| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0184/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 186
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор М.Отгонжаргал, нарийн бичгийн дарга К.Еркежан, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүгдэгч С.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Сийн Ед холбогдох 1813000000228 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Сийн Е, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Е нь манай малын бэлчээрт бэлчсэн гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавтгай” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Өын үхэр сүргийг тууж авч ирж өөрийнхөө малын хашаанд хашиж байгаад үхрүүдийн гэдэс рүү тусгайлан бэлтгэсэн ир үзүүртэй төмрөөр санаатайгаар хатгаж гэмтээсний улмаас 2 үхэр үхэж, 3 үхэр явж чадахгүй байдалтай хүнд гэмтэж, иргэн Н.Өын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1 .Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :
Шүүгдэгч С.Е нь манай малын бэлчээрт бэлчсэн гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавтгай” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Өын үхэр сүргийг туун авч ирж, өөрийнхөө малын хашаанд хашиж байгаад үхрүүдийн гэдэс рүү тусгайлан бэлтгэсэн ир үзүүртэй төмрөөр санаатайгаар хатгаж гэмтээсний улмаас 2 үхэр үхэж, 3 үхэр явж чадахгүй байдалтай хүнд гэмтэж, бусад 7 үхрийг гэдсэн хэсэгт нь 2-3 шарх үүсгэн гэмтээж, иргэн Н.Өын өмчлөх эрхэд халдаж, үхсэн 2 үхрийн үнэ болох 1100000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатайгаар учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад малын бэлчээрийн газрыг бусадтай хуваалцалгүй өөрөө эзэмших шүүгдэгчийн зорилго, өөрийн хашаа хороог зохих ёсоор хийж, мал амьтан орохоос сэргийлэх ёстой байтал оюун ухаангүй үхрийг хашаа хороонд байнга орж өрсөн аргал нураалаа гэж уурлаж, үхэр сүргийг бэлчээрээс нь зориудаар тууж ирэн хашиж байгаад тусгайлан бэлтгэсэн төмрөөр хатгаж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, түүний хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал зэрэг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч С.Еы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Өад учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч М.Ө нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Еыг бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2 .Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Еы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, шүүгдэгчийн олон тооны малыг хурц үзүүртэй зүйлээр удаа дараа хатгаж, тамлан зовоож үхэлд хүргэж буй арга хэрэгслийг сонгож гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэрэгсэл зэргийг харгалзан, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд торгуулийн ялыг улсын яллагчийн санал болгосноос тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иртэй, модон иштэй гараар засаж тохируулсан 1 ширхэг багаж мэт зүйлийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн 2 морь, 2 үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ед урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогтой Сийн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ед оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 300.000 төгрөг, дараагийн сард нь 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
С.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5 .Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Еы иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10 .Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ