Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 036

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга К.Еркежан, улсын яллагч Б.Ботакөз, хохирогч М.Т, шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

С.Чд холбогдох 1713001160113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С Б овогт

Сын Ч, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанхус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын дасгалжуулагч багш мэргэжилтэй, Хилийн цэргийн 0285 дугаар ангид биеийн тамир хариуцсан офицер ажилтай, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:0000000

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Топ харагай” мужааны цехийн урд засмал зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө “дүү А зодуулсан байна” гэх шалтгаанаар Аын хажууд байсан иргэн М.Т-ыг гараар нэг удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь хохирогч М.Т-ыг нэг удаа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

  • Хохирогч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: “... А хэнтэй ярьсныг мэдэхгүй, юу ч гэсэн хүнд зодуулсан, “Ахбаян” дэлгүүрийн урд ирээрэй гэсэн. Удалгүй хоёр залуу цагаан саарал өнгийн Тоёота краун машинтай ирсэн. Машин дотор нь нэг эмэгтэй хүн байсан. Тэр хоёр залуу Т.Ааас яасан бэ гэж асуухад энэ залуугийн найз нар намайг зодсон гээд миний цээж тус газар нэг удаа цохих үед нөгөө хоёр залуугийн нэг нь миний толгойн ар дагз руу цохиход би ухаан алдаж унасан байсан. Нэг мэдэхэд Залуучуудын ордны замын урд хэсэгт хашааны хажууд буланд сууж байсан, тэгээд гэр рүүгээ явсан юм. Надад учирсан хохирлыг Ч төлж өгч байгаа тул гомдол санал байхгүй. Харин надад эмч нар цаашид эмчлүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. Миний цаашид эмчлүүлэх хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг хангаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

  • Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
  • Тус аймаг дахь Цагдаагийн газрын замын хяналтын камерийн бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг хуулбарлан эд мерийн баримтаар авсан хуурцаг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Бейсений мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М.Талант нь манай мэс заслын тасагт 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирж эмчлүүлж байгаа бөгөөд тархинд 2 газар цус хуралттай, тархи няцрал бүхий хавантай, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн тархины битүү хүнд гэмтэлтэй, биеийн байдал хүнд байдалтай байна, тархинд хурсан цус шимэгдвэл эдгэрэх боломжтой” гэх мэдүүлэг

/хх-ийн 46-47 дугаар хуудас/,

  • Гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Т нь газраас чулуу авч Аын толгойн тус газар цохиход А ухаан алдаад унасан ба түүний хажууд Талант үлдсэн бөгөөд Талант нь зүв зүгээр байсан. Ямар нэгэн гэмтсэн явдал байгаагүй, эрүүл саруул зогсож байсан, харин бусад хүмүүс айж сандраад бүгдээрээ тал тал тийшээ зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
  • Гэрч Х.Манарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хэсэг хугацааны

дараа шөнийн 03 цаг өнгөрч байсан байх, Т.А нь ах Ч руу утсаар ярьж намайг залуучууд зодсон гэж хэлсэн гээд С.Ч машинтай гүүр талаас очиход урд нь Т.А, хажуудаа нэг танихгүй залуутай ирж байсан. Тэгэхэд нь С.Ч машинаас буусан. Би удалгүй машинаас бууж ирэхэд Т.Аын хажууд ирж байсан залуу засмал зам дээр унасан байсан. Яасан бэ гэхэд С.Ч би нэг удаа шанаадсан чинь газар унаад ухаан алдчихлаа гэсэн. Т.Аын нүүр болон өмсөж явсан хувцаснууд бүгд цус болсон байсан юм. Тэгээд тэд нар босгох гэхэд тэр залуу босоогүй болохоор нь машинд өргөж оруулаад явж байхад ухаан орсон. Тэр залуу өөрөө яасан бэ, би гэртээ очмоор байна гэхээр нь гэр рүү нь явж байхад замд Залуучуудын ордны замын эсрэг талд буугаад үлдсэн. Бид нар гэрт чинь оруулаад өгье гэхэд манай гэр ойрхон байгаа гээд буусан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

  • Гэрч А.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.Ч машинаас бууж ирээд М.Т-ын зүүн талын хацар руу баруун гараараа нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ах Ч өөрийнхөө машинтай ирээд намайг хараад хэн зодсон юм бэ гэхэд би М.Талантын найзууд нь зодсон гэхэд ах С.Ч нь шууд М.Талантын зүүн хацар тус газар нэг удаа шанаадаж цохиход И.Талант газар унаад ухаан алдсан байсан” гэх мэдүүлэг

/хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

  • Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Т.А Ч руу утсаар ярьж намайг залуучууд зодсон гэж хэлсэн гээд С.Ч  машинтай гүүр талаас очиход урд нь Т.А, хажуудаа нэг залуутай ирж байсан. Тэгээд С.Ч машинаас буусан. Би жаахан байж байгаад бууж ирэхэд Т.Аын хажууд ирж байсан залуу засмал зам дээр унасан байсан, яасан бэ гэхэд С.Ч би нэг удаа шанаадсан чинь ухаан алдаад газар уначихлаа гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 101-

102  дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 362 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Чын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Чын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 10000 нэгж нь 10000000 /арван сая/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлого зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан 10000000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч М.Талантад цаашид гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч С.Чын өмч “Тоёото кроун-171” маркийн 5.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хуурцагийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч С.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8 , 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч С Б овогт Сын Чыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 10000 “арван мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хуурцагийг хэргийн хамт хадгалсугай.
  7. Шүүгдэгч С.Чын өмч “Тоёото кроун-171” маркийн 5.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Талант нь эрүүл мэндэд цаашид гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шүүгдэгч С.Чын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК