Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 066

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга К.Еркежан орчуулагч У.Ахмарал улсын яллагч М.Фарида шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек шүүгдэгч С.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох 1813000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Мовогт Сийн Х, 1972 оны 08 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, малчин, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 03 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч С.Х нь хохирогч Х.Еыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Агуй” гэх газарт тус багийн иргэн Х.Еатай маргалдаж, улмаар түүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Х   ньнамайг  мотоциклээс  буулгаж аваад намайг зодож, газар унгааж аваад өшиглөсөн ба улмаар булагын шавар хутгалдсан усанд толгойг минь живүүлсэн. Би зодуулснаас болж 300000 төгрөгний хохирол учирсан. Хохирлоо Х бүрэн барагдуулж өгсөн. Хийн уучилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дүгээр хуудас/,
  • Гэрч Е.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мотоциклын гинжийгянзлаад байхад Х мотоциклоор ирж байхаар нь түүний мотоцикльд Х.Еын сундлуулаад явуулъя гэж бодоод Хийг зогсоосон. Тэр үед Е нь согтуу Х руу дайрч салавч гаргахаар нь Х Еыг нэг удаа цохих үед Еын хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Амбулаторын эмчлүүлэгчдийн карт / хх-ийн 14-15 дугаар хуудас /
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан №179 дугаартай дүгнэлт: Иргэн Х.Еын биед тархины доргилттой, духны зүүн талд хөх цагаан туяатай цус хуралттай, мурийлттай, дээд эрүүний 1 үүдэн шүд 2-р зэргийн суларсан, дээд уруулд хавантай, дотор тал шархтай, зүүн талын бүсэлхий орчим хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн  бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: “...Еыг мотоциклтэй сундлуулж аваад "Агуй" гэх газарт байдаг булгаар тойрч явж байхад миний дагзны хэсгээр цохисон. Тэр үед би зогсож Еыг буулгаж чи яах гээд байна гээд түлхэхэд газар унасан. Улмаар би булагнаас гараар ус авч Еын толгойнд цацаж байхад Х ирж та боль согтуу хүнээр яах гэсэн юм бэ гэж салгасан. Х.Е над руу салаавч гаргаад дайрахаар нь би бас салаавч гаргаад гараа сунгахад миний гар Еын хамранд хүрсэн. Тэр үед Еын хамарнаас цус гарсан. Миний гар Еын хамарт хүчтэй туссан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Хийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөх талаар хүсэлт гаргаж байгаа боловч түүний хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй үзлээ. Учир нь: Шүүгдэгч С.Хийн эд хөрөнгийн байдлыг тодорхойлсон Дэлүүн сумын 3-р багийн засаг дарга Х.Ержаны тодорхойлолтоос /ххийн 29 дүгээр хуудас/ үзэхэд 2017 онд адуу 25, үхэр 46, хонь 248, ямаа 100 толгой мал тоолуулсан байна.

 Мөн нөгөө талаар шүүхээс түүнд торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Мовогт Сын Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч С.Хийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч С.Х нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Хийн иргэний цахимүнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК