| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0185/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 188
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Еркежан,
Хэлмэрч Ж.Ахмарал,
Улсын яллагч М.Фарида,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000237 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овгийн Мы Б, 1981 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, ээж, эмэгтэй дүү, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0 Шүүгдэгч М.Бы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь эхнэр Т.Хыг маргааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд БаянӨлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах өөрийн хувийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Хыг маргааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 02 дугаартай: “...Иргэн Т.Хы биед баруун нүдний доод зовхинд хөндлөн урагдсан шархтай, оёдол тавьсан, баруун нүдний хавдартай, зүүн хацарт зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Иргэн Т.Хы биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Т.Хы биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх /хх-ийн 24 дүгээр хуудас/ шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хохирогч Т.Хы эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгд М.Б учруулсан болох нь:
Шүүгдэгч М.Бы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Бы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуга зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Хы эрүүл мэндэд хөнгөн хохир учирсан бөгөөд “Миний нөхөр болох М.Б намайг зодсон үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлж надаас уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж байх тул шүүгдэгч М.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
%1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч М.Бы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэ үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаа нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, хувиараа ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох Е 1664654 дугаартай гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,
36.10 , 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
М.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ