| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0030/Э |
| Дугаар | 031 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 031
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга Б.Ардабек, улсын яллагч Б.Ботакөз, хохирогч Ш.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ш.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Ш.Ед холбогдох 1813000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ш.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ботахара харажан овогт Шерханы Е, 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн найруулагч мэргэжилтэй, аймгийн Хөгжмийн драмын театрт тон мейстер ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ77122159.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Е нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Думан зочид буудлын урд хохирогч Шаяхмет овогтой Аыг машин дотор сууж байхад “миний эхнэртэй хамт явсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Е нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн үед хохирогч Ш.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн үед би Етой мэндлэхээр хойшоо эргэж харахад үгийн зөрүүгүй миний баруун нүдний тус газар гараараа нэг удаа цохиход би нүдээ дарж доошоо тонгойгоод сууж байтал Е нь дахиж миний толгойн дагз хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Е миний толгойн тус газар цохиж байхад С, Ё нар салгаж авах гэж оролдсон боловч Е нь миний асаалттай байсан машиныг унтрааж түлхүүрийг аваад өөрийн машиныг жолоодоод яваад өгсөн. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг Е ах төлж өгч байсан. Одоо би Улаанбаатар хотод очиж хамараа дахин эмчлүүлэхээр болсон тул үлдсэн хохирлыг тооцож 407840 төгрөг төлүүлж өгнө үү. Е ахад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэгээд би гэрээс гараад өөрийн машиныг жолоодож Думан зочид буудлын гадна очоод зогсож байтал миний эхнэр С Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээс буугаад ирэхээр нь би уурлаж, Сын бууж ирсэн хаалгаар буюу тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгаар очиход жолоочийн суудалд А сууж байхаар нь А баруун талын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон ба түүний машины кундактарт байсан түлхүүрийг нь сугалж аваад өөрийн машинаа жолоодож яваад өгсөн. А биед учирсан хохиролд 1889000 төгрөг төлж өгсөн. Одоо Улаанбаатар хотод очиж эмчлүүлэхээр болсон гэж 407840 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжилсэн мөнгийг нь төлж өгөх болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 63-63 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ш.Еын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч Ш.Ад шүүгдэгч Ш.Е нь эрүүл мэндэд нь учирсан хохиролд 1889000 төгрөг төлж өгсөн байна.
Гэтэл прокурорын шатанд А эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1467390 төгрөг гарсан гэж дүгнэлтэнд дурьдсан боловч шүүх хуралд хохирогчоос 126700 төгрөгийн эм авч байсан тухай баримтыг гаргаж өгсөн тул түүний илүү төлсөн мөнгөнөөс хасаж одоо Улаанбаатар хотод очиж хамарны саластыг оёсон оёсыг авахуулахаар онгоцны 2 талын тасалбарт 703450 төгрөг төлсөн талаарх баримтаа гаргаж өгч байх тул шүүгдэгчээс илүү төлсөн 294910 төгрөгнөөс хасаж үлдсэн 408540 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Е нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн “Samsung S6 edge” маркын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД хуурцаг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6,
8 , 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК