| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0177/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 181
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга К.Еркежан улсын яллагч Х.Өрен хохирогч М.Х шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох 1813003190215 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ш.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Уах көжентай овогт Шамешийн Б, 1969 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:00000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь хохирогч М.Хы эзэмшлийн 1 үхрийг алдуул мал гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглан, алдуул мал завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны “Талын толгой” гэх газраас алдсан хохирогч М.Хы эзэмшлийн 1 тооны үхрийг алдуул мал гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 03- ны өдөр тус багийн иргэн Ж.М үхэр худалдах үед түүний худалдсан үхэртэй хамт малын ченж нарт худалдаж, алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны төвд орших иргэн М гэгчээс 12 тооны үхэр худалдаж авсан юм. 5 настай, хар зүсмийн ээвэртэй толгой, сүүл болон хойд талын 2 хөлний доод хэсэг нь цагаан өнгөтэй 1 тооны үхрийг Цагааннуур тосгоны иргэн М гэгч залуугаас 550000 төгрөгөөр худалдаж авсан юм. М надад үхэр худалдах үед Цагааннуур тосгоны иргэн С,
Д нар байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны төвд орших иргэн М гэгчээс 12 тооны үхэр худалдаж авсан юм. Яг ямар зүсмийн ямар им тамгатай үхэр гэдгийг дүү болох Х.Б сайн мэдэж байгаа. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. 5 настай, хар зүсмийн ээвэртэй толгой, сүүл болон хойд талын 2 хөлний доод хэсэг нь цагаан өнгөтэй үхэр байсан. Чихний имийг сайн анзаарч хараагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
хэлэлцүүлэгт өгсөн, “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ногооннуур сумын Заагт гэдэг газарт миний үхэртэй төстэй үхэр байсан байдаг. Тэгээд би Ж.Мт миний үхэр биш гэж хэлсэн. Ж.М Божбаны үхэр гэж тавиад явуулсан байдаг. Миний үхэр гэхэд мөнгө төгрөгийн өгсөн. Цас ороод М.Хы гэрт очиж чадахгүй байсан. Дараагаар нь М.Хы гэрт очиход эмээ нь ганцаараа байсан. Эмээтэй юу ч яриагүй. Дараагаар нь мөнгө төгрөгийг нь өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанаас хохирогч Х нь надаас 693250 төгрөг төлүүлж өгнө үү гэснийг хүлээн завшаарч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Хд алдагдсан үхэрийн үнэ болох 750000 төгрөгийг төлж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаадаар батлагдаж байна./хх-ийн 18-19, 42-43, 53-р хуудас/
Харин уг алдсан малаа эрж хайхад гарсан зардал гэж 693250 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн ба энэ талаарх баримтаа хуульд заасан шаардлагыг хангаж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс 693250 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний Е серийн паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Уах көжентай овогт Шамешийн Быг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК