| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2016/0066/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2016-09-20 |
| Зүйл хэсэг | 126.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 63
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000159 дугаартай, 153/2016/0066/Э индекстэй , шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1978 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, аминдаа 100 толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, Ховд аймгийн ******* сумын Гүвээ багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЕ ******* регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн М.*******ийг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл ... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт болсон байв. Уг газарт тээврийн хэрэгсэл зогсож байсан гэх газрыг 1-ийн тоогоор, үл хөдлөх цэгээр шар хаалгатай ногооны зоорийг 2-ын тоогоор, П.*******ийн бие засаж тамхи татсан гэх газрыг 3-н тоогоор тус тус тэмдэглэв. Үл хөдлөх цэгээс /2-н тоогоор тэмдэглэсэн цэгээс/ тээврийн хэрэгсэл зогсож байсан гэх 1-н тоогоор тэмдэглэсэн цэгийн хооронд 97м, машин зогсож байсан газрыг 1-н тоогоор тэмдэглэсэн цэгээс П.*******ийн бие зассан гэх 3-н тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 118 м, үл хөдлөх цэгийг 2-н тоогоор тэмдэглэсэн цэг, П.*******ийн бие зассан тамхи татсан гэх 3-н тоогоор тэмдэглэсэн цэг хүртэл 2 м хэмжээтэй байв. Уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд талд 1км 300 м зайтай байв. Уг хэргийн газар нь хатуурхаг хөрстэй байсан тул тээврийн хэрэгслийн болон өөр ямар нэгэн ул мөр илрээгүй бөгөөд эд мөрийн баримтаар ямар нэгэн зүйл хурааж аваагүй болно ... гэх баримт, гэрэл зураг / хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл ...М.*******ээс хураан авсан цагаан судалтай, ягаан өнгийн дотоожны салтаа ар хэсэгт хүрэн өнгийн толботой байсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв. / хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл...Г.*******гөөс хураан авсан гэх хөх өнгийн дотоожны урд дотор хэсэгт саарал өнгийн толботой байсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв... /хх-ийн 15 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд... П.*******ээс хурааж авсан гэх шар өнгийн канттай хөх өнгийн дотоожны урд дотор хэсэгт бүдэг саарал өнгийн толботой байсанд үзлэг хийж П.*******эд хүлээлгэн өгөв. /хх-ийн 21 дүгээр хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр холбогдогч Г.*******гийн биед үзлэг хийхэд ... Биеийн өндөр 180 см, гадна биеийн хэсгийн баруун талын гуянд 9см үзүүртэй зүйлээр зүсэгдсэн байж болох / маажуулсан/ шинэ шархтай, өөр ямар нэгэн шарх байгаагүй бөгөөд ... гэх баримт / хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн ******* сумын Хөндлөн багт оршин суух / М.******* өгсөн ...Тухайн үед бэлгийн харьцаанд орж байна гэдгийг мэдээгүй. Г.******* намайг унтъя гэхээр нь унтахгүй гэсэн чинь битгий хуцаад бай гэж хэлсэн. Юу яриад байгаа юм гэхэд миний баруун талын хүзүүний орчим маажсан.яа яа гэхэд ална шүү хуцаад бай, гичий гэж хэлсэн. Тэгээд зүүн хацар луу алгадаад үснээс зулгаагаад миний өмдийг тайлаад нөгөө ажлаа хийж дуусаад боссон. Энэ үед П.******* байхгүй, бие засаад явж байсан. Машин дотор энэ асуудал болсон. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Би гэртээ ирээд болсон явдлыг хэлсэн...Г.******* намайг хүчирхийлж дуусаад машин дотор сууж байхад П.******* ирээд Г.******* зөрөөд бие засахаар явсан. Тэгээд П.******* бид 2-г машинд сууж байхад Г.******* ирээд та 2 буу, би унтлаа гэсэн. Би П.*******эд Г.******* хүчиндсэн гэж хэлээгүй, бид хоёр гадна сууж байгаад удалгүй машин дээр ирж Г.*******г сэрээгээд сумын төв рүү ирж эмнэлгийн гадна П.******* бид хоёр буугаад эмнэлэгт тэдний дүүтэй уулзчихаад намайг гэрт хүргэж өгсөн ... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36 - 39 дүгээр хуудас /
Мөрдөн байцаалтад Ж.Чунагийн өгсөн... 2016 оны 02 дугаар сарын сүүлээр М.*******, П.******* 2 гэрийн гадна уулзаж утсаар ярьдаг байсан. Одоо хүртэл энэ харилцаа нь хэвээрээ байгаа. Тэр орой П.******* ирээд М.*******ийг дагуулаад гарахаар энэ хоёр хашааны гадна уулздаг болохоор уулзах гэж байгаа юм байх гэтэл машинд суулгаад явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. М.******* биеэ хамгаалах чадвар байхгүй, гадуур байнга хүнтэй гардаг... гэх мэдүүлэг / хх-ийн 40 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч З.Нүдэнхүүгийн өгсөн... П.*******, М.******* нар 2016 оны 02 дугаар сараас эхлээд хоорондоо утсаар ярьдаг байж байгаад 06 дугаар сарын эхээр М.******* манайд 3-4 хоносон. Энэ үед П.******* тэр хоёр манайд 1 хоносон бусад үед нь П.******* ирж уулзаж байгаад орой нь явчихдаг байсан. Дахиж тэр 2 манайд ирж хоноогүй. Гэтэл 7 дугаар сарын сүүлээр П.******* М.*******ийг хүчиндсэн гэхээр нь би гэрийнхэнд нь наад хоёр чинь хоорондоо үерхдэг ,тийм хүчингийн асуудал байхгүй учрыг нь олоорой, наад хоёр чинь манайд уулзаж хонож өнжөөд явдаг байсан, хамт явсан тэр хүнд нь асуудал байж магадгүй гэж хэлсэн. М.*******ийн хувьд саажилттай, бие муу, унаж тусдаг, өөрийгөө гадны нөлөөнөөс хамгаалах чадваргүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 41дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Х.Пүрэвдоржийн ... П.******* нь манай төрсөн хүүхэд. 2016 оны 03 дугаар сараас М.*******тэй найзалж эхэлсэн гэж надад П.******* гэдэг ах нь хэлсэн. М.*******ийн эцэг, эх нь бид нэг нутаг усны хүмүүс орж, гараад явдаг. Одоогийн байдлаар энэ хоёр утсаар яриад уулзаад явж байгаа. Урьд нь энэ байдлаа хэлсэн байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 42 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.*******гийн өгсөн... П.******* нь 2016 оны 03 дугаар сараас сумын төв ороод хүнтэй уулзаад байх шиг байсан. Сүүлд М.*******тэй уулзаад яваад байгааг мэдсэн. П.*******ийн төрсөн ах П.*******, эхнэр 2 нь М.*******тэй уулзаад яваад байгааг мэддэг байсан юм байна лээ.Тэр хоёртой хамт явсан нэг залуу нь л асуудал гаргасан гэсэн. Одоо тэр хоёрын харилцаа хэвээрээ байгаа. Цаашид хоёр хүүхдийн харилцаа хэвээрээ уулзаад учраад явах юм бол 2 талаасаа ярьж байгаад тусад нь гаргах бодолтой байгаа. Тухайн үед М.*******тэй бэлгийн харьцаанд орсон гэж сандраад, айгаад, тулгамдаад хэлсэн. Түүнээс биш бэлгийн харьцаанд ороогүй гэж хэлсэн. Өмнө нь орж байгаагүй гэж хэлсэн. Г.*******г ч бэлгийн харьцаанд орсон талаар мэдээгүй, би бие засах гээд явчихсан байсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн... Манайд 2016 оны 06 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Эхлээд М.******* ирээд тэр хоёр уулзаж байсан. Бид нар унтсан. Өглөө босоод П.******* явсан байсан. Түүнээс хойш М.******* манайд хоёр хоносон П.******* оройд ирж уулзчихаад шөнө явдаг байсан. Ер нь тэр хоёр үерхдэг юм байна лээ. Бэлгийн харьцаанд орж байсан талаар нь мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 45 дугаар хуудас /
Мөрдөн байцаалтад гэрч П.*******ийн өгсөн... 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой ******* сумын төвд Г.******* ахтай тааралдаад архи уухуу гэхээр нь тэгье гээд бид хоёр 1 шил архи аваад Г.******* ахын Портер машинд сууж нэг нэг хундага архи уусан. Г.******* ах намайг найз охинтой болж байна уу гэхээр нь Окоо / *******/ гэдэг охинтой танилцсан тухайгаа хэлээд уулзах гэсэн чинь унаа байдаггүй гэхэд хамт машинаараа яваад ирье гээд бид хоёр сумын төвийн хойхно байх модон байшингуудын тэнд очсон. М.******* гэрийнхээ гадна ажил хийж байхаар нь дуудаад хөдөө гарч жаахан ярьж сууя гэхэд тэгье гээд бид гурав сумын төвийн дээд талд гарч архиа уусан. Бид гурав юм яриад сууж байтал Г.******* ах М.*******ийг тэвэрч аваад байхаар нь би бие засчихаад ирье гээд машинаас буугаад явсан. Намайг бие засчихаад тамхи татчихаад буцаад ирэхэд тэр хоёр машинд юм яриад сууж байснаа Г.******* ах надтай зөрөөд бие засахаар буусан. Удалгүй Г.******* ах ирээд “та хоёр буу би унтлаа” гэсэн. Бид хоёр машины ойролцоо жаахан юм ярьж сууж байгаад буцаж ирээд Г.******* ахыг сэрээгээд бид нар сумын төвд ирж бид хоёр эмнэлэг дээр буусан. М.******* бид хоёр эмнэлэгт хүнтэй уулзчихаад би гэрт нь хүргэж өгсөн. Би тухайн үед М.*******тэй бэлгийн харьцаанд ороогүй. М.******* Г.*******тэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа хэлээгүй. Цагдаагийн газар ирээд мэдсэн. М.******* бид хоёр үерхдэг, удахгүй хуримаа хийнэ ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч П.*******ийн ... 2016 оны 03 дугаар сарын сүүлээр П.******* манайд ирээд хүнтэй утсаар ярьж байгаад утсаа орхиод гарсан. Тэр хооронд дахиад утас нь дуугарахаар харахад “хайраа” гэсэн дугаараас дуудлага ирж байсан. Энэ М.*******ийн дугаар байсан. М.*******ийнх манай хоёр хамар хашаанд байдаг болохоор М.*******ийн дугаарыг мэддэг юм. Тэгээд энэ хоёрыг үерхэж байгааг мэдсэн. Энэ тухай аав Х.Пүрэвдоржид 2016 оны 05 дугаар сард хэлж байсан. Миний мэдэхийн энэ хоёр үерхээд 5 сар болж байгаа. Бэлгийн харьцаанд орж байсан талаар нь мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 48 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад О.ын өгсөн... 2016 оны 03 дугаар сарын сүүлээр П.******* манайд ирээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд хэнтэй яриад байгаа юм бол гэж бодож байсан. Гэтэл гэрт утсаа үлдээчихээд гараад явсны дараа утас нь дуугарсан. Тэгээд харахад “хайраа” гэсэн дугаараас дуудлага ирж байсан. Тэр дугаарыг нөхөр бид хоёр харахад М.*******ийн дугаар байсан. М.******* нь манай хамар хашаанд байдаг тул бид дугаарыг нь мэдэж байсан. Тэгээд М.*******тэй уулзаж үерхдэг юм байна гэж мэдсэн. Тэр хоёр уулздаг болсноос хойш 5 сар болж байна. Манайхаар хамт орж ирээд гарч ороод явдаг байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 49 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн... Миний дүү Г.******* нь чих зөөлөнтэй, ажилсаг, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархуу, муу зуршилгүй, даруухан зантай хүүхэд. Гурав дугаар ангиас сургуулиас гараад аав ээжийнхээ хамт амьдарч байсан. Эхнэр нь хүүхэд гаргахгүй болохоор салаад 3-4 жил болж байгаа. Одоо өргөмөл охиныхоо хамт ээжийн хамт амьдардаг ... гэх мэдүүлэг / хх-ийн 50 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 271 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд ... 1.М.******* нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй байна. 2.М.******* нь бэлгийн харьцаанд орж байгаагүй байна. Охин хальс цагираг бүтэцтэй, суурь намссан, охин хальсанд 6-н цагийн байдалд суурь хүртлээ урагдсан, хавдсан, агшилтгүй, шинэ урагдалттай байна. 3.М.*******ийн биед хүзүүнд 2х1,5 см, 1х0,5 см цус хуралтууд, нуруунд 1х0,5 см цус хуралт, баруун гуянд 4х1 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 4.М.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.М.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуураар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх баримт /хх-ийн 53 дугаар хуудас/
2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтэнд:1. М.******* нь тархины гэмтэл үйлийн үлдэц, шинж тэмдэгийн уналт, баруун талын хөнгөн саажилттай. 2.М.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Дүгнэлт гаргасан. Комиссын дарга Б.Анхбаяр, гишүүд Л.Эрдэнэцэцэг, П.Хосбаяр гэжээ./ хх-ийн 60-62 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн... 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5731 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...1.Хохирогч М.******* ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй байна. 2.Сэжигтэн Г.*******,П.******* нар ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй байна. 3.М.*******ийн цус А /II/ бүлгийн, П.*******ийн цус АВ /IV/ бүлгийн, Г.*******гийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна. Бактериологийн шинжээч О.Даваасүрэн гэжээ./ хх-ийн 73 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5732 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн М.*******ийн гэх ягаан өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Энэ нь А/ II/ бүлгийн харьяалалтай байна. 2.Г.*******гийн гэх дотоож, П.*******ийн гэх дотоожин дээр цус болон эр бэлгийн эс илрээгүй. 3.М.*******ийн гэх арчдас, марль, дотоожин дээр эр бэлгийн эс илрээгүй. Биологийн шинжээч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 74 дүгээр хуудас/
Шүүх сэтгэцийн 03 дугаартай дүгнэлт
1.Г.******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл.
2.Г. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.Г.******* нь хэрэг хариуцах чадвартай / хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад Г.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед байх ******* сумын төвд П.*******тэй таараад 1 шил архи хувааж ууж байхдаа “найз охинтой болж байна уу” гэхэд П.******* найз охинтой болж байгаа гэж хэлсэн. Одоо уулзмаар байна, унаа байддаггүй гэхээр нь Портер машинаар бид хоёр хамт явсан. Сумын төвийн хойт талд модон байшингуудийн тэнд нэг айлын гадаа зогсоод П.******* ороод нэг эмэгтэй дагуулаад гараад ирсэн. Бид гурав тал дээр гарч машин дотроо үлдсэн архиа уугаад танилцахад Око / *******/ гээд танилцсан. Тэгээд бид гурав ойр зуурын юм яриад сууж байгаад П.******* бие засахаар машинаас буусан. Танилцсаных нэг татчих нэг хундага архи өгсөн. Дахиж архи уугаагүй. Үлдсэн архийг П.******* бид хоёр уусан. Тэгээд М.*******ээс та хоёр найзалж байгаа юмуу, нэг нэгнээ таньдаг гэх зэрэг зүйлийг ярьж байгаад П.******* бие засахаар машинаас буугаад явсан. Око /*******/ миний баруун гар талд сууж байсан. Миний гарыг илэхээр нь би хүзүүгээр нь тэврээд бид хоёр үнсэлдэж байгаад “хааяа нэг дотны харьцаанд орж болох уу” гэхэд “болно” гэж хэлсэн. Тэгээд тэврээд үнсэлдэж байгаад М.******* өмдөө өвдөг хүртлээ шувтлаад би өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл шувтлаад бид хоёр бэлгийн харьцаанд ороод 3-4 минутын дотор дур тавьсан. М.******* бэлгийн харьцаанд орж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, ямар нэгэн дуу авиа гаргаагүй. Би хүзүүн дээр нь 2 удаа шимсэн. Бид хоёрыг бэлгийн харьцаанд ороод дуусаад өмдөө татацгаасны дараа П.******* машинд орж ирсэн. Би зөрж буугаад бие засчихаад буцаж ирээд “та хоёр буу, би унтлаа” гэсэн. Удалгүй П.*******, М.******* хоёр ирээд намайг сэрээгээд бид гурав сумын төв орж, тэр хоёрыг эмнэлгийн гадна буулгачихаад би гэр лүүгээ явсан. Би М.*******тэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон, бэлэг эрхтнээс нь цус гарч байхыг хараагүй, бас түүнийг саажилттай гэдгийг мэдээгүй. Эргээд бодоход би буруу зүйл хийсэн байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, М.*******ийн гэрийнхнээс уучлалт гуйж байна. Миний унаж явсан цагаан өнгийн 67-25 УНБ улсын дугаартай Портер маркийн машиныг манай аав ээж хоёр Улаанбаатар хотоос Цагаанцоож гэдэг хүнээс худалдаж авч өгсөн ... /хх-ийн 129-131 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 132 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн 67-25 УНБ улсын дугаартай Портер маркийн машин байв. Уг тээврийн хэрэгслийн урд нүүр хонхойсон байсан ба 2 хаалга, дугуй, кузов, их гэрэл, дохио бүрэн бүтэн, кузовны 3 талд 67-25 УНБ гэсэн бичигтэй, тэвшин дээр ямар нэгэн эд зүйл үгүй, зүүн баруун талын хаалганд гурвалжин хэлбэрийн хөх шар өнгийн дүрстэй байсан ба зүүн талын хаалгыг онгойлгож харахад шаргал өнгийн суудлын бүрээстэй бүрээсэн дээр ягаан өнгийн эмжээртэй даавуун материалаар хийсэн шаргал өнгийн хүрээтэй даавуун материалаар хийсэн дөрвөлжин хэлбэрийн олбогтой, хаалганы түгжээ жолооны хүрд бүрэн бүтэн, урд талын суудлын ар талыг харахад толь цагаан саарал өнгийн 2 хоолой хуванцар галын хор, ягаан өнгийн хайрцаг хуванцар, хар өнгийн амыг нь зангидсан гэр, дотор нь боолтны зүйлүүд улаан хүрэн цоохор хэсгийн хээтэй даавуун материалаар хийгдсэн эд зүйл /орны бүтээлэг/ байсанд үзлэг хийвэл үзлэгээр ямар нэгэн ул мөр илрээгүй болно... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 141-143 дугаар хуудас/ ... гэх зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж үзвэл: Шүүгдэгч *******ийн ******* нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт хохирогч М.*******ийг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч М.*******ийн ... Г.******* намайг унтая гэсэн. Намайг унтахгүй гэхэд битгий хуцаад байгаа миний баруун талын хүзүүний орчим маажсан. Яа яа гэж хэлэхэд зүүн хацар луу алгадсан. Үснээс зулгааж өмдийг тайлж нөгөө ажлаа хийж дуусаад боссон ... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтээр ... Хохирогч М.******* өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй, охин хальсанд 6 цагийн орчим суурь хүртлээ урагдсан, агшилтгүй шинэ урагдалттай, хүзүүнд 2х1,5 см, 1х0,5 см цус хуралт, нуруунд 1х0,5 см цус хуралт, баруун гуянд 4х1 см цус хуралт гэмтэл үүссэн, эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй , зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуураар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх баримт, гэрч П.*******ийн... 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой Г.******* ахтай таарсан. Бид хоёр нэг шил архи аваад ууцгаасан. Найз охинтой болж байна уу хамт хөдөө гарч ярьж сууцгаая гэхээр нь М.*******ийн гэрт очиход гэрийнхээ гадна ганцаараа юм хийж байсан. Би хөдөө гарч жаахан ярьж сууцгаах уу? гэхэд тэгье гэсэн. Тэгээд Г.*******гийн машинтай гурвуулаа сумын төвийн дээд тал дээр гарч үлдсэн архиа уусан. Ойр зуурын юм ярилцаад М.*******, Г.******* ах хоёр танилцаад сууж байгаад Г.******* ах М.*******ийг тэвэрч аваад байхаар нь би машинаас буугаад бие засахаар явсан. Би нилээн хол яваад бие засаад тамхи татаад эргэж ирсэн. Намайг ирэхэд тэр хоёр зэрэгцээд сууж байсан. Г.******* ах машинаас буугаад бие засчихаад эргэж ирээд “ та хоёр буу, би унтлаа “ гэхээр нь бид хоёр машины дэргэд сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.******* ахыг сэрээгээд сумын эмнэлэг дээр очоод буусан... гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн... П.*******ийг машинаас буугаад явахаар нь М.*******ийг баруун гараараа хүзүүгээр нь тэврээд үнсэлдэж байгаад хааяа нэг дотно харьцаанд орж байж болох уу? гэхэд болно гэсэн. Тэгээд тэврэлдэж үнсэлдэж байгаад М.******* өөрөө хувцасаа тайлж бид хоёр бэлгийн харьцаанд орсон... гэх мэдүүлэг хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хохирогч М.******* нь Шүүх сэтгэцийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр ... М.******* нь тархины гэмтэл үйлийн үлдэц, шинж тэмдэгийн уналт, баруун талын хөнгөн саажилттай, М.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэх баримтаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэгт нь зөрүү байхгүй тул түүний мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой хамааралтай гэж үзнэ.
М.******* нь Шүүх сэтгэцийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр тархины гэмтэл үйлийн үлдэц, шинж тэмдэгийн уналт, баруун талын хөнгөн саажилттай, гэрч Ж.Чунагийн мэдүүлэгээр ... М.******* нь биеэ хамгаалах чадвар байхгүй, гадуур гарахдаа байнга хүнтэй хамт явдаг ... Амбулториор эмчлүүлэгчдийн картаар хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувьтай гэсэн үндэслэлээр группэд байдаг болох нь тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч М.*******ийн зүүн хүзүү орчим маажиж, зүүн хацарт нь алгадаж, үснээс татаж улмаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг бий болгож, хүч хэрэглэн хүчиндсэн нь хохирогчийн биед хүзүүнд 2х1,5 см, 1х0,5 см цус хуралт, нуруунд 1х0,5 см цус хуралт, баруун гуянд 4х1 см цус хуралт гэмтэл үүссэн, эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 132 дугаар хуудас дахь Цагдаагийн Ерөнхий газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэх “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн ирүүлсэн хохирлын баримтаар шатахууны 15000 төгрөг, 15000 төгрөг, эм тарианы 30000 төгрөг, 6100 төгрөг, 7000 төгрөг, 112500 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн 2 сая төгрөг зэрэг нотлох баримтыг үнэлж үзэхэд хохирогчид 2185600 төгрөг төлөх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.******* нь 2016 он 08 дугаар сарын 24-ний өдөр Жамбын Чунагсүрэнд ХААН банкны 5852013989 дугаартай дансанд 1000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1500000 төгрөг нийт 2500000 төгрөг төлсөн байх тул 314400 төгрөгийг илүү төлсөн гэж үзлээ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний эзэмшлийн цагаан өнгийн портер маркын УНБ 67-25 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов.
Харин шүүгдэгч Г.******* нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтад гэрч П.*******ийн.... Г.******* ах бид хоёр мөнгөө нийлүүлээд нэг шил архи авсан. Түүнийг ууж байгаад М.*******ийн гэрт очиж түүнийг авсан. Сумын төвын дээд талд гараад үлдсэн архиа хувааж уусан... шүүгдэгч Г.*******гийн ... ууж байсан архинаасаа нэг рүнк хийж уучихаад ихэнх тал үлдсэн архиа аваад тал дээр гарсан. Нэг рүнк архи М.*******т өгсөн. Үлдсэн архийг П.******* бид хоёр хуваагаад уусан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.*******ийн ягаан өнгийн дотоож, шүүгдэгч Г.*******гийн цагаан судалтай хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Мухлайхан овогт *******ийн *******г бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.*******д 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.*******ийн ягаан өнгийн дотоож, шүүгдэгч Г.*******гийн цагаан судалтай хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь хохирогчид 314400 төгрөг илүү төлснийг дурдаж, хохирогч сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний эзэмшлийн цагаан өнгийн портер маркын УНБ 67-25 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
7. Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай “ Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай”-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорьсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА