Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0416/З |
Дугаар | 128/ШШ2021/0319 |
Огноо | 2021-05-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Си” ХХК,
Хариуцагч: Боажя, Уг, Гөдсгз
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Д******* аймгийн Х******* сумын нутаг Г******* манханы *******”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл”,
2. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Эын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэр,
3. Галба-өөш долоодын сав газрын захиргааны дарга Б.Яын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Ж.М, өмгөөлөгч Ч.У, Ө.С, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, М.О, Я.Б, Н.М, иргэдийн төлөөлөгч Ц.Ж, гэрч Э.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Маргааны үйл баримтын талаар: Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 7/2217 тоот шийдвэрээр Д******* аймгийн Х******* сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-0******* дугаартай “Д*******-2” гэх нэртэй талбайг хууль журмын дагуу өмнөх эзэмшигчээс багагүй үнийн дүнгээр худалдан авч одоогоор 10 000 000 000 /арван тэрбум/ гаруй төгрөгийн бодит зардлыг гаргаад байна. Монгол Улсын татварын холбогдох хуулийн дагуу эрх борлуулсны 851,639,454.60 төгрөгийн татварыг төлсөн болно. Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2018.03.06-ны өдрийн 06б/1349 тоот лавлагаагаар “...Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй” тухай тодорхойлж баталгаажуулан өгсөн байдаг.
Гэтэл манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт Д******* аймгийн Засаг дарга иргэний гомдлыг үндэслэн 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн А/76 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоолгох мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар ажиллуулсан. Ийнхүү Д******* аймгийн Засаг дарга Т.Э******* ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 06/925 тоот “Г******* манханы *******”-ын 1669 га талбайг Усны сан бүхий газын кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх тухай шийдвэрийг “Байгаль, орчин аялал жуучлалын сайд Н.Цад, мөн “Гөдсгзны дарга Б.Я 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б нарт тус тус хүргүүлсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын яам “Д******* аймгийн Х******* сумын нутаг “Г******* манханы *******”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э 2019.02.14-ний өдрийн 05/925 тоот шийдвэр гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга
1.Ажлын хэсэг хууль, журам зөрчиж усны сан бүхий газар хэмээн үзсэн тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6-р сарын 05-ны өдрийн А-230/127 тоот тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь хэсэгт заасан “Хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасан.
Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2018.03.06-ны өдрийн 06б/1349 тоот лавлагаагаар “...Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй” , Г*******, Долоодын говийн сав газрын захиргааны 2019.11.04-ний өдрийн 170 дугаар лавлагаагаар Г*******, Долоодын говийн сав газрын захиргаа байгуулагдсан цагаас хойш буюу 2005 оноос хойш “Г******* манханы *******”-той холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй, Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд талбайн хэмжээнд гадаргуугийн усан сүлжээ төрөлжсөн ба байнгын урсгал ус байхгүй тухай тус тус дурдсан байдаг.
Гэтэл Д******* аймгийн Засаг даргын 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн А/786 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Ш.А, Х.О нар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх тогтмол тэжээлгүй, усны тоо бүртгэлээр гадаргын ус бүртгэгдээгүй хуурай сайрыг усны сан бүхий газар хэмээн үзэж 2018.11.02-ны өдөр хууль, журам зөрчин хууль бус дүгнэлт гаргасан байна.
Мөн Байгаль орчны сайдын 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Усны тоо бүртгэл явуулах журам”-ын 2.2-т заасан “Улсын усны тоо бүртгэл явуулах комиссын дарга, бүрэлдэхүүнийг Байгаль орчны сайд батална”, 2.4-д “Салбар комисс нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гидрогеологич, гидрологич, гидротехникч инженерүүд, орон нутгийн байгаль орчны албадын төлөөллийг багтаасан байна”, 2.5-д “Улсын усны тоо бүртгэл явуулах комисс нь усны тооллогыг батлагдсан маягтыг зааврын дагуу хөтөлж, газар дээр нь очиж биечлэн тооцно” гэж тус тус заасныг зөрчиж, Хууль бус бүрэлдэхүүнтэйгээр, бүрэн эрх нь олгогдоогүй ажлын хэсэг хуралдаж, улмаар ажлын хэсгийн гишүүд нэгдсэн шийдвэр дүгнэлт гаргаагүй, Усны тоо бүртгэлийн батлагдсан маягт зааврын дагуу зохих ажиллагаа хийгээгүй, 8-н хүний бүрэлдэхүүнтэй байснаас Ш.А, Х.О нар дүгнэлт гарган гарын үсэг зурж, С.П, Н.М, Л.Б, Ч.Ч, Э.А, Н.А зэрэг 6-н хүний гарын үсгийг зуруулаагүй тэдгээрийн зөвшөөрөл, шийдвэрийг аваагүй байдаг.
Энэхүү ажлын хэсгийн гишүүн Ш.А, Х.О нарын хууль бус дүгнэлтийг үндэслэн Гөдсгзны дарга Б.Я 2019.01.25-ны өдөр 09 тоот шийдвэр гарган БОАЖЯ-ны ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Бд хүргүүлсэн байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүртгэл, шийдвэр хууль бус тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э нь дээр дурдсан хууль бус 2018.11.02-ны өдрийн Ш.А, Х.О нарын ажлын хэсгийн дүгнэлт, “Гөдсгзны дарга Б.Яын 2019 оны 01 сарын 25-ны өдөр 09 тоот шийдвэрийг тус тус үндэслэн “Д******* аймгийн Х******* сумын нутагт орших “Г******* манханы *******”-ын 1669 га талбайг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж 2019.02.14-ны өдөр 05/925 тоот шийдвэр гаргасан.
Гэтэл Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох эрхийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байхад Байгаль, орчин, аялал жуулчлалын яам аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдаж усны сан бүхий газарт тооцон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж, өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд хууль бус шийдвэр гаргасан байна. Хууль бус шийдвэр, дүгнэлтийг үндэслэн гарсан шийдвэр нь өөрөө хууль бус байх болно.
3. Захиргааны байгууллага өөрсдийн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн тухай Д******* аймгийн Засаг даргын 2019.08.30-ны өдрийн А/687 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019.08.31-ний өдрийн дүгнэлтээр гишүүдийн 100 хувийн саналаар өмнө нь усны сан бүхий газраар бүртгэгдсэн Г******* манханы тойрмын 1669 га талбайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны усны сан бүхий газрын мэдээллийн сангаас хасалт хийхээр шийдвэрлэсэн. Тодруулбал ашигт малтмалын MV-0******* дугаартай “Д*******-2” гэх нэртэй талбайд хамаарах өмнө бүртгэгдсэн 1669 га талбайг усны сан бүхий газарт тооцохгүй болсон тул бүртгэлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн.
Тус дүгнэлтийг үндэслэн Д******* аймгийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2019.09.04-ний өдрийн 1/1514 “Усан бүхий газрын хамгаалалтын бүсэд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Г******* манханы тойрмын 1669 га талбайг мэдээллийн сангаас хасалт хийн өөрчлөлт оруулахаар хүссэн байдаг.
Түүнчлэн Гөдсгзны тайлбараар Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэн авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн үзсэн байдаг.
“Си” ХХК-ийн зүгээс Дээрх шинээр гарсан дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Г******* манханы тойрмын 1669 га талбайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны усны сан бүхий газрын мэдээллийн сангаас хасалт хийлгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан боловч шүүхэд хэрэг нэгэнт үүссэн тул хэргийг хянан шийдвэрлэсний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой хэмээн татгалзсан байдаг.
Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагуудаас Г******* манханыг ******* буюу “усны сан бүхий газар” гэж тогтоон тооцож, манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж, улмаар улсын усны мэдээллийн санд бүртгэсэн захиргааны үйл ажиллагаа нь Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаа юм.
Өмнө нь усны сан бүхий газраар бүртгэгдэж байгаагүй газрыг усны сан бүхий газраар тогтоох буюу хуульд зааснаар усны нөөцийг шинээр тогтоохын тулд БОАЖ-ын сайд усны нөөцийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг гаргаж, Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Мэргэжлийн байгууллага нь хайгуул, судалгаагаар тогтооно. Ийнхүү тогтоосон усны нөөцийг “Усны нөөцийн Зөвлөл” батална.
Мөн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдгийг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д тодорхойлсон ба Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн уг хамгаалалтын бүсийг тогтоох эрх нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д байгаа болно.
Харин дээр дурдсанаар усны мэргэжлийн байгууллагын тогтоож, усны зөвлөлийн баталсан усны нөөц, түүний байрлаж буй газар болох усны сан бүхий газрыг ийнхүү тогтоосны дараагаар жил бүр хийгддэг тусдаа ажиллагаа нь усны тоо бүртгэл юм.
Усны тоо бүртгэл (усны тоо бүртгэлийн журамд зааснаар усны физик шинж чанар, усны найрлага, гол, мөрөн, нуур, цөөрмийн урт, өргөн - хэмжээ г.м)-ийг жил бүр Сав газрын захиргаа сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, БОАЖЯ-нд тайлагнах (Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4), аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга зохион байгуулж (Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3) улсын усны мэдээллийн санд оруулах зохицуулалттай.
Ийнхүү жил бүр Гадаргын усны тоо бүртгэл болон усны сан бүхий газрын хамгаалалтын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийн мэдээлэл нь БОНХ-ийн сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт хөтлөх журам”-ын дагуу бүрдүүлэгдэж, хөтлөгддөг болно.
Дүгнэвэл иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зорилгоор Д******* аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь тухайн Г******* манханыг ******* буюу “усны сан бүхий газар” гэж тогтоох эрхгүй, түүний дүгнэлт (ажлын хэсгийн хурлын тэмдэглэл), Сав газрын захиргааны албан бичгийг үндэслэн БОАЖЯ усны сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж, улмаар уг мэдээллийг улсын усны мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх хууль, журмын дагуу гараагүй хууль бус шийдвэр бүртгэлийн улмаас манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдаж, уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, өмч хөрөнгө шударгаар олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц нарт 2019.03.12-ны өдөр 18/008, 2019.03.15-ны өдөр 18/009 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цаас 2019.03.29-ний өдрийн 01/1876 тоот “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлээгүй тухай мэдэгдсэн болно. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын хэсгийн дүгнэлтэд компанийн төлөөлөл орсон. Тэгээд тэр үедээ санал дүгнэлтээ хэлэхгүй яасан бэ? гэсэн Үүн дээр тухайн үед ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй гэж гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй дараа нь тэр үед биш сүүлд нь гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлт гаргаад түүн дээр БОАЖЯ хойд талд нь бүртгэсэн асуудал байгаа. Анхнаасаа бүртгэсэн бол лиценз олгогдоод хоорондоо явах байсан. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авч байсан. Тус компани дээр олон жил болсон хайгуулын лиценз байж байгаа. компани байгаа. Авахдаа тухайн үед бүх газраас лавлагаа мэдээлэл аваад явж байсан. Сайн судлахад давхцал зэрэг байгаагүй. Бүх зүйлийг судалж авсан. Авсны дараа энэ асуудал яригдаж эхэлсэн. Бид орон нутгийн байгууллагатай гэрээ байгуулаад харилцан үүрэг хүлээгээд явж байгаа. Ингээд н.Б өргөдөл гаргаад шантаач хийгээд явсан. Үйл ажиллагааны хувьд тухайн багийн хүмүүсийг оролцуулаад үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайн орон нутагт маш их зүйл хийсэн. Гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. н.Б гэдэг хүн өөрөө одоо өөр зүйл ярьсан явж байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нотлох баримт шинжлэн судлах үе шат болон асуулт хариулт мөн гэрчээс асуусан үе шатанд зарим зүйлүүд тодорхой болсон. Нотлох баримт шинжлэн судлахад Г******* Долоодын сав газрын албан даалгавар авагдсан талаар судалсан. Г******* Долоодын сав газар нь өөрөө 2014 онд байгуулагдсан цагаас хойш Бүлээн манханы *******той холбоотой гэж байгаа. Тойрмын талаар мэдээллийн санд байхгүй байна. Бүлээн манханы ******* гэдэг нэр шил хаанаас гарч ирсэн талаар өчигдөр шалгаж үзээд газрын зураг болон ашигт малтмалын мэдээллийн сан болон бүгдэнгээс шалгаж үзэхэд Бүлээн манханы нэршил нэг ч албан байдлаар орсон зүйл алга. Д******* 2 гэдэг нэртэй газар байна. Хажуу талд нь арай өөр нэршилтэй орсон газар байна. Тийм учраас Бүлээн манханы ******* гэдэг нэршил өөрөө хаанаас яаж бүртгэгдэж гарсан талаар мөн ******* гэдэг нэршил өгсөн нь өөрөө төөрөгдөл үүсэх нөхцөл байдал гаргаж байна. Ажлын хэсэг дүгнэлт гаргаад шийдвэрлээд ******* гээд үзсэн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн дүгнэлтийг шинжлэн судлахад түүн дээр хоёр этгээд гарын үсэг зурсан байгаа. Бусад нь шийдвэрлэсэн талаар гарын үсэг зураагүй. Шийдвэр гараагүй гэдэг байдлаар гэрч мэдүүлэг өгсөн. Үүгээр 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 81 дүгээр хуудсанд байгаа ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл хүчингүй байна. Нотлох баримт шинжлэн судлах үе шатанд 2019 оны 8 сарын 31-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл хавтаст хэргийн 170 дугаар хуудсан авагдсан байгаа. 170 дугаар хуудсанд авагдсан байгаа дээр 8 гишүүн оролцож байгаа дээр 7 гишүүн гарын үсэг зурсан. 100 хувийн саналаар дэмжсэн. Өмнө нь 1669 га талбайг усны санд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгоод түүнийг хасалт хийх зүйтэй байна. Энэ талаар шийдвэрлэх талаар дурдаад харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа Н.М нь тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй байсан байна. Харин өмнөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан талаар өөрийнх нь тайлбараар тодорхой болж байна. Асуулт хариултын үе шатанд сав газрын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулт нь тус газар дээр ус байгаагүй гэж байна. Мөн гэрч ус байгаагүй гэсэн. Ус байгаагүй байхад түүнийг ******* гэж үзээд шийдвэрлэх боломжгүй. Усны сан бүхий газар гэж үзэж байгаа мөртлөө ус байхгүй байхад усны сан бүхий газар гэж үзэх ямар ч боломж байхгүй. Үүнийг 2019 оны 8 сарын 31-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт дээр тодорхой тусгасан байгаа. Г******* Долоодын сав газраас ирж байгаа лавлагаа тайлбар зэрэг нь Бүлээн манханы ******* гэдэг байхгүй. Тойром байхгүй гэж ирээд байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс байгууллагыг төлөөлсөн гэдэг агуулгаар тайлбар хэлэхгүй, өөрийн үзэл бодлоор тайлбарыг хэлж байна. Лавлагаа болон хамгийн сүүлд ирсэн тайлбараар ******* байхгүй, бид нар хууль дүрэм журам зөрчөөд ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргаад албан бичиг явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Эдгээр өмнө нь гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгоод гаргасан Г******* Долоодын сав газрын албан бичиг, ажлын хэсгийн дүгнэлт байж байхад БОАЖЯ хуульд заагаагүй үндэслэлээр 1669 га талбайд хасалт хийгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага хэдий ч хүчингүй болгох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй шүүхээр шийдвэрлэж байгаа гэдэг хуульд заагаагүй үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа. Тухайн аймгийн албан бичиг болон ажлын хэсгийн дүгнэлт, Г******* Долоодын сав газрын албан бичгийг үндэслэж шийдэх юм бол эдгээр нь бүгд шинэчлэгдээд өмнө нь гаргасан шийдвэр нь хүчингүй байна гээд ирсэн байхад шийдвэрлэхгүй татгалзаж байгаа үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрээр эдгээрийг дүгнэж гаргах нь зүйтэй юм. Энэ газрыг усны сан бүхий газарт бүртгэж авснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байна вэ? гэхээр хууль журмын дагуу ашиглах тусгай зөвшөөрөл аваад тэрийг цаашид ашиглаж чадахгүй мөн лиценз цуцлагдах нөхцөл байдал хүрээд байгаа юм. Харин урьдчилж акт хийгээд маргааны харьяалалтай холбоотой зүйл дээр тайлбар хэлэхэд хамгийн сүүлийн байдлаар БОАЖЯ бол бүртгэл хийгээд бүртгэсэн нь өөрөө эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа боловч тухайн бүртгэлийн үндэслэл болоод байгаа албан бичгүүд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Эдгээр албан шийдвэр дүгнэлтүүдийг хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн ашиг сонирхол 100 хувь сэргэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Д******* аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар хамгийн сүүлд гарсан захиргааны актын үндэслэл болж байгаа шийдвэрийг тухайн актын үндэслэлийг хянах замаар хянах боломжтой байна. Тийм учраас шийдвэрлэхгүй гэж шийдсэн учраас үндсэн актын үндэслэлийг хянах замаар эдгээр актад дүгнэлт хийх боломжтой. Ингэж хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой. Яам болохоор ямар нэгэн хуулийн үндэслэл заахгүйгээр татгалзаж мөн албан бичгээр хариу өгөөгүй. Тийм учраас шүүхэд хандсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ямар нэгэн байдлаар асуудал байхгүй. Яамны албан бичгээр хариу өгөөгүйтэй холбоотой захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий акт болох Г******* Долоодын сав газрын захиргааны 9 тоот албан бичиг мөн БОАЖЯ-ны 06/925 тоот албан бичгүүдийн аль аль нь хоёулаа бичгээр гаргах захиргааны актад тавигдах ерөнхий шинжүүдийг агуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасан заалтыг зөрчсөн. Хоёр албан бичгээс харвал хууль зүйн үндэслэл тодорхойгүй зүгээр нэг албан бичиг хэлбэртэй нэг бичиг шидээд манай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн 1669 га газрыг ашиглах боломжгүй нөхцөлд хүргэсэн. Ерөнхий хуулийн 40.3-д захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасан. Гэтэл БОАЖЯ болон сав газрын захиргаа энэ талаар дүгнэлт гаргах шийдвэр гаргаж мөн бүртгэл хийх эрхтэй байгууллага мөн гэдэг дээр нотолсон хууль зүйн зохицуулалт мөн адил заагаагүй байгаа. Тухайн газрыг бүртгэгдэх ёстой гэж үзэх юм бол тус газар дээр ажилласан ажлын хэсгийн шийдвэрлэсэн хэсгийг тусгах ёстой байсан байх. Гэтэл тухайн газрыг ямар үндэслэлээр бүртгэж авч байгаа талаарх үндэслэлээ заах ёстой байтал заагаагүй. Эдгээр шаардлагыг хангахгүй зүгээр албан бичиг шидэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т зааснаар хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 1669 га талбай анхнаасаа усан сан бүхий газарт бүртгэж аваагүй гэдгийг хоёрдугаар хавтаст хэрэгт 124 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудсан авагдсан байгаа 170 албан бичигт усны сан бүхий газарт бүртгэж аваагүй гэж байгаа. Энэ бүхнээс харахад ******* биш гэдэг нь тодорхой харагдах байгаа. 5 сарын 07-ны өдрийн 68 тоот албан бичгээр Бүлээн манханы тойрмыг усны сан бүхий газарт бүртгэсэн шийдвэр нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. БОАЖЯ-ны 2019 оны 02 сарын 14-ны өдрийн 05/925 албан бичгээр гарах болсон үндэслэл болж байгаа Г******* Долоодын газрын захиргааны албан бичиг нь үндэслэлгүй болгож байгаа учраас хүчингүй болгосон захиргааны актыг үндэслэж бүртгэж байгаа акт мөн адил хүчингүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг Улсын дээд шүүхээс даалгавартайгаар буцсан байгаа. Даалгавар нь маш тодорхой байгаа. Усыг анх удаа буюу шинээр бүртгэж байгаа үйл ажиллагааг хэн хийдэг вэ? хуулиар хэнд эрх нь олгогдсон бэ? гэдэг асуудал байна. Ямар журмаар бүртгэдэг вэ? гэдэг зүйл байна. 2019 онд энэ хэргийг шийдвэрлэх үед өмгөөлөгч миний бие энэ талаар сайн ойлголтгүй явжээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн туслалцаа судалгааны тайлан үзэхэд Г******* захиргаа болоод орон нутгийн Засаг даргад энэ эрх байхгүй байна. Эрхгүй зүйл хийгээд шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Улмаар нэхэмжлэгч компанийн эрхэнд халдсан байгаа. Үүнийг маш тодорхой дурдахад усны газраас асуусан асуулт дээр гарч ирсэн. Тэр хүн ямар ч ашиг сонирхолгүй хуулийн дагуу хариулт хэлсэн. Тэр хүнд үнэхээр баярлалаа. Гэтэл бусад хүмүүс анхнаасаа ашиг сонирхолтой, асуултад хариулахгүй байгаа. н.Сарангэрэл шүүгчийн тэмдэглэл дээр байгаа. Энэ ойлголтыг юу гэж ойлгох вэ? гэхээр үгүй гэж хэлж байдаг. Өнөөдөр бас ашиг сонирхлын асуудал гарч байна. н.Б гэдэг ганц иргэний гомдлоор гэсэн байгаа. Гэтэл орон нутаг дээр бүтээн байгуулалт хийгээд иргэдийг орлоготой байлгана гэхээр нэг хүн шантаач хийгээд үүсгэж байгаа. 2, 3 жил компанийг чирэгдэлд оруулж байна.
Нотлох баримт шинжлэн судлахад Д******* аймгийн Засаг даргын захирамжийн ажлын хэсгийн үндэслэл болгосон заалтыг уншуулсан байгаа. Үүн дээр Усны тухай хуулийн 12.1.4 дэх заалтыг дурдсан байна. 12.1.4-д усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах гэж заасан. Харин эсрэгээрээ цоо шинээр тухайн усны сан бүхий газар үүсэхэд хэн хэрхэн яаж нөөц тогтоогоод баталдаг вэ? гэхээр Усны тухай хуулиар маш тодорхой байгаа. Усны тухай хуулийн 5.2-т Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэн гэж заасан байж байгаа. Ингээд усны нөөцийг хайгуул судалгаагаар усны мэргэжлийн байгууллага тогтооно гэж байгаа. Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан. Усны нөөцийг тогтоосноор МУ-д хүн амьтан ундаалах усыг тогтоох юм. Усны нөөц гэдэг өөрөө булаг, шанд ******* нэгтгэсэн ойлголт байгаа. Гэтэл мэргэжлийн байгууллага гээд 21 дүгээр зүйлийг тайлбарлахад энэ хүмүүс чичирж наана чинь газрын доод талын усыг хэлдэг гэсэн. Хуулиар усны нөөц, сангийн талаар тодорхой байгаа. Эдгээр зүйлийг харьцуулаад ойлгоход ялгаа зааг гараад ирэх байгаа. Сав газар гэдэг нь 3 хэмжээстэй гэдэг зүйл ялгаатай байгаа. Хольж хутгаад хариуцагч нар тайлбарлаж байна. Усны тухай хуулийн 4.5-д Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална гэж заасан. Мэргэжлийн эрх бүхий байгууллагад хуулиар эрх олгосон байхад Д******* аймгийн Засаг дарга зүгээр иргэний өргөдөл, гомдлыг үндэслээд ажлын хэсэг тогтоох эрхгүй. Усны нөөц гэдэг тогтоох асуудал чухал юм. Ингээд жил болгон тоолох асуудал байгаа. Нөөцөө тогтоосон бол жил болгон тоолох ажлыг орон нутаг хийнэ гэдэг усны журам тусдаа байгаа. Бүртгэлийг хийсний дараа мэдээллийн сан гэдэг зүйл байгаа. Усны мэдээллийн сан хөтөлж байгаа нь яам өөрөө байгаа. Сангийн мэдээллийг хөтлөх гэдэг бол усны нөөцийг анхнаасаа тогтоож байгаа зүйл биш юм. 3 шат дараалалтай өөр ажиллагааг хольж хутгаад өнөөдөр БОАЖЯ-ны хууль ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга дээр маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Шүүх бүрэлдэхүүн тодорхой хараарай гэж хүсч байна. н.Сарангэрэл шүүгчийн шийдсэн хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О гараад явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан яах вэ? гэхэд угаасаа хууль бус юм чинь унана, гомдол гаргаад яахын гэсэн. Шударга бус үйлдэл гаргаж байгаа үйлдэлд нь шүүх бүрэлдэхүүн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.30-д усны тоо, бүртгэл гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5, 7.3-д заасны дагуу усны тоо бүртгэлийг тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж улсын мэдээллийн санд оруулна гэсэн үүрэг буюу бүрэн эрхийг Усны тухай хуулиар олгож өгсөн. Мөн хуулийн 10.1.3-д усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хэрэглээний норм тогтоох, усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах гэж заасан. Эдгээр хуулийн заалтаас харахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны бүртгэл тоо хөтлөх, мэдээллийн санг бүрдүүлэх болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг бүртгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны тоо бүртгэлийг явуулах эрх бүхий этгээдийн санал болгох аймгийн Засаг дарга, Г******* Долоодын сав газрын захиргааны саналыг харгалзан үзээд тус усан сан бүхий газарт тооцож усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авсан байдаг. Аймгийн Засаг дарга орон нутгийн ажилд дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш байна гэж тайлбарлаад байх шиг байна. Аймгийн Засаг дарга Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тухайн орон нутгийн байгаль орчин хамгаалах чиглэлээр бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм. Усны тухай хуульд зааснаар усны тоо бүртгэлийг явуулах буюу хөтлөх бүрэн эрх нь Засаг даргад олгогдсон байгаа. Аймгийн Засаг дарга тухайн дүгнэлт дээр ажлын хэсэг томилоод ажиллуулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оруулсан байсан. Тийм учраас тухайн дүгнэлттэй тус үед маргаад явах боломж байсан. Сүүлд ямар учраас захирамж гаргуулсан талаар мэдэхгүй байна. Байгаль орчин хамгаалах тодорхой чиглэлээр сав газрын захиргаа мөн адил усны тоо бүртгэлийг усан сан бүхий газарт бүртгэх бүрэн эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийг 17 дугаар зүйлд оруулж өгсөн. 17.1.4-д усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах гэж заасан. Сав газрын тухайд жил бүр зохион байгуулах үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Сав газрын захиргаанаас усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт ирүүлснийг бид нар харгалзаж үзээд Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу энгийн хамгаалалттай бүсэд бүртгэж авсан байдаг.
Мөн хуулийн 22.9-д Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Урт нэртэй хуульд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг яаж тогтоох талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар зохицуулж байгаа. Засгийн газрын 194 дүгээр тогтоол болон 289 дүгээр тогтоолоор зохицуулж байгаа. Засгийн газрын 2012 оны 6 сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон. 2015 оны 7 сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өмнө нь тухайн кадастрын тэмдэглэл тоогоор бүртгэж байсан талаар хүчингүй болгоод 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий эргээс 200 метр энгийн хамгаалалтын бүсийг тэмдэглэх талаар 2015 оны 10 дугаар сард зохион байгуулахыг аймаг нийслэлийн сумын Засаг дарга нарт даалгасан байдаг. 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох зохицуулалтыг үүгээр зохицуулж байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас Усны тухай хуулийн 4.1.4 дэх заалтыг баримтлаад усны нөөц тогтоох асуудлын талаар яриад байгаа. Усны сан бүхий газар гэдгийг усны нөөц тогтоох асуудалтай хольж яриад байх шиг байна. Усны нөөцийг тогтоох асуудал нь мэргэжлийн байгууллагын асуудал юм. Мэргэжлийн байгууллага нь усны нөөцийг тогтоох тэр чиглэлийн ажиллагаа хийгдэх болохоос биш усан сан бүхий газар усны энгийн хамгаалалтын бүсийг тогтоох чиг үүрэг хэрэгжүүлэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Урт нэртэй хуулийн 3.1.3-д “усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. 289 дүгээр тогтоолоор зохицуулж байгаа учраас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүртгэж авсан. Энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авах хуулийн зохицуулалт нь Усны тухай хууль, А/84 дүгээр тушаалаар тус тус зохицуулж өгсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д******* аймгийн Засаг даргаас ажлын хэсгийн хүрээнд манайд 2019 онд санал, дүгнэлт ирсэн байгаа. Засгийн газрын 289 дүгээр тогтоолын хүрээнд усны сан бүхий газарт бүртгэж авсан байгаа. Ойн сан бүхий газрыг бүртгэхээр давхар ирсэн. Түүнийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор координатаар баталгаажуулсан байдаг тул түүнийг бүртгэж авах боломжгүй. Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт орж байж хийгдэх тул түүнийг бүртгэх боломжгүй гэдэг хариу хүргүүлж байсан. Хууль Засгийн газрын тогтоолын дагуу мэдээллийн санд бүртгэгдсэн гэж ойлгож болно” гэв.
Хариуцагч Г******* долоодын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““Си” ХХК нь “Д******* аймгийн Х******* сумын нутагт орших Г******* манханы ******* нэртэй газрыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэн авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэл оруулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тус асуудлаар анх Д******* аймгийн Засаг дарга иргэний гомдлыг үндэслэн 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн А/76 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан Г******* манханы *******д усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоолгох мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар ажиллуулсан. Энэхүү ажпын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Гөдсгзны дарга Б.Я 1019 оны 01 сарын 25-ны өдөр 09 тоот “Г******* манханы *******”-ыг усны сан бүхий газарт тооцох үндэслэлтэй” тухай албан тоотыг БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Бд хүргүүлжээ.
Ажлын хэсгийн дүгнэлт нь:
1. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтох талаар дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тоот тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь хэсэгт заасан “Хур болоо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэснийг үл хэрэгсэн шийдвэр гаргасан нь усны тоо бүртгэлийн гадаргын ус бүртггэдээгүй газарт хамгаалалтын бүс тогтоосон нь хууль журмыг зөрсөн байсан. Энэ асуудалтай холбоотойгоор 2005 оноос хойших усны тоо бүртгэлийн мэдээллийн санд орж үзэхэд Г******* манханы *******той холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй байна.
2. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7 хүний бүрэлдэхүүнтэй байснаас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон “Си” ХХК-ийн 2 төлөөлөгч болон бусад 3 гишүүний гарын үсгийг зуруулаагүй байна.
3. “Галба-өөш-долоодын сав газар”-ын Усны сан бүхий хамгаалалтын бүсийн хүрээг бүхэлд нь тогтоогоогүй зөвхөн “Си” ХХК-ийн “Д*******-2” нэртэй ашигт малтмал ашиглалтын MV№0******* дугаартай 4312.46 га талбайд хамаарах газраас 1669 га талбайг тооцож бүртгэсэн байна.
Иймд “Си” ХХК-ийн “Д******* аймгийн Х******* сумын нутагт орших Г******* манханы ******* нэртэй газрыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэн авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Г******* долоодын сав газрын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М тайлбартаа: “2.7 дах заалтыг ярьж байна. Хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй гэж байна. Хур бороо болон шар усаар түр тэжээгдсэн тогтоол ус тогтохгүй газар хамгаалалтын бүс тогтоохгүй гэж байгаа. Бүлээн манхан болохоор хуурай сайр биш байгаа. Хуурай сайр гэдэг нь болохоор өндөр уулнаас нам дор газар луу урсан өнгөрөх усны урсгалыг хэлж байгаа. Ус урсаж байгаа сайр дээр хамгаалалтын бүс тогтоогоогүй байгаа. Бүлээн манханд усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс тогтоож байгаа болохоос урсан өнгөрөх сайр дээр тогтоогоогүй байгаа. Үүнийг ойлгохгүй буруу ойлгоод байх шиг байна.
“...бид нарыг очиход 11 сарын 01-нд ус ширгэсэн байсан. Тойром ус хатаад хагарсан хэлбэртэй байсан. Ус байсан нь тодорхой 100 хувь байсан. Маш том шал байсан. Бид нар түүнийг бүгдээрээ харсан. Танай хоёр хүн ч харсан. Тэгээд үнэхээр том нуур юмаа, хойд талд нь манайх уулын ажлаа эхэлнэ гэж ярьж байсан. Хуралдааны тэмдэглэл дээр байгаа.
Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас мэргэжилтэн мөн Уг байхад мэргэжилтэн ирээд Д******* аймгийн сумын Засаг дарга мөн Газрын харилцааны мэргэжилтэнгүүдийн ажлын хэсэг байгуулаад тухайн орон нутгийн бүх булаг шанд 2010 онд устай байсан. Устай байсан нуур цөөрөм булаг шанд дээр усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд 200, 500 метр шинж чанараас нь өөр өөр тогтоогдсон.
....Гол зүйл нь Г******* манханы ******* гэдэг нь яг л ******* байгаа. Усны эх бүрэлдэх газар мөн юм. Тэр нь хамгийн чухал юм” гэв.
Хариуцагч Усны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг 8, 9 сар ажилласан байгаа. Газар дээр очиж үзэж үзээгүй, ажлын хэсэгт ороогүй гэдгээр тодорхой дүгнэлт гаргах боломжгүй байна. Мэдээллийн сангаас шүүж үзэхэд мэдээлэл нь орж ирээгүй байна. Тодорхой гаргах дүгнэлт гаргах боломжгүй байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн хүсэж байгаа байгаль орчны хамгаалалтад орсон хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, үлдсэн хэсгийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам шинэчлэн тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн нь зөв гэж бодож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Си" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Г******* Долоодийн говийн сав газрын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Эын Д******* аймгийн Х******* сумын нутагт орших Г******* манханы тойрмыг усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдэлийг хүчингүй болгуулах,Г******* Долоодийн говийн сав газрын захиргааны дарга Б.Яын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Д******* аймгийн Х******* сумын нутаг Г******* манханы *******”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл”, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Эын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэр, Г******* Долоодын сав газрын захиргааны дарга Б.Яын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”[1] гэж тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
Д******* аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А/786 дугаар захирамжаар байгуулагдсан “Х******* сумын иргэн Л.Бийн өргөдлийн дагуу “Си” ХХК-ийн Д******* нэртэй MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан болон ойн сан бүхий газарт хамаарах байршлыг тогтоох” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаанаас ““Си" ХХК-ийн 4312.46 га талбайгаас 1132га талбайг ойн сан бүхий газар, 1669 га талбайд ******* давхцалтай гэж үзэн хасалт хийлгэж, Г******* манхан-ы ******* болон Хашаатын заган ойг зураглалын дагуу кадастрын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж өгөх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ[2] .
Улмаар Г*******, Долоодын сав газрын захиргааны “...Г******* манханы ус цуглах нийт талбай 9000га орчим бөгөөд зүүн хойд, зүүн, зүүн урд, урд, баруун урд зүгээс 4-6 гол буюу сайрын хур борооны ус цугладаг тул тус талбайг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын хүрээнд “Усны сан” бүхий газар”-т тооцох үндэслэлтэй байна”[3] гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлснийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/925 дугаартай албан бичгээр “... Г******* манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авлаа” гэж мэдэгджээ[4].
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг ойн сан бүхий газартай давхцалтай тухайд маргаагүй, харин 1669 га талбай бүхий газрыг Усны сан бүхий газарт тооцож, мэдээллийн санд бүртгэснийг эс зөвшөөрч “тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 1669 га газрыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хууль бус/гишүүдийн 2 хүн гарын үсэг зурсан, бусад хүний гарын үсэггүй/ дүгнэлтийг үндэслэн мөн бүрэн эрх нь хуулиар олгогдоогүй хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэн, мэдээллийн сангийн кадастрын зураглалд бүртгэн авсан нь хууль бус” гэж маргасан.
Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас тоолж ирүүлсэн усны сан бүхий газарт хамаарах 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж, мэдээллийн санд оруулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар сав газрын захиргаа нь “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан болон Г*******, Долоодын сав газрын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичигт “...Г******* манханы ус цуглах нийт талбай 9000га орчим бөгөөд зүүн хойд, зүүн, зүүн урд, урд, баруун урд зүгээс 4-6 гол буюу сайрын хур борооны ус цугладаг тул тус талбайг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын хүрээнд “Усны сан” бүхий газар”-т тооцох үндэслэлтэй байна” гэснээс үзвэл, уг албан бичигт дурьдагдсан “Г******* манханы тойрмыг усны сан бүхий газарт тооцох үндэслэлтэй” гэсэн гол агуулга нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй буюу усны сан бүхий газарт тооцох үндэслэлтэйг тодорхойлсон саналын шинжтэй, эрх зүйн үр дагаваргүй албан бичиг байна.
Дээрх албан бичгийг үйлдсэн Г*******, Долоодын сав газрын захиргаа нь Д******* аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаас үзвэл, нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан харъяаллын дагуу холбогдох захиргааны хэргийн шүүхэд гаргахаар байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй “усны сан бүхий газарт тооцох үндэслэлтэй тухай” маргаан нь нэгэнт захиргааны актад хамаарахгүй байх тул уг нэхэмжлэлийг хуулийн 109 дүгээр 109.2-т “...энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “... хүн хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэх” зорилтод харшлахгүй тул уг нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Г******* манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авсан гэх маргааны тухайд:
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх ус”-ыг усны нөөц гэж, 3.1.4-т “ нуур, цөөрөм, *******, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар”-ыг “усны сан бүхий газар” гэж тодорхойлсноос үзвэл, байгалийн зүй тогтлын дагуу ус байгаа аливаа газар нь усан сан бүхий газарт тооцогдох зохицуулалттай гэж ойлгохоор байна.
Харин “Хур элбэгтэй цагт нуур болж, ус бороо ховор цагт шавар шалбааг болох буюу бүр хатаж хуурайшдаг хужирлаг шороо бүхий халцгай, хонхор газар”[5]-ыг ******* гэж нэрлэдэг болон ******* нь усны сан бүхий газарт хамаарахаар хуульчилснаас үзвэл, нэхэмжлэгч талын “Д******* аймгийн Х******* сумын нутаг Г******* манханы *******”-ын 1669 га талбайг усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь:
Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээлэл нь усны мэдээллийн санд хамаарахаар байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 зүйлийн 4.3-т зааснаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийн холбогдох мэдээллийг улсын хэмжээний мэдээллийн санд төвлөрүүлэх нь хариуцагч Боажяны үүрэг байх тул Г******* манханы тойрмыг усны мэдээллийн санд бүртгэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, гадаргын аливаа ус, тухайлбал, нуур, цөөрөм, ******* нь талбайн хэмжээ болон хатаж ширгэдэг, эсхүл хур тунадаснаас хамааран бий болдог эсэхээс үл хамааран байгалийнхаа зүй тогтлын дагуу усны сан бүхий газарт хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г******* манханы ******* гэдэг нь яг л ******* байгаа, тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамаараад ус тогтоогүй байлаа гээд ******* биш, усны сан бүхий газарт хамаарахгүй гэж үзэж болохгүй” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.
Иймд “Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь Г******* манханы тойрмыг усны сан бүхий газарт тооцох талаарх эрх зүйн харилцаа үүсэхгүй тул уг усны сан бүхий газрын мэдээллийг мэдээллийн санд бүртгэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэх үндэстэй.
Гэвч,
Хариуцагч захиргааны байгууллага нь Г******* манханы тойрмыг эрх бүхий этгээдээс гадаргын усны тоо бүртгэлд бүртгээгүй, мөн тойрмын ус тогтох талбайн хэмжээ тодорхойгүй байхад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг усны мэдээллийн санд бүртгэсэн үйл баримт тогтоогдов. Тодруулбал,
Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар “Усны тоо бүртгэл/ усны сан бүхий газрын тооллого явуулж бүртгэх үйл ажиллагаа/-ийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулах”-аар, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлд гадаргын усны мэдээллийн сан нь гадаргын ус (гол мөрөн, горхи, булаг шанд, нуур, *******, цөөрөм, усан сан, намаг, мөстөл, мөсөн гол)-ны сүлжээ, дүрс зүйн мэдээлэл, морфометрийн үзүүлэлтүүд (байршил, талбай, ус хурах талбай, урт, өргөн, гүн, хэвгий, өндөршил зэрэг), усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, холбогдох мэдээлэл, ... зэргээс бүрдэхээр заажээ.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэн үзвэл, гадаргын усны тухайд холбогдох Засаг даргаас жил бүр зохион байгуулсан усны тооллогын хүрээнд усны сан бүхий газрын ус хурах талбайн хэмжээ тогтоогдох, улмаар улсын усны мэдээллийн санд бүртгэгдэхээр байх бөгөөд үүний дараа усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг тодорхойлогдохоор байна.
Иймд нэхэмжлэгч талын “... өөрт хамааралгүй асуудаар аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, дүгнэлт гаргуулсан” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь Г******* манханы ******* нь өмнө нь гадаргын ус гэсэн байдлаар тоологдож, мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй, Г*******, Долоодын сав газрын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай албан бичигт “... сав газрын захиргаа байгуулагдсанаас хойш усны тоо бүртгэлийн мэдээллийн санд Г******* манханы *******той холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй” гэжээ[6].
Мөн Д******* аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс анх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Г******* манханы тойрмын усны сан бүхий газрын талбайн хэмжээг 1669гагаар тогтоож байсан боловч тус ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаараа тойрмын усны сан бүхий газарт хамаарах талбайн хэмжээг 532.2 га болгож өөрчилснийг Д******* аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1514 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна.
Түүнчлэн Г*******, Долоодын сав газрын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичигт Г******* манханы тойрмын усны сан бүхий газрын талбайн хэмжээг 9000 га орчим гэсэн байна.
“Тойром” гэх гадаргын усны хувьд хур борооны усаар тэжээгдэж, тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран *******д ус тогтох буюу ширгэдэгээрээ нуур, цөөрөм, гол, мөрөн зэрэг бусад гадаргын уснаас ялгаатай байх тул тойрмыг “гадаргын ус”-аар бүртгэх болон *******д усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг тогтоох тохиолдолд ус тогтох талбайн хэмжээг нарийвчлан тодорхойлох үндсэн дээр хамгаалалтын бүсийн хилийн зааг тогтоох боломжтой юм.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь Г******* манханы тойрмын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг усны мэдээллийн санд бүртгэхдээ гадаргын усны бүртгэлийг үндэслээгүйн зэрэгцээ уг тойрмын ус тогтох талбайн хэмжээ тодорхойгүй байхад усны сан бүхий газрын хилийн заагийг бодитойгоор, нарийвчлан тогтоолгүйгээр, тойрмын нийт талбайг бус, зөвхөн нэхэмжлэгч хуулийн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг улсын усны мэдээллийн санд хэсэгчлэн бүртгэсэн гэж үзэхээр байх тул “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Д******* аймгийн Х******* сумын нутаг Г******* манханы *******”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Эын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудын дагуу гадаргын усны тоо бүртгэл болон тойрмын ус цуглах талбайн хэмжээг бодитоор тогтоосны үндсэн дээр Г******* манханы тойрмыг улсын усны мэдээллийн санд дахин бүртгэх үйл ажиллагааг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Си" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Д******* аймгийн Х******* сумын нутаг Г******* манханы *******”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Эын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “Си” ХХК-ийн “Г*******, Долоодын сав газрын захиргааны дарга Б.Яын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 3 дугаар хавтаст хэргийн 100 дахь талд
[2] 3 дугаар хавтаст хэргийн 78 дахь талд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь талд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь талд
[5] https://mongoltoli.mn/search.php?ug_id=86738&opt=1&word=%D0%A2%D0%9E%D0%99%D0%A0%D0%9E%D0%9C#
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь талд