| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0006/Э |
| Дугаар | 060 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 060
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор М.Фарида, нарийн бичгийн дарга К.Еркежан шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Мт холбогдох 1713000000114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Мын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс халх, Боржигон овогт Баярсайханы М, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:Ж00
Шүүгдэгч Б.Мын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байдаг гэртээ агсам тавьж, улмаар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Т.Шийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
1 . Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах гэртээ агсам тавьж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ба цагдаагийн газарт өгсөн дуудлагын дагуу таслан зогсоохоор очсон цагдаагийн албан хаагч Т.Шийг зүүн хацар тус хэсэгт гараараа хоёр удаа цохиж, мөн хэд хэдэн удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар Т.Ш, Б.З нар газар унагааж аваад гавлах гэхэд тааралдсан хүн болгоноо өшиглөж эхэлсэн ба тухайн үед хохирогч Т.Шийн нүүрэн тус газар өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч Б.Мын согтуурлын хэмжээг шалгаж, 1,07 промилль зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрын эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 цаг 55 минутад үйлдсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, үүний улмаас өөрийгөө эрүүл саруул ухаанаар удирдан жолоодох чадваргүй болсон байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мын хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдлүүд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өөрийн гэртээ дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнээр эхэлж түүний биед халдсанаар гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэл болгон шүүхээс прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мын үйлдсэн хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийн улмаас хохирогч Т.Шийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 485 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэн Т.Шийн биед тархины доргилттой, зүүн хацар хавдартай, цус хуралттай, зүүн хөмсөгний гадна хэсэгт цус хуралттай, хавантай, зүүн нүдний булангийн гадна хажууд цус хуралттай, хавантай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн, шинэ гэмтэл байна. Иргэн Т.Шийн эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлтээр /хх-ийн 40 дүгээр хуудас/ нотлогдож байх тул учирсан гэмтлийн зэрэг үнэн зөв гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаан дээр өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нар нь харилцан ойлголцож, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2 . Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчоос уучлал гуйж, хохирол төлбөрийг тохирсон, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Харин урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг тэмдэглэж байна.
Шүүгдэгчийн удаа дараагийн бусдын эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж байгаа байдлыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн 1 ,07 хувийн согтолттой байх үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүйг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож, харин хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр тогтоосон тул 450000 төгрөгийн торгох ялыг хорих ялын хоногт шилжүүлэхэд 1 сарын хугацаагаар хорих ял болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 110 хоног буюу 3 сар 20 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 110 хоногийг хорих ялын 110 хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирогчоос уучлалт гуйсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөр гарвал төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, оногдуулж буй ялын 50 хувиас илүүг нь эдэлж, цагдан хоригдсон зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялын нь үлдсэн хугацаа болох 3 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Дээрх хуулийн заалтаас үзвэл хорих ялыг оногдуулж байгаад чөлөөлөхөөр байна. Өөрөөр хэлбэл оногдуулаагүй хорих ялыг чөлөөлөх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “тэнсэх” зохицуулалтаас өөр юм гэдгийг тайлбарлаж байна.
Иймд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн удаа дараа бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл нь согтууруулах ундаанаас шалтгаалж байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “шүүх согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Б.Мт 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж дууссан болохыг тэмдэглэж байна.
Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, түүнд шүүхээс эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй учир түүний өмчлөлийн “Нокиа-3223” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болголоо.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
9 .Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “СД” бичлэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ