Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 178

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор Х.Өрен, шүүх хуралдааны нарийн бичгийн д арга К.Еркежан, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох 1813002430175 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1980 оны 09 дүгээр сарын 19-нд Баян-Өлгий аймгиин Цэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дугаар баг, Хуст арал, 24-34 тоотод оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд явдаг гэх, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн Т-ы Б, регистриин дугаар БЛ

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018  оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.А, С.Е, Д.К, Д.С, М.Ө нарын өвөлжөөний баишинд хаалганы цоожыг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж С.Еы өвөлжөөний байшингаас том цүнхэнд хийсэн байсан эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд, 3 ширхэг ширдэг, 1 ширхэг хивс, ТОЗ-8 маркын галт зэвсэг, 36  кг-ийн жинтэй хатаасан малын өөх тос зэрэг эд зүйлс хулгайлсан, мөн С.Еы амбаараас түлээ мод, дархны зориулалттай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан авч өөрийн эзэмшлийн 3005 БӨТ улсын дугаартай, Уаз-31512 маркын тээврийн хэрэгсэлд ачиж авч явж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.А, С.Е, Д.К, Д.С, М.Ө нарын өвөлжөөний байшинд хаалганы цоожыг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж С.Еы өвөлжөөний байшингаас том цүнхэнд хийсэн байсан эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд, 3 ширхэг ширдэг, 1 ширхэг хивс, ТОЗ-8 маркын галт зэвсэг, 36  кг-ийн жинтэй хатаасан малын өөх тос, түлээ мод, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан, өөрийн эзэмшлийн 3005 БӨТ улсын дугаартай, Уаз-31512 маркын тээврийн хэрэгсэлд ачин авч явж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 157-168  дугаар хуудас/,
  • Хохирогч С.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний өвөлжөөний байшингаас тухайн хэрэг үйлдэгдэх үед урзолк цүнхэнд хийсэн эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд 3 ширхзг ширдэг, торгонууд, данх, ТОЗ-8 маркын галт зэвсэг, өөх тос, мөн миний амбаараас түлээ мод, дархны зориулалттай хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм. Би уг эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж авсан юм. Би сумын төвд ирж буцсан. Аимгийн төвд ирж буцахад зарцуулсан шатахууны зардал болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөө яллагдагч Т.Боор бүрэн төлүүлж авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,
  • Хохирогч М.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ: миний өвлийн байшингаас казах үндэсний хээтэй гоёлын дээл, торго, данх, тогоо алга болсон талаар хэлсэн ба уг казах үндэсний хээтэй гоёлын дээл, торго, данх зусланд гэрт байсан юм байна. Тогоо болохоор миний хаваржааны байшингийн амбаарт авдар дотор байсан юм байна. Уг хулгай миний өвлийн байшинд орсон боловч манай өвлийн байшингаас эд зүйл хулгайлаагүй юм байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 182-183  дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн үед би өвөлжөөний байшинд очиход тогоо, данх, дөш, өмд мэтийн эд зүйлс алга болсон гэж урьд мэдүүлэгтээ хэлсэн боловч тухайн эд зүйлс маань хаваржааны байшинд байсан юм байна Тухайн үед би уг эд зүйлсийг хулгайд алдсан гэж бодсон юм. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Кын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед миний өвөлжөөний байшингаас ямар нэгэн эд зүйлс алга болоогүй юм байна. Миний урьд өгсөн мэдүүлэгтээ хэпсэн алга болсон гээд байсан дөш, хуучин өмд хоёр миний малын хашааны дээвэр дээр байсан юм байна. Тухайн үед би уг эд зүйлсээ анзаараагүй андуурч хэлсэн байна. Тухайн өдөр манай өвөлжөөний байшинд хулгайч орохын хувьд орсон боловч манай өвөлжөөний байшингаас эд зүйл алдагдаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/,
  • Хохирогч   Б.Аийн   мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн   үед   миний өвөлжөөний байшинд хулгай орох үед 1 ширхэг, аяны тогоо, 2 ширхэг хөнгөн цагаан тогоо, 2 ширхэг хадуур алдагдсан талаар урьд мэдүүлэгтээ хэлсэн юм. Гэхдээ миний аяны тогоо миний хүргэн хүү болох М.Өийн амбаарт байсан байна.  Мөн хоёр хадуур маань гэриин амбаарт хурааж  тавьсан модон дотор байсан байна. Надад  өөр  нэмж  хэлэх  зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/,
  • Гэрч С.Жайнагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  Надад тухайн үед өөх тос зарахдаа “би хөдөөнөөс   ирлээ, надад   өөх   тос   байгаа,   та   өөх   тос   авах   уу” гэхээр нь би “Улаанбаатараас ирсэн бол авахгүй” гэж хэлэхэд Т.Б нь надад үгүй ээ, энэ миний өөрийн өөх тос” гэж хэлэхээр нь би 1 кг-ын 2000 төгрөгөөр бодож нийт 36 кг-ын өөх тосыг 72000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тухайн үед Т.Бын өөх тосыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй юм. Б миний өөх тос гээд байсан ба би Улаанбаатараас  ирсэн  бол  авахгүй гэж хэлсэн  юм. Хэрвээ  хулгайн  эд  зүйл  гэвэл мэдээжийн хэрэг авахгүй шүү дээ. Б өөрөө манай нэг худын хамаатан байх тэгээд   л итгээд авчихсан юм. Тухайн үед цагдаа нар прокурорын байгууллагын зөвшөөрлийн авч ирээд надаас уг өөх тосыг хурааж авсан юм. Дараа нь Б ирж надаас уучлалт гуйж миний 72000 төгрөгийг авч ирж өгсөн.   Надад Боос өер нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тухайн үед би эхлээд С.Еы гэрт орсон ба тухайн үед цаг 03 цагийн үе болж байсан байх, би Еы байшингаас ширдэг, хивс, урзолк цүнх зэргийг унтлагын өрөөнд байсан авдарын дээрээс авсан. Мөн авдрын дотроос сорочкон цамц, костюм хослолууд, хээтэй дээл бусад хувцаснуудыг авсан. Мөн уг унтлагын өрөөний хананд өлгөөстэй байсан бууг авсан.  Мөн гал тогооны өрөөнд байсан тавиурын дотроос шуудайнд хийсэн өөх тос зэргийг аваад машинд ачихад 25-30 минут гаруй болсон байх, дараа нь Еы өвелжөөний байшингаас гараад Еы өвөлжөөний байшингийн хажууд байсан амбаарт нь орсон ба амбаарын хаалгыг өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэлийн маниулаар гөнжиж онгойлгосон юм. Тухайн үед би Еы амбаараас нь амбаарын баруун буланд байсан түлээ мод, түлээ модны дээр байсан дархны зориулалттай хөөргийг авч машиндаа    ачсан ба ойролцоогоор 10 минут л болсон байх. Дараа нь дараагийн байшин болох Д.Кын байшинд очиход хаалга нь онгорхой байсан ба би дотогш нэвтрэхэд дээвэр нь байхгүй байсан юм. Тухайн байшингаас би эд зүйл аваагүй ба тухайн айлд ороод л гарсан ойролцоогоор 2 минут л болсон байх. Дараагийн байшин болох Д.Сын байшинд очиход  хаалга  нь цоожтой  байхаар  нь  цонхыг  нь нэг нүдийг хагалж дотор талын харахад эд зүйл байхгүй болохоор уг байшинд нэвтрээгүй болно. Дараагийн байшин болох Б.Аын байшинд   очсон ба Б.Аын байшиигийн хаалганы цоожыг мөн маниулаар гөнжиж онгойлгоод орсон ба уг байшин дотроос яг юу авсанаа санахгүй байна, ер нь эд зүйл аваагүй юм шиг санагдаад байх юм, уг байшинд ойролцоогоор 5 минут  л болсон. Дараа нь Аын гэрээс гараад М.Өиин гэрт очсон ба Өийн байшингийн хаалгыг мөн маниулаар гөнжиж онгойлгосон юм. Өийн байшинд орсон боловч ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй ба уг байшинд ойролцоогоор 3 минут л болсон баих. ...Би өмнөх мэдүүлгэндээ 5 айлд орсон гэж хэлсэн учир нь тухайн өвөлжөөнд хулгайд орох үеэр иргэн Д.Сын байшинд ороогүй байсан ба зөвхөн цонхныхан нэг нүдийг л хагалсан байсан. Одоо Сын байшинтай нийлээд 6 айл болж байгаа юм. Харин 3 айлаас эд зүйл авсан гэж хэлсэн учир нь би тухайн үед иргэн Б.Аын байшингаас нэг ширхэг түлээ мод авсан юм шиг санагдсан ба одоо бодохоор яг авсан эсэхээ сайн мэдэхгүй эргэлзээд байна. Миний бодлоор би Аын байшингаас эд зүйл аваагүй байх. ...Би тухайн өөх тосыг Жайнагүл гэдэг хүнд борлуулахдаа “Миний өөрийн өөх тос” гэж худлаа хэлж өгсөн юм. Тэр үед Жайнагүл надаас “энэ өөх тос чиний өөрийнх нь биз” гэж асуухад би “тиймээ миний өөрийн өөх тос” гэж хэлсэн ба хулгайн эд зүйл болох талаар Жайнагүлд хэлээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 193 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 117  дугаартай “Тилейхан овогтой Бын /БЛ80091916/ нэр дээр 3005 БӨТ улсын дугаартай УАЗ  31512 маркийн, 3344 БӨА улсын дугаартай УАЗ  31512 маркийн,  8950 БӨА улсын дугаартай УАЗ  31512 маркийн тээврийн хэрэгслүүд тус тус бүртгэлтэй байн” гэх  албан бичиг /хх-ийн 197 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  1 дүгээр багийн Засаг даргын  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Тус багийн оршин суугч Тилейхан овогтой Б нь /БЛ80091916/ тоот регистрийн дугаартай,  ам бүл 4,  эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй. Өөрийн нэр дээр мотоцикл, хоёр өрөө блокон байшинтай болно. Архи дарс огт хэрэглэдэггүй.

Хүнд тусархуу зантай” гэх тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/,

  • Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 687 дугаартай “Тилейхан овогтой Б /БЛ80091916/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 117 дугаар хуудас/,
  • 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ80091916, овог: Санырау, эцэг/эх/-ийн нэр:Тилейхан, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БаянӨлгий, Цэнгэл, төрсөн огноо:1980/09/19, хаяг:Баян-Өлгий, Цэнгэл, 5-р баг, Бор бургас, хүчинтэй хугацаа:2025/09/19, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/,
  • цагдаагийн газрын “Ж.Ү №:501163, төлөв: эрх хасагдсан, ангилал:АВ, жолооч болсон огноо:2007/12/29, хүчинтэй хугацаа:2027/12/29, регистр: БЛ80091916, овог: Санырау, эцэг/эх/ийн нэр:Тилейхан, нэр:Б, төрсөн огноо:1980/09/19, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 1-р баг, Хуст арал, @24  гудамж, 34 тоот, хүйс:Эрэгтэй, үнэмлэх олгосон огноо:2017/12/29, цусны бүлэг:2, тэмдэглэл: эрх хасах: Баян-Өлгий аймаг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 , 2018/07/05, 2019/07/05, 1 жил” гэх жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/,
  • шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/ 88 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдлүүд нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Т.Б нь энэхүү хууль бус үйлдлүүдээ амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар, бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч бусдад учруулсан өөрийн өрийг дарахын тулд энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч С.Ед эд хөрөнгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б Т.Б нь 2018  оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Еы өвөлжөөний байшинд, хаалганы цоожыг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж С.Еы өвөлжөөний байшингаас том цүнхэнд хийсэн байсан эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд, 3 ширхэг ширдэг, 1 ширхэг хивс, ТОЗ-8 маркын галт зэвсэг, 36 кг-ийн жинтэй хатаасан малын өөх тос зэрэг эд зүйлс хулгайлсан, мөн С.Еы амбаараас түлээ мод, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан авч өөрийн эзэмшлийн 3005 БӨТ улсын дугаартай, Уаз-31512 маркын тээврийн хэрэгсэлд ачиж авч явж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинжид үндэслэн шүүхээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбар үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “Машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч С.Ед мөрдөн байцаалтын шатанд урзолк цүнхэнд хийсэн эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд 3 ширхзг ширдэг, торгонууд, данх, ТОЗ-8 маркын галт зэвсэг, өөх тос, мөн миний амбаараас түлээ мод, дархны зориулалттай хөөрөг зэрэг эд зүйлсийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 77 дугаар хуудас/,

Харин хохирогч  М.Өийн “уг хулгай миний өвлийн байшинд орсон боловч манай өвлийн байшингаас эд зүйл хулгайлаагүй юм байна. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/, хохирогч Д.Сын “Тухайн үед би өвөлжөөний байшинд очиход тогоо, данх, дөш, өмд мэтийн эд зүйлс алга болсон гэж урьд мэдүүлэгтээ хэлсэн боловч тухайн эд зүйлс маань хаваржааны байшинд байсан юм байна Тухайн үед би уг эд зүйлсийг хулгайд алдсан гэж бодсон юм. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/,  Хохирогч Д.Кын “...Тухайн өдөр манай өвөлжөөний байшинд хулгайч орохын хувьд орсон боловч манай өвөлжөөний байшингаас эд зүйл алдагдаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/, Хохирогч   Б.Аийн   “...Тухайн   үед миний   өвөлжөөний байшинд хулгай орох үед 1 ширхэг, аяны тогоо, 2 ширхэг хөнгөн цагаан тогоо, 2 ширхэг хадуур алдагдсан талаар урьд мэдүүлэгтээ хэлсэн юм. Гэхдээ миний аяны тогоо миний хүргэн хүү болох М.Өийн амбаарт байсан байна.  Мөн хоёр хадуур маань гэриин амбаарт хурааж  тавьсан модон дотор байсан байна. Надад  өөр  нэмж  хэлэх  зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/ зэргийг үндэслэн эдгээр хохирогчоор тогтоогдсон иргэдэд эд хөрөнгийн хохирол учраагүй тул хулгайн гэмт хэргийг С.Еаас бусад айлд үйлдээгүй байна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөдөлгүүрийн дугаар 0475207, аралын дугаар 010480,  З05 БӨТ улсын дугаартай, бор ногоон өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч худалдан борлуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

2 . Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ

хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Т.Б нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж шүүх үзлээ.

Харин урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэргийн /120 дугаар/ хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байгаа, хулгайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй үйлдээгүй болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг, мөн ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгч Т.Бын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”,  1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар улсын яллагчийн санал, шүүгдэгчийн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бын 2018  оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Еы өвөлжөөний байшинд хаалганы цоожыг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж С.Еы өвөлжөөний байшингаас том цүнхэнд хийсэн байсан эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснууд, 3 ширхэг ширдэг, 1 ширхэг хивс, ТОЗ-8 маркын галт зэвсэг, 36 кг-ийн жинтэй хатаасан малын өөх тос зэрэг эд зүйлс хулгайлсан, мөн С.Еы амбаараас түлээ мод, дархны зориулалттай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан авч өөрийн эзэмшлийн 3005 БӨТ улсын дугаартай, Уаз-31512 маркын тээврийн хэрэгсэлд ачиж авч явж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн, хөдөлгүүрийн дугаар 0475207, аралын дугаар 010480,  З05 БӨТ улсын дугаартай, бор ногоон өнгийн УАЗ31512  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хурааж, худалдан борлуулан улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мануулыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Быг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан З005 БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, автомашины мануулыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, хөдөлгүүрийн дугаар 0475207, аралын дугаар 010480,  З005 БӨТ улсын дугаартай, бор ногоон өнгийн УАЗ31512 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулан улсын орлого болгохыг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ