-ний өдөр цуцлах үндэслэл нь бүрдээд 2018 оны 10 сарын 19-ний өдөр цуцлах ёстой байтал цуцалсан хугацаа нь 1 жилийн дараа буюу 2019 оны 11 сарын 04-нд цуцалж байгаа. Энэ хугацаанд цуцлахгүй байж байгаа нь түдгэлзсэн учир цуцлахгүй яваад байгаа ойлголтыг бид нар аваад хүлээгээд байж байсан.

2019 он гараад байж байтал эцсийн бүлэгт Ктай эвлэрээд байж байтал К дампуурал зарлаж байгаа. Энэ хугацаанд дараа дараагийн лицензүүдийн хугацаа дуусаад бүгдийг нь цуцлах явцад 1 жил 3 сарын хугацаа өнгөрснөөс хойш цуцалж байгаа. Ингээд шинээр эрх хүлээн авагч томилогдож байгаа. Улмаар хүмүүстэйгээ уулзаад явж байсан. Лиценз цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан үйл ажиллагаануудыг явуулаагүй. Зөвхөн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр жил хагасын дараа цуцалж байгаа. Цуцлах хууль зүйн нөхцөл нь жилийн өмнө үүсч байхад цуцлахгүй явж байгаад гэнэ бүгдийг нь цуцлаад эхэлж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд захиргааны байгууллагын харилцан тохиролцох үүргийн тухайд заасан. Энэ үүргээр нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учрахаар нөхцөл байдал үүссэн гэдгийг хариуцагч ойлгох ёстой байх. Учир нь анх энэ хэрэг үүсээд гэрээний хариуцагч тал нь К ХХК байсан бол одоо тус ХХК нь дампуураад гэдэг учраас нэг талд нь зээлдүүлэгч нөгөө талд нь хадгаламж эзэмшигчийн төлбөр байршсан байсан. Хариуцагч тс дампуурснаас болоод үүнийг төр хүлээж аваад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэг талын төлбөр  барагдуулах нөгөө талд нь хадгаламж эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх.  Захиргааны ерөнхий хуулийн 38.1-д Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно гэж заасан. Мөн хуулийн 38.2.3-д захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох гэж заасан. 49.3.3-д шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэж заасан. 49.3.5-д нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд гэж заасан. Улмаар хуулийн боломж байгаа учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч АмгтгГуукхд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлүүдийг эс зөвшөөрч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““К” ХХК дахь ны эрх хүлээн авагч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай тушар МВ-00*******, МВ-0*******, МВ-01, МВ-00 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэрүүдийг хүчингүй болгож, МВ-00*******, МВ-0*******, МВ-01, МВ-00 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Төв аймгийн С сумын нутаг Н нэртэй 77.6 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “П” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр “ЛБЗХ” ХХК-д, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1572 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлсэн байна.

Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2485 дугаар шийдвэрээр ГууКхд /хуучин нэрээр/-ын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д тус тус барьцаалсныг бүртгэжээ.

Хоёр. Төв аймгийн С сумын нутаг Сын ам нэртэй 139 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Т" ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-0******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн дарга /хуучин нэрээр/-ын 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1520 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлсэн байна.

Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2484 дүгээр шийдвэрээр, ГууКхд /хуучин нэрээр/-ын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 дугаар шийдвэрээр “К” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсныг бүртгэжээ.

Гурав. Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр Төв аймгийн  С сумын нутаг С нэртэй 78 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 05 дүгээр сарын 13-ны өдөр “Ц” ХХК-д олгожээ.

Тус тусгай зөвшөөрлийг ГууКхд /хуучин нэрээр/-ын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1243 дугаар шийдвэрээр “К” ХХК-д барьцаалсныг бүртгэжээ.

Дөрөв. Төв аймгийн С сумын нутаг Сгийн алтны орд нэртэй 227 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 1999 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “А******* хас” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-0 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д, ГУУК-ын албаны даргын 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр “Монгол шуудан ” ХХК-д, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2421 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-д, ГУУКХ-ийн даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр “Үт” ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлсэн байна.

ГууКхдын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр /хуучин нэрээр/ “К” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэжээ.

Тав. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас “К” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10а 3/5260 тоот албан бичгээр ирүүлжээ.

Уг албан бичгийн дагуу тус газрын Кадастрын хэлтэс холбогдох тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтаар бүртгэж, энэ тухай Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7/6274 тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хариу албан бичгийг хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Ц”, “Үт" ХХК-иуд нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд урьдчилан төлөх үүрэгтэй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/390, “Ц” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/166, “К” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/392 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг “Ц” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/7853 тоот албан бичгээр тус тус хүргүүлжээ.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-0******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “Ц” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7/6464, МВ-00 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “Үт” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668, “К” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207, “К” ХХК-ийн эрх хүлээн авагчид 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/6706, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/6705 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг “Ц" ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын ашиглалтын МВ-01 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “К” ХХК-ийн эрх хүлээн авагчид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7/3912, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг “Ц” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Гэтэл хуулийн хугацаанд “Ц” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-00*******, МВ-0*******, МВ-01 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн, “Үт” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“Ц”, “Үт” ХХК-иуд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-00*******, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-00, МВ-0*******, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-01 тоот тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

...Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 34 дүгээр зүйлийн 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ-00*******, МВ-0*******, МВ-01, МВ-00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрүүдээр цуцалсан холбогдох хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болно.

... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гурав: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Дөрөв: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц” ХХК, “Үт” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Кны эрх хүлээн авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш. Тусгай зөвшөөрлийг барьцаалагч. Иймд тусгай зөвшөөрөл сэргээлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Кны эрх хүлээн авагч болохоор бид нар удаа дараа хүсэлтүүд өгч байсан. Энэ хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэж яриад байна. Нотлох баримт шинжлэх явцад тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх дуусгавар болгох түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр байхгүй. Зөвхөн захиран, зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бусдад шилжүүлэхийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, шийдвэрүүд байх шиг байна.  Захиргааны байгууллагаас актын биелэлтийг түдгэлзүүлэх, төлбөр төлөхөөс, чөлөөлөх цуцлахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Агентлагийн дарга хүсэлт буюу гомдолд хариу өгөөгүй учир нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгч шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэгч компанид 3 мэдэгдэл хүргүүлэхэд нэгийг аваад хоёрыг хүлээж авахгүй байна гэдэг өөрөө хууль зүйн үндэслэл байхгүй. 3 мэдэгдэл 3 уулаа нэг хаягаар явж байгаа. Нэг компани руу очиж байгаа. Зориудаар аж ахуйн нэгж компани зориуд хүлээж авахгүй байгаад шуудангаар буцаасан байна. Улмаар төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. Улсын дээд шүүхийн тогтоолоор төрийн захиргааны байгууллага мэдэгдлийг албан ёсоор шуудангаар хүргүүлэхийг хүргэгдсэнд тооцно гэж байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хуулийн хугацаанд Ц компани нь ашиглалтын **************1 дугаартай тусгай зөвшөөрөл мөн Үт ХХК нь ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр алданги төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. Тийм учир Ц болон Үт ХХК-иуд нь хуульд заасан хугацааг биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын *******, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 сарын 04-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр ашиглалтын ******* Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр 1 тоот шийдвэрийг тус тус цуцалсан. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж үзэж байна. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж хүсч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “К” ХХК дахь ны эрх хүлээн авагч болон “Ц” ХХК, “Үт” ХХК-иас АмгтгКадастрын хэлтсийн дарга/хуучин нэршилээр/-ын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар ашигт малтмалын ашиглалтын MV-00*******, MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-00*******, MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “К” ХХК дахь ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-01 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

АмгтгКадастрын хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн холбогдох заалтаар “Ц” ХХК-ийн MV-01 тоот, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрийн холбогдох заалтаар “Ц” ХХК-ийн MV-000******* тоот, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийн холбогдох заалтуудаар “Ц” ХХК-ийн MV-0******* тоот, “Үт” ХХК-ийн MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг “ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” үндэслэлээр тус тус цуцалж шийдвэрлэжээ [1].

 

            Нэхэмжлэгч Нс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэлээ “Маргаан бүхий лицензүүд нь зээлийн барьцаанд бүртгэгдсэн байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх агуулгаар маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нс “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон алдангиа хуулийн хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь шийдвэрүүд нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

“Ц” ХХК-ийн MV-01, MV-000*******, MV-0******* тоот болон “Үт” ХХК-ийн MV-00 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь “Ц” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тоот барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан[2] болон Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлүүдийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ...” гэж тус тус заажээ.

Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх” шаардлагыг тус тус хангаж ажиллах учиртай.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн Төв аймгийн С сумын нутаг дахь С нэртэй 78 гектар талбай бүхий МV-0 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр төлөх хугацаа 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байсан ба ба хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг алдангийн хамт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөх боломжтой юм[3].

Тус компани нь дээрх MV-01 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 12 дахь жилийн төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, алдангийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус тус төлсөн болох нь Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн мөнгөн гүйлгээний журналын бичилт[4] болон нэхэмжлэгчээс ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдов[5].

Хэдийгээр MV-01 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн АмгтгКадастрын хэлтсийн даргын 317 дугаартай шийдвэр нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, болон алдангийг бодитоор төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хангах” зарчмын хүрээнд тусгай зөвшөөрлийг барьцаалагчийн хууль ёсны итгэлийг хамгаалах шаардлагын үүднээс уг шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин “Ц” ХХК нь MV-000******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр[6], MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, “Үт” ХХК нь MV-00 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлсөн[7] тр тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийн хавсралтад бичилт хийгдсэн, мөнгөн гүйлгээний журналд бичигдсэн байна.

Нэхэмжлэгч Нс энэхүү дурьдсан хугацаанаас хойш төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэнгүй.

Мөн нэхэмжлэгч Нс “... тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл бүрдсэн трх хариуцагч байгууллагын албан бичгийг манай компаниуд гардаж аваагүй” хэмээн тайлбарлан маргах боловч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөхөөр хуульд тусгайлан заасан тул захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдчилан мэдэгдэх нь ач холбогдолгүйн зэрэгцээ ээлжит жилийн төлбөрийг төлөх нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үндсэн нөхцөл тул түүнийг төлөх эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос шууд хамааралтай буюу уг зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхолтой эсэхээсээ хамаараад төлбөрийг төлөх эсэхийг шийдвэрлэх эрхтэй тул хариуцагч байгууллагаас төлбөрийг төлөх тр урьдчилан заавал мэдэгдэх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч Нс “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлэхээр тохиролцсон” гэж маргах боловч энэ нь тусгай зөвшөөрлийг цуцлах трх хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн нь цуцлах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн үг биш” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь “Капитал” ин дахь ны эрх хүлээн авагч нь тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд шилжүүлэн авах авах эрх бүхий этгээд болохынхоо хувьд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах нөхцөлийг хангаж ажиллаагүй байх тул хариуцагч захиргааны байгууллагаас ашигт малтмалын MV-000*******, MV-0*******, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн АмгтгКадастрын хэлтсийн дарга/хуучин нэршилээр/-ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрүүдийн холбогдох хэсгүүд нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцжээ.

Иймд маргаан бүхий 543 болон 583 дугаар шийдвэрүүдийн “Ц” ХХК, “Үт” ХХКд холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг хэрэгжүүлж гарсан шийдвэрүүд байна гэж дүгнэлээ.

 

Амгтг2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207 тоот албан бичгээр “MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн” болохыг Кинд[8], 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 дугаартай албан бичгээр Кны эрх хүлээн авагчид “...MV-0*******, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 17 болон 19-ний дотор төлөх боломжтой”[9]-г, мөн өдрийн 7/6706 тоот албан бичгээр “...цуцлагдах үндэслэл бүрдсэн”-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж байсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгч “Үт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хошууч Р.Энхтайванд гаргасан хүсэлтдээ “... Кны ирүүлсэн албан тоотоор барьцааны хөрөнгүүдээс MV-0*******, MV-1, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн ... гэсэн үндэслэлээр нөхөн төлбөрт тооцож авах боломжгүй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна...[10]” гэж, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр АмгтгКадастрын хэлтсийн даргад гаргасан хүсэлтдээ “... 2018 оны 10 дугаар сарын 29-нд ... ашиглалтын талбайн төлбөр төлөөгүйн улмаас цуцлагдаж байгаа гэсэн албан бичиг өгсөн байна...”[11] гэж тус тус бичиж байжээ.

Мөн “Ц” ХХК-ийн захирал Ж.Ц болон “Үт” ХХК-ийн захирал Ж.Цолмон нар нь төрсөн ах дүүс байхын зэрэгцээ Ж.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...цуцлах үндэслэл бүрдсэн трх мэдэгдлийг хүлээж аваагүй, цуцалсан тухай шийдвэрийг хүлээж авсан” болохоо мэдэгдсэн.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн шийдвэрүүдийг гарахаас нь өмнө төдийгүй, гарсан даруйд нь мэдсэн байх боловч “Үт” ХХК-ийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “...30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэсэн журмыг хэрэгжүүлээгүй, “Ц” ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “... хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацааг баримтлаагүй, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд “Ц” ХХК болон “Үт” ХХК-ийн АмгтгГеологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”,109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК дахь ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-01 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК, “Үт” ХХК-иас гаргасан “АмгтгКадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар ашигт малтмалын ашиглалтын MV-00*******, MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-00*******, MV-0*******, MV-01, MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Ц” ХХК, “Үт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК дахь ны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

                                               

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 237-239 дэх талд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 104-118 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх талд