Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 070

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан

Улсын яллагч М.Фарида

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай

Орчуулагч Ж.Ахмарал

Шүүгдэгч Х.Гнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гт холбогдох 1813000980073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Х.Г: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Базархул овогт Хаданы Г, 1966 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд тогооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Гиргэн М.Гийн нүүр рүү гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Гнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус төвийн ажилтан М.Гийг ахуйн маргааны улмаас түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....би Гүлшдээр очиж тооцооны хуудсыг өгсөн чинь буцаад над руу шидэж босч ирээд орилж хашгираад байхаар нь чи бичиг үсэг мэддэг юм бол энийг уншдаа гэж хэлээд зогсож байсан чинь миний урууланд гараа атгаж байгаад хүчтэй цохиход би газар суусан, тэгээд толгой эргээд сонин болж амнаас цус гарсан ба ахлах сувилагч А ирээд намайг сандал дээр суулгаж салфетк өгсөн, тэгээд цагдаа дуудсан. Толгой байнга өвдөөд байгаа ба уруулын дотор тал урагдсан, нэг шүд суларч нэг шүд хугарсан байгаа. Гнадад хохирол барагдуулж өгсөн, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
  • Гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Г боловсролгүй юм уу энийг үзэхгүй юм уу гээд бичгийг үзүүлэхэд Г Нийг нударгаар нэг удаа цохисон. Тэр үед Гийн нүдний шил унасан ба нүдний шилээ аваад нүүрээ гараараа барьж зогсож байсан. Г сандалд сууж байхад миний шүд уналаа гэж хэлэхэд амыг нь үзэхэд цустай уруул нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг

/хх-ийн 22 дугаар хуудас/,

  • Гэрч А.Бейбитийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг харахад Гүлназүүн талын шанаа байх сайн санахгүй байна гараараа дарж байсан. Гийн дээд уруулын хэсэг газар нь хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 19ний өдөр гаргасан №55 дугаартай дүгнэлт: Иргэн М.Гийн биед тархины доргилттой, дээд уруулаар хавдартай, дээд эрүүн шүдний орчим буйлаар хавантай, цус харалттай, шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Х.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхи

хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Гтай маргалдаж, улмаар Гийн аман тус газар нударгаар нэг удаа цохисон юм. Тэгэхэд манай ажилчин А гэх хүн миний малгайнаас нэг татахад би хойшоо сандалд суусан юм. Хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байна. Бид хоорондоо элвэрсэн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Гын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Гнь шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөх талаар хүсэлт гаргаж байгаа боловч түүний хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй үзлээ. Учир нь: Шүүгдэгч Х.Гнь Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд тогоочоор ажилладаг ба шүүхээс түүнд торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Базархул овогт Хаданы Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Гыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Гнь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдадтөлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэххүртэл шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Гийн иргэний цахимүнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК