| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0031/Э |
| Дугаар | 033 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 033
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч Б.Ботакөз нарийн бичгийн дарга Б.Жанерке, шүүгдэгчийн өмгӨч Я.Сьезд шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох 1713001660011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ө овогт С-гийн Б, Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1976 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БЕ76112610.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мустанг-5 маркийн 000 БӨЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Г эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мустанг-5 маркийн 0138 БӨЗ улсын дугаартай мотоцикл жолоодон бохир усны шугамны хамгаалалтын шороон далан дээгүүр явж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “Иргэн замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ийн А-д заасан “Жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7-ийн Е-д зааснаар “Жолооч батлагдсан замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин, тэнд явж байсан явган зорчигч 8 настай буюу бага насны хүүхэд Ж.Гайнигийг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний биед тархины зүүн талын чамархайн ясны хугарал, зүүн талын эгэмний хугарал зэрэг гэмтэл учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 65-66 дугаар хуудас/
-18 насанд хүрээгүй хохирогч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
-18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлӨч Л.Жылхыбайгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1214 дүгээр хуудас/
- гэрч С.Ахытын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
насанд хүрээгүй гэрч Ж.Оразалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ххийн 43 дугаар хуудас/
- гэрч К.Рысбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
-18 насанд хүрээгүй гэрч Н.Назымийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/
- гэрч Б.Мухтарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/
- зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр хуудас/
- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/
-18 насанд хүрээгүй хохирогч Ж.Г өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 84106 дугаар хуудас/
- Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн сангийн лавлагаа /хх-ийн 108-110 дугаар хуудас/
-хохирлын баримтууд /хх-ийн 117-126 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдргээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Харин мөрдөгч нь шинжээч томилсон тогтоол үйлдэхдээ гэмт хэрэг гарсан өдрийг 2017оны 12 дугаар сарын 12-н гэж буруу бичсэн /хх-50/, шинжээч нь дүгнэлт гаргахдаа мөн адил алдаа гаргасан /хх-52/ нь уг тогоол, дүгнэлтийн эхэнд 2 017оны 12 дугаар сарын 11 гэж бичсэн байх тул бичилт, техникийн шинжтэй алдаа байна гэж үзлээ.
18 насанд хүрээгүй хохирогч Ж.Г мэдүүлэг, өвчний түүхийн хуулбарууд, эмч-шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлӨчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Ж.Г биед үүссэн тархины битүү гэмтэл, доргилт, зүүн талын эгэмний хугарал, зүүн чихний оройн хэсэгт үүссэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн өвдөг болон зүүн нүүрний хэсэгт бүхэлдээ зулгарсан шархтай зэрэг гэмтлүүд нь амь насанд аюулгүй, гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарах ба харин тархины зүүн талын чамархайн ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмы 2.2- т зааснаар “амь насанд аюултай, амь тэнссэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай”, 3.1.2- т зааснаар “амь насанд аюултай гэмтэлд гавлын чамархайн ясны хугарал” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд хор уршиг учирсан гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг зориудаар зөрчсөн үйлдлийг санаатайгаар, харин хүүхдийг дайрч осол гаргахдаа болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эхийн буруутай үйлдэл, хууль дүрмийг үл хайхарсан шүүгдэгчийн буруутай үйл ажиллгаа болон уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгуулллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хийсэн зэрэг нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлӨчид 2231000 төгрөгний хор уршиг учирсныг шүүгдэгч хохирогч нар харилцан тохиролцож /хх-115126 /, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлӨчид 300000 төгрөг өгч, үлдсэн төлбөрийг төлөхөө илэрхийлэн харилцан гэрээ байгуулсан байна Иймд шүүгдэгч С.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. Бага насны хүүхдийн тархинд учирсан гэмтэлээс үлдэц, хор уршиг хойшид илэрч эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол хохирогчийн хууль ёсны төлӨч нь хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “ эцэг эх 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөлгөөнд оролцуулахгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй эцэг эхийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих...ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг баримтлан 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн лавлагаагаар /хх108 / тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх тул уг ялын хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг олгохгүй байх, ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.
Шүүгдэгч С.Бгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлӨч нь цаашид хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүний өмчлөлийн 2011 онд худалдан авч хэрэглэж байгаа 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар з ү й л ү ү д и й г з а а с н ы г т у с т у с у д и р д л а г а болгон
ТОГТООХ нь :
10 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11 .Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгӨч, хууль ёсны төлӨч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ