Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга  Ө.Энх-Амар

 Улсын яллагч Т.Нансалмаа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч  Р.Атарцэцэг,  

 Иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэг,

 Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Шангас овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, Цөх 3 дугаар баг, Баянбулагт гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Шангас овогт *******ын *******, /РД:ОЖ 71102519/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Номт  салдаг уулзвар гэх нэршилтэй газарт 79-91 СЭА улсын дугаартай “Тоёота корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 54-12 СБА улсын дугаартай түлш тээврийн Бедфорд маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйг мөргөж, зам тээврийн осол гаргаж жолооч Ж.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол мөн Гацуурт ХХК-ийн эзэмшилийн тээврийн хэрэгсэлд 23.965.000 төгрөгийн хохирол,  13 059 980 төгрөгийн хор уршиг  учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,өөр ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэг мэдүүлэхдээ: “...Миний бие Гацуурт ХХК-н Сэлэнгэ, ******* сумын хариуцан ажилладаг. О.*******ын буруутай ажиллагааны улмаас манай байгууллагад машинд эвдрэл гэмтэлд 23 965 000 төгрөгийн хохирол гарсан, осол болох үеэр  манай компаний эд тариа хураалтын ажлын үе байсан ба СБА 54-12 улсын дугаартай Бедфорд  маркийн машин нь  эвдрэл гэмтэлгүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээд л явж байсан .Энэ хүний буруутай ажиллагаанаас болж тээвэрлэж явсан шатахуун асгарч,дээрх машиныг ачиж тээвэрлэх, трайлерийн хөлс ажилчидын хөлс, авто краны хөлс гэмт мэтийн  13 059 980 төгрөгийн зардал манай байгууллагаас гарсан үүнийг машины эвдрэл гэмтэлийн үнэ 23 965 000 төгрөгийн хамт О.*******аас нэхэмжилж байна...” гэжээ.

Эрүүгийн хариуцлагын  шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэгээс... О.******* нь  өнөөдөр  Бедфорд  маркийн машины эвдрэлийн үнэ 23 175 000 төгрөгөөс 10 сая төгрөгийг бэлэнээр төллөө,үлдэх 13 175 000 төгрөгийг 2022 оны 10-р сарын 01-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Энэ талаар би  Гацуурт ХХК-н ня-бо нартаа  танилцуулсан  хүлээн зөвшөөрсөн болно гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.******* мэдүүлэхдээ:...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Бедфорд загварын 54-12 СБА улсын дугаартай машинтай Сэлэнгэ аймгийн ******* сумд байрлах Алтанговь салбар руу явсан. Тэгээд 16 цагийн орчим Алтанговь салбар дээр очоод тэнд байсан Норд машин өвс ачигч По хоёрт нийт 400 гаран литр түлш өгөөд буцаад Шаамар салбар руу явах гээд хар зам дээр гараад Номт салдаг дөхөөд явж байхад урдаас нэг жижиг тэрэг ирж байсан юм. Тэгээд тэр жижиг тэрэг ойртож ирэхдээ миний урсгал руу орж ирэхээр нь би жаахан хааз өгөөд баруун гар тийшээ дарахад тэр жижиг тэрэг миний зүүн хойд талын дугуй хэсэгт мөргөсөн юм. Тэгээд миний зүүн гар тийшээ жолоо булаасан юм. Миний унаж явсан машин дээр үеийн машин учраас жолооны хүрд механик, орчин үеийн машин шиг гидр шингэн байхгүй хатуу тул би зогсоох гээд баруун гар тийш нь дарсан боловч дийлээгүй. Тэр замын зүүн гар талд гараад шороон хэсэгт машин зүүн тарл руу нэг өнхөрөөд боссон юм. Замын үзэгдэх орчин нээлттэй, шулуун, тэгш зам байсан. Гадаа дөнгөж харуй бүрий болж байсан. Би бол тэр машиныг нилээн холоос харсан боловч хажуугаар зөрөх гэж байгаа л гэж бодож байсан. Нилээд ойртоод ирсэн чинь тэр машин миний зорчиж байгаа урсгал даялаад шахаад ороод ирсэн. Би 3 тонн гаран түлш тээвэрлэж явсан. Эмчилгээний зарлдаа нэхэмжэилж байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 87 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Одончимэг мэдүүлэхдээ: ...Би 79-91 СЭА улсын дугаартай “Корона” маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд О.******* гэдэг хүнд 3.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө бүрэн авсан. Зарахдаа нэрээ шилжүүлээгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 101 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мягмар мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим О.******* ах манайд ирсэн. Тэгээд намайг миний автомашиныг жолоодоод бензин хийгээд өгөөч, би төв дотор автомашин муу жолооддог юм гэсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар сум 4 дүгээр баг, Шүдэнзний араас буюу өөрийн гэрээсээ автомашиныг нь жолоодоод ПСМК-д байрлах Тэс колонкоос бензин хийж өгсөн. Тэгээд би буцаад гэрийхээ гадаа ирээд буугаад үлдсэн. Тэгээд О.******* ах өөрөө автомашинаа жолоодоод ганцаараа Алтанбулаг сум руу гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Далайжаргал мэдүүлэхдээ: “...Тэгээд би дуудлагын дагуу очиход Номт салдаг уулзварын буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь хоёр автомашин мөргөлдсөн байсан. Нэг ачааны автомашин нь асфалтан замын урд хэсэгт онхолдоод 4 дугуйн дээрээ зогссон байсан. Нөгөө жижиг автомашин нь замын голд хөндлөн явсан чиглэлийнхээ эсрэг талын урсгалд тасархай цагаан шугам даваад хойд зүг рүү хараад зогссон байсан. Тэгээд би эхлээд ачааны автомашин дээр очиж жолоочтой нь уулзаж юу болсон талаар асуухад ******* сумаас Сүхбаатар сум чиглэлд явж байсан чинь урдаас ирж явж байсан автомашин өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн гэж хэлсэн. Дараа нь “Тоёота корона автомашины жолооч О.*******аас юу болсон талаар асуухад юм ярихгүй тойроод яваад байсан. Тэгэхэд түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Тэгээд би согтуурал шалгах Алкотест 7510 багажаар үлээлгэж шалгахад 2-3 удаа дутуу үлээгээд багажин дээр хангалтгүй үлээсэн гэсэн бичиглэл гарч ирсэн. Тэгээд дахин удаан үлээ гэж хэлээд үлээлгэхэд 1.00 хувьтай гарахаар нь би багажны заалтаа О.*******д харуулсан. Тэгээд бита архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Юу уусан бэ?” гэж асуухадангийнхантайгаа уулзаад буцаад явж байна гэж байсан. Тэгээд би согтуурал шалгах бланк дээр тэмдэглэл хөтөлж, өөрөөр нь гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 10864 дугаартай шинжээчийн: “...1.Ж.*******ын биед өвчүү ясны хугарал, цээжний баруун 5 дугаар хавирганы зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрүүтэй хоёрлосон, 7.8.9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндийн бага зэргийн шингэн хуралт, бүсэлхийн 3 хугарал, нугаламын их бие шахагдсан хугарал, 2 талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гарын алганы 2,3 дугаар ясны хугарал, баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр яс хугарал, баруун чихний дэлбэн, баруун чамархай, шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 76-77 дугаар тал/,

  Шинжээч Г.Нансалмаагийн 18-07-022/29 дугаартай: -Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар орж мэдээлэл авахад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуульд заасны дагуу дахин техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаагүй хугацаа хэтэрсэн байна. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтанд ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 79-91 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрэл, дохио, урд бупер хагарсан, баруун урд талын явах эд анги болох таван бул сугарсан, амортизатор, босоо, хэвтээ тэнцүүлэгч, рулын тиаг хэв гажилтад орсон, хөргөх системийн ратдиатор цоорч шингэн гоожсон, баруун урд талын дугуйн обуд хүчтэй цохилт доргилтыи улмаас хайлшин обуд гажсан, хонхойсон, баруун урд талын дугуйн хий гарсан, баруун урд талын кирло эвдэрч биенээс салсан, баруун урд, баруун хойд талын хаалга хонхойсон, зүүн урд талын салхины шил хагарсан, жолоочийн эсрэг талын аюулгүйн дэр задарсан нөхцөл байдал тогтоогдож байна.

-1987 онд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол улсад импортлогдсон Вес^огс! маркийн дизель хөдөлгүүртэй 54-12 СБА улсын дуаартай, тээвриин хэрэгслийн гэрчилгээ №0348870, арал №MJP2BGT107300 дугаартай, хар ногоон өнгөтэй тээврийн хэрэгсэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 1-1 тоотод хаягтай “Гацуурт” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар орж мэдээлэл авахад 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа нь хуульд заасны дагуу техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдсан байна.

-Мөн хөдөлгөөний аюулгүй байдал \осол\-д нөлөөлж болохуйц техникийн эд, анги /тоормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд\-аас эвдэрч гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй.

-Зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн автомашинд хөдөлгөөний аюулгүй байдал \осол\-д нөлөөлж болохуйц үйлдвэрлэлийн бус техникийн эд ангиар тоноглосон, угсарч бэхэлсэн эд анги тодорхойлогдсонгүй.

-54-12 СБА дугаартай тээврийн хэрэгсэл нь аюултай ачаа буюу шатахуун тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл мөн бөгөөд аюултай ачаа тээвэрлэх автоцистерны торхыг стандартчилал хэмжил зүйн газараар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажуулсан ба эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байна.

-54-12 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулсан, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 5 литрээс багагүй хэмжээтэй 2 галын хороор тоноглосон, олон улсын хэмжээнд хэрэглэдэг аюултай ачааны таних тэмдэг болон аюулын шинж чанарын тухай санамж байрлуулсан, автоцистерний торхны баруун, зүүн гадна талд “Галын аюултай” гэсэн бичилтийг хурц ялгарах өнгөөр бичсэн байна... гэх дүгнэлт, /хх-ийн 118-121 дүгээр тал/,   

“Таван тунамал” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай зөвлөх инженер Ч.Жамбалнямбуугийн гаргасан:

1.2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн оройн 18 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэсвгэрт 79-91 СЭА улсын дугаартай “Тоёота корона” маркийн тээврийн хэрэгслийг О.******* нь согтуугаар жолоодож яваад эсрэг урсгалаар явж байсан Ж.*******ын жолоодож явсан 54-12 СБА улсын дугаартай “Бетофорд” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсаныг зам тээврийн осол мөн гэж үзнэ.

2. 79-91 СЭА улсын дугаартай тоёота корона маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон О.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтыг зөрчсөн.

-Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ...“Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

-Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 ...хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

-Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 ...Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.

3. 54-12 СБА улсын дугаартай “Бетофрод” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

4. О.******* Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон буруутай үйлдлээс болж уг осол гарсан байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 135 дугаар тал/,

Ашид билгүүн ХХК-н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1862 дугаартай: “...Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглав. Солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон болно. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 23.965.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 142 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-18 дугаар тал/, Хэв загвар дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 19 дүгээр тал/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-24 дүгээр тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 32-35 дугаар тал/, Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 45-49 дүгээр тал/, Шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 61-62, 69-70, 81-82, 124-125, 136-137, 152-153, 161-162 дугаар тал/, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 90-96 дугаар хуудас/, “Гацуурт ХХК”-иас гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 198-210 дугаар тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 165-168/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 175 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 178 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 179 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт, /хх-ийн 129-132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Номт салдаг уулзвар гэх нэршилтэй газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 79-91 СЭА улсын дугаартай “Тоёота корона” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 54-12 СБА улсын дугаартай түлш тээврийн “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйг мөргөж, зам тээврийн осол гаргаж жолооч Ж.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол , “Гацуурт” ХХК-ийн эзэмшилийн тээврийн хэрэгсэлд 23.965.000 төгрөгийн хохирол, 13 059 980 төгрөгийн хор уршиг учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч  нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлсөн баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  заасны дагуу  хохирогч Ж.*******ын  эрүүл мэндэд учирсан хохирлыг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “ Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан  этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө  гэж заасны дагуу  Гацуурт ХХК-д учирсан хохирол, хор уршигийг  шүүгдэгч О.******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Ж.******* нь эмчилгээний зардалд баримтаар 1.783.250 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.*******аас эмчилгээний зардал 2.360.000 төгрөгийг хохирогч Ж.*******ын охин М.Уранцэцэгийн  5087041575 тоот данс руу шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх тул  хохирогч Ж.*******ын  нэхэмжилсэн хохирол төлөгдсөн байна гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэгээс “Ганцуурт” ХХК-ийн шатахуун тээврийн авто машины эвдрэлийн үнэ 23.965.000 төгрөг, мөн уг гэмт хэргийн улмаас  авто машиныг ачиж тээвэрлэх, трайлерийн хөлс ажилчдын хөлс, авто краны хөлс гэх мэтийн шууд бус хохиролд 13.059.980 төгрөг нэхэмжилсэнээс “Гацуурт” ХХК-н шатахуун тээврийн авто машины эвдрэл хохирлын  үнэ 23.175.000 төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн машиныг ачиж тээвэрлэх, трайлерийн хөлс ажилчдын хөлс, авто краны хөлс зэрэг хор уршигийн зардалд 13.059.980 төгрөгийн нэхэмжлэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах, мөн хохирогч Ж.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.******* болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх хугацааг авч “Гацуурт” ХХК-н  54-12 СБА улсын дугаартай “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 23.175.000 төгрөгөөс 2022 оны  06 дугаар сарын 15-нд “Гацуурт” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэгт 10.000.000 төгрөгийн хохирлыг бэлнээр төлсөн ба шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар харилцан тохирч    2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 13.175.000 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлж, шүүгдэгч бичгээр баримтаа ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь энэ талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул  хуульд заасны дагуу шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч О.******* нь  2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Номт салдаг уулзвар гэх нэршилтэй газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 79-91 СЭА улсын дугаартай “Тоёота корона” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Гацуурт” ХХК-ийн эзэмшилийн тээврийн хэрэгсэлд 23.965.000 төгрөгийн хохирол, 13.059.980 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах саналыг гаргагасан  байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч П.Мөнхжаргалын эмчилгээний зардлыг төлсөн, “Гацуурт” ХХК-д 10 сая төгрөг төлж, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч  байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй  гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч  нь хохирогч Ж.*******ын  нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь   мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар, мөн “Гацуурт” ХХК-д  эд хөрөнгө болох  “Бедфорд”  маркийн машины эвдрэлийн үнэ 23.175.000 төгрөгөөс 10 сая төгрөгийг бэлэнээр төлж, үлдэх 13.175.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн талаар иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч О.*******ыг хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн ба  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял оногдуулах нь  зөв гэж үзэв.

Шүүгдэгч О.*******д  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 Шүүгдэгч О.*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Энэ хэргийн улмаас 54-12 СБА улсын дугаартай “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Харин хэрэгт шүүгдэгч О.*******ын жолооны үнэмлэх хураагдаж ирээгүй ба 54-12 СБА улсын дугаартай “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийн болон 79 -91 СЭА улсын дугаартай “coronа” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тусын  тээврийн хэрэгсэл эзэмшигчид буцааж олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шангас овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ын *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.*******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч О.******* нь “Гацуурт” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн явсан дотор 13.175.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдсугай.

6.Хэрэгт 54-12 СБА улсын дугаартай “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөгчийн тогтоолыг  хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь 13.059.980 төгрөгийн нэхэмжлэлийг хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Ж.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9.Хэрэгт  шүүгдэгч О.*******ын жолооны үнэмлэх хураагдаж ирээгүй ба 54-12 СБА улсын дугаартай “Бедфорд” маркийн тээврийн хэрэгслийн, 79 -91 СЭА улсын дугаартай “Coronа” маркийн  тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тусын тээврийн хэрэгсэл эзэмшигчид буцааж олгосугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

        ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ