Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 02026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 21 дүгээр байрны 23 тоотод оршин суух, Боржигин овогт Сэндэнбалын Болормаа, /РД:ЧК63021567/-н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болормаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 80 тоот тушаалаар Хиймэл ширний үйлдвэрт нормчин хийж байгаад 1981.10.19-ний өдрийн 130 тоот тушаалаар орон тооны илүүдээр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн худалдааны 2 дугаар конторын даргын 1982.09.17-ны өдрийн 166 тоот тушаалаар мэргэжлийн ажил хийх хүсэлтийн дагуу 1985.11.15-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 1980.10.15-ны өдрөөс 1981.10.17 хүртэл хийсэл ширний үйлдвэрт нормчин, 1982.09.17-ны өдрөөс 1985.11.15-ны өдөр хүртэл 4 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болормаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

С.Болормаа нь 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981.10.17-ны өдөр хүртэл хиймэл ширний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь түүний мэдүүлэг, 438223 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, АШҮ-ийн нэгдлийн харьяа Хиймэл ширний үйлдвэрийн захиргааны 2018.10.17-ны өдрийн 80 тоот тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985.11.15-ны өдөр хүртэл Худалдааны 2 дугаар конторын 4 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь түүний мэдүүлэг, 438223 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, фото зураг, Социалист хөдөлмөрийн гавшгайчийн 30 дугаартай гэрчилгээ, Б.Ужгай гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн С.Болормааг 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981.10.17-ны өдөр хүртэл хиймэл ширний үйлдвэрт нормчноор, 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985.11.15-ны өдөр хүртэл Худалдааны 2 дугаар конторын 4 дүгээр дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Сэндэнбалын Болормааг 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хиймэл ширний үйлдвэрт нормчноор, 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Худалдааны 2 дугаар конторын 4 дүгээр дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО